Онош, 2001, (011) 2001.No3(011)
ЦУСНЫ БҮЛЭГ БА ГАЛБИР ТӨРХИЙН ХООРОНДЫН УЯЛДААНЫ ТУХАЙ
( Судалгааны өгүүлэл )
Абстракт
Хураангуй
Цусны бүлэг бол биеийн дархлалын систем рүү орох түлхүүр юм. Хүний дархлалын тогтолцоог доройтуулж болох вирус, нян, халдварууд, химийн бодисууд, стресс гэх мэт гадны нөлөө болон дотоод хүчин зүйлсүүдийн нөлөөллүүдийг цусны бүлэг хянадаг болох нь олон жилийн судалгааны дүнгээс үүдэн өнөөдөр цэгц тогтолцооныхоо жам ёс лугаа орж эхэлжээ. Хязгааргүй олон хувилбараар илрэх хорвоогийн үзэгдлийн язгуур үндэс нь махбод, эрчим, мэдээлэлийн нэгдмэл урсгал юм. Энэхүү урсгалын түгээмэл чанар нь "хэлбэлзэл" ажээ. Хэлбэлзлийг орчлонгийн тэгш хэмт чанар ба түүнийг хадгалж нөхөн сэргээх жам ёсны хэмжүүр гэж үзэж болох билээ. Системийн хөгжлийн загвар нь шугаман биш динамик системийн хөгжил хөдөлгөөний өөрчлөлт хэлбэлзлэлийг богино хугацаанд илэрхийлэн өгөх хамгийн сүүл үеийн арга юм. Биодинамик системийн хөгжил хөдөлгөөнийг тодорхойлоход бие махбодийн дотоод орчны динамик тогтвортой байдлыг илэрхийлэх уян ба эмзэг констант үзүүлэлтүүдийг цаг хугацааны хамааралд нь илэрхийлж гомеостазыг тодорхойлохтой нягт уялдаатай билээ. Биодинамик системийн бүтэцийн нийцүүлэн адилтгах түвшин ба тэдгээрийн хоорондын уялдаа холбоо нь уламжлалт анагаах ухааны онол болон галбир төрхийн үзэл санаатай нийцэн ирж байгаагийн нэгээхэн илэрхийлэлийг энд авч үзлээ.
System Dinamics-системийн хөгжил, System Thinking-систем сэтгэлгээ, Homologous holarcic levels-нийцүүлэн адилтгах түвшин, гомеостаз-бие махбод гадаад орчны нөлөөлөөс дотоод орчныхоо тэнцвэрт байдпыг хадгалах чадвар, уян констант -хэлбэлзлийн хүрээ хязгаар өргөнтэй дотоод орчний үзүүлэлтүүд: артерийн даралт, цусны сахар, липид, уураг г.м.
Эмзэг констант-хэлбэлзлийн хүрээ хязгаар маш өчүүхэн бөгөөд бие махбодыг амархан хямраадаг дотоод орчний үзүүлэлтүүд: цусны ионы концентрац, цусны хүчил, шүлтийн тэнцвэр гэх зэрэг. Cro-Magnon ancestors- анхны хүн буюу хүний өвөг. Оршил
Цусны бүлэг нь хоол унд ба өвчлөлтэй хэрхэн холбоотойг судлах асуудал нь сүүлийн үед эрдэмтдийн анхаарлийг ихээхэн татсаар байна.
1957 онд Амеркийн эрдэмтэн James Adomo Европын хэд хэдэн томоохон эмнэлгүүдэд судалгаа явуулж байхдаа олонхи хүмүүст цагаан хоолны дэглэм сайн нөлөө үзүүлэх боловч зарим хүмүүст биед нь муу нөлөө үзүүлж байхыг анзаарсан байна. Ийм учраас цус бол нэгэнт хүний амьдралын эх үүсвэр юм бол цусны элементүүд мөн хоол унднаас хамаарах нь зайлгүй юм гэж үзээд цусны бүлгийг тодорхойлж түүний хоол хүнсэнд өгөх хариу үйлдлийг үнэлж дүгнэх судалгааны ажил эхэлсэн байна.
Ингээд 0/1/ бүлгийн цустай хүмүүст өндөр уургийн хоол унд болох махан хоол өгч хүнд хөдөлмөр, дасгал хийлгэхэд улам хөнгөрч байсан бол А/2/ бүлгийн цустай хүмүүст махан хоол өгч, хүнд хөдөлмөр хийлгэхэд хямарч, хөнгөн чанартай ургамлын бүтээгдэхүүн өгч, хөнгөн дасгал хийлгэхэд бие нь хөнгөрч сайжирч байсныг ажиглажээ.
Энэ үндсэн дээр "Хоол хүнс бол нэг хүнд нь тохирч байхад нөгөөд нь хор болж болох юм" гэсэн дүгнэлтээрээ хувь хүний онцлогт тохирсон хоол хүнсний асуудаЛ хөндөгдэж эхэлсэн байна.
Түүний эхний ажил нь ходоодны 2 гол өвчин нь тодорхой цусны бүлэгтэй холбоотойг судалжээ.
Ходоодны шарх нь ходоодны хүчил хэвийн хэмжээнээсээ ихэсэхэд ихэвчилэн үүсдэг. Энэ өвчин 0/1/ бүлгийн цустай хүнд их тохиолдожээ. Ийм хүмүүст амьтны гаралтай бүтээгдэхүүн уургийн хоол гэх мэт ходоодны хүчил их шаарддаг хоол их сайн зохиж байв.
Нөгөө нь А/2/ бүлгийн цустай хүмүүст ходоодны хорт хавдар их тохиолддог нь ажиглагджээ. Ходоодны хорт хавдар нь ходоодны хүчил бага ялгарснаас Вит В12 дутагдаж архаг анемийд хүргэснээс үүсэх эхлэл тавигдана гэж үзжээ. Цусны бүлэг ба хоол ундны уусэл хөгжлийн туух
Манай тооллын өмнөх (МТӨ) 40000 жилийн өмнөөс хүний өвөг болох Кро Магнонууд хүн төрөлхтний хоол хүнсний зүйлийн анхны хэлбэрийг үүсгэжээ. Тэд чадвартай, догшин анчид болохоор хүнсэндээ мах хэрэглэдэг байсан аж. Судлаачид 0/1/бүлгийн цусны үүслийг тайлбарлахдаа энэхүү үетэй холбогдуулан 0/1/ бүлгийн цус үүссэж улмаар бүх дэлхийд тархсан үндсэн язгуур бүлгийн цус хэмээн үздэг ажээ.
Харин А\2\ бүлгийн цусыг Ази ба Дорнийн орчимд МТӨ 25000-15000 жилийн өмнө шинэ орчинд дахин дасан зохицох үед газар тариалан, мал аж ахуйг эрхлэх болсноор гарт тааралдсан бүхнээ идэх болсонтой уялдан ходоод гэдэсний замд шинэ мутац үүсэх нөхцөлийг бүрдүүлснээр тариа ногоо, жимс боловсрон шингэх болж А/2/ бүлгийн цус үүссэн гэж үздэг байна.
В\3\ бүлгийн цус нь нилээд сүүлд МТӨ 15000-10000 жилийн өмнө Африкийн халуун орноос Гимлайн өндөрлөг уулс, Пакистан, Энэтхэг, Ираны нурууны орчим Кавказ ба Монгол овопгонд үүссэн гэдэг ба цусны энэхүү бүлэг удалгүй Евро- Азийн тал нутагтзонхилох болжээ. Монголчууд өрнийн зүгдайлаар мордож, соёл иргэншлийг түгээж явж байхдаа ч тэдэнд мах, сүү хоол хүнс нь болж явсан. Энэ үед тус бүлгийн цус баруун зүгт тархаж эхэлсэн гэж Амеркийн эрдэмтэн Peter J Adomo, Catherin Withnej нар бичсэн байна.
Бүх цусны бүлгээс В/3/ нь газарзүйн байрлал нь хамгийн тодорхой тусгагдсан байдаг. Монгол, Япон, Хятад, Энэтхэг, Урал хүртэл байдаг ба Немц, Австрид алс холын Баруун Европийнхон дотроос илүү их В/3/ бүлэг байдаг. Мөн Альпийн дунд хэсгээр бүр их байдаг. Хятдын хойд хэсэг Солонгосчуудад ч маш их В /3/ бүлгийн цустай гэж судлаачид тэмдэглэжээ.
АВ/4/ бүлгийн цус нь маш ховор тохиолддог. Энэ нь Кавказын А/1/ Монголын В/3/ тэй холилдон бий болсон гэж эрдэмтэд үзэж буй бөгөөд бүх цусны бүлгийн 5 хувьд нь тохиолддог хамгийн ховор залуу бүлэг гэдэг. Монголчууд Римын хаант улсыг довтлох үед АВ үүссэн гэж зарим эрдэмтэд үзэж тэмдэглэсэн байна. Ингэж цусны янз бүрийн бүлгүүдийн тархалтулс орон газар нутаг бүхэнд харилцан адилгүй байдагийг доорхи хүснэгтэнд харуулав. /RAYEN, JOHNSON 1988/

Энэ хүснэгтнээс үзэхэд Америкийн Эквадорын индианчуудад 0/1/ бүлгийн цустай хүн хамгийн их , монголчуудад В/3/ бүлгийн цустай хүмүүс хамгийн их байгаа нь харагдаж байна.Цусны булэг 6a эсрэг төрөгч
Цусны бүлэг бүхэн өөрийн гэсэн химийн бүтэц бүхий антигентэй оайдаг. Хүний цусны бүлэг нь цусны улаан эсийн гадаргуу дээрхи антигений нэрээр нэрлэгддэг. Цусны бүлгийн химийн бүтцийг улаан эсийн гадаргуугаас орчин руугаа чиглэсэн антеннаар төсөөлье. Энэ антенн нь фукоза гэж нэрлэгддэг чихэрийн бүтэц олон дахин давтагдсан урт гинжийг үүсгэсэн нь энэ антенныг бүтээдэг бөгөөд энэ 0/1/ бүлгийн О антиген юм. Түрүү үеийн цусны бүлгийг нээсэн судлаачид энэ антигенийг "жинхэнэ антиген үгүй" гэсэн утгаар О гэж нэрлэсэн байна. Энэ антенн A, В, АВ гэсэн бүлгийн хувьд суурь болж өгдөг.
• А/2/ бүлгийн цус нь О антиген дээр N-ацетилгалактозамин агуулснаар үүсдэг.
• В/3/ бүлгийн цус нь фруктоза буюу О антиген дээр D-галактозамин агуулснаар үүсдэг.
• АВ/4/ бүлгийн цус нь О антиген дээр N-ацетилгалактозамин болон D-галактозамин агуулснаар үүсдэг.
Биед байгаа бодисыг гадны эсэхийг тодорхойлдог маш нарийн аргуудаар байгал эх бидний дархлалын тогтолцоог хангажээ. Нэг арга нь бидний биеийн эсийн гадаргуу дээр байх эсрэг төрөгч хэмээх химийн маркерийг оролцуулах арга юм. Хамгийн эгэл бүтэцтэй вирусээс хүн хүртэл бүх амьд биетүүд ганцхан өөртөө зохицсон эсрэг төрөгчтэй байдаг. Хүний биеийн хамгийн хүчтэй эсрэгтөрөгчийн нэг бол цусны бүлгийг тодорхойлдог нэгэн билээ. Янз бүрийн цусны бүлгүүдийн эсрэг төрөгчүүд нь идэвхтэй ажиллах үедээ дархлалын тогтолцооны томоохон хамгаалах үүрэг гүйцэтгэх хэмжээний мэдрэг байдаг ажээ. Хүний дархлалын топголцоо ямарваа нэг гадных байх сэжигтэй зүйлийг илрүүлвэл түүний нөхөр дайсны алин болохыг илрүүлэхийн тулд хамгийн түрүүнд цусны бүлгийн эсрэгтөрөгчид ханддаг. Эсрэг бие бол эс доторх цэргийн хүчтэй бөмбөгтэй зүйрлүүлэн хэлж болно. Дархлалын тогтолцооны эсүүд тоолж барамгүй олон тооны эсрэг бие үйлдвэрлэдэг бөгөөд тэдгээр нь нэг бүрчлэн өөрийн тохирч холбогдох гадны эсрэг төрөгчтэй байдаг. Дархлалын тогтолцоо болон түүнд танигдахгүй болохоор байнга өөрийн эсрэгтөрөгчөө өөрчилж байдаг гадны биет хоёрын хооронд тэмцэл үргэлжилсээр байна. Дархлалын систем нь тоо хэмжээний хувьд байнга өсөж байдаг эсрэг биетийг хариуцдаг. Эсрэг бие нянгийн эсрэг төрөгчтэй тулгарахад наалдах (агглютинацийн) урвал явагддаг. Эсрэг бие нь эсрэг төрөгчийг олж холбогдоод түүнийг наалданхай болгодог. Эс, вирусүүд, нянгууд, шимэгчид наалдаж бөөгнөрсөн үед тэднийг зайлуулахад хялбар болдог. Хүний цус болон идэж буй хүнснийх нь хооронд мөн химийн урвал явагддаг. Хүний дархлалын болон хоол боловсруулах тогтолцоо нь цусны бүлэг нэгтэй өвөг дээдсийн идэж байсан хоол хүнсийг хэрэглэхийг илүү дэмждэг нь гайхалтай боловч үнэн юм. Үүнийг судлаачид Lectin хэмээх хүчин зүйлийг тусгайлан судласны ачаар мэдсэн юм. Лектин бол хүний цусанд нөлөөлж болох наалдуулах чанар бүхий хоол хүнсэнд агуулагдцаг олон төрөл зүйлийн баялаг уураг юм. Лектин бол байгальд нэг амьд биет нөгөөтэйгээ холбогдох хүчтэй үйлчилгээтэй зам юм. Хүний дархлалын тогтолцоо эмгэгтөрөгч бичил биетийн нэгэн адил энэ цавууг өөрийн ашиг тусын тулд ашигладаг. Жишээлбэл: Хүний элгэнд цөсний сувгийн хананд байх лектин нь нян шимэгдлийг шүүрч авах үүрэгтэй байдаг. Нян болон бусад бичил биетүүд гадаргуун дээрээ лектинтэй байдаг нь биеийн мукоз бүрхэвчийг гулсамтгай гадаргуун дээр соруултай мэт тогтоход тусалдаг. Ихэнхдээ нян эмгэг төрөгчийг лектин цусны бүлэгт сонгомлоор нөлөөлж аль нэг бүлгийн цустай хүний хувьд илүү үйлчилдэг ажээ. Хоол хүнсний лектин ч мөн адил байдаг. Цусны бүлэгтэй тохирохгүй лектин агуулсан хоол идвэл лектин нь биеийн эрхтэн тогтолцооны аль нэгэнд хүрч тэр хэсэгт цусны эсүүдийг наалдуулдаг. Зарим хүнсэнд агуулагдах лектин тодорхой нэг цусны бүлгийн эсрэг төрөгчтэй ижил төстэй байснаас дархлалын тогтолцоог буруу танихад хүргэдэг. Жишээ нь, сүү В/3/ бүлгийн цусны эсрэг төрөгчтэй төст чанарыг агуулдаг. N21 бүлгийн цустай хүн сүү уувал, дархлалынх нь топголцоо үл хүлээн авах жамаар шууд наалдуулах урвал эхлүүлдэг.
Биед лектин яаж наалддаг тухай жишээ дурдья. N21 бүлгийн цустай хүн нэг аяга сүү уужээ. Сүү нь ходоодонд боловсрогдох явцад хүчлийн гидролизын урвалд орно. Гэвч лектины уураг нь хүчлийн гидролизэд тэсвэртэй байдаг. Энэ нь боловсруулалтанд орохгүй хэвээр үлдцэг. Энэ нь бусад сүүний боловсорсон хэсгүүдтэй хамт ходоод гэдэсний ханаар цусны урсгал руу шууд ордог байж болох аж. Лектин төрлөөсөө хамаарч янз бүрийн эрхтэнг гэмтээдэг. Хувираагүй лектины уураг хүний биеийн аль нэг хэсэгг ороход тэр хэсгийн эсүүдэд соронзон үйлдэл үзүүлдэг. Лектин эсүүдийг бөөгнөрүүлж тэнд гадны биетүүд орсон байсан ч бүгдийг устгадаг. Энэ бөөгнөрөл олон эмгэгийн шалтгаан болдгийг захаас нь дурьдвал нарийн гэдэсний хана хавагнах, элэгний хатуурал, бөөрөнд цусны судас бөглөрөх. Ихэнх тохиолдолд дархлалын тогтолцоо биднийг лектинээс хамгаалдаг. Дадсан хоол унднаас орсон лектины 95% -ийг нь хүний бие өөрөө зайлуулдаг. Гэвч 5% нь цусны урсгал руу орж тэндээ цусны улаан, цагаан эсүүдтэй харилцан үйлчилснээр тэднийг устгадаг. Лөктины хоол боловсруулах замд үзүүлдэг нөлөө нь үүнээс ч илүү хүчтэй байж болдог. Тэд тэндээ гэдэсний мэдрэл, мукозон бүрхүүлд хүчтэй үрэвсэл үүсгэдэг бөгөөд энэ нь хоолны харшилтай (хордлоготой) төстэй байдаг. Тохироогүй цусны бүлэгтэй хүнд маш өчүүхэн хэмжээний лектин ч асар олон эсийг наалдуулж чаддаг. Тодорхой эсүүдийг наалдуулах чадвар бүхий лектинээс зайлсхийх гол түлхүүр бол цусны бүлэгтодорхойлох асуудал юм. Гарал үүслээсээ хамаарч лектин маш олон төрөл байдаг. Жишээ нь: улаан буудайн лектин шар буурцагныхыг бодвол хэлбэр болон холбогддог сахарын бүтцээрээ еөр байдаг нь тэднийг зарим бүлгийн цустай хүнд аюултай, заримд нь ач тустай болгож өгдөг. Үе мөчний өвчтэй олон хүн улаан лооль, цагаан төмс гэх мэт хүнсний ногоо хэрэглэхээс зайлсхийсний дараа өвчин нь намдаж байсан байна. Энэ нь ч гайхалтай зүйл биш юм яагаад гэвэл эдгээр ногоонууд лектиныг ихээр агуулдаг юм. Өвчин үүсэхэд тохиолдлоор нөлөөлдөг олон хүчин зүйлүүд цусны бүлгийн илэрхий нөлөөн дор байдаг. Жишээ нь: N21 бүлгийн цустай удмаараа зүрхний өвчнөөр өвчлөмтгий хүний хувьд хоол хүнсийг маш нарийн тохируулах шаардлагатай байдаг ажээ. Эдгээр хүмүүс мах, амьтны гаралтай өөх тос хэрэглэхэд триглецирид, холестрол их үүсгэж өвчин үүсэхэд түлхэц болдог. N21 бүлгийн дархлалын тогтолцоо нь хорт хавдар үүсгэх хандпагатай. Тиймээс дайснаа танихад хүндрэлтэй байдаг. 0/1/ бүлгийн цустай хүн бүх төрлийн улаан буудайнд байх наалдуулагч лектинд маш мэдрэг байдаг. Эдгээр лектин нь 0/1/ бүлгийн цустай хүний гэдэсний хананы гадаргуутай харилцан үйлчилснээр нэмэлт үрэвсэл үүсгэдэг. Бүдүүн гэдэсний архаг үрэвсэл, гэдэсний ханын хавдах синдромтой 0/1/ бүлгийн цустай хүнд улаан буудай хор мэт үйлчилгээ үзүүлдэг гэж тэмдэглэсэн байна. 0/1/ бүлгийн цустай хүний дархлалын тогтолцоо ерөнхийдөө тэсвэртэй ч бас хязгаарлагдмал байдаг. Анхны 0/1/ бүлгийн цустай хүмүүс эмгэг төрүүлэх бичил биетэнтэй тулгарах нь цөөн байснаас өнөө үед зонхилж буй нийлмэл вирустай дасан зохицоход хэцүү байдаг ажээ. В антигенд харшилтай болсон В/3/ бүлгийн цустай хүмүүсийн өвчлөх хүрээ нь 0/1/, N21 бүлгийнхээс ондоо байдаг. В/3/бүлгийнхэн удаан, хөдөлгөөнд мэдрэмтгий байх хандлагатай, заримдаа этгээд бөгөөд олон жил далд явцтай байсан системный склероз, мэдрэлийн ховор тохиолдох өвчнүүд гэх мэт вирусээр үүсгэгддэг өвчнүүд заримдаа тахианы мах, эрдэнэ шиш зэрэгт байх лектинээр сэдээгдцэг байна.
АВ/4/ бүлгийнхэн A, В эсрэгтөрөгчийг хоёуланг агуулдаг учир өвчний хүрээ нь хамгийн нийтлэг өргөн хүрээтэй байдаг. Гэвч тэдний өвчлөх хандлага нь N21 бүлгийнхтэй илүү төстэй байдаг ажээ. Өвчтнүүд юм идсний дараа урвал өгөхөд хоолондоо харшил өглөө гэж сурсан зангаараа нэрлэдэг. Гэвч энэ нь Эдгээр эсрэгбиетүүд нь базофилыг идэвхжүүлэн гистамин болон түүнээс хүчтэй кининий эсрэгтөрөгчийн ялгаралтыг ихэсгэдэг. Ингэснээр залгиурын эд хавагнан, уушигны гуурсан хоолой агших гэх мэт зарим нэг харшлын урвал илэрдэг. 0/1/ бүлгийн цустай хүмүүс улаан буудай хэрэглэхээс ангижирснаар найтаалгах, амьсгалын замын зарим эмгэгуүд, хурхирах, байнга гэдэс хямрах гэх мэт зарим эмгэг байдлаас чөлөөлөгдөнө. 0/1/ бүлгийн цустай хүмүүс бас үений өвчнөөр их өвддөг. 0/1/ бүлгийн дархлааны тогтолцоо гадаад орчны нөлеөнд тэсвэр муутай бөгөөд төмс, үр тарианы зүйл гэх мэт хүнсний лектинүүд тэдний үенд үрэвсэл үүсгэдэг. Системийн скалероз, булчингийн тэжээллэгхямарч хатах зэргийн аль аль нь В/3/ бүлгийнхэнд өндөр давтамжтай тохиолддог. Энэ нь В/3/ бүлгийнхэн хэвийн бус удаан явцтай вирусын болон мэдрэлийн өвчнүүдээр их өвчилдгийн жишээ юм. Еврей үндэстнүүд нь гол төлөв В/3/ бүлэгтэй байдгаас дээрх евчнүүдээр бусдаас илүү өвчилдгийг тайлбарласан жишээ ч бий ажээ. Зарим судлаачдын үздгээр системийн склероз, булчингийн тэжээллэг хямарч хатах нь В төстэй вирусийн халдварыг хүүхэд насандаа авснаас болдог гэдэг. Энэ вирус нь биед орсноос хойш 20 гаруй жилийн турш ямар ч шинж тэмдэг илрэхгүйгээр удаан хугацаагаар амьдардаг. А/2/ бүлгийнхэн хорон цус багадалтаар хамгийн их өвддөг боловч цагаан хоолтой тэд яах ч аргагүй юм. Хорон цус багадалт нь витамин В12-ийн дутагдалтай холбоотой бөгөөд А/2/ бүлгийнхэн В12-ийг хүнснээс шимэгдүүлэн авах чадвар хамгийн муутай байдагтай холбоотой. Витамин В12 шимэгдэхийн тулд ходоодны хүчлийн хэмжээ их байх, В12 ходоодонд шимэгдэхийг хариуцдаг химийн бүтэц болох дотоод хүчин зүйл байгааг шаарддаг байна. А/2/ болон АВ/4/ бүлгийнхэнд дотоод хүчин зүйлийн хэмжээ болон ходоодны хүчлийн хэмжээ бусад бүлгийнхээс бага байдагажээ. 1960 оны сүүлчээр Массечусетийн Технологийн их сургуулийн Зүрхний өвчин судлаач Праминхамийн нээснээр бол хүний зүрхний өвчнийг даван туулах чадвар нь цусны бүлэгтэйгээ хүчтэй хамаарал холбоотойг нотолсон явдал юм. Судалгааны дүнгээс үзэхэд: 39-72 насны зүрхний өвчтнүүдэд 0/1/ бүлгийн цустай нь А/2/ бүлгийнхийг бодвол хамгийн их амьдрах чадвартай байв. Ялангуяа 50-59 насны эрэпгэйчүүдийн хувьд энэ нь илүү үнэнтэй харагдажээ. Өөх тосны шимэгдэлт бодисын солилцоог идэвхжүүлдэг. Шүлтлэг фосфотаз нь цусны холестриний түвшинг бууруулдаг. 0/2/ бүлгийн цустай хүмүүс энэ ферментийг хамгийн ихээр агуулдаг. В/3/, АВ/4/, А/2/ бүлгийн цустай хүмүүст хүчиллэг фосфотазын агууламж арай доогуур түвшинд байдаг. Харин В/3/ бүлэгг их байна. Тэдэн дотроос 0/1/ бүлгийн дараагаар орохуйц арай өндөр түвшинд байдаг. 0/1/ бүлгийнхэн зүрхний өвчинг даван гарах нь цус бүлэгнүүлэх хүчин зүйлтэй холбоотой байдаг. 0/1/ бүлгийнхэн цусандаа арай цөөн тооны бүлэгнүүлэх хүчин зүйлтэй байдаг. 0/1/ бүлгийнхний цусны энэ дутагдал нь тромбоцит, түгэгч артерийн цусны урсгалыг бөглөхгүй харин ч давуу тал нь болж өгдөг. Нөгөө талаар А/2/ болон яльгүй бага боловч АВ/4/ хоёр бүлгүүд сийвэнгийн холестрол, триглицириний түвшин 0/1/ бүлгийнхийг бодвол тогтмол өндөр түвшинд байна. 0/1/ бүлгийнхний хувьд бүдүүн гэдэсний үрэвсэн шархлах нь илүү байдаг учраас өтгөнөөр цус гарах хандлагатай байна. Магадгүй энэ нь цусанд шаардлагатай хэмжээний бүлэгнүүлэх хүчин зүйл дутагдалтай холбоотой юм. А/2/ болон АВ/4/, В/3/ бүлгийнхэнд бүдүүн гэдэсний үрэвсэл мукозийн бүрхүүлийг илүүтэй хамардгаас цус гарах нь бага байдаг. 1950 оны эхээс 0/1/ бүлгийн цустай хүмүүсийн хувьд ходоодны пептический шархлаа илүү тохиолдодгийг мэдэж байсан бөгөөд энэ бүлгийнхний ихэнх нь шүүрэмтгий биш байдагтай холбоотой юм. 0/1/ бүлгийнхний дунд цус алдах, цооролт зэрэг хүндрэл их тохиолдоно. Үүний нэг шалтгаан нь 0/1/ бүлгийнхэн ходоодны хүчлийн түвшин өндертэй пепсиноген гэгч шарх үүсгэгч фермент ихтэй байдаг. 1993 оны 12 сард гарсан шинжлэх ухааны сэтгүүлд стрептококийг Вашингтоны АУИС-ийн мэдээлснээр бол 0/1/ бүлгийн цустай хүмүүс шарх үүсгэдгээрээ олонд мэдэгдээд байгаа нянгийн үйлчлэлд өртөмтгий байдаг юм. Хелико пилори гэгч энэ нян 0/1/ бүлгийнхний ходоодны хананд бэхлэгдээд дараа нь цааш нь нэвтэрч ордог. Янз бүрийн нян өөрийн онцлогт илүү тохирох цусны бүлэгтэй байдаг. Чухамдаа нэгэн судалгааны дүнгээс үзэхэд 282 нянгийн 50% нь аль нэг цусны бүлгийн эсрэгтөрөгчийг агуулдаг. 0/1/ бүлгийн цус ямар ч эсрэгтөрөгчийг агуулдаггүйгээс вирусийн халдварт илүү өртдөг. Харин нь эдгээр халдварууд А/2/, В/3/, АВ/4/ бүлгүүдэд илүү цөөхөн тохиолдцог. Улаан эсийн мембран дээр 400 гаруй эсрэг төрөгч байх боловч ихэнхи нь өөрийхөө эсрэг антител үүсгэх чадвар сул тул хэд хэдэн популяцад хамаарах 30 гаруй нь тохиолддог ч A, В эсрэг төрөгч агглютинацийн урвал хүчтэй үүсгэдэгээрээ цусны бүлгийн тогтолцоог бий болгох нэгэн нөхцөл болжээ. Эдгээр эсрэг төрөгчийн шинж чанараар бүлэглэсэн цусны бүлгийн АВО- ийн гурамсан тогтолцоо нь систем сэтгэлгээнийхээ үүднээс уламжлалт анагаах ухааны хий, шар, бадганы гурамсан тогтолцоо мэт тухайн системийнхээ бүтэц, үйл ажиллагааны цогц загвар нь болох ажээ. Цусны бүлэг бол биодинамик системийн агшин бүрд лугшин хэлбэлзэх олон арван параметрүүдээс хамгийн түгээмэлээр онч дохиог илэрхийлэн өгөгч билээ.
Цусны бүлэг ба галбир төрх, хоол хүнсний холбогдол 0/1/ бүлэг:
• Махан хоол сайн зохидог
• Хоол боловсруулах систем нь бат бэх, өвчинд тэсвэртэй
• Хэт идэвхтэй дархлалын тогтолцоотой
• Хоолны болон орчны өөрчлөлтөнд дасан зохицохдоо муу
• Туранхай шалмаг байхын тулд хүчтэй бодисын солилцоо шаарддаг
• Мэдрэлийн ачаалал ба биеийн хөдөлмөр, хүнд ачаалалтай дасгал сайн тохирдог
• Энэ хүмүүс хүчтэй чийрэг, найз нөхөд, дайснаа ч үгүйсгэн үзэх ааг омог ихтэй хүмүүс
• Сахарын түвшинг тогтвортой байлгахын тулд өөх тос, уургийг бодисоос гаргаж авдаг кетон үүрэг роль ихтэй.
Үл зохих хунсний зуйл нь: Үр тариа, агуулсан талх, амтлагэрдэнэ шиш, байцаа, цэцэгт байцаа, өнгөт байцаа, гахайн мах, утсан загас, эрдэнэ шишийн буюу наран цэцгийн тос, цагаан идээ, төмс, мөөг, алим, жүржний шүүс, кофе, цай. Тустай хунсний зүйл нь: Max, элэг, хурга, үхрийн мах, цацагт хяруул, тахиа, далайн хоол, иоджуулсан давс, буржгар байцаа, өргөст ногоо хүрэн манжингийн үндэс, вандуй, сонгино, хулуу, далайн ногоо, амтаттөмс, тэжээлийн манжин, маалингийн үрийн болон чидуны тос, хар нүдэн болон цоохор шош, арвай, хар будаа, буудайн талх, шижир, чавга, хан боргоцойн шүүс, энэтхэг карри. A /2/ бүлэг:
• Цагаан хоолтонууд
• Хоол боловсруулах зам нь мэдрэг цочромтгой
• Дархлалын тогтолцоо нь тэсвэртэй
• Орчиндоо дасан зохицомтгой
• Сэтгэл сэртхийм цочролд хурдан тайвширдаг
• Хөнгөн хөдөлгөөн, тайвшруулах дасгалд бие нь хөнгөрдөг
• Тогтворгүй хөнгөн зантай
• Үр бүтээлтэй байхын тулд хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн шаарддаг.
Үл зохих хунс: Max. цагаан идээ, бөөрөнхий, хар, улаан лима шош, улаан буудайг хэт их хэрэглэх, зарим загас, хуягтай загас, эрдэнэ шиш, самар, наран цэцгийн тос, улаан лооль болон бусад ногооны ихэнхи нь, төмс, перц, амттан төмс, ихэнхи байцаанууд, өргөн шош, зарим жимснүүд, жүржийн шүүс, цагаан цуу, вино буюу архиний зүйл, цай. Тустай хоол хүнс: Тос, шар буурцагтай хоол, дээр дурдсанаас бусад хүнсний ногоо, хан боргоцой, загас, дун, ихэнхи самар, сагаг, шинэ буудайн талх, сонгино, сармис, жимс, улаан вино, кофе. В/3/ бүлэг:
• Хүчтэй дархлалын тогтолцоо
• Хоол боловсруулах тогтолцоо нь тэсвэртэй
• Хамгийн өргөн хоол хүнсний сонголттой
• Цагаан идээ өргөн хэрэглэдэг
• Сэтгэл сэртхийм цочролд тэвчээртэй зан ааштай
Үл зохих хүнс: Амтат эрдэнэ шиш, газрын самар, сагаг, улаан буудай, хөх тариа, арвай, эрдэнэ шишийн бүтээгдэхүүнүүд бүгд, тахиа, галуу, гахайн мах, хуягтай загас, ихэнхи самар, үр, улаан лооль, чидун жимс, анар, персик, гишүүн. Тохирох хунс: Шинэ хүнсний ногоонууд, элэг, хурганы мах, хонины мах, буга, туулайн мах, өндөг, загас, далайн хүнс, ихэнхи цагаан идээ, чидуны тос(оливка), ' бөөрөн шош, будааны талх, гурил, ихэнхи хүнсний ногоо, ихэнхи жимс, гурил, усан үзэм, хан боргоцой, чавга, карри. АВ/4/ бүлэг:
• Хоол боловсруулах зам нь мэдрэг
• Хоол унд, орчин ахуйтайгаа дасан зохицохдоо хамгийн сайн
• Дархлалын тогтолцоо нь маш тэсвэртэй.
Үл зохих хунс: Хурга хониныхоос бусад улаан мах, тахианы мах, бөөрөн буюу лима шош, үр, эрдэнэ шиш, сагаг, улаан буудай, зарим жимс. Тохирох хүнс: Далайн хүнс, ногоо буюу бусад хүнсний ногоонууд, цагаан идээ, хан боргоцой, чидуны тос, улаан буудай гэх мэт үр тарианы зүйл, зарим жимс, ургамлын болон ногоон цай, улаан вино, кофе гэх мэт.ихэнх тохиолдолд үнэндээ тухайн хоолыг үл хүлээн авах байдал л илэрч буй хэрэг юм. Хүнсний лектинүүд ялангуяа улаан буудайнх цусны JgE-тэй харилцан үйлчилдэг.
Ном зүй
1 .Brooks D.R.,Collier J.,M and other., Entropy and information in evolving biological systems. Biology & Philosophy 4 (1989) pp.407-432
2.Gunther F.,Folke C. Characteristics of Nested Living Systems. JBS, Vol. 1,No3(1993)257-274
3.Richard Gott. Time travel in Einstein\'s Universe.,New York.: 2001, -221 p.
4.Sterman J.Business Dynamics: Systems thinking and Modeling for a Complex World.New Yoik.:2000. -982p.
5.Peter D\' Adamo.,Adapted from The Eat Right Diet. Warshawa,1998,-370p.
6.Peter H.Raven.,Understanding Biology.,santa clara 1988,-799p.
2.Gunther F.,Folke C. Characteristics of Nested Living Systems. JBS, Vol. 1,No3(1993)257-274
3.Richard Gott. Time travel in Einstein\'s Universe.,New York.: 2001, -221 p.
4.Sterman J.Business Dynamics: Systems thinking and Modeling for a Complex World.New Yoik.:2000. -982p.
5.Peter D\' Adamo.,Adapted from The Eat Right Diet. Warshawa,1998,-370p.
6.Peter H.Raven.,Understanding Biology.,santa clara 1988,-799p.
Нийтлэлийн нээгдсэн тоо: 4754
Сүүлд хийгдсэн