Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2001, (011) 2001.No3(011)
Амьдралын чанарын зарим үзүүлэлт
( Судалгааны өгүүлэл )
Н.Даваажав ("Сүхбаатар" Эрүүл мэндийн нэгдлийн их эмч) Н.Ядамсүрэн (Стандартчилал, хэмжилзүйн үндэсний тевийн ахлах эксперт)
 
 
Абстракт
Эрүүл мэндэд нөлөөлөх хүчин зүйлийн стандарт, хэм хэмжээг тогтоох асуудлыг дэлхийн улс орнуудад олон хэлбэрээр шийдвэрлэж байгаагийн нэг нь амьдралын чанарын тухай ойлголт юм. Амьдралын чанарын талаар эрдэмтэд, философчид, улс төрчдийн сүүлийн жилүүдийн судалгааны үр дүнд дэлхийн хамтын нийгэмлэг болон улс орнуудын хөгжлийн зорилт нь амьдралын чанарын асуудал гэдгийг үндсэндээ нийтээр хүлээн зөвшөөрсөн байна. "Амьдралын чанар" гэдэг ойлголтын хүрээнд "амьдралын хэв шинж", "амьдралын түвшин", "амьдралын хэв маяг" гэх мэт категоруудыг хамтат нь судалдаг бөгөөд "амьдралын чанар"-ын хүрээнд амьдралын үйл явц, түүнийг хангах аргаас гадна нийгмийн цогц организмын нэгэн хэлбэр болох нийгмийн амьдрах чадварыг авч үзэж байна.
 
Амьдралын чанар нь хүн амын эрүүл мэндийн чанар, боловсролын түвшин, эдийн засгийн болон байгалын хүчин зүйлсийн нөлөө зэрэг олон асуудлыг хЬмарсан нилээд нийлмэл бүтэцтэй бөгөөд материаллаг баялгын тодорхой түвшингээс гадна хүний эрүүл мэнд, хүрээлэн буй орчны төлөв шинж, аюулгүй байдал, сэтгэлд болон организмд нийцсэн ажил, чөлөөт цаг, итгэл үнэмшил бүхий амьдралыг амьдралын чанарын хүрээний асуудал болгон судалдаг.
Амьдралын чанарын эдгээр категориудаас энд хүн амын эрүүл мэндийг үнэлэхэд шаардлагатай үзүүлэлтүүдийг авч үзье.
Хүн амын эрүүл мэндэд нөлөөлөх хүчин зүйлсийн ангилалт ба чанарын үнэлэлт нь онолын болон практик утгатай байна. Мэргэжилтнүүдийн төрөл бүрийн судалгаанаас үзэхэд хүн амын эрүүл мэндийн байдал 20-40% нь байгаль орчны төлөв (хорт хавдар зэрэг зарим харьцангуй хүнд өвчний хувьд байгаль орчны бохирдлын нөлөө 80% болдог)-өөс, 15-20% нь удамшлын хүчин зүйлээс, 25-50% нь амьдралын хэв маягаас, зөвхөн 10% нь эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагаанаас шалтгаалж байгаа үр дүн гарчээ.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын дүрэм [1]-д "Эрүүл мэнд гэдэг нь хүн зөвхөн өвчин эмгэггүй байх төдийгүй бие бялдар, оюун санаа, нийгмийн амьдралын сайн сайхан байдлын цогц бүрдэл мөн" гэж заасан байна.
Хүн амын эрүүл мэндийг хамгаалах, дэмжихэд төр, олон нийт, аж ахуйн нэгж байгууллагаас хийх ажлын талаар "Эрүүл мэндийн тухай" хууль [2]-д тодорхой зааснаар амьдралын чанарыг хангах эрх зүйн үндсийг гадаадын бусад орны түвшинд хүрсэн хэмжээнд бүрдүүлсэн байна.
Манай улсын хүн амын эрүүл мэндийн байдалд амьсгал, зүрх судас, хоол боловсруулах эрхтний болон халдварт-паразит, харшлын өвчин зонхилох байр суурийг эзэлж [3], дэлхийн дундаж үзүүлэлтээр мэдрэлийн тогтолцоо, харшил, зүрх-судас, халдварт өвчин хурдан өсч [4] байна.
Ийм нөхцөлд хүн ам (population)-bm эрүүл мэндийн үнэлгээний чанарын ба тоон шалгуурыг зөв тодорхойлох нь нэн чухал асуудал болоод байна.
Хүн гэдэг популяци нь шим мандлын тодорхой орон зайд түүхийн явцад бүрэлдсэн хүмүүсийн нийгэм бөгөөд түүнийг дэлхийн, бүс нутгийн болон тодорхой улс гүрэн, нутаг дэвсгэрийн хэмжээнд авч үзэж болдог байна.

Судлаачид тухайлбал оросын эрдэмтэд [5]-ийн судалгаанд үндэслэн дараах загварыг ашиглан хүн амын эрүүл мэндийн чанарыг үнэлж болох юм. 

Хүь амын эрүүл мэндийн чанарын дасан зохицохуйн үзүулэлтээр норм ба эмгэгийн хоорондын диалектик харьцаа болон завсрын төлөвийн өнөөгийн илрүүлэлтийн ач холбогдлыг тооцдог байна.
Норм - хүний биеийн чанарын төлөв буюу байгалын болон амьдралын нийгмийн чөхцөлд хүний зүй зохистой дасах чадварын үзүүлэлт.
Эмгэг - хүний биеийн өөрчлөгдсөн төлвийн чанарын үзүүлэлт. Бүх төрлийн өвчинд харилцан холбоотой эмгэг ба дархлааны хоёр процесс тухайлбал; үхшил ба нөхөн сэргэлт зэрэгцэн оршдог гэж И.П.Павлов зааж байжээ.
Хүний биед гарч байгаа чанарын болон тоон өөрчлөлтийн хэмжээг Завсрын ТӨЛӨВОӨ} илэрхийлдэг. Эрүүл мэнд ба өвчин хоёрын хооронд хүн "эрүүл биш боловч өе чтэй биш;| байгаа завсрын олоч төлөв байдаг байна. Иймд завсрын ийм нөхцөл байдлыг түргэн илрүүлж, орчин үеийн аргаар тэдгээрийг сайжруулж, хүний биеийг өвчингүй байлгах нь эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл болдог. Хүн амын эрүүл мэндэд нөлөөлж байгаа олон хүчин зүйлс байдаг боловч дараах гурван хүчин зүйлсийг онцлон авч үзэж болох юм:
Сансараас газрын хөрс хүртлэх орон зайг эзэлсэн байгалын хүчин зүйл. Энэ дотроо газрын соронзон чанар, цаг уурын болон бусад хүний биед нөлөөлөх үйлчлэл голчлох байрыг эзэлнэ.
Аж үйлдвэр, хөдөө аж ахуйг хөгжүүлэхтэй холбоотой хүний үйл ажиллагааны хүчин зүйл. Эдгээр нь өөрийн бүтэцийн хувьд хаягдал ба байгаль орчны бохирдол, чичэргээ ба чимээ зэрэг олон янз байна.
Амьдралын хэв маягаас, тухайлбал хөдөлгөөн багатай байх болон мэдээллийн хэт ачаалал нь тодорхой хүчин зүйлс болдог байна.
Эдгээр хүчин зүйлсээс хамааруулан өвчнийг дараах ангилалтаар хувааж болно.
Бохирдлын өвчин - хүний үйл ажиллагааны хүчин зүйлийн нөлөөллөөр байгаль орчныг бохирдуулж, улмаар хүний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөө;
Хэрэглээний өвчин - хоолны буруу горимоос үүдсэн өвчин
Ядаргааны өвчин - биеийн болоод мэдрэл, сэтгэхүйн хэт их ачааллаас үү.:сэн өвчин.
Дасан зохицохгуйн өвчин - байгаль болон амьдралын нийгмийн шинэ буюу өөрчлөгдсөн нөхцөлтэй хүний бие дасан зохицоогүйгээс үүссэн өвчин.
Амьдралын хэвшлийн өвчин - амьдралын буруу зуршлаас, тухайлбал мансуурах, согтуурах болон бэлгийн гаж харьцаанаас үүссэн өвчин.
Ямар нэг өвчин үүсгэж байгаа эдгээр хүчин зүйлс нь шууд буюу тойруу нөлөөллийн шинжтэй байдаг.
Хүний биеийн удамшилд өөрчлөлт оруулдаг хүчин зүйл нь илүү аюултай бс.йдаг байна. "Удамшлын ачаа"-ны хуримтлал нь хүний биеийн дархлааг бууруулж, нярайн төрөлхийн эмгэгийн тоог нэмэгдүүлж, үр тогтохгүй болгож, дутуу төрөлтийг ихэсгэх аюултай байна.
Хүн амын эрүүл мэндийн чанарын нэгдсэн үзүүлэлтүүдэд:
Төрөлтийн коэффициент - хүн амын нөхөн үржихүйг илэрхийлсэн зэрэг. Дслхийн хүн амын жил тутмын өсөлт 1950-1990 онд 1.9% (1890-1950 онд 0.8% бгйсан) байна. Одоогоор Ази, Африк, Латин америкийн орнуудын хүн амын өсөлт дзпхийн хүн амын өсөлтөд голлох хувийг эзэлж байна.
Хүн амын идэвхтэй хөдөлмөрлөх хугацааны коэффициент нь хүний эрүүл амьдралын хугацааны нийлбэр юм. Энд зөвхөн биеийн эрүүл мэндийг тооцохоор хязгаарлахгүй сэтгэхүйн эрүүл мэндийг нэгэн адил авч үздэг байна.
Нас баралтын коэффициент нь дундаж наслалтын өөрчлөлтийг тооцох бсломж олгоно. Хөгжингүй орнуудад дундаж наслалт 70-75 жил болж байгаа нь ирээдүйд 100 жил болох бодит боломж байгааг харуулж байна.
Эдгээр болон бусад коэффициенТуудын тогтолцро нь хүн амын эрүүл мс-ндийн чанарын талаар бүрэн ойлголт өгч, эрүүл мэндийн чанарыг өөрчлөн сайжруулах боломжтойг харуулж байна. "Хүний хөгжлийн индекс"-ийг үнэлэх НҮБ-ын үндсэн аргачилалыг боловсруулахдаа гурван цогц үзүүлэлтүүдийн дундажийг тодорхойлоход анхаарсам байна. НҮБ-ын энэ баримт бичигт тооцож гаргасан дундаж насыг эрүүл мэндийн нэгдсэн үзүүлэлт, 25 ба түүнээс дээш насны хүн амын суралцсан жилийн дундаж тоог соёлын түвшингийн үзүүлэлт, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүнийг хөгжлийн гурав дахь буюу нийгэм-эдийн засгийн үзүүлэлт болгон тус тус авч үзжээ.
Эдгээр үзүүлэлтүүдийг эрүүл мэндийн үзүүлэлт (өвчлөл, нас баралт, хоол тэжээлийн байдал, хөдөлмөрийн чадвар алдалт), эрүүл мэндийн тусламжийн үзүүлэлт (өндөр настны эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд зориулан эрүүл мэндийн төсвөөс зарцуулсан хувь), хүрээлэн байгаа орчны эрүүл мэндийн үзүүлэлтүүд (цэвэр ус, тохилог орон сууц болон бие засах газрын хүрэлцээ, хангамж ) хүн амзүйн ба нийгэм-эдийн засгийн үзүүлэлтүүд (хүүхдийн тоог болон төрүүлэх хүүхэд хоорондын зайг зөв зохицуулсан гэр бүлийн эзлэх хувь, бага болон дуид боловсролыг хүйсний ялгаваргүйгээр эзэмшсэн хүүхдийн эзлэх хувь), нийгэм - сэтгэлзүйн үзүүлэлтүүд (өндөр настны дотроос амиа хорлосон тохиолдлын too), эрүүл аж төрөх ёсны үзүүлэлтүүд (биеийн тамирын дасгал хөдөлгөөнөөр тогтмол хичээлдэг хүмуүсийн too) гэх мэтчилэн дэлгэрүүлэн судладаг практик зарим оронд байна.
Хүний эрүүл мэндийн судлалын суурь шинжлэх ухааны хувьд анагаах ухаан нь амьдралын чанарын нэг үзүүлэлт болох эрүүл мэндийг эрчимжүүлэх үйл явцыг хангах, эрүүл мэндийн чанарын чадавхийг тогтворжуулахад чиглэсэн тогтолцооны шинжпэх ухааны үндэслэлтэй загварыг боловсруулан хэрэгжүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлж байна. Хүний эрүүл мэндийн зуу гаруй тодорхойлолт байдгаас Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын албан ёсны тодорхойлолтыг нийтлэлийн эхэнд ишлэл болгосон. Энэ тодорхойлолтын хүрээнд хүний эрүүл мэндийг сайжруулах нь зөвхөн биологийн загвар төдийгүй, хүн судлалын бусад шинжлэх /хааны ололттой цогц авч үзэх асуудал бөгөөд хүн амын эрүүл мэндийн чанарыг \ нэлэх шалгууруудыг дээрх загварт тулгуурлан боловсруулах нь чухал юм.
Ир.-'эдүйн эрүүл мэндийн өөрчлөлтүүдийн шаардлагыг хангах ажлын хүрээнд эоүүл мэндийг сайжруулах, хамгаалахад тусгайлан анхаарах ёстой бөгөөд үр дүнд нь амьдралын чанар сайжрах юм гэдгийг олон улсын хэмжээнд нэгэнт хүлээн зө-зшөөрөөд байна.
Хүн амын эрүүл мэндийг сайжруулахад чиглүүлэн материаллаг болон нийгмийн орчныг бүрдүүлж, хүний хөгжлийг илүүтэй дэмжиж, амьдралын чанарыг хангах нь төр, нийгэм болон эрүүл мэндийн байгууллагын эрхэм зорилтын нэг болжээ.
 
 
Ном зүй

[1], Эрүүл мэндийн шинэ төлөв, УБ, \"Эрүүл энх\" хэвлэлийн газар, 1996 он
[2], \"Эрүүл мэндийн тухай\" Монгол Улсын хууль, УБ, 1998 он
[3], Д.Бат-Очир \"Эмнэлгийн тусламжийн байдал, салбарын стратегийн тухай зарим асуудал\" \"ОНОШ\" сэтгүүл, УБ, 2001 оны №2,
[4], Б.Б.Прс хоров \"Популяционное здоровье во времени и пространства\", Человек, 1995,№5
[5], Б.В.Бсн цов нар \"философия качества\", Стандарты и качество, 1997,№8,
[6], Primary Health Care concepts and challenges in changing world WHO, Geneva, 1994
[7], Б.Дэмб>рэл,\"Нийгмийн эрүүл мэнд судлал\" лекцийн эмхтгэл, УБ, 1996
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 3422
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК