Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2001, (011) 2001.No3(011)
Эрэгтэй хүний шээсний сүвний нарийсалтийг рентген давхар тодосгогчтой аргаар шинжлэх асуудал.
( Судалгааны өгүүлэл )

И.ГанбаатарДБаян-Өндөр, Б.Даш (УКТЭ)

 
Абстракт
Бидний урьд өмнө энэ шинжилгээг хийж ирсэн уламжлалт арга нь усанд уусдаг верографин, урографин, уротраст, триомбраст гэх мэт дурын тодосгогч бодисыг шээсний сүвд тавьсан резин гуурсаар шахаж ердийн рентген зураг авч оношийг тодруулдаг байлаа. Одоо бид өөрсдийн боловсруулсан шинэ аргаар шинжилгээг явуулж байна.
УКТЭ-ийн бөөрний мэс заслын амбулаторид үзүүлсэн ба тасагт хэвтэж эмчлүүлсэн 19-76 насны 52 хүнд дээрх шинэ аргаар шинжилгээг хийлээ. Эдгээр 52-хүнээс 19-68 насны 32 хүнд гэмтлийн гаралтай сүвний нарийсал, 24-76 насны 20 хүнд бэлгийн замын ямар нэг халдварт өвчний дараагаар үүссэн сүвний нарийсал оношлогдсон. Нарийсалд хүргэж байгаа шалтгаан:
1 .Гэмтлийн гаралтай нарийсал элбэг тохиолдож байгаа ба гэмтсэн хэлбэр нь голдуу траншейнд унасан бусдад зодуулсан машины тэвшинд цохигдсон гэх мэтээр тохиолдож байна.
2.Бэлгийн замын халдварт өвчин заг хүйтэн, гоноройгоор өвчилсөний дараагаар үүссэн нарийсал. Энэ хэлбэрийн нарийсал хамгийн залуу нь 24 насны 1 хүнд бусад нь 55-76 насны хүмүүст оношлогдсон.
Нарийсалтын зонхилон тохиолдох байрлал, хэлбэр:
Дээрх 52 тохиолдолд сүвний нарийсалын 90-95% нь булцуут хэсэгт ба давсагны хүзүүвч хэсэгт байрласан байв. Нарийсалт үүсэхдээ ихэнх тохиолдолд сүвний эргэн тойронд хана нь хатуурч склероз болсон, 0,9-5см зайд нарийсаж саадтай болсон, үүний зэрэгцээ хуурамч сүв дээрхи тохиолдлуудад 10 хүнд үүссэн байлаа.Бид нарийссан хэсэгт давхар тодосгогч бүхий холимгийг даралттайгаар шахахдаа уг бодис нарийссан хэсгээр усны оргилуур шиг гарах шинжийг тодорхойлж чадлаа.Дээрх 52тохиолдпоос 1 тохиолдолд уретровенозны рефлюкс өгсөн тул тухайн нөхцөлд шинжилгээг зогсоов.
Шээсний сүвийг давхар тодосгогчтой шинжлэх аргын давуу тал:
 
1.Тодосгогч бодисыг наалдамхай чанартай болгосноор сүвний хана ялангуяа нарийссан хэсэгт нягт наалдаж удаан саатаж , нарийссан хэсгийг сайн тодруулж өгч байна.
2.Рентген телевизийн хяналтын дор уг шинжилгээг явуулсанаараа эмч шинжилгээний явц дарааллыг нарийн хянах бололцоотойгоос гадна нарийссан хэсгийн зургийг өөрсдийн сонгосон байрлалаар авах боломжтой.
3.Шинэ аргаар шинжилгээг хийснээрээ хүндрэл бага гардаг, уретровенозный рефлюкс ховор тохиолддог, эмболи үүсгэдэггүй болохыг нотолсон.
4.Давхар тодосгогчтой арга нь нарийссан хэсгийн талаар өндөр мэдээлэл өгч байна
 
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 568
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК