Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2001, (010) 2001.No2(010)
Cap шинийн хооллолт ба үр дагавар
( Судалгааны өгүүлэл )

С.Бадамжав, Г.Энхдолгор, Л.Долгор, Ц.Сарантуяа, Б.Оюунцэцэг. С.Дариймаа Анагаах Ухааны Их Сургууль, УБ ТЗ. ЭАХСХТөв

 
Абстракт
Судалгааны үндэслэл
Монголчуудын өргөн тэмдэглэдэг баяруудаас уламжлал болсон цагаан cap буюу cap шинийн баяр нь хуучин он өвлийн хатууг давж, хаврын улиралтай золгодог баяр юм. Бид энэ баярыг уламжлан өргөн хүрээтэй тэмдзглэж, тансаг сайхан хоол идээгээр элбэг дэлбэг, угтан өнгөрүүлдзг заншилгай. Гэвч зн баярын цөөн хоногт хоолболовсруулах эрхтэний үйл ажиллагаанд хэт и • ачаалал өгч хоол тэжээлийг боловсруулах үйл ажиллагаа алдагдан ходоод гэдэсний хямрал гарах хоол хүнсийг буруу хадгалаж хэрэглэснээс хоо/; хүнснээс. хордох тохиолдлууд харьцангуй нэмэгддэг.
Ийм учраас хүмүүсийн хоол боловсруулах эрхтэний үйл ажиллагаанд хэт их ачаалалтай байгааг судлаж гаргах нь бидний ажпын гол үндэслэл болсон юм.
Судалгааны зорилго
Цагаан cap шинийн үеийн хооллолтын байдал, нэг хүнд ноогдох хоолны орц хэмжээг тооцож, хоол боловсруулах эрхтэнд хир зэрэг ачаалал нөлөөлөл байгааг судлахn зорилготой.
Судалгааы зорилт:
1. Хоногт нэг хүний хэрэглэсэн хоол хүнсний дундажыг гаргах
2. Идэж хэрэглэсэн хоол хүнсний илчлэг, уураг, еөх тос, нүүрс усыг тооцох
3. Cap шинийн 3 хоногт /битүүн, шинийн нэгэн, хоёрон/ ходоод гэдэсний эмгэгээр өвчилсөн хүний судалгааг ердийнхтэй харьцуулан судлах
Судалгааны явц
Судалгаанд оюуны ба биеийн хөнгөн хөдөлмөр эрхлэгч 270 хүнийг хамруулав. Судалгааг асуумжийн аргаар авч дүнг нэгтгэн тооцоолов. Тооцоог "Хүн амын бодит хоололтын байдлыг тооцох аргачлал", Хүнсний бүтээгдэхүүний химийн найрлага"-ыг үндэслэн статистик болвсруулалт хийлээ. Судалгаанд хамрагсдын 172 нь эмэгтэй, 92 нь эрэгтэй байв. Судалгааны асуумжинд баярын үеэр хэрэглэсэн бууз, мах, салат (нийслэл) бялуу, чихэр шокалад, жимс жимэсгэнэ, архи гэсэн 7 төрлийн хоол хүнсийг сонгон авав. Судалгаанд нэг хүнд ноогдох дундаж хоолны хэмжээг тооцож буузыг ширхэгээр асуумжинд авч нийт дунджыг 50 гр-аар бодож тооцов.
 

Хүснэгт 5-аас үзэхэд шинийн нэгэнд ходоод гэдэсний эмгэгийн дуудлага ердийнхээс 3,7 дахин /55/ шинийн хоёронд 2,7 дахин /45/, шинийн гурванд 1,7 дахин /30/ихэсчээ. Улаанбаатар хотын КТЭ-т битүүнд 17, шинийн нэгэнд 11 хү ходоод гэдэсний үрэвсэлтэй гэж хүлээн авах тасагт ирж, битүүнд 2, шинийн нэгэнд 7, шинийн хоёронд 4 хүн хурц олгойн үрэвслийн улмаас мэс засал хийлгэжээ. Мөн Гастроэтерологийн тасагт битүүнд гастроэнтероколит оношоор 2, шинийн нэгэнд 3, архины хордлогоор 1, шинийн хоёронд 4 хүн хэвтэ эмчлүүлжээ. УКТЭ-т cap шинийн 3 хоногт 4 хүн олгойн хурц үрэвсэлтэй гэж, 2 хүн түгжрэлтэйн улмаас эмнэлэгт эмчлүүлжээ.
Дүгнэлт:
1. Cap шинийн баяраар нэг хүнд ноогдож буй гол нэрийн хүнсний бүтээгдэхүүнийг /бууз, мах, нийслэл сапат, чихэр шоколад, бялуу, жимс, архи/ сонгон авч асуумжын аргаар судалгааг явуулж, оюуны хөдөлмөр эрхлэн нэг хүнд ногдож буй хоол, хүнсний хэмжээ, шимт бодисыг харьцуулан үзэхэд бууц махыг эрэгтэйчүүд, чихэр, шокалад, жимс салат, бялууг эмэгтэйчүүд илүүтэй идэж хэрэглэжээ.
2. Нэг хүнд ноогдож буй шимт бодисыг физиологийн нормтой харьцуулахад дунджаар уураг, өөх тос, нүүрс ус 2,1-3,06 дахин их, илчлэг 2,5 дахин их агуулсан хоол хүнсхэрэглэжээ.
3. Cap шинийн гурван хоногт дунджаар ердийнхээс 2,7 дахин дуудлагын хэмжээ ихэссэн байна.
 
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 796
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК