Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2001, (010) 2001.No2(010)
Марбо-3 тангийн шээлгэх нөлөө
( Судалгааны өгүүлэл )

Б. Баясгалан1, Л. Мягмар1, Д. Дүнгэрдорж1, Д. Цэндээхүү1 Анагаах Ухааны Их Сургууль1

 
Абстракт
Анагаах Ухааны Их Сургууль1 Бөөр бол хүний бие махбодын эрдэс, давс, усны тэнцвэрийн хэвийн үйл ажиллагааг хангадаг чухал эрхтэний нэг юм.
Бөөрний үйл ажиллагаа алдагдсанаар ууц нуруугаар өвдөх, хавагнах зэрэг олон шинж тэмдгүүд илрэхээс гадна бөөрний нефроны тоо цөөрч, ус давсны солилцоо алдагдаж бодисын солилцооны бүтээгдэхүүнүүд бие махбодид хуримтлагдаж ирдэг. Иймд бөөрний өвчнийг эмчлэхэд хэрэглэгдэх эмт бодисуудын тоонд хаван бууруулах шээлгэх нөлөө бүхий эмт бодисууд зүй ёсоор орно.Дорнын Анагаах Ухаанд бөөр, давсагны өвчнүүдийн үед хэрэглэдэг олсн эмт бодис байдгаас судалгаандаа Марбо-3 танг сонгон авсан юм.Монголчууд эрт дээр үеэс цус, шарын халууныг бууруулах сэрүүн чанартай ерөндөгийн нэгийг Марбо-3 тан хэмээн үзэж өргөн хэрэглэсээр иржээ [1],
Марбо-3 тан нь Зүрхэрхүү Ягаандай (Rubia cordifolia L.), Зажиг (Laccifera Lacca Kerr.) Япон Илжигэн чих [Eriobotrya japonica (Thunb.) Lindl. ] гэсэн 3 ургамлын түүхий эдүүдээс бүрдэл болно[2].Судалгааны зорилго: Дорнын Анагаах Ухаанд хэрэглэгддэг Марбо-3 тангийн шээлгэх нөлөөг судлах зорилго тавьсан юм.
Судалгааны материал арга зүй: Марбо-3 тангийн тушлагын амьтаны шээс ялгаралтанд нөлөөлөх үйлдпийн судалгаанд 26-30 гр жинтэй 15 цагаан хулгана авч туршилтын ба хяналтын бүлэг болгон ангилж туршлагын 1-р бүлгийн хулганад Марбо-3 тан, хяналтын бүлгийн хулганад идээшмэлтэй адил хэмжээний физиологийн уусмал дотуур өгч 5 цагийн хугацаанд ялгарсан шээсний хэмжээг харьцуулан судлав.Судалгааны үр дун.Туршилт эхлэхээс 40 минутын өмнө хяналтын ба туршилтын бүх хулганад физиологийн уусмалыг 0.5 мл-ээр тооцон давс шингэний ачаалал өглөө. 40-50 минутын дараа хяналтын бүлэгт физиологийн уусмал, туршилтын бүлгийн бүх хулганын 20 гр амьдын жин тутамд 0.3 мл байхаар тооцон (0.3 г/кг) зохих бэлдмэлийг дотуур өгөв. Ялгарсан шээсний хэмжээг 1-р хүснэгтэнд харуулав. Дээрх тангийн шээс ялгаралтанд нөлөөлөх үйлдпийн судалгааг 0.15 г/кг тунгаар буюу анхны тунг нэг дахин багасган шээлгэх үйлдлийг судаллаа. Судалгааг 2-р хүснэгтээр харуулав. Хуснэгт 1
 

1 ба 2-р хүснэгтээс харахад Марбо-3 бэлдмэлийн 0.3 г/кг тун нь туршлагын цагаан хулганын шээс ялгаралтыг 2.7 дахин ихэсгэж, 0.15 г/кг тундаа шээс ялгаралтыг 5 цагийн эцэст 5.7 дахин ихэсгэсэн байна.
 
Дүгнэлт:
Эдгээр туршилтын үзүүлэлтээс дүгнэлт хийхэд Марбо-3 тан нь шээлгэх идэвхтэй нөлөөтэй байгаа нь тогтоогдлоо.
Марбо-Зтангийн шээлгэх үйлдлийг судалсан бидний туршилтын дүнд шээлгэх өндөр идэвхтэй байгаа нь тогтоогдсон бөгөөд гадаадын эрдэмтэн судлаачдын бичсэнээр антрахинонт ба флавоноидот нэгдэл нь бөөрний судсыг өргөсгөж, түүний цусан хангамжийг сайжруулан шээс үүсэх процессыг идэвхжүүлэх [3], шээсний ялгаралтыг сайжруулах [4] нөлөөтэй хэмээн тэмдэглэсэн нь нийлмэл бүрэлдэхүүнтэй тангийн судалгааны үзүүлэлтийн үр дүнгээр давхар батлагдаж байна.
Ном зүй

1 Монгол Анагаах Ухааны эм найралгын судлал. Өвөр Монголын Ардын хэвлэлийн хороо. Хөх хот 1986, т 218
2 Дундад улсын анагаах ухааны нэвтэрхий толь. Монгол Анагаах Ухаан ӨМӨЗО-ны ардын хэвлэлийн хороо, Хөх хот с 321, 276
3 Ангарская М.А., Васильченко Е. А., Соколова В. Е Гипоазотемическое и диуретическое действие некоторых видов леспедецы // Раст. Рес. Ленинград от-е 1965-т. 1, вып 4. с 544-548
- Зсколова В.Е. О Гипоазотемической действии флавоноидов // Фармакология и -сксикология. Киев, 1975-вып. 10. С 62-66
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 377
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК