Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2001, (010) 2001.No2(010)
Ихэс түрүүлэлтийг эрт оношлох асуудал
( Судалгааны өгүүлэл )
Магистрант их эмч Т. Энхзаяа
 
 
Абстракт
Орчин үед эх барихын практикт ихэс турүүлэлтийг жирэмсний эрт хугацаанд оношлох асуудал эмч судлаачдын анхаарлыг ихээр татах боллоо. Ихэс умайн доод хэсэг, түүний хүзүүний дотор хөөмийг бүрэн ба тал таглаж байрлахыг ихэсийн буруу байрлал буюу ихэс түрүүлэлт гэнэ. Энэхүү эмгэгийг Дэлхий дахинд оношлох эмчлэх арга чанаржин төгөлдөржиж байна. АНУ-д жирэмсэн үеийн цус алдах тохиолдолын дотор яаралтай кесерв хагалгаа хийх заалтуудын зонхилох хувийг ихэс түрүүлэлт болон ихэс ховхролт эзэлдэг бөгөөд 200-250 төрөлтөнд ойролцоогоор нэг тохиолддог байна. (American Physician 364-71 1997)
Жирэмсний эрт хугацаанд ихэс түрүүлэлтийг чанд авиан шинжилгээний тусламжтайгаар оношлох арга хамгийн үр дүнтэй байдаг байна. Тухайлбал жирэмсний хугацаа 12 долоо хоногтойгоос дотогш хугацаанд 156 жирэмсэн эмэгтэйд чанд авиан шинжилгээгээр ихэс түрүүлэлт байгааг 2,4%-д нягтлан оношлож улмаар ихэсийн ирмэг умайн хүзүүний дотор хөөмийгөөс дээш 15 мм-ийн зайнд байрласанг нь тодорхойлсон байна. Харин жирэмсний 12-16 долоо хоногтойд ихэсийн ирмэг умайн хүзүүний дотор хөөмийгөөс дээш 15 мм-д байрласан нь тодорхойлогдсон нөхцөлд ихэс түрүүлэх эрсдэл 5,1%-д хүрдэг байна. (Taipale P. Diagnosis of placenta previa by transvaginal sonographic screening 12-16 weeks in nonselected population 1997) Монгол улсын хүн ам 2000 оны байдпаар 2373500 хүрч, тэдгээрийн 50,4% нь эмэгтэйчүүд байгаагийн дотор 27,1% нь 15-49 насны нөхөн үржихүйн үеийн эмэгтэйчүүд эзэлж байна. 1000 хүн амд ногдох төрөлт сүүлийн 3 жилийн дунджаар 22,5 байна. Байдал ийм байгаа боловч 100000 амьд төрөлтөнд ногдох эхийн эндэгдэл сүүлийн 10 жилийн дундажаар 161 байгаа нь эхийн эндэгдэл тогтвортой буурахгүй байгааг нотолж байна. Эхийн эндэгдэлд хүргэж буй шалтгааны дотор цус алдалт 40%-ийг эзэлж байгаагэас ихэс түрүүлэлт ба ховхролт түүний хүндрэл тэргүүн байранд орж байна. Ийм учраас манай орны эх барихын практикт ихэс түрүүлэлтийг жирэмсний тээлтийн бага хугацаанд эрт оношлон хүлээгдэж байгаа хүндрэлээс сэргийлэх талын судалгааны ажил үгүйлэгдэж байна.
The common causes of the maternal death are focused as bleeding 40 percent as well as placenta pervia and abruptio placentae
For this reason these has perceptibly required to make research works and studies on pervention and early diagnosis in about term of the placenta previa during the period of pregnancy in curently practice of Mongolia in this field.
Ном зүй

1. Б. Жав, T. Эрхэмбаатар, Б. Шижирбаатар Значение ультразвуковой диагностики в акушерстве 1984 112-114
2. A. Н Стрикалав. А.Т Бунин ультразвуковая диагностика в акушерской клинике 1990
3. Obstetric gynecol 1997, 89 36^-7
4. Taipale P. Diagnosis of PI. previa 1997
5. American Family Physician journal 1997
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1888
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК