Онош, 2001, (010) 2001.No2(010)
Гистамины эсрэг эмийн бэлдмэл болох демидролын хурц хордлогын клиникийн шинж тэмдгийг 1997-1998 онд хэвтэж эмчлүүлсэн 136 тохиолдолд авч судалсан нь.
( Судалгааны өгүүлэл )
Абстракт
1990 оноос Монгол улсад нийгмийн харилцаа солигдож, шилжилтийн эдийн засгийн хүндүе эхэлснээр хүмүүсийн ухамсар сэтгэхүйд өөрчлөлт орж, эмх замбараагүй байдал, ядуурал өсч нийгмээрээ бухимдалд автсан билээ. Үүнтэй холбоотой эмийн үйлдвэрлэл борлуулалтанд тавих төрийн хяналт суларч, ялангуяа залуу насны хүмүүс эмийн бодисыг чөлөөтэй дураараа хэрэглэх болж, бусдыг айлган сүрдүүлэх, амиа хорлох зорилгоор эмийн бодисыг хэтрүүлэн хэрэглэх явдал эрс өслөө.
1989 оноос өмнө манай улсад эмийн болон химийн хурц хордлогыг эмчлэх тусгай эмнэлэг байгаагүй ба дээрхи шаардлагын улмаас ЭМЯ, БХЯ-ны сайдын хамтарсан тушаалаар Хордлогын Яаралтай Тусламжийн Үндэсний Төв (ХЯТҮТ)-ийг ЗХКТГ-ийг түшиглүүлэн байгуулсан юм.
ХЯТҮТ-ийн 1990-1997 оны судалгаагаар жилд дунджаар 340 хүн эмийн болон химийн бодисын хордлогын улмаас хэвтэж эмчлүүлсэн байна. (С.Балгансүрэн, С.Юндэн) Дээрхи судалгаанаас үзвэл ХЯТҮТ-д хэвтэж эмчлүүлэгсдийн 71%-ийг эмийн бодисын хордлого эзэлж байгаагийн 40.3%-ийг гистамины эсрэг эмийн бэлдмэлийн цочмог хордлого эзэлж байгаа юм.
Бүх хордож эмчлүүлэгчдийн 73%-ийг 16-25 насны залуучууд эзэлж байгаа ба эм хэрэглэж хордсон тохиолдлуудын 80%-ыг санаатайгаар хэтрүүлэн хэрэглэсэн үйлдэл эзэлж байна. Дээр дурьдсанчилан эмийн бодисыг хэтрүүлэн хэрэглэж хордогсодын 40.3% нь гистамины эсрэг эмийн бодисын хордлого зонхилж байгаа нь манай залуу өсвөр насныхны дунд амиа хорлох, үхэхэд хэрэглэдэг хор хэмээн ойлгосон гаж ойлголт газар авч цаашдаа энэ эмийн үйлчилгээ гаж нөлөөлөл, оношлогоо эмчилгээг судлах, үхэл эндэгдлийг бууруулах шаардлага урган гарч байгаа юм.
ХЯТҮТ-ийн 1991-1997 оны гистамины эсрэг (димедрол) эмийн бэлдмэлийн хурц хордлогын байдлыг авч үзвэл:
1991 онд 233 хүн хордож эмчлүүлсний 28 (12%), 1992 онд 285 хүнээс 47 (16%), 1993 онд 210 хүнээс 42 (20%), 1994 онд 236 хүнээс 55 (23.3%), 1995 онд 286 хунээс 68 (23.7%), 1996 онд 376 хүнээс 121 (32%), 1997 онд 474 хүнээс 173 (36%) 1998 онд 567 хүнээс 210 (37%) тус тус байгаа нь энэ хордлогын байдал эзлэх хувь жил бүр өсөж байгаа нь харагдаж байна.
Материал ба аргачлал, үр дүн
1997-1998 онуудад гистамины эсрэг (демидролын) хурц хордлоготой 136 тохиолдлыг анамнез, клиникийн шинж иэмдэг, эмчилгээний үр дүнгийн байдлаар авч үзсэн юм.
Үүнд:
136 тохиолдлоос -107 нь хөнгөн, дунд хэлбэрийн
-29 нь хүнд хэлбэрийн хордлого буюу гүнзгий унтаа байдалтай. амьсгал зүрх судасны хямрал, таталт үүссэн байна.
Анамнезид (хамт ирсэн ар гэрийхний өгүүллээр 80-140 ширхэг эмийг нэг дор ууж хэрэглэсэн.) Эдгээрийн 9 хүнд нь нүүрсэн сорбентын тусламжтайгаар цус шүүх мэсажилбар хийгдсэн.
Нас, хүйсний байдлаар авч үзвэл:
16-20 насныхан 107 тохиолдлын 47%, 29 тохиолдлын 30%, 20-25 насныханд 107 тохиолдлын 29%, 29 тохиолдлын 30%, 26-30 насныханд 107 тохиолдлын 18%, 29 тохиолдлын 20%, 31-35 насныханд 107 тохиолдлын 8%, 29 тохиолдлын 10%, 36-40 насныханд 107 тохиолдлын 4%, 29 тохиолдлын 5%, 41-ээс насныханд 3% тус тус байгаа нь өсвөр залуу насныханд хордлогын хувь дийлэнх байгаа нь харагдаж байна.
Хүйсний хувьд эмэгтэй 54.4%, эрэгтэй 45.6%-ийг тус тус эзэлж байна. Уусан тун хэмжээний байдлаар авч үзвэл:
136 тохиолдлын -107нь буюу 78.6% нь 0.3-0.5 хүртэл (ойролцоогоор 6-80 таб), 21.3% нь 100-140 таблеткийг нэг дор ууж хэрэглэсэн байна.
Бүх хордогсод эмийн бодисын санаатайгаар амиа хорлох зорилгоор хэтрүүлэн хэрэглэсэн ба гэр бүлийн маргаан, бүтэлгүй хайр дурлал, эцэг эхийн дарамт. хэтэрхий эрх дураараа өссөн байдал голлох шалтгаанууд болж байна.
Дээрхи 107 тохиолдолд хордлогын тусламжийн шаталсан эмчилгээ хийгдсэн, 29 тохиолдолд буюу хүнд хэлбэрийн 9-д нь нүүрсэн сорбентийн тусламжтай цус цэвэрлэх мэс ажилбар (гемосорбци) хийв. Энэ 9 тохиолдолд гемосорбици хийх болсон заалт нь, хордогсод ухаангүй гүн унтаа, зарим рефлексүүд дарангуйлагдсан, А/Д буурсань ,3үрхний хэм алдагдсан, таталт өгсөн зэрэг болно. Дээрхи бүх өвчтөнд амьсгал, зүрх судас дмжих эмчилгээний дараа гепаринизаци 5000 ME хийж, 60-80 мл/мин хурдтай 1-1.5 цагийн багтаамжтайгаар цусыг тусгай бэлтгэсэн нүүрсэн сорбентоор шүүв.
Гемосорбцыг (ГС) гемосорвци хийх тусгай зориулалтын аппаратаар хийсэн ба ГС хийж эхэлснээс хойш 1.5-2 цагийн дотор өвчтөн сэргэж, нүдээ нээх, амаа хөдөлгөх, цай балгах шинж тэмдгүүд аажмаар илэрч/сэргэж/ байсан. Бүх тохилдолд гарсан клиникийн шинж тэмдгийн үзүүлэлтийг эзлэх хувийн дараалалаар байрлуулбал:
1. Сомноленци буюу нойрмог байдал, 107 тохиолдолд 33%, 29 тохиолдолд 26%
2. Хүүхэн хараа өргөсөх , 107 тохиолдолд 24%, 29 тохиолдолд 28%
3. Солиоролын хам шинж , 107 тохиолдолд 15%, 29 тохиолдолд 13%
4. Тахикарди, 107 тохиолдолд 12%, 29 тохиолдолд 15%
5. Комын байдал, 107 тохиолдолд 10%, 29 тохиолдолд 15%
6. Сопор буюу унтаа байдал, 107 тохиолдолд 5%, 29 тохиолдолд 10%
7. Галлюцинаци, , 107 тохиолдолд 7%, 29 тохиолдолд 9%
8. Амьсгалын дутагдал , 107 тохиолдолд 6%, 29 тохиолдолд 10%
9. Таталт 29 тохиолдолд 5%
"0. Нүдний алимны хөвөх хөдөлгөөн 5% ДҮГНЭЛТ
Гистамины эсрэг эмийн бодис, демидролын хордлого жил ирэх тусам өсөх хандлагатай байна. Нийт эмчлүүлэгсдийн 2/3 нь 16-25 насны залуучууд эзэлж, 54.4%-иар эмэгтэйчүүд, охидуудын эзлэх хувь илүү байна. Бүх эмчлүүлэгсэдийн 55 орчим хувь нь эмчилгээний тунг 6-30 дахин хэтрүүлэн хэрэглсэн байна.
Бүх эмчлүүлэгсэдийн ходоодыг зондын аргаар угаасан ба форсированный диурез хамгийн идэвхитэй эмчилгээний арга болсон. 29 хүнд тохиолдолд зүрх судас, амьсгалын эрхтнийг дэмжих, таталтын эсрэг нэмэлт эмчилгээ хийгдсэн ба 9 хүнд Гемосорбци эмчилгээ хийсэн нь үр дүнтэй болсон.
Клиникийн симтоматологийн хувьд сомноленци болон хүүхэн хараа өргөсөх шинж тэмдгүүд хамгийн түгээмэл болох нь ажиглагдсан ба, антихолинергийн шинж болох тахикарди, солиорох, галлюцинаци мөн голлох шинж тэмдэгүүд байлаа. Харин таталт, диплопи, амьсгалын дутагдлын шинж харьцангуй бага иларч байв.
Бүх өвчтөн клиникийн сайжралыг хэвтсэнээс хойш 6-12 цагийн дараа олж байв. Нэг тохиолдолд гадаа хүйтэнд унаж удсан гипотерми болсон, экспозици удаан, аспираци болсон зэргээс нас барсан.
Цаашид токсиколог скрининг буюу нимгэн ялтаст болон хий шингэний хроматографийн аргыг ходлогын оношлогоонд хэрэглэх зайлшгүй шаардлагатай болж байна. Мөн эмийн борлуулалтад тавих хяналтыг чангатгах, өсвөр залуу насныханд эмийн хордлого, түүнээс учрах хор уршгийг таниулан ойлгуулах, цаашдаа эм мансуурах бодисын нийгмийн болон биологийн хор холбогдлыг нийтийн дунд байнга сурталчилах бодлого хэрэгтэй юм.
CLINICAL SYMPTOMATOLOGY OF DIPHENHYDRAMINE OVERDOSE: AN EVALUATION OF 136 CASES IN 1997-1998
Davaadorj.R*, Yunden.S. Gerelmaa.D,
In Mongolia the antihistaminic diphenhydramine, (dimedrol, suprastin, pipolfen, tabegil) marketed as a non prescription hypnotic. Results of this study the cases of drug overdose indicate that poisoning with dimedrol (diphenhydramine represents a substantial part (40.3%) of the total number of drug poisining. A total of 136 cases of Dimedrol poisoning in 1997-1998 were evaluated with respect to age, ingested dose.and clinical symptomatology. All patients had taken dimedroi with suicidal intent. Two thirds of the patients were aged 14-25. In about 50% of cases , between 6 and 40 times a therapeutic doses was ingested. Impaired consciousness was the most common symptom. Psychotic behavior simular to catatonic stupor ofte combined with anxiety was highly specific for dimedrol poisoning. Further symptoms included hallucinations, mydrasis, tachycardia, and less frequently diplopia, respiratory insufficiency, and seizures. Primary treatment included gastric lavage, forsed duiresis, administration of activated charcoal. In 9 severe cases we performed hemosorbtion All intoxicants except the one cases had an uncomplicated clinical course. One case was fatal from prolonged exposition, and extreme hypothermia.
Нийтлэлийн нээгдсэн тоо: 1170