Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2001, (010) 2001.No2(010)
ЯСНЫ ХУГАРЛЫГ АО-ГИЙН СХЕМЭЭР ЭМЧИЛСЭН ЭМЧИЛГЭЭНИЙ ҮР ДҮН, АЧ ХОЛБОГДОЛ
( Судалгааны өгүүлэл )
Э.Лхамжав / ЗХКТГ-ийн гэмтэл согог заслын тасгийн дарга дэд хурандаа/ Т.Сүхбаатар / ЗХКТГ-ийн гэмтэл согог заслын тасгийн их эмч дэслэгч/ Р.Цэндням /ЗХКТГ-ийн гэмтэл согог заслын тасгийн их эмч дэслэгч / 1963/А.О - Association for the study of Osteosynhesis / 
 
 
Абстракт
Ahx 1963 онд M.Muller, M. Allgower, H.Wellengger нар эмчилгээний практикт өргөн нэвртрүүлж орчин үеийн эмчилгээний стандарт, схем болгосон. Тэд нарын үзэж байгааг ясны хугарлыг консерватив аргаар эмчлэх үед зөрөөг зөвхөн багцаалсан байдлаар эвлүүлдэг бол энэ аргаар эмчлэх нь /мэс засал/ хугарлыг анатомийн хувьд бүрэн төгс эвлүүлж хөдөлгөөнгүйгээр бэхэлдэг. Иймд гаднаас нэмэлт бэхэлгээ / гөлтгөнөн боолт/ шаардлагагүй гэж үздэг. / A. В. Каплан " Повреждение костей и суставов " 1979 /
Манай оронд дээрх эмчилгээний аргыг 1997 оноос тус эмнэлэгт анх удаа хэрэгжүүлсэн бөгөөд урдв нь тус эмнэлгийн аргатай ижил төстэй Каплан- Антоновын хадаас, ялтас , ЦИТО-ийн стержен, Дубровын хадаас зэрэг тэр үеийн ЗХУ-д үйлдэврэлэсэн худаас ялтасуудыг хэрэглэж байсан байна.
Зорилго: Тус судалгааны зорилго нь урд нь манайд хэрэглэж байсан аргууд ба AO -гийн схемийн эмчилгээний ач холбогдлыг судлахыг зорьсон болно. Зорилт: 1 .Дээрх АО-гийн аргаар эмчилгээ хийгдсэн өвчтөнүүдийн дунд эмчилгээний ач холбогдол
2.Клиникийн үр дүн
3.Бусад аргуудаас давуутай болон дутагдалтай талуудыг судална. АО-гийн аргачлал нь дараах үндсэн зарчимтай ба ач холбогдолтой
1.АО- ийн схем хэрэглэж байгаа тоноглол, багаж, бэхэлгээний ялтас, хадаасууд нь эд эрхтэнд ямар нэгэн сөрөг гаж урвал нөлөө үзүүлдэггүй ба ясны нөхөн төлжилтийг дарангуйлдаггүй металл хайлшаар хийгдсэн бүрэн цогцолбор юм.
2.Ясыг бүрэн эвлүүлж найдвартай бэхэлдэг тул яс анхдагчаар бороожиж эдгэрдэг.
3.Хагалгааны ажилбарын явцрад гэмтэл бага учруулдаг бөгөөд зөөлөн эд, цусан хангамжийг бүрэн хадгалдаг.
4.Хугарлыг бүрэн эвлүүлж, хөдөлгөөнгүйгээр бэхэлдвэг ба хугарлын хооронд шахалт өгдөгб.Мөчдийн үйл ажиллагааг эрт, бүрэн сэргээх боломжтой б.Гэмтсэн мөч, булчин мен үений эрт үеийн хөдөлгөөнийг хадгалдаг. Остеосинтезид төрөл бүрийн голдоч, шөрөг, шураг , ялтас ашигладаг. Шураг нь дараах хэдэн төрөлтэй байдаг.
Кортикал Спонгиоз
Маллериал
Малый маллериал
Мини винт
Эдгээрийг ясны аль түвшинд хэрэглэх зэргээс голдож, шурагийн алхамын хоорондын зай зэргээс ялгаатай. Кортикол шураг нь өөрөө ясанд шахалт өгдөг бөгөөд мөчдийн гандан хэсгийн хугарлын үед өргөн хэрэглэдэг. Метаэпифизарный түвшингийн хугарлын үед спингиозыг хэрэглэх зарчимтай байдаг.
Дээрх эмчилгээний аргыг 1997 оноос хойш улсын хэмжээнд анх удаа тус эмнэлгийн гэмтэл согогийн тасагт хэрэглэж эхэлсэн. 1998 оноос тус эмчилгээний аргаар мэс засал хийгдсэн өвчтөнүүдэд хийгдсэн судалгаагаар нийт хийгдсэн тохиолдол 92, үүнээс:
» Дунд чөмөгний үений доторх болон өгаднах хугарал -22
Дунд чөмөгний гандан хэсэгт -15 Бугалганд-15
Шуунд -18
 
Эгэмэнд-12 Шилбэнд-12
Бусад-10 / түнхний үе түгжих / тус тус хийгдсэн байна.
ДүГНЭЛ!
1.Дээрх эмчилгээний аргаар терөл бүрийн ясны янз бүрийн шинэ хугарал. хуурамч үе артродез хийхэд бүрэн боломжтой.
2.Хагалгааны явцад болон хагалгаань: дараа үусэх хүндрэлгүи, өвчтөн эрт үзийк хөделгеөнд ОрОл боломжтои.
Эмчилгээний эхний үеэс хөдөлгеөнд орж, мөчдийн үйл ажиплагаа сэргзх боломжтой З.Эмчилгээний дараа үүсэх хеделмерийн чадвар алдалт зрт сэргээгдэж тахир дутуу болох байдалд хүргэдэггүй.
4.Хэдийгээр эмчилгээний зардал өндөр боловч өөрийн эртөг ендер/ зардлыг оуиэн нөхех боломжтой
Conclusion
1 .This method / AO scheme / showed to be suitable in case of fresh fractures various types of bone fractures and perform artgrodesis .
2.In view of minimal degree of complications in operative and postoperative perioa patients were able move earlier.
Extremities of the body function was rehabilitated sooner
3.After surgical treatment there was no case of handicap
4.Aithough the tretment cost was relatively high , it seemed to be compensated by result.
Ном зүй

1.Ю.Г.Шапошников \" Травмотология и ортопедия \" Руководство для врачей и в трех томах 1997, хууд. 145-167
2.А.В.Каплан. \" Повреждение костей и суставов \" 1979, хууд.84-96
3.С.С.Ткаченко . \" Остеосинтез \" 1987, хууд, 110-113
4.И.Литмана \" Оперативная хирургия \" 1992, Будапешт хууд. 842-864, 905-917 б.Уотсон-Джонс Р. \" Переломы костей и повреждения суставов\" 1972.
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 617
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК