Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2001, (010) 2001.No2(010)
ЭРҮҮ НҮҮР ОРМЫН ИДЭЭТ ҮРЗВСЛЭЭР хэвтэн ЭМЧЛҮҮЛЭГЧДЭД ХИЙСЭН СУДАЛГАА
( Судалгааны өгүүлэл )
Д.Дунгалмэд / их эмч/ Б.Сэлэнгэ I их эмч/ Б.Золзаяа / их эмч/ Т.Туул / их эмч/
 
 
Абстракт
Эрүү нүүр орчмын идээт үрэвслийн үүсэх шалтгаан нөхцөлийг судлах нь урьдчилан сэргийлэх, эрт оношлох, эмчилгээний асуудлыг зөв шийдвэрлэх, хүндрэлээс сэргийлэх арга замыг тодорхойлоход судалгааны зорилго оршино.
Эрүү нүүр орчмын идээт үрэвслийн 80-90% нь шүдний гаралтай болох нь олонх эрдэмтдийн судалгаанаас харагдаж байна. / ОХУ -ийн эрдэмтэн Чистякова В.Ф. 1995 он/
Манай улсын эмнэлгийн статистик үзүүлэлтэд хийсэн судалгаанаас үзэхэд эрүү нүүр орчмын идээт үрэвслийн 80 орчим хувийг шүдний гаралтай үрэвсэл эзэлж байна. / Л.Давааням 1998 он/Эрүү нүүрний абсцесс, флегмонтой 300 өвчтөний 59% стафиллококк, 31% нь анаэробны стрептококк, 19% нь вас. Fngensr үүсгэгдэж байна. /Чистякова В.Ф. 1995 он/
УКТЭ-ийн ЭНМЗ-ийн тасгийн статистик судалгаанаас үзэхэд 47 % нь Stapyloccus aures , staphylococcus epidermis, 33% нь Hemolyticuis Streptococcus , 13% Enterobacteriacae , 7% нь бусад үүсгэгчээр үүсгэгдсэн байна./Л.Давааням 1998/ ЗХКТГ-ийн мэс заслын тасагт дээрх өвчний улмаас хэвтэн эмчлүүлэгчдээс үүсгэгчийг тэр бүр тодорхойлоогүй байна. ЗХКТГ-ийн мэс заслын тасагт эрүү нүүр орчимын идээт үрэвслийн улмаас хэвтэн эмчлүүлэгчдэд судалгаа хийж зарим статистик үзүүлэлттэй харьцуулахад:
1 .Эрүү нүүрний идээт үрэвслийг үүсгэсэн шалтгааны эзлэх хувь

Хүснэгтээс үзэхэд эрүү нүүр орчмын идээт үрэвсэл сүүлийн 10 жилд буураагүй боловч периостит 25.8% -р буурч, абсцесс флегмон 3.9% -р өссөн, остеомиелит 10%-р буурчээ. Судалгааны жилд эрүү нүүр орчмын буглаа нэвчээсийн тохиолдол тогтвортой өсөн нэмэгдэж байсан ба цаашид буурах хандлагагүй байна. З.Ахуй нөхцөл, алба хаах хугацаа, анги байралаар ижил төстэй анги салбарын байлдагч нарын өвчлөлийг судлахад:
Дээрх хүснэгтээс үзэхэд 014,019,032,119-р ангиудад өвчлөл илүү тохиолдож байна. 4.Шүдний гаралтай эрүү нүүр орчмын идээт үрэвслийн байрлал
Хүснэгтээс үзэхэд улсын дундажтай харьцуулбал хавсарсан хэлбэрийн ба олон зайн нэвчээс нь 18% -р өсчээ. Иймээс хожуу үед эмнэлгийн тусламж авч байгаа нь харагдаж байна.
Дүгнэлт
 
1 .Эрүү нүүр орчмын идээт үрэвсэл улсын дунджаас өндер байгаа нь цэргийн насны залуучуудын амны хөндий, эрүүл ахуйн урьдчилан сэргийлэлт.эрүүлжүүлэлт хангалтгүй. 2.Эрүү нүүрний идээт үрэвсэл буурахгүй бөгөөд абцесс флегмон болж хүндсэрсэн үедээ эмнэлгийн тусламж авч байгаа нь манай цэргийн байгууллагын эмнэлгийн тусламж үзүүлэх, цаг алдалгүй эмчилгээ хийх явдал дутагдалтай байна.
3.Ангиудаар нь авч үзвэл 014, 019, 032,119-р ангиудад өвчлөл их байгаа нь эрүүл ахуй, эрүүл аж төрөх ёсны сурталчилгаа хоцронгуй байгаатай холбоотой.
4.Хавсарсан хэлбэрийн ба олон зайн нэвчис улсын дунджаас өндөр байгаа нь шүдний өрөвсөлт өвчин түргэн хугацаанд тархан хүндэрч байна.
5.шалтгааныг тодруулан үүсгэгчийг тогтоон антибиотик, бактеростатик эмчилгээг сонгох зайлшгүй шаардлага байгаа тул нянгийн шинжилгээг евчтөн бүрээс авч байх нь зүйтэй байна.
6.Өвчлел буурахгүй байгаад дүгнэлт хийж, явуулын үйлчилгээ, шүдний эмч ангиудад ажиллуулах шаардлагатай байна.
Conclusion
1 .High rating of mandibulo facial inflammatory diseases among military serves aged young people showed there are low grade of works on oral cavity hygienic prevention, sanitary arrengemeht and enlightenment
2.There is still high rate of inflammatory diseases and patient usually got medical help when developeb complications such as abscess and cellulites .
3.Some military units had high degree of incidence due to lack of healtny style of life and hygiene 4.Combined forms of cellulites were higher than offical average
5.In view of choosing proper antibacterial drugs there is urgent necessity to work up each patient tor this purpose
6.From listed adove there is need to arrange mobile medeco - dental serves in military units.

 

Ном зүй

1.Бернадский Ю.И. Травмотология и восстановительная хирургия челюстно лицевой области. Киев 1999гХууд. 148-163
2.Груздев А.А. Острая одонтогенная инфекция 1999 г
3.Шаргородский А.Г. Воспалительные заболевания ЧЛО-и шеи 1995 г.
4.Уваров В.М. Одонтогенные воспалительные процессы. б.Кимеле И.А. Цитологическая диагностика в стоматологии 1984 г.
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1104
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК