Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2001, (010) 2001.No2(010)
ХҮЗҮҮНИЙ ОСТЕОХОНДРОЗЫН өвчлөл.эмчилгээ-НИЙ ҮР ДҮНД ХИЙСЭН СУДАЛГАА
( Судалгааны өгүүлэл )

М.Дагийсүрэн-Анагаах ухааны магистр, АнагаахУхааны Коллежийн багш Г.Туяа-ЗХКТГ-ийн Сэргээн засах эмчилгээний эмч Ш.Заяахүү / ЗХКТГ-ийн Сэргээн засах эмчилгээний их эмч /

 
Абстракт
Хүзүүний нугалмын остеохондроз гэдэг нь орчин үед хамгийн өргөн тархаж байгаа эмгэгийн нэг юм. Энэ нь нугалам хоорондын дискний тэжээл.бүтэц өөрчлөгдсөнөөс эхлээд дискний цэлцэнгийн бөөмөнд нөөлж, улмаар нугалмын их бие, нугалам хоорондын үе холбооны аппарат зэрэг бүх бүтцийг хамран гэмтээдэг өвчин юм.
Остеохондрозын үүслийг удамшлын, халдварын, ауто-иммуны, дотоод шүүрлийн, бодисын солилцооны гэх мэтийн олон онолоор тайлбарладаг боловч өвчний үүсэлтэнд нөлөөлж буй гадаад, дотоод хүчин зүйлийг голчлон анхаардаг.
Дотоод хүчин зүйлд нь нугалмын гаж хөгжил, конституци зэрэг ороход гадаад хүчин зүйлд нь гэмтэл, хоол тэжээлийн байдал, ажил амьдралын хэвшил зэргийг багтаана.
Остеохондрозын өөрчлөлт нь физиологийн ердийн процессын хувьд хүний 50, түүнээс дээш насанд үүсэхийг хэвьийн үзэгдэл гэж үздэг байхад сүүлийн үед 25.30.40 наснаас эхлэн үүсэж тодорхой зовиур, цаашилбал тархины цусан хангамжийн өөрчлөлт хүндрэлийг өгөх нь олонтоо ажиглагдаж байна.
1999 онд явуулсан судалгаанд (Физическая реабилитация сэтгүүл 1999-IV ) 30-39 насны хүмүүсийн 1/3-д хүзүүний нугалмын өөрчлөлт ямар нэг хэмжээгээр илэрч байсан.
Сүүлийн үеийн эмч, судлаачид энэ эмгэг өөрчлөлтөнд хүргэж буй шалтгаануудад хөдөлгөөнгүй нэгэн хэвийн ажил, ялангуяа зөвхөн хуруу гарын үйлдэл шаардсан суугаа ажпын нөхцөлүүд, автомашины улмаас үүсэж буй өөрт мэдэгдэхгүй микро гэмтлүүдийг эхний шатанд авч үзэж байгаа нь нийгэм, техникийн хегжилтэй холбоотойгоор тайлбарлагдаж байна.
Хүзүүний булчингийн нэгэн хэвийн байнгын чангарал нь нугалмын дискний амортизаци үүргийг алдагдуулж улмаар тэжээл, цусан хангамжийн анхдагч өөрчлөлтийг бий болгож цаашид дегенератив өөрчлөлтийг үүсгэдэг гэж үзэж байна. Хүзүүний компрессионы хам шинж Хүзүүний рефлекторны хам шинж
Хүзүүний симпатик хам шинж зэрэг үндсэн клиникээр илэрч зовиурладаг энэ эмгэгийн эмчилгээнд эмийн бус эмчилгээ зонхилох байрыг эзэлж байна.
Судалгааны зорилго:
Хүзүүний остеохондрозын үүсэх шалтгаан, тархалт, өвчлөлийн байдал, эмчилгээний үр дүн урьдчилан сэргийпэх арга зүйг судлах
Судалгааны ач холбогдол Хүзүүний остеохондрозын зовиураар эмнэлэгт хандан эмчлүүлэгчдийн нас хүйс, ажил амьдралын онцлог, эмгэг еөрчлөлт зонхилон үүсэж буй хэсэг, эмчилгээний аргын үзүүлэлт, үр дүнг судалгаанд багтааснаар цаашид өвчлөлийг бууруулах, эмчилгээний болон урьдчилан сэргийлэх, эрүүл ахуй, хөдөлгөөний зөв хэвшил тогтооход оршино.
Судалгааны аргачлал
Бид 1998-2000 онуудад клиникийн нэгдсэн III эмнэлэг, ЗХКТГ-ийн Сэргээн засах эмчилгээний тасгуудад хүзүүний остеохондроз өвчний улмаас амбулаториор болон стационараар эмчлүүлж байсан 186 эмчлүүлэгчдийн зовиур, анамнез, бодит үзлэг, рентген оношлогоо зэргээр батлагдсан хүндрэлгүй тохиолдлууд, тэдгээрт явуулж байсан эмийн бус эмчилгээний аргачлал зэргийг багтаан судалгаанд оруулсан ба эмчлүүлэгчдийн нас хүйс, ажлын нөхцөл, эмчлүүлсэн байдал зэргийг судалгаанд үзүүлэв.
 

Дүгнэлт
1.Хүзүүний нугалмын остеохондроз эмгэг нь сүүлийн үед харьцангуй залуу идэр насны хүмуүст тохиолдож, өвчлөгсөд залуужиж байгаа нь харагдлаа.
2 Суугаа буюу нэгэн хэвийн ажлын хэвшил ( 53.2%) , гэмтэл авто осол (38.1%) зэрэг нь тухайн эмгэг үүсэх гол хүчин зүйлүүдэд орохыг үгүйсгэх аргагүй юм.
З.Хүзүүний остеохондроз еөрчлөлт нь Cv - Cvii _ 51.9% нугалмын түвшинд илүү тохиолддог байна.
Д.Хүзүүний остеохондрозын үед сэргээн засах эмчилгээний аргууд зонхилон явагдаж ялангуяа хүндрэлгүй тохиолдолд татлага эмчилгээнд 100% хамрагдаж эмчлэгдсэнээр хэдийгээр үүссэн эмгэг өөрчлелт арилахгүй ч гэсэн зовиур багасах субьектив сайжрал ажиглагдаж байна. Мен тухайн өвчний үед тусгай дасгалыг хийж хэвшихэд өвчний дахилт сэдрэл буурах нь харагдлаа.
5.Цаашид эрүүл ахуй, хооллолт, хөдөлгеөний зөв дэглэмийг тогтоож, ялангуяа биеийн тамир, дасгалыг тогтмол хийж занших нь хүзүүний остеохондроз өвчнөес сэргийлж болох хамгиин энгиин урьдчилан сэргийлэлт болно.
 
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1776
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК