Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2001, (010) 2001.No2(010)
ЦДИӨ-ий үе шатуудад ЗЦБ-ийн шалгууруудаар зүүн ховдлын гипертрофийг үнэлэх нь
( Судалгааны өгүүлэл )
Д.Сэржээ1, Ч. Цэрэннадмид2, Д. Энх-Амгалан3 1 (Анагаах ухааны ихсургууль) 2 (Анагаах ухааны их сургууль) 3 (Анагаах ухааны их сургууль)
 
Абстракт
Сэдэвт ажлын үндэслэл.
Цусны даралт ихдэх өвчин (ЦДИӨ) нь хамгийн түгээмэл тархсан өвчинүүдийн нэг бөгөөд зүрхний зүүн тосгуур, ховдпыг үйл ажиллагааны болон морфологийн өөрчлөлтөд оруулдаг. Үүнийг Типертонийн зүрх", "Гипертонийн үеийн зүрхний өвчин", эсвэл "ЦДИӨ-ий үеийн зүрхэнд гарах бүтцийн өөрчлөлт" гэж нэрлэдэг.
Гипертонийн зүрх гэсэн нэр томъёонд харъяалагдах төрөл бүрийн эмгэг физиологийн механизмууд байдаг. Гэхдээ хамгийн гол клиник илрэл нь зүүн ховдолын гипертрофи юм. ЗЦБ нь ЦДИӨ-ий үед үүүсэх ЗХГ-ийг үнэлэхэд хамгийн өргөн хэрэглэгддэг хүртээмжтэй арга юм. Фремингемийн өргөн хүрээтэй явагдсан судалгаанаас үзэхэд ЗЦБ-ийн шалгууруудаар ЗХГ илэрсэн буюу ховдлын иж бүрдпийн төсгөлийн хэсгийн өвөрмөц бус өөрчлөлттэй хүмүүс цусны эрглэтийн зогсонгишил дутагдалд орох нь ЗХГ илрээгүй хүмүүстэй харьцуулахад 17 дахин их байсан (1).
ЗЦБ-ийн шалгууруудаар ЗХГ илэрсэн 35-64 насны хүмүүс зүрх судасны хүндрэлд өртөх ба гэнэтийн нас баралт тохиолдох нь ЗЦБ-ийн өөрчлөлтгүй хүмүүстэй харьцуулахад 10-19 дахин их байдаг (2).
Фремингемийн судалгаанаас үзэхэд зүрхний цахилгаан бичлэг (ЗЦБ), ЭХОКГ-ийн зүүн ховдол ЗХ-ын гипетрофийг илрүүлэх мэдрэг чанарыг задлан шинжилгээний үзүүлэлтттэй харьцуулахад ЭХОКГ-ийн илрүүлэлт эрэгтэй хүнд 16 %, эмэгтэйд 19 %, байхад ЗЦБ-ийн илрүүлэлт эрэгтэйд 2.9 %, эмэгтэйд 1.5 % байсан байна.
Цаашид ЗЦБ-н мэдрэг чанарыг сайжруулахын тулд ЭХОКГ аргатай хавсран хэрэглэж байна. Ийнхүү ЗЦБ-н вольтажный шалгууруудын мэдрэг чанар нь ЭХОКГ-ийн шинжилгээтэй харьцуулахад сул байдаг хэдий ч орчин үед улам өргөн хэрэглэгдсээр байгаагийн учир нь туүний хялбар төсөр боловч өргөн мэдээлэл өгч чаддагтай холбоотой. Монгол хүний хувьд ЦДИӨ-ий үе шатуудад зүүн ховдлын гипертрофи хэрхэн илэрч байгааг ЗЦБ-ийн уламжлалт Minesot-ын код, Lyon-Sokolow шалгуураас гадна орчин үеийн Cornell-ийн болон Frochlih (зүүн тосгуур, ховдлын) шалгууруудааар үнэлсэн судалгаа хийгдээгүй байна.
Судалгааны зорилго;
ЦДИӨ-ий зөөлөн, дунд, хүнд үеүүдэд ЗЦБ-ийн Minesot-ын код, Lyon-Sokolow, Cornell-ийн болон Frochlih (зүүн тосгуур, ховдлын) шалгууруудааар зүүн ховдлын гипертрофи хэрхэн илэрч байгааг харьцуулан судпах.
Судалгааны зорилтууд;
1. Цусны даралт хэвийн (нормотензив) байгаа хүмүүст ЗЦБ хийж уламжпалт Minesot-ын код, Lyon-Sokolow шалгуураас гадна орчин үеийн Cornell-ийн болон Frochlih шалгууруудаар үнэлэх.
2. ЦДИӨ-ийг АНУ-ын ангилалын дагуу сонгон авч зөөлөн дунд үед ЗХГ-ийг ЗЦБ-ийн Minesot-ын код, Lyon-Sokolow, Cornell-ийн болон Frochlih (зүүн тосгуур, ховдлын) шалгууруудааар илрүүлэх.
3. ЦДИӨ-ий хүнд үед ЗХГ-ийг ЗЦБ-ийн дээрхь шалгууруудаар тодорхойлж харьцуулан дүгнэх.
Судалгааны арга зүй
1996-2000 онуудад Багануур дүүргийн нэгдсэн эмнэлэгт эмчлүүлсэн ЦДИӨ-тэй 500 өвчтөнийг нарийвчлан үзэж ЗЦБ дүн шинжилгээ хийв.
Цусны даралт хэвийн хэмжээнд байгаа 94 өвчтөнд лабораторийн шинжилгээ, анамнез, бодит үзлэгээр зүүн ховдлын гипертрофид нөлөөлөх өвчинүүдийг үгүйсгэв
ЗЦБ-ийг Италийн 6 сувагтай Cardioline аппаратаар бичиж зүрхний цахилгаан бичлэгт дүн шинжилгээ хийв. ЗХГ-ийг ЗЦБ-ийн доорхи шалгууруудын дагуу илрүүлж ЦЦИӨ-ий үе шатуудад дундаж утгыг гаргав.
1. МИННЕСОТЫН кодын шалгуур 3-1. RV5(V6)>2.0
R I II III, aVF > 2.0
 
RaVL> 1.2 3-3. 20 > R I > 1.5 RV5( V6)+SV>3.5
2. SOKOLOW-LYON шалгуур RV5(V6)+S V, >3.5.
3.КОРНЕЛЛИЙН ШАЛГУУР R aVL + S V з >2.4 mV.
4. a) Frohlich шалгуур (зүүн тосгуурын) дараахь 4 шалгуураас 2 нь эреэг нөхцөлд зүүн тосгуурын гипертрофи хүчинтэй
1. Р V, шүдний (-) фаз нь >0.04
2. Индекс Макруза >1.6
3. Р „> 0.3 mV
4.Р > 0.12 сек
б) Frohlich шалгуур (зүүн ховдлын)
Цээжний холболтууд дээр хамгийн өндөр R, хамгийн гүн S шүдний нийлбэр > 4.5 mV.
Судалгааны үр дүн.
Судалгаанд хамрагдсан нийт 500 өвчтөнгүүдийн 29.2 % нь ЦДИӨ-ий хөнгөн үед, 37.5 % нь дунд үзд, 33.3 % нь хүнд үед байв.
Дүгнэлт
 
1. Цусны даралт нь хэвийн (нормотензив) байгаа шинжлүүлэгчдэд зөвхөн СогпеП-ийн шалгуурааар 6.28 % нь ЗХГ илэрсэн байна.
2. ЦДИӨ-ий зөөлөн үед байгаа өвчтөнүүдэд ЗХГ-ийг илрүүлэлт Cornell-ийн шалгуурааар 16 %, Minesot-ын кодоор 15.3 %, Lyon-Sokolow шалгуураар 12.9 %, Frochlih (зүүн ховдлын) шалгуураар 9.6 % байна.
3. ЦДИӨ-ий дунд үед байгаа өвчтөнүүдэд ЗХГ-ийг илрүүлэлт Cornell-ийн шалгуурааар 16 %, Minesot-ын кодоор 15.3 %, Lyon-Sokolow шалгуураар 12.9 %, Frochlih (зүүн ховдлын) шалгуураар 9.6 % байна.
4. ЦДИӨ-ий хүнд ЗХГ-ийг илрүүлэлт ЗЦБ-ийн Cornell-ийн шалгуурааар 16 %, Minesot-ын кодоор 15.3 %, Lyon-Sokolow шал.гуураар 12.9 %, Frochlih (зүүн ховдлын) шалгуураар 9.6 % байна.
4. Цаашид судалгаанд уламжлалт Minesot-ын код, Lyon-Sokolow шалгуураас гадна орчин үеийн Cornell-ийн болон Frochlih (зүүн тосгуур, ховдлын) шалгууруудыг хэрэглэж байх шаардлагатай байна.

 

Ном зүй

1. Фролов. Т. Ф., Юренев. А. П. Немая ишемия миокарда при артериальной гипертонии. Кардиология. 1992. № 9-10. с. 70-74.
2. Шхвабацкая . И. К. Сердечная недостаточность и эффективность гипотензивной терапии при гипертонической болезни. 1988. № 12. с. 5-9.
3. Kannel. W. D, Dannenberg. A. L, Lenny. D. Population implications of elecrocardiographic left ventricular hypertrophy. Amer. J. Cardiol. 1987. Vol. Pp. 185-193.
4. Kannel. W. D, Anderson. K. M. Gee. D. L et al. Noncpecific electrography abnormality a predictor of coronary heart diseases. The Framingham study. Amer heart. J. 1987. Vol 113. № 2. pp 370-376
Study on detection left ventricular hypertrophy using electrocardiography cpiteria in patients with hypertension D. Serjee, Ch. Tserennadmid, D. Enkh-amgalan. Baganur. Health Center.
1. In 100 patients with normotentsion the detection of left ventricular hypertrophy was 6.28 %, using only Cornell criteria.
2. Detection of left ventricluar hypertrophy using Cornell criteria was highest in patients at the all stages of hypertension.
3. Seeng from the results using Cornell and Frochlih criteria is nesessary for detection of left ventricular hypertrophy in hypertension.
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 348
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК