Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2001, (010) 2001.No2(010)
Гэдэсний түгжрэлийн чанд авиан оношлогоо
( Судалгааны өгүүлэл )
Ж.Цэцэгээ , Б.Амартүвшин Д.Тунгалаг
 
 
Абстракт
Гэдэсний түгжрэлийн оношлогоонд рөнтген шинжилгээ нь чухал үнэ цэнэтэй, мэдээлэл сайтай арга билээ. Гэвч эмнэлгийн практикт чанд авиа нэвтэрснээр түүнийг түгжрэлийн оношлогоонд рөнтген шинжилгээтэй зэрэгцэн ашиглах боллоо. Чанд авиагаар гэдэсний түгжрэлийг оношлох талаар эрдэмтэн судлаачдын нийтэлсэн бүтээлүүд цөөнгүй байдгаас үзэхэд шингэнээр дүүрсэн нарийн гэдэсний голчийн хэмжээ 3 см, бүдүүн гэдэснийх 6 см-ээс хэтрэхгүй бөгөөд бүдүүн гэдэснээс ялгарах чанд авиан үзүүлэлэт нь хэмжээгээр нарийн, цүлхэнгүй байдагт оршино /31. Гэдэсний түгжрэлийн эрт үөд гэдэс доторхи шингэвтэр зүйл ажиглагдах бөгөөд түгжрэл хүндэрч газар авах тутам жигд нэг төрлийн шингэн болдогийн зэрэгцээ дотор нь агуулагдахуунтай тэлэгдсэн ходоод, гэдэсний гогцооны завсарт хэвлийн чөлөөт шингэн харагдаж /6/, энэхүү шингэний байдлаар түгжрэлийг энгийн, ээнэгшилгүй, хүндэрсэн хэлбэрүүдэд ангилж зэрэг тогтоож болдог /10/.
Нарийн гэдэсний түгжрэлийн шалтгааны нэг чухал хүчин зүйл болох гэдэс чихэлдэлтийг /инвагинаци/ нарийн гэдэсний органик түгжрэлтэй 10 тохиолдлын 9 хүнд илрүүлж болдог /11/. Өргөсч тэлэгдсэн гэдэсний гүрвэлзэлт нь түргэсэн, "дүүрэнг" ходоод харагдах, хэвлий дэх шингэн дотор тэлэгдэж өргөссөн гэдэсний гогцоо анатомийн 5-6 байрлалд олдох нь нарийн гэдэс түгжирсэний шинж /4/ бол бүдүүн гэдэсний түгжрэлийн үед хэвлийн хөндийн бүх хэсэгт өргөсч тэлэгдсэн нарийн гэдэсний гогцоо тодорхойлогддог /13/ байна. Харин архаг түгжрэлийн шалтгаан нь нарийн гэдэсний хоргүй хавдар байж болдог /1/.
Гэдэсний түгжрэлийн ямар ч хэлбэрийн үеийн чанд авиан үндсэн шинж нь гэдэс хэсэгчлэн өргөсч тэлэгдэж, түүн дотор нь шингэн дүүрч, гүрвэлзэх хөдөлгөөн алдагдсан байдаг /14/. Гэдэсний сероз бүрхүүл ба булчингийн давхаргын завсарт бараан зурвас үүссэн нь гэдэсний хана хавагнасаны илрэл бөгөөд энэхүү бараан зурвас нь механик түгжрэлийн үед 5 мм хүрдэг /12/ бөгөөд, хүнд тохиолдолд нарийн гэдэсний хөндийн голч нь бүдүүн гэдэсний хэмжээнд хүрэх тул ялгахад хэцүү /15/. Бүдүүн гэдэсний түгжрэлийн үед өргөсч тэлэгдсэн нарийн гэдэс, мэдэгдэхүйц өргөссөн бүдүүн гэдэс харагдах ба нарийн гэдэснээс ялгагдах шинж нь хагас саран хуниас буюу цүлхэн байх ба тэдгээрийн хоорондын зай нь 3 см орчим байдаг. Чанд авиагаар гэдэсний түгжрэл төдийгүй түүний шалтгааныг зарим үед тогтоож болохын зэрэгцээ зарим үед түгжрээний саадаас доош буй тэлэгдээгүй хэсэг дэх гэдэсний өөрчлөлт үүсгэврийн процессийг илүү тодорхой дүрслэгдэн харагдах боломжтой /8/ Судалгааны зорилго: Гэдэсний түгжрэлийн чанд авиан шинжийг судлах. Энэхүү зорилгоо хэрэгжүүлэхийн тулд дараахь зорилтуудыг дэвшүүлэв:
Эрүүл хүмүүсийн гэдэс чанд авианд хэрхэн дүрслэгддэгт ажиглалт хийх
Түгжрэлийн үед гарах чанд авиан шинжүүдийг илрүүлэх
Судалгааны материал, арга: Судалгаа П.Н.Шастины нэрэмжит Клиникийн Төв Эмнэлэг болон Зэвсэгт Хүчний Клиникийн Төв Госпиталь зэрэг эмнэлгүүдийн чанд авиан оношлогооны кабинетуудад хийгдсэн. Чанд авиан шинжилгээ 1997-2000 онд хяналтын бүлгийн 21-44 насны 30 оюутан залуус, түүнчилэн гэдэсний түгжрэлийн онош тогтоогдон мэс засал хийлгэсэн 18-88 насны 75 өвчтөн, бүгд 105 хүнд хийгдлээ. Шинжилгээг Японы "Aloka" SSD-256, 'Hitachi' EUB-305 аппаратын 3,5 MHz давтамж бүхий чанд авиа үүсгэгчээр хэвлийн гаднаас харж, хэмжилтийг "мм"-ээр тогтоов.
 
Харин бүдүүн гэдэсний хавдраар хагас түгжирсэн хүмүүст хоол боловсруулах замыг цэвэрлэн бүдүүн гэдсийг тодруулан харах өөрсдийн (Ж.Цэцэгээ нар., 1997) аргыг ашиглан шинжлэв.
Судалгааны үр дүн хэлцэмж: Судалгаанд хамрагдсан эрүүл оюутан залууст өлөн болон хооллосноос хойш 1-4 цагийн дотор шинжилгээг хийсэн. Эрүүл хүмүүсийн гэдэс чанд авианд харагдахгүй байсан бол хооллосны дараахь эхний 1-4 цагт ходоод,, гэдэс нь физиологийн "Кокард" шинж буюу төвдөө чанд авиа ихсэлтэт агуулагдахуун, захаараа чанд авиа-чөлөөт хүрээ бүхий гүрвэлзэлтэт дугуй юмуу зууван дугуй цагариг илэрч байсан нь судлаачдынхтай /3; 8; 9/тохирч байв.
Гэдэсний түгжрэлтэй 75 хүний дундаж нас эмэгтэйчүүдэд 49,8±1,9, эрчүүдэд 37,6±1 А байгаа, эрэгтэйчүүд- 40/53,3%/, эмэгтэйчүүдийн тоо 35/46,7%/ байгаа нь гэдэсний түгжрэл 30-40 насанд /2/, 30-60 насны хүмүүст илүү их тохиолдож, тэр тутмаа эрэгтэйчүүд илүү өвчилдөг талаар нийтэлсэн судпаачдынхтай /3; 5; 7/ ойролцоо байна.
Хүснэгтээс харахад гэдэсний түгжрэлтэй хүмүүст чанд авиан шинжилгээнд хамгийн олон илэрдэг шинжүүд нь шингэнээр тэлэгдсэн гэдэсний гогцоо, тус гэдэсний ханын зузааралт - 74/98,6%/, гэдсэн дэх шингэний сөрөг хуйлралтат гүрвэлзэлт - 56/74,6%/, шингэнээр дүүрч тэлэгдсэн ходоод харагдах - 34/45,3%/, тэлэгдсэн шингэн бүхий гэдэсний гогцооны гадуур чанд авиа-чөлөөт хүрээ үзэгдэх -33 /44%/, хэвлийд чөлөөт шингэн олдох - 30 /40%/ байгаа нь дээрх судлаачдынхтай тохирч байна. Түгжрэлтэй өвчтнүүдийн 72 /96%/ хүнд рентген шинжилгээ хийгдсэнээс бүх өвчтөнд /100%/ Кпойберийн аяганцар илэрсэн байна.
Гэдэсний түгжрэлтэй 75 хүнээс хагас түгжрэлтэй 3 /4%/ өвчтөнд дурангийн шинжилгээ хийсний 1 өвчтөнд фиброколоноскоп нь махир гэдэснээс дээш явахгүй ямар нэгэн сааданд тулж, дурангийн шинжилгээ үр дүнгүй болсонд, чанд авиан шинжилгээ хийхэд хэвлийн зүүн талд дотор нь үл ялих шингэнтэй гэдэсний хагас саран хэлбэртэй ялимгүй тэлэгдсэн гогцоо харагдаж байсанд бид шингэнээр гэдсийг бага зэрэг дүүргэж харахад бүдүүн гэдэсний уруудах хэсэг, болон махир гэдэсний заагт гэдэсний ханыг хагас цагиргалж хөндийг нарийсгасан /10 мм хүртэл / чанд авиа бууралтат бүтэцтэй том үүсгэвэр /110x48 мм/ байсан иь мэс заслаар нотлогдож хатуувтар хөдөлгөөн багатай хавдар байсныг авсан болно. Мөн хагас түгжрэлтэй 2 өвчтний нэгийнх нь бүдүүн гэдэсний мухар хэсэгт хана даган нэвчин ургасан чанд авиа хольмог бүтэцтэй үүсгэвэр, нөгөө нэг хүнд бид үл ялих тодорсон нарийн гэдэснээс өөр онцгой шинж илрүүлж чадалгүйгээр дурангийн шинжилгээнд оруулахад эхний өвчтөнд мухар гэдэсний нэвчилтэт хагас түгжрэл бүхий хавдар, хоёр дахь өвчтөнд нарийн гэдэсний ханаар нэвчин ургасан хавдар байсан нь бүгд мэс заслаар авагдсан болно.
Дүгнэлт
1.Эрүүл хүмүүсийн гэдэс чанд авианд харагддаггүй бөгөөд харин дотороо хүнсний зүйлтэй ходоод, гэдэс ихэнх тохолдолд физиологийн "Кокард" шинжээр харагддаг байна.
2.Гэдэсний түгжрэлийн үед дараахь чанд авиан шинжүүд илэрч байна: Шингэнээр тэлэгдсэн гэдэсний гогцоо Гэдэсний сөрөг гүрвэлзэлтэт
Гэдэсний гадуур шингэний хүрээ юмуу шингэн үүсч, хана зузаарах Шингэнээр тэлэгдсэн ходоод Гэдэсний ханаар нэвчсэн үүсгэвэр Гэдэсний хөндийг бөглөсөн үүсгэвэр
 

 

Ном зүй

Ч.Агаев С.Д, Сафанов С.Ю, Магомедов И.И и др. Редкие формы доброкачественных опухолей тонкой кишки, осложненые хронической инвагинацией //Вестн. Хир. 1992. №1. с. 176-178
2.Баасанжав. Н., БНМАУ-ын хөдөөгийн нөхцөлд гэдэсний цочмог механик түгжрэлийг эрт оношлож, эмчлэх. АУ-ны д/э зэрэг горилсон диссертаци. 1980. х.6.
3.Богер М.М, Мордвов С.А., Ультразвуковая диагностика в гастроэнтерологии. 1988 c. 120.
4.Буянов В.М, Ишутинов В.Д, Дорошев И.А. Ультразвуковое иследование в диагностике механической кишечной непроходимости. //Мед.Рад. 1993.№4. с.11-13.
5.Гоош Б, Гэдэсний түгжрэл //Мэс заслын өвчин. 2000. х.331.
6.Демерчан Е.А., Особенности диагностической тактики при острой толстокишечной непроходимости /Юбщ. и неотл. хир. Киев: Здоровья-1992.Вып. 29.с.3-5
7.Кузин М.И., Хирургические болезни. 1995. с. 474
8.Митьков В.В., Клиничесское руководство по ультразвуковой диагностике. Т.4 . с. 76-78.
9.Bisset R.A.L., Khan A.N., Differentialdiagnose of abdominal ultrasound. 1997.
10.Di. Mizo R., Grassi R., Marchese E. et al. Uncompensated small bowel obstruction in adults ultrasonographic findings of freefluid between loops and its prognostic value //Radiol. Med. Torino 1995.Jun.V.89. №6. p.787-791
H.Fournier R., Gonzen P., Russier Y. et al. AD intesminal intussusception in adults: contribution of ultrasonography //J.Chir. Paris. 1994 Oct. V.131№10. p. 430-433. 12..Meiser A.G, Meissner K, Sonographische Differentialdiagnose des Darmversc Russes. // Ultrachall.-1985.-№1 -s.3945.
13,OgataM.. Imai S., Hosotarii R. et all. AD abdominal sonography for the diagnosis of large bowel obstruction //Surg. Today 1994.V.24. №9. p.791-794
14.Rabin M.S., Runston M.R, Ulmrasound demostrastration of valvulae conniventes in small bowel obstructions //S.Afr.Med.J.-1981. -V.55.-p. 142-144
15.Scheibe W., Goldberger L,E. Diagnosis of small bowel obstruction //Amer.J.Roentgenol.-1979-V. 133-p.685-688
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1001
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК