Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2001, (010) 2001.No2(010)
НУГАСНЫ МЭДЭЭГҮЙЖҮҮЛЭЛТ
( Судалгааны өгүүлэл )
Б.Оюунцэцэг - Тэргүүлэх зэргийн их эмч, Анагаах ухааны магистр М.Давааа - Тэргүүлэх зэргийн эмч
Д.Ваанчинсүрэн - Тэргүүлэх зэргийн эмч, Анагаах ухааны магитр Г.Тунгаамаа - Анагаах ухааны магистр их эмч С.Отгонбаатар - Их эмч
 
Абстракт
Сүүлийн үед мэс заслын эрсдэл өндөр, амьсгал, зүрх судасны хүнд хэлбэрийн эмгэгтэй эмчлүүллэгчдэд мэдээгүүйжлэг явуулахад анхааарч сонгомол арга, аргачлалыг нэвтрүүлэн ажиллах боллоо. Апиваа мэс засал, мэс ажилбарын үед хийгдэж байгаа мэдээгүйжүүлэлтийг үндсэнд нь хоёр бүлэгт хувааж үздэг. 1 .Ерөнхий биеийн мэдээгүйжүүлэг
2.Хэсгийн болон мэдрэлийн ширхэгүүдээр дамжуулан мэдээгүйжүүлэг хийх
Үүнээс:Нугасны мэдээгүйжүүлэлт гэдэг нь нугасны хөндийд мэдээгүйжүүлэх эмийн бодис хийхийг хэлнэ.
Нугасны хөндийд хийсэн бодис нь хатуу хальс, нугаснаас гарч байгаа мэдрэлийн судлуудад түргэн хугацаанд нэвчин мэдэрхүйн болон хөдөлгөөний сэрэлд хориг болдог. Онцлог гэвэл нугасны мэдрэлийн урд эврийн бүрэлдэхүүүнд ордог зангилааны гаднах симпатик ширхэгт хориг үүсгэнэ. Энэ үед артериолууд өргөсч артерийн даралт буурдаг. Мэдээгүйжүүлэх эмийн бодис хатгалт хийсний дараа өвдөлт мэдрэхгүй болж, дараа нь халууны мэдрэхүй улмаар хүрэлцэхүйн мэдрэхүй алдагдахын зэрэгцээ хөдөлгөөний идэвх суларч булчин саажина. Сэргэхдээ эсрэгээр сэргэнэ.
Нугасны мэдээгүйжүүлэлт хийх заалт -Хэвлийн хөндийн эрхтэнүүдийн мэс засал -Аарцагийн хөндийн эрхтэнүүдийн мэс засал -Шээс, бэлийн зам, хярзан, шулуун гэдэс хавийн мэс засал -Эмэгтэйчүүдийн мэс аажилбар, мэс засал -Доод мөчдийн гэмтэл -Доод мөчдийнг нөөхөн сэргээх мэс засал Нугасны мэдээгүүйжүүлэлт хийх эсрэг заалт -Ямар нэгэн идээт үрэвслийн голомттой үед -Цусан үжил
-Цус алдалтын болон хүнд хэлбэрийн шок
-Артерийнн даралт ихсэх, багасах өвчин
-Зүрхний шигдээс авчнөөр өвдөөд 6 cap болоогүй үед
-Хүнд хэлбэрийн зүрхний гажигууд, зүрхний дутагдлын үед
-Харшил, тэр дундаа мэдээгүйжүүлэх эмийн харшилтай үед
-Ясны сүрьеэ болон нурууны хэлдбэр алдагдсан, нуруу нугасны өвчнүүд /сколиоз, кифоз/
-Мэдрэлийн системийн өвчин, тархи нугасны гэмтэл, цус харвалт -Хүнд хэлбэрийн гэдсэний түгжрэл, гялтангийнн түгээмэл үрэвсэл, ус,давс,электролит,хүчил шүлтийн тэнцвэр алдагдсан үед -Цус бүлэгнэлтийн системийн өөрчлөлттэй үед -Сэтгэлийн хөдөлгөөн ихтэй, мэдрэг хүмүүст
Харьцангуй эсрэг заалт -Өндөр настан -Хүүхэд бага насны/
 
-Цус багадалт болон байнгын артерийн даралт бага -Уушиг хийжих
-Биеийн эсэргүүцэл дархлаа суларсан хүмүүст тодорхой хэмжээний бэлтгэлтэй хийж болно. Хүндрэл
Нугасны мэдээгүйжүүлэлт хийх явцад тохиолдож болон хүндрэлийн үед зайлшгүй шаардпагатай эм, багаж хэрэгсэл, аппарат, тоног төхөөрөмж, бусад зүйлсийг хатгалт хийхээс өмнө бэлдэж шалгасан байх.
Үүнд:Хүчилтөрөгч, амьсгалын аппарат, интубацын иж бүрдэл, шокийн эсрэг цус орлох шингэн, зүрх судасны үйл ажиллагаа дэмжих эм бэлдмэлүүд гэх мэт
1.Симпатик мэдрэллийн ширхэгт хориг үүсэхэд судас хөдөлгөх төвийн тонус нуаснаас артерийн даралт унаж өвчтөн коллапс-д ордог. Нугасны урд ёзоорт очдог симпатик ширхэгийн зангилааны гадна хориг үүссэнээс вазодилатаци болон зүрхэнд венийн цусны эргэлт удааширна. Ингэснээр Артерийн даралт унаж тархины цусан хангамж алдагдсанаас тархи хүчилтөрөгчөөр дутагдахад: Толгой өвдөх, таталт өгөх, ухаан алдах зэрэг шинжүүд илэрнэ.
-Симпатик мэдрэл цочирдог тул вагус мэдрэлийн өөрчлөлтүүдэд: хөлрөх, огих, бөөлжих, хэвлийгээр эвгүй оргих зэрэг шинжүүд гарна. Авах арга хэмжээ: вагусын өөрчлөлтийн үед ваготоник эм Атропиныг 0.1% зохих тунгаар хэрэглэнэ.
-Артерийн даралт унахаас урьдчилан сэргийлж нарийсгах үйлчилгээтэй "Вазоконстриктор" эм Эфедрин 5% зохих тунгаар
-Коллапс-д орвол шокийн эсрэг, ОЦК нэмэгдүүлэх, цус орлох шингэнүүд болон судас нарийсгах эмийн бэлдмэл хэрэглэхээс гадна өвчтөний байрлалыг Трендленбургийн байрлалд болгоно
2.Уртавтар тархины төвд Анестетик бодис ихээр тархсанаас болж огиж бөөлжих, амьсгал дарангуйлах, зогсох шинж илэрнэ. Энэ үед амьсгал дэмжих, хүчилтөрөгч өгөх улмаар хиймэл амьсгал хийх арга хэмжээг авна.
3.Нугасны шингэн гарснаас болж ликвор динамик алдагдан хатуу хальсны хоорондох зай багассантай холбоотой гавлын дотоод даралт буурч тархи хөөж бамбайна. Энэ үед өвчтөний толгой хүчтэй өвдөх шинж илэрнэ.
4.Халдвар хамгааллын дэглэм алдагдсанаас өвчтөнд идээт менингит үүсч болох
5.Хатгах үед нугас гэмтсэнээс болж доод мөчдийн саа, саажилт үүснэ. Энэ үед эндолюмбально этилийн спирт эсвэл кальцихлорид 10% зохих тунгаар хэрэглэнэ. Хүндрэл нь эрт үеийн болон хожуу үеийн гэсэн 2 хэлбэртэй. Эрт үеийн хүндрэлийн шинж тэмдэг нь чигжий, ядам хуруу бадайрах шинж /пренникус цочирсон/. Эрт үеийн хүндрэлийн шинж илэрвэл яаралтай зохих арга хэмжээг авах, хожуу үеийн хүндрэлийн шинж нь мэдрэлийн талаас голомтот өөрчлөлт илэрвэл мэдрэлийн эмчийн хяналтанд
Хийх техник
Бэлтгэл: Өвчтөнг урьдчилан үзэж шаардлагатай шинжилгээг хийж аргачлал сонгон доорх эмийн бэлдмэлийг хагалгаанаас 30 минутын өмнө хийнэ.
1 .Димедрол 1 % -1.0 2.Промдол 2%-1.0
З.Атропин сульфат 0.1%-10 кг тутамд 0.1 мл-ээр бодно. Эмчийн заалтаар.
Нөгөө нэг хувилбар нь:
1.Димедрол 1% -1.0
2.Анальгин 50% - 2.0
3.Дээрхийн ижил. Эмчийн заалтаар шаардлагатай үед тайвшруулах эмийг зохих тунгаар хэрэглэж болно.
Байрлал: Өвчтөнийг мэс заслын ширээ болон хатуу гадаргатай зүйл дээр суугаа, эсвэл хажуугаар нь хэвтүүлж байрлуулна. Хажуугаар байрласан үед толгойг урагш бөхийлгөн 2 хөлийг өвдгөөр нугалан хэвлий рүү татсан байрлалд.
Суугаа үед хөлийг тавиур дээр тавин толгойг урагш бөхийлгөж суулгана.
Хэрэглэгдэх зүйлс: Нугасны мэдээгүйжүүлэлтийн нэг удаагийн иж бүрдэл. /ХБНГУ-ын Braun үйлдвэрт үйлдвэрлэсэн/
A. Зориулалтын сэтгүүр бүхий үзүүр нь хурц хажуудаа нүхтэй /Игла Уайтэкра/ 050 мм-ээс их биш диаметртэй зүү. 25G, 26G, 27G,
Б.Нэг удаагийн тавиур 2 ширхэг
B.Сэртэн хоорондын чиглүүлэгч зкүү
r.Hulocain 1%-5 мл, Сенсоркайн /бупивакайн/ 0.75%-2 мл.
Д.Адерналин /Эпинефрин/ 0.1 %-1 мл
Е.Талбай ариутгагч болон ариун материалын иж бүрдэл
Хатгах арга: Өвчтөний байрлалыг сонгож байрлуулаад талбайг зохих журмын дагуу ариутган бүсэлхийн нурууны L з- L 4 нугаламын завсар арьсанд хэсгийн мэдээгүйжүүлэт хийж нурууны арын сэртэнгийн завсраар зориулалтын чиглүүлэгч зүүгээр хатган түүний дотуур сэтгүүр бүхйй зүүгээрээ /Иглаа Уаайтэкра/ хатуу хальсыг цоолоход нугасны шингэн тунгалаг гарах ёстой. Нугасаар хийх анестетик бодисын хэмжээний нугасны шингэнийг, өвчтөнд зохих тунгаар хийх бодисоор шингэлж хийгээд зүүг авч, хатгасан хэсэгт ариун пластыр наана.
Нугасны мэдээгүйжүүлэгт ямар нягттай анестетик бодис хэрэглэснээс өвчтөний байрлал өөр өөр байна. Энэ нь уртавтар тархинд анестетик бодис тархаж хүндрэл тохиолдсоноос урьдчилан сэргийлэх зорилготой юм.
-Гипербар уусмал хэрэглэж байгаа үед Трендленбургийн байрлалд /орны толгойг 10-15° дор/
-Гипобар уусмал хэрэглэж байгаа үед фовларийн байрлалд орны толгой 10-15° дээр
-Изобар уусмал хэрэглэж байгаа үед горизонтал байрлалд байрлуулна. Сегментийн тун бодох томьёо : 2- N*1.5 100
N - өвчтөний нас
Жнь: 40 настай өвчтөн 1.4 мл уусмал хийх.
Хатгалт хийсний дараа өвчтөнг босгох, суулгах, огцом хөдөлгөөн хийлгэхийг хориглоно. 12-24 цаг хэвтрийн дэглэм сахина. Тунг буруу хийвэл гаж нөлөөтэй.
ЗХКТГ-ийн мэдээгүйжүүлэх-эрчимт эмчилгээний тасагт эмч Б.Оюунцэцэг АНУ-ын Хавай арал дахь Ази, Номхон Далайн Цэргийн тойргийн эмнэлгийн Анестезиолог эмч Данильтаай хамтран 1995 онд анх удаа зүрх судасны эмгэгтэй 8. өвчтөнд нугасны мэдээгүйжүүлэг хийсэн юм. 1998 онд ХБНГУ-ын Бундесверийн эмнэлэгт мэргэжил дээшлүүлж, нугасны мэдээгүйжүүлэгийн нэп удаагийн иж бүрдпээр 18-65 насны 112 өвчтөнд эмч нарынхаа хамт мэдээгүйжүүлэлт хийн доорх судалгааг гаргав.
Дүгнэлт
1.Нугасны мэдээгүйжүүлэлт нь олон давуу талтай. Нугасанд бүрэн хориг үүсэхгүй 3-4 минутт болоод мэс засал ахлах боломжтой, техникийн хувьд хүндрэл баэгатай, эдийн засгийн хувьд ерөнхий мэдээгүйжүүлэгээс 2-3 дахин хямд, эмийн бодис нь ионжуулсан, хоруу чанар бага.
2.Цэргийн эмнэлгийн хээрийн нөхцелд олон зэрэг хийх боломжтой.
3.АНУ, ХБНГУ-аас ирж буй нэг удаагийн иж бүрдэл нь найдвартай, тохиромжтой юм.
Conclusion
I.Tne Anecthesiologists of central Army Hospital has performed srinai anesthesia since 1995. Spinal anesthesiahas been done on 112 patients aged from 18 to 65.
2.Spinal anesthesia has many advantages. It produces temporary blockage of spinal cord function. Anesthesia starts taking effect in 3 or 4 minutes. It is Igsy to do in teshnical terms. This kind of anesthesia is twise less expensive than general anesthesia.
3.It can be done on several patients simultaneously in the battlefield mieitary haspital.
4.The single use set made in USA and Germany is reliable.

 

Ном зүй

-Дж.Эдвард Морган А.А Бунятяна
Клиническая анестезиология 2000 он /х259-270/ Москва -R.Schafer M.Reinhard
Анестезлоги эмч нарын гарын авлага 1998 он Москва -М.И.Кузин
Местное обезболивание г.Москва 1993 он -Подредакцией О.А.Долиной
Анестизиология и реаниматология Москва медицина 1998 он
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 2630
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК