Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2001, (009) 2001.No1(009)
Ходоод улаан хоолойн сөргөө өвчин (ХУСӨ)
( Судалгааны өгүүлэл )

дэд доктор Г.Энхдолгор, багш Б.Оюунцэцэг/АУИС/

 
Абстракт
Тодорхойлолт
Улаан хоолойн доод хунигч булчин суларсны улмаас ходоод, дээд гэдэсний агуулагдахуун улаан хоолойд орсноос илрэх эмнэл зүй, улаан хоолойн бүтэц зүйн өөрчлөлт бүхий эмгэгийг ходоод улаан хоолойн сөргөө өвчин (ХУСӨ) гэнэ.
ХУСӨ бүхий өвчтөний улаан хоолойн салст бүрхүүл үрэвсэж, эмгэг бүтцийн өөрчлөлт гарахыг рефлюкс -эзофагит гэнэ. Шалтгаан
1.Улаан хоолойн анатомын байрлалын өөрчлөлт - Өрцний ивэрхий, таргалалт, улаан хоолойн хагалгааны дараа
2. Булчингийн шалтгаантай - Системийн склеродерми, рефлюкс эзофагит
3. Дааврын өөрчлөлт - Жирэмслэлт, сарын тэмдгийн алдагдал
4. Гадаад шалтгаан - Тамхи, шокалад, кофе, өтгөн цай уух, архи, эм (кальцийн антогонист, p-адреноблокатор, нитрат, антихолинэргийн эм гэх мэт)
Эмгэг жам
1. Улаан хоолойн сөргөөний эсрэг хориг муудах
улаан хоолойн доод хуниасын хүчдэл буурах
улаан хоолойн доод хуниасын аяандаа сулралт ихсэх
« улаан хоолойн бүтэц хэлбэрийн өөрчлөлт ( ж: өрцний эвэрхийн үед )
2. Улаан хоолойн цэвэрлэгдэх чадвар буюу клиренс ( гүрвэлзэх хөдөлгөөн, салст агуулсан, саармаг урвалтай шүлс залгигдах бүрт улаан хоолой цзвэрлэгддэг, улаан хоолойн салстын бикарбонат шүүрэл, хоол болон шингэн улаан хоолойг мөн цэвэрлэнэ, улаан хоолойн цээжний хэсгийн хүчдэл ) буурах
3. Сөргөх бодисын нөлөө ( давсны хүчил, пепсин, цөсний хүчил )
4. Улаан хоолойн салст бүрхүүлийн тэсвэрт чанар (улаан хоолойн бүрхүүлийн нөхөн төлжилт, улаан хоолойн салстын доод давхаргын булчирхайн үйл ажиллагаа, цусан хангамж) буурах
Эмнэл зүй:-
УХСӨ үед улаан хоолойноос болон бусад эрхтэн системээс эмнэл зүйн шинж илрэнэ. Үүнд:
Улаан хоолойн шинж - цээж хорсох, эсгэлэн зүйлээр гулгих, цээжээр өвдөх ( эсвэл өвчүүний араар өвдөх), горойх (улаан хоолойн нарийсал үүссэн тохиолдолд илэрнэ)
Бусад эрхтэнээс гарах шинж - ходоод улаан хоолойн сөргөө, эзофагобронхиалын сөргөө, ходоодны агуулагдахуун амьсгалын замд орсон зэрэг шалтгаанаас ларингит, фарингит, уушигний багтраа, уушигний хатгаа болох мөн улаан хоолой, зүрхний рефлексээр зүрхний талаас шинж тэмдэг илрэнэ. Үүнд:
- Бөөлжих - Хоолой сөөх -Бачуурах
- Ханиалгах - Амьсгаадах - Зүрхээр өвдөх Хүндрэл
1. Улаан хоолойн нарийсал 2. Барретын улаан хоолой З.Аспирацын пневмони Оношлогоо: I шатны шинжилгээ
Асуумж, цус, шээсний ерөнхий шинжилгээ, цусны биохимийн шинжилгээ II шатны шинжилгээ
Уян дурангийн шинжилгээ - улаан хоолойн салст бүрхүүлийн өөрчлөлтийг Лос- Анжелосын ангиллыг баримтлан оношлох ( уян дурангийн оношлогооны стандарт харах)
Рентген шинжилгээ - Улаан хоолой рентгенд харахад салст хөөж хавагнасан, гөлийсөн, хуниас алдагдсан, барийн масс ходоодноос улаан хоолой руу буцаж орно.
4
рНмөтрийн шинжилгээ - рН-метрийн электродыг хамраар улаан хоолойд оруулан, өвчтөнийг жирийн дэглэмд байлган 24 цагийн турш тэмдэглэгч аппаратаар шинжилнэ. Сөргөөг, улаан хоолойн рН 4-с доош болж байгаагаар тодорхойлж , сөргөөний тоо, үргэлжлжлэх хугацааг тэмдэглэнэ. Эрүүл үед 5мин үргэлжлэх сөргөөний тоо 3-с илүүгүй байна.
Манометрийн шинжилгээ - Мэдээлэгч бүхий хаймсуур залгиулан ходоодонд оруулж, буцаан гаргах замд нь улаан хоолойн доод хуниасаас залгиур хүртэл даралтыг хэмжин улаан хоолойн хөдөлгөөний доголдлыг тодорхойлно.
Бернштейн сорил (Стандарт ацид перфюз тест)
Ү хэлбэрийн хаймсуурын сондгой үзүүрийг залгиулж үлдсэн нэг үзүүрт 0,1 N HCI, нөгөө узүүрт 0,9 %-ийн Na С! - ын уусмал залган давсны хүчил оруулахад өвчүүний ард өвдөж, цээж хорсвол сөргөө байна гэж үзэх ба физиологийн уусмал хийхэд өвдөлт өгвөл хуурамч илрэл гэж үзнэ. Энэ шинжилгээ нь өвчүүний ардах өвдөлтийн үед сөргөө болон зүрхний эмгэгийг ялган оношлох ач холбогдолтой.
Эмчилгээ: Дэглэм: 15-20 см өндөр дэртэй унтах
Архи, тамхи хорих, өөх,тос, шоколад, кофе, хийжүүлсэн ундаа, гаа, халуун ногоо зэргийг хязгаарлах
Жин хасах, турах
Оройн хоолыг унтахаас 3-4 цагийн өмнө идсэн байх
Хэт бариу хувцас өмсөхгүй байх
Эмийн эмчилгээ - Эмнэл зүйн шинж тэмдэг тод илэрсэн үед эмээр эмчилнэ.
1. Ходоодны шүүрэл хориглох эм
Н-2 блокатор эм - Циметидин 200 мг өдөрт 3-4 удаа
- Ранитидин 150 мг өдөрт 3 удаа
- Фамотидин 40 мг өдөрт 1-2 удаа Устөрөгчийн и оныг хориглох эм - Омепразол (Ланзопразол) хоногт 30-40 мг
2.Улаан хоолойн доод хүчдэл болон хөдөлгөөнийг зохицуулах зорилгоор прокинетик эм
Метоклопрамид (Церукал.Реглан) 10 мг-аар өдөрт З удаа хоолноос 30 минутын өмнө ууна.
Мотилиум илүү үйлчилгээтэй 10 мг-аар өдөрт 3 удаа хоолноос 20- 30 минутын өмнө уулгана.
3. Улаан хоолой, ходоодны салст хамгаалах эм
Сукральфат (Вентер) 0,5-1 г хоолноос 30-40 минутын өмнө, унтахын өмнө, өлөн үед ууна. Салстад бүрхүүл үүсгэж хамгаална.
Антацид (Алмагель, Фосфолюгель, Малокс 15мл өдөрт 3-4 удаа ууна)
4. Халдвараас сэргийлэх (HP, 2-гч халдвараас сэргийлж)
Метронидазол (Трихопол) 0,25 өдөрт 3 удаа ууна. Мэс засал эмчилгээний заалт
Улаан хоолойн нарийсал
Параэзофагаль ивэрхий, ивэрхий хавчигдах, шархнаас цус алдах гэх мэт
Ном зүй

M.Feldman, B.F.Scharschmidt, M.H.SIeisenger. Gastrointestinal and Liver Disease. 1998 p 489-515
2. А.Н.Окороков. Диагностика болеэней внутренних органов 1999 с 19-29
3. R.L.Souhami, J.Moxham. Textbook of Medicine 1997 p 367-369
4. Ж.М.Хендерсон. Патофиэиология органов пищеварения 1999 с 33
3. Х.Оюунцэцэг, Р.Оюунханд. Хооп боловсруулах дээд замын эмгэгүүдийн дурангийн оношлогоо. Семинарын илтгэл 2001 6. Ф.И.Комаров, А.Л.Гребенев Руководство по гастроэнтерологии 1996 с 26-31 7 П.Р.МакНелли Секреты гастроэнтерологии 1999
3 D.O.Castell „and C.M.Wilcox. Gastroenterology and Hepatology MKSAP 1997
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 5145
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК