Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2001, (009) 2001.No1(009)
ХОДООДНЫ АРХАГ ҮРЭВСЭЛ
( Судалгааны өгүүлэл )
Н.Бира АУИС-ийн ХБЭЭСТ-ийн багш
 
Абстракт
Ходоодны салст бүрхүүлийн үрэвсэл, эсийн нөхөн төлжилтийн алдагдал, булчирхайн эсүүдийн хатингиршил үүсч, ходоодны шүүрэл ялгарал болон \о;:олгөөний үйл ажиллагаа алдагддаг эмгэгийг ходоодны архаг үрэвсэл (ХАҮ) гэнэ. Ходоодны архаг үрэвслийн ангилал
Анагаах ухааны хөгжлийн үе шатыг дагалдан ХАҮ-ийн ангилал өөрчлөгдөж ::;сэн. Helicobacter pylori (1983) нээгдсэнтэй холбоотойгоор ХАҮ-ийн ангилал ундсээрээ шинэчлэгдсэн. 1989 онд Германы эмгэг судлаачдын нийгэмлэгийн ажльш хэсэг, M.Dixon нарын ангилалд ХАҮ-ийн A(autoimmune), B(bacterial), С (chemical) гэж шажгааных нь эхний үсгээр томъёолж ангилсан.1990 онд Олон улсын гастроэнтерологичдын IX конгрессаас ХАҮ-ийн Сиднейн Системийг баталсан бөгөөд энэ системд: ХАҮ-ийн шалтгаан , байрлал, бүгцийн (гистологийн) 1ПИНЖИЙГ оруулж өгсөн. 1994 онд Хьюстон хотод ходоодны эмгэг судлалаар ажилладаг 20 гаруй эмгэг судлаач-гастроэнтерологчид орсон ажлын хэсэг Сиднейн системд нэмэлт өөрчлөлт оруулсан. Энэ ангилалд Сиднейн системийн бүтэц зүйн а~~и~ап нь хэвээр хадгалагдаж, ХАҮ-ийн хэлбэр, шалтгаан, төстэй нэршил гэсэн 3 лалгу.р нэмэгдэж орсон (2,12,17). Гэвч энэ ангилалд ХАҮ-ийн хавсарсан хэлбэр, е-~өц болон шалбархайт үрэвсэл, шүурлийн үйл ажиллагааны байдал тусгагдаагүй. Манай орны нөхцөлд тохиолдож байгаа ХАҮ-ийн эмнэл зүй-эмгэг бүтцийн онцлогийг харгалзан Сиднейн ангиллын үндсэн зарчимд тулгуурлан нэмэлт өөрчлөлт хийсэн ангиллыг санал болгож байна.
Ходоодны архаг үрэвслийн ангилал
1. Шалтгаан
> Нянгийн ггралтай (Helicobacter pyiori, бусад нян)
> Няншйн бус гаралтай (эм, цөс, химийн бодис)
> Шаптаан тодорхойгүй
2. Эмгэг бүгэи зүй
> Үрэвслийн зэрэг (плазмоцит, лимфоцит эсийн нэвчдэсээр: хөнген, дунд, хүнд)
> Илэвхжин (нейтрофил эсийн нэвчдэсээр: идэахжнлгүй, бага, лунд, өндөр идэвхжютэй)
> Helicobacter pylori (Нр)-ийн хадцварын зэрэг
0 I II III
(Hp илрээгүй + ++ +++)
> Хатингиршилт өөрчлөлт (хатингиршилгүй, голомтот, тархмал хатингиршил)
> Гэдесний метаплазия
Өнгөц үрэвсэл
Шалбархайт үрэвсэл (өргөгдсөн, хавтгай шалбархай)
Тунгалгийн фолликул
3. Байрлал
> Ходоодны ёроол
> Нугалуурыг хамарсан
> Ходоодны бүх хэспшг хамарсан
4. Эмнэл зүйн хэлбэр
> А буюу аутоиммуны
> В буюу Helicobacter pylori- оор үүспэгдсэн
> С буюу химийн шалтгаант (цөсний сөргөө, үрэвслийн эсрэг үйлчилгээтэй эмүүд)
> D буюу ондгой хэлбэр (лимфоцитарный, гранулематозный, эозинофильный, гипертрофический, полипозный)
Хавсарсан хэлбэр
С+В Нр+ цөсний сөргөө; үрэвслийн эсрэг эмүүд+Нр D+B лимфоцитарный +Нр гэх мэт
 
♦ Ходоодны шүүрлийн байдал
> Ходоодны шүүрэл багассан
> Ходоодны шүүрэл эрс буурсан (анацидность)
> Ходоодны шүүрэл хэвийн
> Ходоодны шүүрэл ихэссэн
ХАҮ-ийн дотор ХАҮ-В хэлбэр элбэг тохиолдцогийг судлаачид нотолж байна. Германд ХАҮ-тэй нийт овчтений 80% нь В хэлбэртэй, 15-17% нь С хэлбэртэй, 2-3% нь Ахэлбэртэй, 1% нь D хэлбэртэй гэж тоггоогджээ (M.Stolte 1997). Европд 90% нь-В, 5% нь-А, 5% нь онцгой хэлбэрүүд, 1% нь H.heilmanni-aap үүсгэгдсэн үрэвсэлтэй байв (Аруин.Л.И. 1998). Бидний судалгаагаар 83,3% -Д нь В хэлбэр, 4,8% -д нь С хэлбэр, 2,5%-д нь D хэлбэр (1,9 %-эозинофильный гастрит, 0,6% полипозный гастрит) илэрсэн. С хэлбэрийн үрэвсэлтэй 136(9,4%) хүнд Helicobacter pylori илэрсэн учир энэ бүлгийг С+В гэж үзсэн. ХАҮ-А хэлбэр нэг ч тохиолдодд оношлогдоогүй.
ХАҮ-В хэлбэр
Үндсэн шалтгаан — Helicobacter pylori (Hp)
Hp нь алъ ч хэсэгг байрлаж идэвхтэй үрэвслийг үүсгэдэг бөгөөд ходоодны гарах хэсгийг гэмтээх нь илүүгэй тохиолдцог.
ХАҮ-В хэлбэрийн үед ходоодны амьд сорьцны бүгэц зүйн шинжилгээгээр доорхи го л шинжүүд илэрдэг (1,2,10).
> Хонхорхойн эсүүдэд нейтрофилын нэвчдэс, эсийн гэмтэл үүсэх
> Салст бүрхүүлийн өөрийн ялтаст плазмоцит, лимфоцит эсийн нэвчдэс илрэх
> Салст бүрхүүлийн гадаргуу, хонхорхойн хөндийд богано, нугаларсан шилбэ шиг Hp харагдах
> Тунгалгийн фолликул илрэх
Hp—ийн нийлэгжүүлдэг дархлаа өдөөх шинж чанартай Cag- А уураг ыъ ходоодны хучуур эсийн интерлейкин 8 (1Ь-8)-ын синтезийг идэвхжүүлж улмаар нейтрофилийн нэвчдэс ихээр үүсч, хучуур эсийг гэмтээх чанар нь ихэсдэг (2,6).
Ердийн үед ходоодны гарах хэсэгг плазмоцит, лимфоцит эсүүд илэрдэггүй. ХАҮ-В-ийн үед эдгээр эсүүд илрэх нь Нр-ийн синтезлэдэг уреаза, липополисахарид-эндотоксин, Cag-A зэрэг эсрэгтөрөгчийн хариуд үүсч байгаа дархлааны хариу урвал юм.
Нр-ээр үүсгэгдсэн ходоодны үрэвслийн үед гэдэсний метаплазия, хатингаршил, шалбархай үүсч болно. Зарим үед ХАҮ-В ходоодны карцинома, MALT-лимфоматай хавсарч тохиолдцог (1,7, 10).
ХАҮ-В хэлбэрийн үед ходоод гэдэсний бижийн хамшинж, аюулхай ба баруун хавирганы нуман дор өвдөх хамшинж тод илэрдэг бөгөөд үрэвслийн байрлал, идэвхжлийн зэрэг, салст бүрхүүлийн бүтцийн өөрчлолтөөс хамааран харилцан адилгүй байдаг (6, 13). Ходоодны гарах хэсгийн үрэвслийн үед ходоодны хүчил ихдэлтийн хамшинж тод, баруун хавирганы нуман доор хоол идсэнээс хойш хожуу өвдөлт илэрдэг, баас хатдаг бол тархмал үрэвслийн (пангастрит) үед аюулхай нэлэнхүйдээ хоол идсэн даруйд хүнд оргиж өвдөнө, голдуу ходоодны хүчил багадалтын шинж илэрнэ. Бидний судалгаагаар шалбархайт хэлбэрийн үед аюулхайд хүчтэй хорсож өвдөх, хүчиллэгээр хэхрэх, хар баас гарах, цустай беөлжих зэрэг шинж тэмдэг тод, хатингаршилт өөрчлолттэй үед өвдөлт байнгын болж , аюулхайд хүнд оргих, агаараар хэхрэх, суулгах, бие сулрах шинж илэрч байсан бол өнгөц үрэвслийн үед цээж хорсох, баас хатах, хоолны дуршил ихсэх, аюулхайд дуншиж, үе үе өвдөх зэрэг шинжүүд илэрсэн.Нр-ийн халдварын зэрэг, ходоодны өвдөлт, бижийн шинжтэй (г=+0,6), ходоодны үрэвслийн зэрэггэй (г=+0,7) шууд хамааралтай байв.
ХАҮ-В хэлбэрийн үед ходоодны шүүрэл үрэвслийн байрлал, салст бүрхүүлийн өөрчлөлтөөс хамаардаг (8, 9). Оношлогоо (7, 10, 15)
1. H.pylori-ийг илрүүлэх шинжилгээ
2. Ходоодны уян дурангийн ба морфологийн шинжилгээ
3. Ходоодны гэрлийн шинжилгээ
4. Ходоодны шүүрлийн шинжилгээ
5. Дархлаа, дааврын шинжилгээ Эмчилгээ > Шалтгаан, эмгэг жамын эмчилгээ Н.pylori -ийт устгах эмчилгээ : Ходоодны гарах хэсгийн идэвхтэй үрэвсэл салстын улайлт , цус харвалт тод, ходоодны хүчил ихэссэн тохиовдолд ходоодны хүчил багасгах үйлчилгээтэй эмүүдээс (омепразол, ланзопразол,париет) аль нэгийг суурь эм болгон авч, хоёр антибиотиктай хавсран долоо хоногийн гурвалсан эмчилгээ хийдэг (6, 16) Омепразол 20мг- аар өдөрт 2 удаа Өглөө, орой хоол унднаас 30 -н . минутын дараа ууна. Амоксащшшн 1 гр - аар өдөрт 2 удаа Өглөө, орой омепразол ууснаас хойш 10 -20 минугын дараа ууна. Метронвдазол 0.5 гр — аар өдөрт2 удаа Өглөө орой амоксациллил ууснаас хойш 10-н минушн дараа ууна. Н.pylori устгах 7 хоногийн эмчилгээний дараа ходоодны хүчил багасгах, салст хамгаапах үйлчилгээтэй доорх эмүүдээс аль нэгийг 1-2 долоо хоног үргэлжлүүлэн ууна.Фамотидин 20мг, омепразол 20мг, зантак 150мг Оройд нэг удаа ууна. Вентер 1 гр Өдөрт 3 удаа хоол идэхээсөмне ууна.Ходоодны тархмал үрэвсэл, голомтот хатингаршил, гэдэсний метаплазия илэрсэн, ходоодны хүчил багассан тохиолдолд ходооны салстын нөхөн төлжилт сайжруулах, бүрхээх үйлчилгээтэй висмутын давс агуулсан бэлдмэлийн аль нэгийг суурь эм болгон авч, хоёр антибиотиктай хавсран гурвалсан эмчилгээг хийдэг (5, 16) Де-Нол 120 мг 1 шахмалаар өдөрт 4 удаа хоол идэхийн өмнө ууна. . j 28 хоногАмоксациллин 0.5 гр 1 шахмалаар өдөрт 4 удаа хоол идсэний дараа ууна
10 хоногМетронидазол 0.5 гр 1 шахмалаар өдөрт 3 удаа хоол идсэний дараа ууна 10 хоног
Нянгийн эсрэг үйлчилгээтэй эмүүдээс кларитромицин, тетрациклин, фурозолидон, эритромициныг сонгон авч болно. Гурвалсан эмчилгээнд Hp устгагдахгүй бол суурь эмийг (омепразол, ланзопразол, де-нол) 3- н антибиотиктай хавсран хэрэглэнэ.
> Шинж тэмдгийн эмчилгээХодоодны хөдөлгөөний үйлийн хямралаас харгалзан булчингийн агчил тавиулах (но-шпа, атропин, папаверин гвдрохлорид, галидор, беллергамин), хөдөлгөөн түргэсгэх (церукал, цизаприд, мотилиум) эмүүд өгнө.Ходоодны шүүрлийн үйл ажиллагааг харгалзан хүчил саармагжуулах буюу багасгах үйлчилгээтэй (алмагель, маалокс, ренни, зантак, ранитидин, омепразол) эмүүд, хүчил үүсэлтийг ихэсгэх, фермент ба хүчил орлох эмүүд (эуфиллин, никотины хүчил, компламин, пепсин, таван салааны ханд, фестал, мезим- форте) өгнө.ХАҮ-ийн сэдрэл намжиж байгаа үед зүү, цахилгаан (электрофорез), рашаан эмчилгээ хийнэ.ХАҮ -С хэлбэр
Шалтгаан : Ходоодны хагалгааны дараа болон бусад шалтгаанаас үүссэн цөсний сөргөө, үрэвслийн эсрэг үйлчилгээтэй эм тогтмол хэрэглэснээс үүснэ.
Ходоодны хагалгааны дараа гэдэсний шүүс цөсний хамт ходоодонд эргэн орж салст бүрхүүлийг гэмтээнэ. Энэ үед Н+-ийн ион ходоодны салстад эргэн нэвтэрч, эсийн мембраныг гэмтээж, өөхний хэт исэлдэлгийн бугээгдэхүүнийг ихэсгэнэ (2, 4, 6). Цөсний сөргөөнөөс ходоод байнга цочирч эсүүд гэмтэнэ. Ходоодны нугачаа өндөр, өргөн болж, заримдаа гэдэсний салбанг санагдуулдаг. Нугачааны эсүүд салс ялгаруулж чадахаа болино. Хонхорхойнууд сугалуур хэлбэрийн болж, эсийн бугэц алдагдаж, хонхорхойн гиперплазия (фовеолярная гиперплазия) илэрнэ. Эсийн цитоплазма вакуольжиж , мөхлөгжин, эсийн үхжил, зарим хэсэгт шалбархай үүснэ. Ходоодны өөрийн ялтас хөөсөн, цус дүүрсэн, лимфоцит, плазмоцит, лаброцит эсийн нэвчдэстэй байдаг. Идэвхижсэн лаброцит эсүүд үрэвсэл, хатингиршлыг эрчимжүүлнэ (1, 2, 6). Ходоодны хагалгааны дараах Нр-ийн халдваржилтын талаар судлаачид санал зөрөөтэй байна. Зарим нь ходоодны залгаас орчмын эсийн ондлог, цөсний нөлөөнөөс Hp бага байна гэж үздэг (2,6). Беспалова Е.В. нарын (1996) судалгаагаар ходоодны хагалгааны дараа Нр-ийн халдвар өндөр байсан. Бидний судалгаар ходоод тайруулсан өвчтөнүүдийн 75%-д нь Hp илэрсэн.
Цөс чулуужих өвчин, цөсний гэрийн үрэвслийн үед цөсний сөргөөний улмаас ходоодны салст бүрхүүл гэмтэж үрэвсэл үүсдэг. Энэ үед ходоодны нугачаа ба хонхорхойн эсүүдийн гиперплазия, гэмтэл, шалбархай илэрдэг (2, 3). Бидний судалгаанд хамрагдсан ХАҮ-С хэлбэртэй иийг өвчтөний 56%-д нь цөсний гэрийн үрэвсэл илэрсэн.
Цөсний сөргөөт ходоодны үрэвслийн үед илрэх зовиур : Ходоод гэдэсний бижийн хамшинж (цээж гашуун оргих, гашуунаар хэхрэх, цөсөөр бөөлжих, дотор муухай оргих, баас хатах)
Өвдөлтийн хамшинж (аюулхай, баруун хавирганы нуман доор үе үе хатгаж өвдөх, өвдөлт баруун дал, мөр рүү дамжих)
Бодисын солилцооны алдагдлын хамшинж (арьс хуурайших, арьсан дээр тууралг гарах, турах)
Оношлогөо
1. Ходоодны шүүрлийг тодорхойлох (24-н цагийн рН метр)
2. Ходоодны уян дуран, амьд сорьцны эмгэг бүгцийн шинжилгээ
3. Ходоодны гэрлийн шинжилгээ4. Хэвлийн чанд авиан шинжилгээ
Эмчилгээ
1 .Цөс хөөх, цөс холбох үйлчилгээтэй эмүүд: Холестирамин 4гр 60-80 мл буцалсан усанд найруулж өдөрт 2-3 удаа ууна. 7-10 хоног
Урсофальк 0.25 гр өдөрт 2 удаа ууна.
14-21хоноМагаия сулъфат ЗОгр 100 мл буцалсан усанд найруулж 30мл-аар өдөрт 3 удаа ууна. 7 хоног 2, Хөделгөөн түргэсгэх үйлчилгээтэй эмүүд:Метоклопрамид (реглан, перукал) 0.01 гр Өдөрт 3 удаа 15-20 минутын өмнө ууна. 10-14 хоног Мотилиум 0,01 гр Өдөрт 3 удаа хоолноос 15-20 минугын өмнө ууна, 10-14 хоног
3. Ходоодны салстыг цөсний үйлчлэлээс хамгаалах эм
Вентер (сукральфат) 1 гр Өдорт 3 удаа хоол вдэхээс өмнө ууна. 21хоног
Үрэвслийн эсрэг үйлчилгээтэй эмийг тогтмол хэрэглэснээс ходоодны салст бүрхүүл гэмтэж ХАҮ-С хэлбэр үүснэ. Үрэвслийн эсрэг үйлчилгээтэй эмийн хэрэглээ улам бүр ихэссээр байна. Жидд үрэвслийн эсрэг үйлчилгээтэй эмийг 300 сая хүн хэрэглэж байгаагийн 100 сая нь эмчийн заавраар, бусад нь сайн дураараа өөрсдөө хэрэглэдэг болох нъ тоггоогджээ. Бага тунгаар цөөн хоног уусан ч ходоод гэдэсний салст бүрхүүл гэмтэж болдог (11). Энэ үед простогландин Е багасч, ходоодны салстын бичил цусан ханшмж алдагддаг. Өвчтөнд аюулхайд хатгаж өвдөх, дотор муухай оргих, цусаар бөөлжих, баас хар гарах зэрэг зовиур илэрнэ. Онош тавихад асуумжийн арга чухал. Уян дуранд ходоодны салстад олон тооны шалбархай, цус харвалт илэрнэ. Гистологт үрэвслийн эсийн нэвчдэс, птлбархай, эсийн гэмтэл илэрнэ, харин хонхорхойн эсийн гиперплазия бүдэг илэрдэг. Эмчилгээнд простогландин Е-ийн бүлгийи эмүүдийг хэрэглэнэ.Үүнээс гадна ханын эсийи Н+К+АТФаза ферментийг саатуулагч бүлгайн эмүүд (омепразол, ланзопразол, париет) үр дүнтэй байгааг судлаачид тоггоосон байна (6,11).
Эмчилгээ
Мизопростол 0,2 гр Цитотек 0,4 гр Омепразол 20мг Ланзопразол ЗОмг ХАҮ - А хэлбэр Шалтгаан тодорхойгүй. ХАҮ-А хэлбэр маш ховор тохиолдцог (2, 6). Энэ үед ходоодны гарах хэсэг гэмтдэггүй, зөвхөн ёроол хэсэгг анхдагч хатингиршил үүсч, давсны хүчил, пепсиноген I, дотоод хүчин зүйл эрс багасдаг онцлоггой (6, 14). ХАҮ-А хэлбэрээр гэр бүлийн гишүүд өвдцөг, бусад аутоиммунны эмгэггэй (чихрийн шижин I хэлбэр, тархмал хордлогот бахлуур, Хаишмотогийн өвчин, Адцисоны өвчин) хавсран тохиолддог, цусанд эсрэг бие "аутоантитела" эргэлддэг зэрэг нь энэ өвчин аугоиммуны өвчин болохыг баталдаг. ХАҮ-А хэлбэртэй өвчтөнүүдийн цусанд ходоодны ханын (париетал) эсийн эсрэг, дотоод хүчин-ий эсрэг "аутоантитела" илэрдэг (14).
1 шахмалаар өдөрт 4 удаа хоол идэхийн өмнө ууна. 14-21 хоног 1 шахмалаар өдөрт 2 удаа хоол идэхийн өмиө ууна. 14-21хоног Өдөрт 2 удаа хоол идсэний дараа ууна. 14-21 хоног Өдөрт 2 удаа хоол идсэний дараа ууна. 14-21 хоногХодоодны ёроол хэсгийн салст бүрхүүлд В лимфоцит, Т хелперын хэмжээ зургаа дахин ихэссэн, IgA эрс буурсан, IgG ихэссэн байдаг. IgG ихэссэнээс дархлаа -шингэнийзохицуулга алдагдаж эс гэмтэж үрэвсэл архагшдаг (2,6, 17). Эмнэл зүй
Ходоодны ханын эсийн эсрэг, дотоод хүчний эсрэг "аутоантитела" үүсдэг учир эмнэл зүйд ходоодны хүчил багадалтын, В12 амин дэм дутагдлын цус багадалтын хамшинжтод илэрдэг (2, 6, 13). Илрэх зовиур:
> Ходоод гэдэсний бижийн хамшинж (өмхийгээр хэхрүүлэх, цанхайх, аюулхайд хүнд оргих, дотор муухай оргих, гэдэс дүүрэх, гүйлгэх)
> Өвдөлгийн хамшинж (аюулхайд байнга дуншиж өвдөнө, хоол идсэний дараатэлж цанхайна)
> Бодисын солилцооны алдагдлын хамшинж (турах, цус багадах, rap хөл бадайрах, арьс хуурайших, хумс хугарах)
Бодит үзлэгээр арьс салт цайвар, хуурайдуу, зүрхний хэм бүдэг, судасны лугпшлт олширсон, даралт багассан, хэл зузаан өнгөртэй, хэмжээгээрээ том, шүднийортой,аюулхайд эмзэглэлтэй, гэдэс дүүрэнгэ, хуржигналттай байдаг.
Ходоодны шүүрлийн шинжилгээнд ходоодны суурь ба сэдээгдсэн хүчил эрс буурсан, дуранд: ходоодны ёроол хэсгийн хатингиршил, салстын доорх цус харвалт, гистологт: хүнд. хэлбэрийн хатингиршил, плазмоцит, лимфоцит эсийн нэвчдэс, гистоиммунологг ханын эсийн эсрэг, дотоод хүчний эсрэг "аутоантитела" илэрдэг. Эмчилгээ
Шажгаан, эмгэг жамын эмчилгээний асуудал бүрэн шийдэгдээгүй, голдуу шинж тэмдгийн эмчилгээ хийдэг (6,14).
1. Ходоодны шүүрлийн үйл ажиллагааг зохщуулах эмүүд : Панкреатин 0,25 ip 1 шахмалаар өдөрт 3 удаа хоолны өмнө ууна 14-21 хоног
Таван салааны ханд 15 гр-аар 50 мл усавд хандалж өглөөд 1 удаа ууна. 21-28 хоног Ходоодны хүчил 1% 15 мл-ээр өдөрт 3 удаа ууна. 7-14хоног
Эуфиллин 0,15 гр 1 шахмалаар өдөрт 3 удаа ууна. 14-21 хоног
2. Ходоодны цусан хангамж сайжруулах, нөхен төлжүүлэх, цус төлжүүлэх, бодисын солилцоог сайжруулах эмүүд:Никотшш хүчил 1 мл өдөрт 1 удаа булчинд тарина. 21-30 хоног
Компламин 0.15 1 шахмалаар өдөрт 3 удаа ууна. 21-30 хоног
Вентер 1 гр 1 шахмалаар өдөрт 3 удаа ууна. 14-21 хоног
Цианокобаламид 500-1000мкг өдөрт 1 удаа булчинд тарина. 15-20 хоног
Нерабол 0,001 1 шахмалаар өдөрт 2 удаа ууна. 14-21 хоног
Ретаболил 5% 1 мл 7 хоногг 1 удаа булчинд тарина.
Нийт 4 удаа
ХАҮ-ийн хоол эмчилгээ
ХАҮ сэдэрсэн үед хоолны дэглэм баримтална. Хоолыг 4-5 цагийн зайгай, усанд чанаж ууранд болгосон , жигнэсэн байдлаар хэрэглэнэ. Шарсан, хуурсан , их тостой, царцуу хоол, халуун ногоо , консервлосон хүнс, даршилсан ногоо, кофе, архийг хориглоно. Ходоодны шүүрэл ихэссэн үед : шүүслэг, исгэлэн, хурц хоол, кофе, какао, хийжүүлсэн ундаа хэрэглэхийг хориглоно. Ходоодны шүүрэл багассан үед щинэ талх, гурилан бүгээгдэхүүн, хар талх, шарсан мах, байцаа, цөцгий, усан үзэм хэрэглэхийг хориглоно. Урьдчилан сэргийлэлг
Ходоодны зовиур илэрч байгаа тохиолдолд Нр-ийн хадцвар байгаа эсэхийг тодруулах нь зүйтэй. Hp илэрсэн тохиолдолд эмчийн хяналганд эмчлүүлэх, эмчилгээний дараа Hp устгагдсан үгүйг хянуулж шалгуулж, шаардлагатай бол дахин курс эмчилгээ хийлгэнэ.
Тогтмол цагг хооллох, хэт ачаалалтай идэхгүй байх, унтахаас 4-5 цагийн өмнө хооллох, боломжтой бол гэрийн нөхцөлд шинэ боловсруулсан хоол хэрэглэх, консерволсон, даршилсан хоол, архи тамхинаас татгалзах, үрэвслийн эсрэг үйлчилгээтэй эмийг зөвхөн эмчийн заавраар хэрэглэх, тоггмол хэрэглэх үед ходоод хамгаалах эм уух, цөсний сөргөөг эмчлэх зэрэг нь ходоодны үрэвслээс урьдчилаи сэргийлэх нэг гол нөхцөл болно .
Манай оронд Нр-ийн халдвар өндөр байгаа тул эмнэлгийн багажийн ариутгал, хоолны газрын ариун цэвэр , хүнсний бүтээгдэхүүнд тавих эрүүл ахуйн шаардлагыг өндөржүүлэх асуудал зүй ёсоор тавигдаж байна.
 

 

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 7904
Судлаачдын бусад өгүүлэл
Сүүлд хийгдсэн
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК