Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2001, (009) 2001.No1(009)
Монголын гастроэнтеролог эмч нарын нийгэмлэг, АУИС-ийн ХБЭЭС-ын тэнхим хамтран, Монголын нээлттэй нийгэм - хүрээлэн Соросын сангийн тэтгэлгээр зохиосон "Ходоод, гэдэсний эмгэг ба хооллолт" сэдэвт семинарт оролцогчдоос гаргасан зөвлөмж
( Редакцийн зурвас )
 
Абстракт
Улаанбаатар хот 2001 оны 1-р сарын 31-ний едөр
 
"Ходоод, гэдэсний эмгэг ба хооллолт" сэдэвт семинарын ажиллагаа нь мэргэжлийн эмч, судлаачдын мэдлэгт үнэтэй хувь нэмэр оруулж , хоол боловсруулах эрхтний эмгэгийн оношлогоо, эмчилгээний тулгамдсан асуудлыг шийдэхэд ач холбогдол өгсенийг семинарт оролцогсод ендөр үнэлээд хүн амыг хоол боловсруулах замын эмгэгээс сэргийлэх, эрүүлжүүлэх зорилгоор дараах ажлуудыг хийх нь зүйтэй гэж үзлээ. Үүнд:
 
1. Манай хүн амын дунд элбэг тархсан улаан хоолой, ходоод, гэдэсний эмгэгийн судалгааг орчин үеийн түвшинд эрчимтэй явуулах;
 
2. Тус семинарт хэлэлцсэн эмгэгүүдийн оношлогоо, эмчилгээний стандартыг ажилдаа мөрдлөг болгон ажиллах;
 
3. Семинарт оролцогсод ажиллаж буй эмнапгийнхээ эмч нартай ярилцлага хийн оношлогоо, эмчилгээний хэвшмэл загварчлалаас чанарын дэвшилд шилжих;
 
4. Тус семинараас боловсруулан хэлэлцсэн оношлогоо эмчилгээний стандартыг оюутан, эмч нарын сургалтын хөтөлбөрт тусгах;
 
5. Семинарт тавигдсан илтгэл, материалыг "Онош" сэтгүүл болон бусад хэвлэлээр дамжуулан эмч нарын хүртээл болгох;
 
6. ХБЭ-ний чиглэлд хэрэглэж буй монгол үг хэллэг, нэршлийг нэг мөр болгон цэгцлэх;
 
7. Зөв хооллох, шаардлага хангасан хоол, хүнс хэрэглэж сурах, ходоод, гэдэсний эмгэгээс урьдчилан сэргийлэх, нийгмийн эрүүл мэндийн ойлголтыг хүмүүст хүргэхэд эмч бүр идэвхтэй оролцох, үүнд хэвлэл мэдээллийгтэргөн ашиглах;
 
8. ХБЭ-ний эмгэгүүдийг иж бүрэн оношлох судалгааны төвийг Улаанбаатар хотод байгуулах санхүүжилтийг шийдэх болон эмчилгээ, оношлогооны стандартад орсон тодорхой нэр бүхий эм, урвалж бодис, сорилыг хөнгөлөлттэй олгох саналыг Эрүүл мэндийн яамны сайдын зөвлөлд оруулах ;
 
9. ХБЭ-ний судлалын тодорхой сэдвүүдээр сургалт, семинар зохиож, эмч нарын идэвх санаачлагыг өрнүүлэн ажиллахыг Гастроэнтеролог эмч нарын нийгэмлэгт хариуцуулах.
 
Семинарт оролцогсод
 
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 254
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК