Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2001, (009) 2001.No1(009)
Микоплазм пневмоныг өсгөвөрлөхөд тэжээлт орчны нөлөө
( Судалгааны өгүүлэл )
Ч.Эрхэмцэцэг, Г.Жамба, И.Х.Шуратов АУИС, Улаанбаатар, НЦГиЭ Алматы
 
Абстракт
Дэлхийн олон улс оронд микоплазмын халдварыг судлах ажил ихээхэн өргөн цар хүрээтэй явагдаж байна. Олон эрдэмтэдийн судалгааны үр дүнд уг бичил биетэн нь дан ганц амьсгалын замын халдварт өвчнийг үүсгээд зогсохгүй бусад эрхтэн систем (ТМС, зүрх судас үе мөчний болон шээс бэлгийн замын) үрэвсэлт өвчнүүдийг үүсгэдэг болохыг тогтоогоод байна (1.2.3.6). Одоо үед уг халдварыг судлахад ийлдэс судлал болон молекул генетикийн аргыг хэрэглэж байгаа боловч бичил амь судлалын аргаар оношлох, өсгөврийн шинж чанарыг судлах, микоплазын эсрэгтөрөгчийг цэврээр ялган авах, өвөрмөц эсрэг бие их хэмжээгээр агуулсан ийлдэс бэлтгэн авах зэрэгт микоплазмыг өсгөвөрлөх тэжээлт орчин бэлтгэх технололгийг боловсронгуй болгох нь чухал ач холбогдолтой юм. (4.5.6). Иймд янз бүрийн улсад өөр өөрийн тэжээлт орчин бэлтгэх технологи боловсруулах түүнний найрлага, хэмжээг тогтоох ажил аль хэдий хийгдэж ирсэн боловч гол үндсэн найрлага орц нь адилхан байдаг байна.
Манай орны хувьд мал эмнэлгийн шинжпэх ухаанд бог малын халдварт агалакти үүсгэгч микоплазмыг судлах ажил амжилттай хийгдэж, түүний эсрэг вакцин хийсэн нь ихээхэн ач холбогдлоо өгсөн бөгөөд эдгээр эрдэмтэдийн бүтээсэн (Ч.Дамдинсүрэн, Ц.Цэндсүрэн) тэжээлт орчин МААХ -1 ба. МААХ -9 нь манай орны төдийгүй бусад орны эрдэмтэдийн талархалыг хүлээсэн бүтзэл болсон юм (7).
Манай орны анагаах ухааны салбарт микоплазмын халдварыг судлах ажил нь ихээхэн ач холбогдолтой юм.
Иймд бид M.pneumonae-r өсгөвөрлөхийн тулд тэжээлт орчин бэлтгэх арга түүний найрлаганд ордог бодисын олдоц, зэргийг харгалзан үзэж манай орны хувьд аль тэжээлт орчин нь хэрэглэхэд тохиромжтой илүү үр дүытэй боолохыг тоггоох зорилгоо тавив.
Дээрхи зорилгыг биелүүлэхийн тулд доорхи зорилтуудыг тавив.
1. Янз бүрийн тэжээлт орчин сонгон авч түүний найрлага, эм реактивын олдоцыг судлах
2. Тэжээлт орчин бэлтгэх технологи судлах
3. Тэжээлт орчинд микоплазмын өсгөвөрүүд ургах эрчимийг харьцуулан үзэх
Материал ба шижилгээний явц Тэжээлт орчныг судалгаанд сонгон авахын тулд М.pneumoniae омог ЧЭ-95,M.agalactiea M.hominis M.gallinarum сонгон авч тэдгээрийн ургалын эрчмийг харьцуулан судлав. Эдгээр микоплазмын төрлийн омгуудыг Эдвардын тэжээлт орчин, ЗХУ- ын /хуучин нэрээр/ ЭМЯ- ны 1979 оны 10 сарын 24 -нд батлагдсан М.pneumoniae өсгөвөрлөх стандарт тэжээлт орчин, ППЛО-агар, ППЛО-шөл, МААХ-1, МААХ-9 тэжээлт орчнуудад өсгөвөрлөв.
 
Сонгон авсан тэжээлт орчнуудын найрлага дэмжээг технологийн дагуу авч бэлтгэсэн болно. Дээрхи тэжээлт орчнуудад микоплазмын омогууд харилцан адилгүй ургалт өгсөн юм.
Хэлцэмж
 
Бидний хзрэглэсзн тэжээлт орчны бүрлдээхүүн хэсгийн химийн найрлагыг Дифко фермийн сонгомол тэжээлт орчин ППЛО -шөлтэй, МААХ-1 орчинг харьцуулан үзэхэд нукпейн хүчлээр 80 мг %, шүвтэн азотоор 2-4 дахин, пептидээр 2.1- 2,2 дахин, нүүрс усаар 36%, ереннхий уураг 18-25% -иар илүү холестерин бараг ижил, фоосфолипид 13-17.6%, эрдэс бодис бараг ижил байна. Ялангуяа.микоплазмын бодисын солилцоонд чухал шаардлагатай фосфолипид, нүүрс ус, нуклейн хүчил, шүвтэн азот, ерөнхий липидээр илүү байгаа нь тэжээлт орчны тэжээллэг чанарын давуу талыг харуулж байна. Микоплазмын тэжээлт орчны олон талт төгс чанарыг сайжруулах талаар эрдэмтдийн хийсэн судалгаа олон бий.
 
Гэвч тэр болгон төгс сайн болоогүй тухайлсан нэг, хоёр төрлийн микоплазм өсгөвөрлөхөд тохирсон байдаг онцлогтой, одоо нилээд түгээмэл хэрэглэж байгаа Edward Turner-ийн тэжээлт орчин болон Дифко фермийн ППЛО-шөл нь олон төрлийн микоплазм өгөвөрлөхөд тохиромжтой боловч түүнийг бэлтгэх технологи нь төвөгтэй, мөн өтгөн масс гарган авахад боломж муутай байдаг. МААХ - 9 тэжээлт орчин нь бүрэлдэхүүнээрээ "МААХ-1" адил боловч агар-агар нэмж хатууруулсан учраас микоплазмын колоны хэлбэр зүйг судлах, ижил наст өсгөвөр гаргахад зориулагдсан тэжээлт орчин юм.
 
Энэ тэжээлт орчин нь Дифко-фермийн ППЛО-агар болон бусад царцмаг тэжээлт орчноос дутуугүй болно. Судалгааны явцад МААХ-1, МААХ-9 тэжээлт орчин нь ахолеплазмаас бусад ямарч төрлийн микоплазмыг өсгөвөрлөхөд тохиромжтой болох нь батлагдсан бөгөөд энэ нь уг тэжээлт орчинг зохион бүтээсэн эрдэмтэдийн судалгаанны ажлын дүгнэлттэй тохирч байсан юм.
ДҮГНЭЛТ
 
1. Микоплазыг өсгөвөрлөх тэжээлт орчны үндсэн найрлагаас хамаарч тэдгээрийн ургалтын эрчим нь харилцан адилгүй байна.
 
2. МААХ-1, МААХ-9тэжээлт орчин нь хүний микоплазм өсгөвөрлөхөд бүрэ^ тохиромжтой болно.
 
3. Эдгээр тэжээлт орчныг микоплазмын эсрэгтөрөгч бэлтгэх, эсрэг бие агуулсаи ийлдэс гарган авахад ач холбогдоолтой бөгөөд чанарын хувьд Дифко фермийн тэжээлт орчноос дутахгүй болно.
 

 

Ном зүй

1. Прозоровский С.В., Раковская И.В., Медицинская микоплазмология. М., медицина, 1995.
2. Байжомаров М.С., Шуратов.И.Х, Дюскалиева Г.У. Ускореная лабораторная диагостика бактериальных певмони. ЖМИЭ. 1988, с- 36-40
3. Цэндсүрэн Ц., Дамдинсүрэн Ч. Микоплазмын өсгөвөржилтийг шалгах аргууд. ШУМТ., 1979. С-5-8
4. Rasin S.. Tull J.G Molecular and diagnostic procedures in Mycoplasmolgy. 1992.USA.
5. Ronald N., Finch R., Baseman. B. Molecular biology and pathogeneis USA, 1992.
6. UranoT., et al .Infection of Mcoplasma pneumoniae. Mod. Med. 1992. 38, 48, p-205-225
7. Цэндсүрэн Ц. Микоплазмын хэлбэр зүйг судалсан дүн. ШУ.сэтгүүл. 1976. С. 6-10.
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 512
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК