Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Эх барих, эмэгтэйчүүд, хүүхэд судлалын сэтгүүл, 2009, 2(6)
Монгол Улсад хүүхдийн чих хамар хоолойн тусламжийн алба байгуулагдсан нь
( Түүх )

П.Ганчимэг

 
Абстракт

Ард түмний эрүүл мэндийг хамгаалах асуудлыг төрийн хэрэг болгон тунхаглаж байсан ардын хувьсгалын жилүүдэд эх хүүхдийн эрүүл мэндийг амин чухал хэмээн тунхагласны нэгэн илрэл нь 1930 онд 15 ортой байгуулагдсан Улсын Төв Эмнэлгийн хүүхдийн тасаг байлаа. 1947 онд тус тасаг нь 60 ортой болж, 1952 онд 100 ортой “Хүүхдийн өвчнийг эсэргүүцэх эмнэлэг”  болон өргөжжээ.

Тус эмнэлэгт чих хамар хоолойн тусламжийг хүүхдэд үзүүлэх кабинет 1956 онд нээгдэж Зөвлөлтийн мэргэжилтэн И.И.Колесникова, сувилагч Т.Цэвэгжав нар энэ албаны тулгын чулууг тавилцсан байна.



Нийтлэлийн нээгдсэн тоо: 1
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК