Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2000, (008) 2000.No4(008)
Цочмог вируст гепатит А,В,С-ээр өвчилсөн жирэмсэн эмэгтэйн төрөлтийн явц, хүндрэл. халдвар нярайд дамжих боломж.
( Судалгааны өгүүлэл )

Б. Шижирбаатар, А.Оргодолбат, Я. Дагвадорж, Н.Хоролсүрэн, Ш.Мягмарсүрэн, Д.Ариумаа, Ш.Даваахүү.

 
Абстракт
Судалгаа явуулах үндэслэл:
Цочмог вируст гепатитаар өвчилсөн жирэмсэн эмэгтэйд тохиолдох эх барихын хүндрэл: зулбахаар завдсан -54%, дутуу төрөлт -47%, төрөх хүчний сулрал -19%, цус алдалт-12%, дутуу нярай-42%, ургийн тэжээлийн дутагдал-22%, перинаталь нас баралт-140 промиль %-д хүрдэг. ( М.М. Шехтман, 1999 ). Зөвхөн жирэмсэн үед тохиолддог элэгний цочмог эмгэг/үд: HELLP хам шинж, жирэмсний элэг цочмогоор өөхпөх үед эхийн эндэгдэл 25-80%, хүүхдийн эндэгдэл 20-70%-д хүрдэг тухай тэмдэглэсэн байна.( К.П. Майер, 1999 ) HBsAg - эерэг илэрсэн жирэмсний ургийн шингэнд -33%, хүйн цусанд -50%, үтрээний ялгадасанд -78%, эхийн сүүнд 71%, нярайн ходоодны бүрдэлд -95% тус тус HbsAg илэрснийг тогтоожээ. ( Н.А. Фарбер, К.А.Мартынов, Б.Л. Гуртовой, 1990 )
Судалгааны зорилго зорилт:
Цочмог вируст гепатитаар өвчилсан жирэмсэн эмэгтэйн төрөлтийн явцыг судлах зорилго дэвшүүлэн, доорхи зорилтыг шийдвэрлэв.
Үүнд:
1. Цочмог вируст гепатит А,В,С-ээр өвчилсөн жирэмсэн эмэгтэйн төрөх үеийн хүндрэл, хэрэгжүүлэх арга хэмжээг харьцуулан дүгнэлт гаргав.
2. Вирусын маркер ( HbsAg) эерэг илэрсэн жирэмсэн эмэгтэйгээс халдвар ураг нярайд дамжих боломж судаллаа
Судалгааны үр дүн:
Цочмог вируст гепатит А.В.С.-ээр өвчилсөн 38 жирэмсний төрөлтийн явц, хүндрэлийг судаллаа. Гүйцэд төрөлтийн 65,8%, дутуу төрөлтийн 89,4% нь өвчний ид үед, гүйцэтийн 34,2%, дутуугийн 10,6% нь өвчний эдгэрэлтийн үед тус тус явагдсан байна.
 

Хүснэпг -1 аас харахад цочмог гепатитын үед дутуу төрөлт 26,3% (10 ) (В ГС-д 36,4% ) , амьгүй төрөлт -105% ( 4 ), (В ГВ-д 222,2% ) эхийн эндэгдэл 26,3% (1 ) ВГВ-д 55%, ургийн шингэн эрт гарах, төрөхийн цус алдалт, умайн хөндийг гараар шалгах мэс ажилбар зэрэг нь тус бүр 21,0% ( 8) байгаа нь төрөлт их хэмжээгээр хүндэрдгийг харуулж байна. Гепатитын вирусын маркер илрүүлэх шинжилгээг бүгд 150 жирэмсэн эмэгтэйд хийснээс 72 \ 48.59 \ тохиолдолд эерэг илэрсэн юм. Эдгээр 72 жирэмсэн эмэгтэйн 31 \43,2%\ 25-29 насны 41 \56.9%\ нь гэрийн ажилтай, 16 \22.2%\ -элэгний, 18 \25%\ - зүрхний, 26 \36.1%\ бөөрний өвчнөөр өвчилж байсан эхчүүд байна. Тулгар төрөгч эмэгтэй 30 \41,6%\, хоёр дахь төрөлт 12 \16.85%\, гурав ба түүнээс дээш төрөлт 30 \41,6\ байлаа. Вирусын маркер илэрсэн 72 эмэгтэйн өмнөх жирэмсний төгсгөл, төрөлтийн байдлыг үзэхэд 18 \25%\ нь зулбалт, аборт, 17 \23%\ нь жирэмсний хүндрэлийн улмаас олон удаа тарилга эмчилгээ хийлгэсэн, 16 \22.2%\ тохиолдолд шүдний эмчилгээ болон бусад эмчилгээ хийлгэж байжээ. Мөн 10 \ 13,9%\ нь жирэмсний гестоз, 12 \16.6%\ нь жирэмсний эрт үеийн хордлогоор хүндэрсэн байна. Төрөх үед 11 \15.2%\ эмэгтэйн төрөх замын зөөлөн эд урагдсан, 5\6,9\ тохиолдолд цус алдалт, 4 \5,5%\ эмэгтэй төрөхийн мэс засал хийлгэжээ. Төрлөгийн явцийг 77 \ ихэрлэсэн 1 \ эхэд судалж үзэхэд 88,9% \ 70 \ нь хугацаандаа, 11 %1 % \8\ нь дутуу төрсний 14,9% \11\ кесар хагалгаагаар 2.7% \2\ тохиолдолд ураг эвдэх мэс засал хийсэн байна. Ургийн шингэн цагаасаа эрт гарч хүндэрсэн 9 \11,7\, төрөх үедээ 401-600 мл цус алдсан 10 \13%\, 601-800мл цус алдсан 3 \3,9% \ бүгд 14 \18.2%\ нь төрөх болон төрсний дараах үедээ цус алдсан байна. Төрсөн нярайн 8 \10,2%\ нь 2500 гр-аас бага жинтэй,2 \2.7%\ нь чац богино, дутуу нярайн шинжтэй байсан ба 44 \56,5%\ нь 3001-3500 гр жинтэй, 58 \ 74,3%\ нь 50-51 см өндөртэй байсан. Алгарын үнэлгээгээр 7-оос бага оноотой 112 \15.4%\ нярай хүчилтөрөг чийн дутагдалтай төржээ. Төрсний дараах үе 81,8% тохиолдолд хэвийн яваг даж, 18.2% тохиолдолд халуурах, умайн агшилт сул байх зэрэг хүндрэлүүд ажиглагдав. Ийнхүү гепатитийн вирусын маркер эерэг илэрсэн жирэмсэн эмэгтэйчүүдийн жирэмслэлтийн явц, төрлөг хэвийн эрүүл эмэгтэйчүүдийн төрөлтөөс илүү хүндрэлтэй явагдаж байгааг анхаарч цаашид нарийвчлан судлах шаардлагатай байна.
Жирэмсний эмгэгтэй 73, төрөгч эх -77, мөн 77 нярайн, судас - хүйний судасны цусанд шинжилгээ хийхэд, жирэмсний эмгэгтэй эмэгтэйчүүдийн 34 (46.6% )-д вирусын маркер илэрсний 12 \35.3%\ нь HBsAg, a - HCV хамт илэрсэн байна. 77 нярайн цусыг шинжилсэнээс 28,6% буюу 22 тохиолдолд В болон С вирусын маркер илэрсэн ба 8 \36.3%\ HbsAg,13 \59,2%\-д a-HCV, 1 \ 4,5 \ HbsAg, a-HCV зэрэг илэрчээ. Бид судалгааг динамик ажиглалтаар явуулж байна.
Дүгнэлт.
Цочмог гепатиттай ба вирусын маркер тээгч (эерэг) эмэгтэйчүүд төрөлтийн хүндрэл ихтэй, эх нярайн эндэгдэл өндөр байгааг анхаарч цочмог, архаг гепатиттай эмэгтэйчүүдийн жирэмслэлт, төрөлтийг удирдах өвөрмөц стандарт боловсруулж, практик ажиллагаанд нэвтрүүлэх шаардлагатай байна. Вирусын халдвар, ураг нярайд дамжихболомжийг нарийвчлан судлах хэрэгтэй байна.
Course and Complications of delivery of women with acute viral hepatitis A.B and C and possibility marker transmission to neonates. Investigators studied course and complications of pregnancy and delivery of 38 women affected by acute viral hepatitis A, B and C and 77 women with positive viral marker and blood of 77 new bom.
Because of more cases of complication of delivery and high rate of maternal and neonatal mortality for women with acute hepatitis and positive viral marker there is a need to work out specific standard of delivery managment
Also there is need of detailed study for determining possibility of transferring
 
Ном зүй

1.К.П. Майер \" Заболевания печени встречающиеся только при беременности\" В кн.: Гепатит и последствия гепатита М 1999 388-393 2.4. Оюунцэцэг
\" HbsAg тээгчдийн илрүүлэлт, нярайд халдвар дамжуулах боломж\" Магистрын диплом УБ 1998
3. Н.А. Фарбер, К.А: Мартынов., Б.Л. Гуртовой. \" Передача инфекций от матери ребенку при вирусных гепатитах и отдаленные исходы и имфекций\" В кн.: Вируөные гепатиты у веременных М. 1990. 149-174
4. М.М. Шехтман \" Острый вирусны гепатит\" В кн.: Руководство по экстрагенитальной патологий у беременных М. 1999. 276-304
5. Б.Шижирбаатар, Я. Дагвадорж, Н.Хоролсүрэн. \" Монголын анагаах ухаан\" УБ. 1992. 34-39
6. Б.Шижирбаатар, А. Оргодолбат, Ө.Жүгдэр , Д.Ариумаа \" Вируст гепатит эхээс урагг дамжих боломж\" Халдварт өвчний тулгамдсан асуудал ( илтгэлийн хураангуй ) УБ. 1999. 56-75
7. Б. Шижирбаатар, А.Оргодолбат, Ө.Жүгдэр, Д. Ариумаа. \" Гепатитын вирусын маркер илэрсэн жирэмсэн ба төрсөн эхчүүдийн жирэмслэлт, төрөлтийн явц\" Халдварт өвчний тулгамдсан асуудал ( илтгэлийн хураангуй ) УБ 1999. 41-42
8. Б.Шижирбаатар, Я. Дагвадорж, Н.Хоролсүрэн. \" Жирэмсэн эмэгтэйчүүдэд тохиолдох вируст гепатитын эмнэл зүй, төрөлтийн байдал. АУИС. \" Эрдмийн чуулган -42\" УБ. 2000. 315-316.
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 904
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК