Онош, 2000, (008) 2000.No4(008)
УЛААНБААТАР ХОТЫН 29 Д ҮГЭЭР ТУ СГАЙ ДУНД СУРГУУЛИЙН ХАРААГҮЙ, СУЛ ХАРААТАЙ ХҮҮХДҮҮДИЙГ СУДАЛСАН ДҮН
( Судалгааны өгүүлэл )
Абстракт
Хүүхдийн сохролын байдлыг улс орон, тивээр нь үнэн баттай гаргах, судалгаа шинжилгээ баримтыг цуглуулах нь том хүний сохролтой харьцуулахад бэрхшээлтэй байдаг. Хөгжилтэй орнуудад сохор хүүхдийн бүртгэлийн тогтолцоо бүрэлдэн тогтсон байдаг бол хөгжиж буй, буурай орнуудад уг бүртгэл байдаггүй учир хараагүй хүүхдийн тусгай сургуульд хийсэн судалгаанд үндэслэн сохролын түвшин бүтцийг тодорхойлдог байна-. Тухайлбал: Ази, Африк, Латин Америкийн зарим орнуудын хараагүйчүүдийн сургуульд хийсэн судалгаагаар хараа алдуулсан шалтгаан Баруун Африкт нүдний бүтцийн ангиллаар: эвэрлэгийн цагаа 35,9%, торлогийн 20,4%, катаракт 15,5%,шалтгааны ангиллар: хүүхэд насанд тохиолдсон 33,8%, удамшлын 21,8%, Өмнөд Энэтхэгт эвэрлэгийн цагаа 38,4%, торлогийн өвчин 22,6%, Чилид торлогийн өвчин 47%, катаракт 9,2%, шалтгааны ангиллаар 30,4% удамшлын тус тус эзэлж байжээ. / C.Gilbert, R.Canovas, J.Rahi, 1993. 1994. 1995/
Тус улсын зарим бүс нутагт хийсэн судалгаагаар хүүхдийн сул хараа, сохролын үндсэн шалтгаан анатомын ангиллаар: торлогийн дистрофи 26%, катаракт, афаки 24%, харааны мэдрэлийн хатингаршил 19%, этиологийн ангиллаар шалтгаан тодорхойгүй 43%, удамшлын гаралтай 31%, нүдний гэмтэл болон менингитийн хүндрэлээс 24% байна гэсэн урьдчилсан дүн гарсан юм. /Т.Булган, К.Гилберт, Э.Санжаа 2000/
Бид Английн сохролын урьдчилан сэргийлэх хүрээлэнтэй хамтран "Хүүхдийн сул хараа, сохролын тархалт, шалтгааныг тодорхойлох" төслийн хүрээнд Улаанбаатар хот дахь харах, сонсох эрхтний эмгэгтэй хүүхэд сурдаг тусгай сургуулийн хүүхдүүдийг судалгаанд хамруулсан юм. Уг сургууль нь 1964 онд байгуулагдсан бөгөөд хот, хөдөөгөөс нийт 537 хүүхэд суралцаж байгаагаас 9,8% сул хараа сохролтой хүүхдүүд байна. Уг хүүхдүүдийг судалгаанд хамруулснаар Улаанбаатар хот болон улсын хэмжээний 8-16 насны хүүхдийн сул хараа, сохролын шалтгааныг тодорхойлоход ач холбогдолтой гэж үзэв.
Улаанбаатар хотын 29 дүгээр тусгай сургуульд суралццаг 6-17 насны сул хараа, сохролтой 49 хүүхдийг нүд шинжлэх уламжлалт аргаар үзэж, сул хараа сохролын бүтэц, шалтгааныг тодорхойлох зорилго тавив.
Судалгааны үр дүн: Судалгаанд хамрагдагсадын 69% Улаанбаатар, 31% Дархан, Эрдэнэт, Багануур хот болон 7 аймгаас ирсэн байлаа. Насны ангиллаар 6-10 насны 30,7%, 11-15 насны 59,1%, 15-аас дээш 10,2%, эрэгтэй 61,2%, эмэгтэй 38,8% эзэлж байв. Харааны байдлыг рефракци тодорхойлохоос өмнө, хойнох байдлаар авч үзвэл хараагүй болон маш сул хараатай хүүхэд 40,9% харьцангуй хараа сайтай, уг сургуульд суралцах шаардлагагүй нь 48,9%-ийг' эзэлж байв. (Хүснэгт 1)
Нүдний бүтцэд гарсан өөрчлөлтөд давамгайлах хувийг торлогийн өвчин 20,4%, бусад 18,3% болорын өвчин 16,3%эзэлж байв. Шалтгааны ангиллаар: шалтгаан тодорхойгүй 63,3%, удамшлын 22,4%, хүүхэд насны 12,3% тус тус эзэлж байлаа. Судалгаанд хамрагдагсадын 63,3% нь эмчилгээгүй, 28,5% шил тааруулж зүүх, 6,2% мэс заслын эмчилгээ хийлгэх шаардлагатай байв.
Дүгнэлт:
1. Тус сургуульд 21 аймгийн хараагүй, сул хараатай хүүхдүүд хамрагдаж чадахгүй байгаа бөгөөд хөдөөгийн хүүхэд 31% эзэлж, 11 аймгаас тусгай сургуульд сурах шаардлагатай хараагүй хүүхдүүд бичиг соёлын боловсролгүй хоцорч болох талтай байна.
2. Хэвийн сургуульд сурч болох хүүхэд 48,9% эзэлж байгаа нь нүдний нарийн мэргэжлийн эмчийн үзлэг, сонголт хийгдээгүйтэй холбоотой гэж үзэж байна.
3. Шалтгааны ангиллаар шалтгаан тодорхойгүй 63,3%, удамшлын гаралтай сохрол 22,4% эзэлж байгаа нь хөгжиж буй орны хараагүйчүүдийн сургуулийн /22-54%/ түвшинтэй ойролцоо байна.
RESULTS OF BLIND SCHOOL S STUDY IN ULAANBAATAR «
Using WHO definitions of visual loss and a standardised methology, 49 children were examined in blind school №29. 40,9% of them suffered from blindness or severe visual impairment. The major anatomical cause was retinal disease /20,4%/, aetiologically 63,3% was due to unkhown factors and 22,4% to hereditary disease.
Ном зүй
1. C.E.Gilbert, R.Canovas, M.Hagan, \"Causes of childhood blindness: Results from West Africa, South India and Chile. British Journal of Ophthalmology 1995, 79.814-820
2. C.E.Gilbert, R.Canovas \"Causes of Blindness and severe visual impairment in children in Chile\", Developmental Medicine and Child Neurology, 1994.36. 326-333
3. G.Gilbert, Jugnoo Rahi \"Hereditary disease as a cause of childhood blindness. Regional variation \"Ophthalmic Genetic. 1995, vol, 16, №1 pp 1-10
4. Т.Булган, К.Гилберт, Э.Санжаа \"Дэлхий дахинд 0-16 насны хүүхдийн сул хараа, сохролЫн байдал ба Монгол орон дахь сул хараа, сохролын байдлыг харыдуулсан урьдчилсан дүн \"АУИС. Эрдмийн чуулган. 42, 2000.217-218
5. Т.Ёулган, К.Гилберт, Э.Санжаа. \"Монгол орны зарим бүс нутгийн 0-16 * насны хүүхдийн сул хараа, сохролын шалтгаан бүтцийг судалсан урьдчилсан дүн\" АУИС Эрдмийн чуулган. 42.2000. 219-220
6. Гэгээрлийн яамны харъяа мэргэжил арга зүйн тев 29 дүгээр тусгай сургуулийн танилцуулга. 2000 он. УБ хот.
2. C.E.Gilbert, R.Canovas \"Causes of Blindness and severe visual impairment in children in Chile\", Developmental Medicine and Child Neurology, 1994.36. 326-333
3. G.Gilbert, Jugnoo Rahi \"Hereditary disease as a cause of childhood blindness. Regional variation \"Ophthalmic Genetic. 1995, vol, 16, №1 pp 1-10
4. Т.Булган, К.Гилберт, Э.Санжаа \"Дэлхий дахинд 0-16 насны хүүхдийн сул хараа, сохролЫн байдал ба Монгол орон дахь сул хараа, сохролын байдлыг харыдуулсан урьдчилсан дүн \"АУИС. Эрдмийн чуулган. 42, 2000.217-218
5. Т.Ёулган, К.Гилберт, Э.Санжаа. \"Монгол орны зарим бүс нутгийн 0-16 * насны хүүхдийн сул хараа, сохролын шалтгаан бүтцийг судалсан урьдчилсан дүн\" АУИС Эрдмийн чуулган. 42.2000. 219-220
6. Гэгээрлийн яамны харъяа мэргэжил арга зүйн тев 29 дүгээр тусгай сургуулийн танилцуулга. 2000 он. УБ хот.
Нийтлэлийн нээгдсэн тоо: 651