Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2000, (008) 2000.No4(008)
Биеэ үнэлэгчидийн дунд хийсэн лаборатори шинжилгээний үзүүлэлт
( Судалгааны өгүүлэл )

Б.Хандсүрэн, Б.Ганбаатар

 
Абстракт
Бэлгийн замын халдварын тархалтанд "Бэлгийн замын халдварт өртөмтгий" бүлэпг хамрагдцаг иргэд зонхилох нөлөөтэй байгааг судлаачид тэмдэглэжээ (1 ).
Шээс бэлгийн замын халдварын 70 - 80 орчим хувь нь тодорхой шинж тэмдэг илэрдэггүй ( 6 ). Энэ байдал нь бэлгийн харьцаанд зовиур шаналгаа өгдөггүй тул халдвар тархалтыг нуугдмал байдлаар ихэсгэдэг байна (2). Хүн амын ёс зүйн онцлог.нийгмийн сэтгэл зүйн хямралтай нөхцөл, хүний эрх болон хууль ёсны баримталбал зохих төр эрх зүйн шийдвэр төгс тогтворжиж чадаагүй байх нь бэлгийн замын халдвар тархалтыг хяналтгүй болгох сэтгэл зүйн нөхцөл бүрдүүлдэгийг Aresin L, (1968),Neubert К.Н, ( 1970 ) нар нийгэм сэтгэл зүйн талаас нь нарийвчлан судалсан байна ( 3.4 ).
Бид энэ судалгаанд " Биеэ үнэлэгчид" гэж нэрлэгдэж буй хүмүүсийн дунд Бэлгийн замаар дамжин халдварладаг халдварын үүсгэгчийг илрүүлэх зорилго тавив.
Судалгааны материал арга
Судалгаанд Улаанбаатар хотод оршин суудаг, тодорхой эрхэлсэн ажилгүйдөлбөрөөр, тохиролцох журмаар бэлгийн харьцаанд ордог 16-47 насны 57 эмэгтэй хамрагдав. Шинжилгээнд умайн хоолойн суваг, үтрээний арчдас авч наалдац бэлтгэн доорхи шинжилгээнүүдийг хийв.
Трихомоназын үүсгэгч ( Trichomonos vaginalis ) - ийг илрүүлэхээр үтрээний арчдаснаас хоёр наалдац бэлтгэж Романовск - Гимз, Грамын аргаар будав.Мөн дээрх шинжлэгдэхүүнийг 37.5 хэмтэй 0.9 хувийн уусмалд суспензлэж, хуурай тогтолцоогоор шинжлэв.
Заг хүйтэн өвчний үүсгэгч ( Neisseria gonorrhoeae ) - ийг тодорхойлохын тулд наалдацыг Грамын аргаар будав. Мөн заг хүйтэн өвчний үүсгэгчийг " Thayer -Martin " орчинд 36 хэмд 5-10 хувийн С02 бүхий нөхцөлд 48 цаг өсгөвөрлөв.
Шээс бэлгийн замын хламидийн халдвар ( Chlamydia trachomatis D-K serotype ) - ыг оношлоход Англи улсын Unipath фирмийн Clearview, Chlamydia MF оношлуур ашиглав.
Тэмбүү өвчнийг оношлохдоо өвчтөнөөс цус авч ийлдэс бэлтгэн ХБНГУ-ын Берингберг пүүсийн ТРНА (Treponema - pallidum hemagglutination test ) тес|тээр шинжилгээ хийв.
ДОХ өвчний ( HIV - Human immunodeficiency virus ) халдварыг тодорхо^лох зорилгоор Японы фужирибо пүүсийн Serodia - HIV оношлуур ашиглаж HIV 4 ын эсрэг төрөгч хайх шинжилгээ хийв.
Судалгааны үр дүн хэлцэмж
Судалгаанд хамрагдсан хүмүүсийн нас, нийгмийн байдалд дүн шинжилгээ хийж үзэхэд тэдний дундаж нас 27.7± 7.3, 16-35 насны хүмүүс 84.2 хувийг эЬлж байв.Боловсролын хувьд 61.4 хувь нь бүрэн дунд, 28.0 хувь нь гэр бүл болж байгаагүй, 40.4 хувь нь ганц бие, 31.6 хувь нь гэр бүлтэй гэдэг нь " нэр хаяггүй " асуулгаар тодорхойлогдов.Бэлгийн замын халдварь өвчний үүсгэгч илэрсэн байдлыг диаграмм 1-д харуулав.
Диаграмм 1
 

Дээрх үзүүлэлтээс харахад судалгаанд орсон 57 хүний 84,2 ( 48 / 57) хувьд дээр дурдсан халдварын аль нэг нь дангаар юмуу хавсарсан хэлбэрээр илэрч, 15.8 ( 9/57) хувьд бэлгийн замын халдварт өвчний үүсгэгч илрээгүй байна.Түүнчлэн ДОХ-ын халдвар үүсгэгч судалгаанд орсон нийт хүнд бүртгэгдээгүй. Номхон далайн баруун эргийн бүсээс 1995 онд явуулсан 15-49 насны хүмүүсийн дунд шинээр бүртгэгдэж буй бэлгийн замын халдварт өвчний тархалтын судалгааны дүнтэй өөрсдийн судалгааг харьцуулж үзвэл тэмбүүгийн өвчлөл номхон далайн эргийн бүсийн- орнуудад 2 хувь байхад манай оронд биөэ үнэлэгчдийн дунд 26.3 хувь байгаа нь анхаарал татсан асуудал болж байна.Бэлгийн замын бусад халдварын хувьд үндсэндээ халдвар тархалтын түвшин номхон далайн эргийн бүсийн орнуудынхтай ойролцоо байгааг диаграмм 2-т харуулав.

 Бэлгийн замын халдвар үүсгэгчийн дан болон хавсарсан халдварын тохиолдлыг диаграмм 3-т үзүүлэв.
 Судалгаанд орсон 57 хүний жишээн дээр бэлгийн замын халдварын тархаж болох магадлалыг профессор Jurgen Weyer - ын ( 5 ) боловсруулсан математик загвараар тооцоолж үзэв. Энэ загварын онцлог нь бэлгийн амьдралын идэвхитэй байх дундаж насанд ( a ) тохиолдож болох харьцаа (f) - ны тоог тооцон эрүүл хүнд халдвар дамжиж болох тохиолдол ( Р ) - ыг тухайн судалгаанд хамрагдсан хүмүүсийн асуумжид өгүүлсэн дундажаар илэрхийлж бэлгийн замын халдвартай байх хугацаанд нэг юмуу олон хавьтагч ( di) - тай байж.шинээр халдвар ( п ) авсан хүн өөр бэлгийн хавьталтай болж бэлгийн харьцаа ( Т ) үргэлжлэх, түүнчлэн халдварын эмчлэгдээгүй үргэлжилсэн ( L ) байдал, халдварын тохиолдол ( К ) нэг эх үүсвэртэй байгаа эсвэл хамгаалалтын хэрэгсэл тогтмол хэрэглэдэг эсэх зэрэг үзүүлэлтэнд тулгуурлан тооцдогоороо онцлогтой. Бидний судалгаанд хамрагдсан хүмүүсийн 57.9хувь нь сүүлийн нэг сард 1-3 бэлгийн хавьтагчтай, бэлгийн замын халдвараас хамгаалах хэрэгсэл ( бэлгэвч ) тогтмол хэрэглэдэг 76.4 хувь, хэрэглэдэггүй 24.6 хувь байв. Мөн халдвартай хоёр хүн бие биендээ халдвар дамжуулах, эсвэл эрүүл хүнд халдвар дамжиж шинэ халдвар дахин шинэ халдварын эх уурхай болж болох магадлалуудыг энд тооцож үзсэн болно. Судалгаанд хамрагдсан хүмүүсийн өгсөн хариулт, лаборатори шинжилгээний үзүүлэлтээр профессор Jurgen Weyer - ын загварыг ашиглан халдвар тархалтын байж болох магадлалыг тооцож үзвэл 84.2 ( 48/57 ) хувь нь халдварын анхдагч болон шинэ эх уурхай болох үндэслэлтэй. Гэхдээ 48 тохиолдлын 76.4 хувь нь хамгаалалттай бэлгийн хавьталд орсон нөхцөлд халдвар тархалтын индекс 12 ( п ) тэнцэх магадлалтай юм.Энэ нь нэг сарын хугацаанд бидний судалгаанд орсон 57 хүнээс 12 ( п ) нь шинэ халдварын эх уурхай болж дан болон хавсарсан халдварын тохиолдол мөн тэр хэмжээгээр ихсэх магадлалтай байж болохыг харуулж байна.
Халдварын төрлөөр авч үзвэл Trichomonos vaginalis, Chlamydia trachomatis-ын халдвар давамгайлах хандлага ажиглагдаж байна. Судалгааны энэ үзүүлэлтийг J.Teras, Th.Mertens, G. Piekarski нарын судалгаатай харьцуулж үзэхэд үндсэндээ ойролцоо байв. Дээрхи судлаачид " CSW " буюу бэлгийн хавьтагчаа байнга сольдог 41 эмэгтэйд хийсэн шинжилгээгээр 36.6 хувьд Trichomonos vaginalis, 24.4 хувьд Chlamydia trachomatis илэрч халдвар тархалтын индекс нь 18.3 хувь гэж тогтоогдсон байна. Биеэ үнэлэгчдийн дунд хийсэн судалгаанаас харахад манай оронд трихомониаз болон шээс бэлгийн замын хламидийн халдвар зонхилж байгааг амбулаторийн нбхцөлд өөрийн хүсэлтээр бэлгийн замын ямар нэг үрэвсэлт өвчний зовиур шаналгаатай ирж үзүүлж буй хүмүүсийн дунд хийсэн судалгааны дүнтэй харьцуулж үзвэл Chlamydia trachomatis 45.5, Trichomonos vaginalis 37.0, Neisseria gonorrhoeae 22.7 хувь байгаа нь (7) дээрх судалгааны дүнг дам утгаараа нотолж байна гэж үзэж болох юм. Үүнээс үндэслэн Монгол орны нөхцөлд бэлгийн замын халдвар үүсгэгч хэд хэдэн төрлийн бактерийн хавсарсан халдвар хүн амын тодорхой бүлгийн дунд байнгын эргэлтэнд орж шээс бэлгийн замын халдвар тархалтын зонхилох хувийг бүрдүүлж байна гэж үзэх үндэслэлтэй юм.
 
Дүгнэлт
 
1. Эмнэл зүйн шинжээрээ ижил төстэй халдвар үүсгэгч Chlamydia trachomatis, Trichomonos vaginalis, Neisseria gonorrhoeae зэрэг үүсгэгчийг лабораторийн өвөрмөц мэдрэг аргаар судлаж, халдвар тархалтанд тэдгээрийн эзлэх хувийг тогтоож байх нь эмчилгээ, оношлогоо, урьдчилан сэргийлэлтийн тактикийг боловсронгуй болгох асуудлыг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой болж байна.
2. Эрхтэн чиглэх онцлогоороо ижил шинж чанартай бактерийн халдвар тухайлбал бэлгийн замын халдварын үед ийм шинж чанартай хэд хэдэн төрлийн халдварыг хам шинжийн аргаар оношлож, эмчлэх асуудлыг Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ) - ын экспертүүд боловсруулж манай оронд энэ ажлыг төслийн хүрээнд туршиж буй нөхцөлд Бэлгийн замын халдварыг ялган оношлох өвөрмөц, мэдрэг аргуудыг нэвтрүүлэн тодорхой чиглэлээр үечилсэн судалгаа хийх шаардлагатай байна.
Investigation of commercial sex workers for Sexually Transmitted Infection
B.Khandsuren, B.Ganbaatar.
57 female commercial sex workers were screened for Sexually Transmitted Infections(STI). 57.9 per cent of the patient have had more than one sexual partner per month. 61.7per cent of the patient used condom and 24.6 per cent of the patients don't know how to prevent from STIs.
Out of 57 women tested, 45.6 per cent wereinfected with trichomoniasis, 40.3 per cent were infected with genital chlamydia,26.3 per cent were infected with Latent Syphilis , 14 per cent were infected with gonorrhoeae.
Ном зүй

1. Luger A., Genitale kontactinfectionen, 1982, Thieme, Stuttgart. 5-13
2. Amsel R., Totten P.A., Spiegel C.A et all., Nonspecific vaginitis, diagnostic criteria and microbal and epidemiologic assiociotion. Amer J.,Med, 1983, vol 74, p 14.
3. Aresin L., Frazen der Sexual, Ehe - und Familionleratun greifenverlog , Rudolstadt 1968.
4. Neubert, R, Die Fhe als Aufgabe der gegenwart und Zukunft, 21 Auflage, VEB, Verlag Berlin 1970
5. Jurgen Weger, Uber das Anstekungspotential HIV - infizierter Personen. AIFO= AIDS Forschung, January 1990. Heft-1, S-31 -39.
6. WHO. STD case management the Syndromic Approach for Primary Health care settings Participantis Version, 1999.
7. Б. Хандсүрэн, Б.Ганбаатар, Ч.Долгор, Ж.Дэмбэрэлсүрэн. Шээс бэлгийн замын хламидийн халдварын эмнэл зүй, оношлогооны асуудалд. Онош сэтгүүл, 2000, 2, 25-29.
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 797
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК