Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2000, (008) 2000.No4(008)
Ходоод, бүдүүн гэдэсний хэт авиан шинжилгээ
( Судалгааны өгүүлэл )

АУИС-ийн мэс заслын II тэнхимийн. багш, дэд доктор Ж. Цэцэгээ Хүний их эмч Б. Амартүвшин

 
Абстракт
Орчин үед ходоодны шархлаа, хавдар зэрэг эмгэгийг гадаадын орнуудад (Герман, Дани, Орос зэрэг бусад) хэт авиагаар оношлодог болсон байна. Бид ходоод дээрхи гэдсийг 1990 оноос (Клиникийн нэгдсэн III эмнэлэгийн үйл оношийн тасгийн хэт авиа оношлогооны кабинетад) хэт авиагаар харж, ходоодны шархлаа хавдар зэргийг оношлож рентген, дураигийн шинжилгээгээр хянан судалгаа хийж ирлээ. Зарим эмгэгтэй ходоод хэт авианд шууд харагддаг гэж Н. Hallstein нар (1981), К. Косег нар (1983), G. Allmendimger нар (1984), F. X. Zhou нар (1990) нарын судлаачид нийтэлсэн байхад ходоодыг шингэнээр (физиологийн уусмал, 5%-ын глюкозын уусмал) тодруулан 5 Мгц-ын давтамжтай хэт авиагаар юм уу, эндоскопийн хэт авиагаар 7Мгц давтамжтай хэт авиагаар тодруулан ходоодыг харж шинжилдэг талаархи нэлээд эрдэмтэд (Okai нар 1991, Л. М. Портной нар 1993, В. В. Митьков 1997) бүтээлдээ туурвисан байдаг.
Гэдэс хий ихтэй, хөндийт эрхтэн тул хийнээс дуу хүчтэй ойдог тул хэт авиагаар гэдсийг харахад бэрхшээлтэй гэж эмч нар үздэг. Кроны өвчин, хавдар зэрэг зарим эмгэгтэй гэдэс хэт авианд өөрөө харагддаг (С. А. Бальтер нар 1984, S.N Rasmussen нар 19^5), харин зориудаар метилцеллюлёз, физиологийн уусмалаар бургуйдан бүдүүн гэдсийг тодруулан харах аргуудын талаар судлаачдын (R. Cromme нар 1982, Л. М. Богер 1988, 3. А6 Лемешко 1989, D. W. Chui нар 1994, В. В. Митьков 1997) туурвисан бүтээлүүдэд нийтэлсэн байна. Бид 1991 оноос 1500 мл бүлээн усаар» шулуун гэдсээр бургуйдан бүдүүн гэдсийг дүүргэн харах оролдлого хийж цөөн тооны (15) хүнийг шинжилсэн нь төдийлөн тохиромжтой болж чадаагүй юм. Харин шинжлүүлэгчид төвөггүй талыг бодон йогийн дасгалаар бүдүүн гэдсийг тодруулан харах хэт авианы аргыг (Ж. Цэцэгээ, Б. Болор, Н. Төмөрбаатар 1997) боловсруулан харж ирлээ. Одоогийн байдлаар бид өтгөн хаталт, колит, мегаколон, долихосигма, полип, хавдар зэргийг оношилж, рентген, дуран, биопсийн шинжилгээгээр нотолж байна.1Ходоод, бүдуун гэдсийг хэт авиагаар харах аргачлал
Бид шинжлүүлэгчийг өлөн үед ЮООмл буцалсан бүлээн ус уулган. ' шинжилгээний орон дээр хэвтүүлж, 3,5 Мгц-ын давтамжтай Aloka SSD-256 аппаратаар шинжилсэн. Эхлээд ходоодыг хэт авиагаар дагуу, дараа нь хөндлөн зүслэг хийж, ходоодны хана, түүний зузаан, жигд байдалд ажиглалт хийж, хэмжилт хийнэ. Дараа нь шинжлүүлэгчийг хөдөлгөн олон байрлалд харж (Ж. Цэцэгээ, Б. Гоош 1997) ходоодны хөдөлгөөн, голомтын өөрчлөлт (Ж. Цэцэгээ 1998), шингэний хуйлрах, сөргөөг ажиглан, 15, 20, 45 дахь минутанд давтан харж (Б. Амартүвшин, Ж. Цэцэгээ 1999) ходоодны эзлэхүүн, гүрвэлзэл, ходоод суллагдах хугацаа зэргийг тогтооно. Бид 1990 оны 10 сараас 1999 оны 10 cap хүртэл эрүүл 408 хүнд судалгаа хийсэн нь 18-77 насны хүмүүс байв. Тэдгээрийн 268 (65.7%) нь эмэгтэй, 140 (34.3%) нь эрэгтэй ! байлаа. Бид Монгол хүний ходоодны хэт авиан хэмжээсийг судлах зорилгоор хэмжилт хийсэн юм.
 

Бидний судалгааны дүнгээс харахад ходоодны ханын зузаан нь нас, хүйсний хамааралтай байгаа нь 47-оос доош насны болон эрэгтэйчүүдийн ходоодны ханын хэмжээс 48-аас дээш насныхаас болон эмэгтэйчүүдийнхээс харьцангуй зузаан байна. Ходоодны үйл ажиллагаанд үнэлгээ өгөхийн тулд бид залгих рефлексыг шалгаж түүний хурдыг шалгахад залгилт эрүүл хүн бүрт 1 сек байв. Ходоод суллагдах хугацааг 15, 30, 45 минутуудаар давтан хэмжилт хийж, ходоодны эзэлхүүнийг тодорхойлж, эзэлхүүний багасалт бүрэн сулрах хугацааг тогтооно. Бидний ажиглалтаар ходоод суллагдах хугацаа эмэгтэйчүүдэд 36.4±1.01 мин, эрэгтэйчүүдэд 32.7±0.08 мин, шингэний хуйлрах хөдөлгөөн 384 (94.1%) хүнд нар буруу байна. Эндээс харахад ходоодны хана нь эмэгтэйчүүдийнхээс эрэгтэйчүүдийнх, 48-аас дээш насныхаас 48-аас доош насны хүмүүсийнх харьцангуй зузаан болох нь ажиглагдаж байна. Бид залгих рефлексийн хугацааг тогтооход бүх хүмүүст 1 сек байв. Харин ходоод суллагдах хугацаа эмэгтэйд 36.4±1.01 мин, эрэгтэйд 32.7±0.08 мин, шингэний хуйлрах хөдөлгөөн 384 (94.1%) хүн нар буруу байв.
 
Зураг 1                                                                                                        Зураг
1-р арга: Шинжилгээ хийхээС 2-4 цагийн өмнө цэвэрлэх бургуй тавина. Шинжлүүлэгчийг шинжилгээний орон дээр хэвтүүлэн 36-37 "физиологийн уусмалыг дуслаар аажим, (шулуун гэдсээр) бургуйдан, энэ явцдаа нар буруу чиглэлд харна.
 
2-р арга: Шинжлүүлэгчийг өлөн үед 4000-5000 мл физиологийн бүлээн уусмал уулган гэдэсний гүрвэлзэлт түргэсгэх хөдөлгөөн хийлгэн гэдэс цэвэрлэгдэж, шингэнээр дүүрсэн үед нар зөв чиглэлд мухар гэдэснээс эхлэн махир гэдэс хүртэл харна. Хэт авиагаар харах үед гэдэсний голч, гаустр, ханын зузааныг хэмжинэ. Мөн гүрвэлзэх хөдөлгөөн, бүтцийг ажиглаж, гэдэс суллагдах хугацааг минутаар тодорхойлно. ,
 
Бид 1996 оны 10 сараас 1999 оны 10 сард Монголын Уламжлалт Анагаахын Шинжлэх Ухаан Үйлдвэрлэл-Технологийн корпораци (хуучнаар УБ рашаан сувилал)ч Клиникийн нэгдсэн III эмнэлгийн хэт авиа оношлогооны кабинетад зохих шалгуураар сонгосон 18-76 насны 98 эрүүл хүнд судалгаа хийлээ.
Хүснэгтээс харахад хэт авианд бүдүүн гэдэсний голч хэсэг тус бүрт өөр, харин гаустр нь ойролцоо. Суллагдах хугацаа 36.4±1.15 мин байна.
ДҮГНЭЛТ
 
1. Ходоодны ханын зузаан нь 48-77 насны эмэгтэйд амсар хэсэгт 2.8±0.04мм, эргтэйд 3.0±0.14мм, гарах хэсгийнх эмэгтэйд 3.2±0.06мм, эрэгтэйнх 3.5±0.03мм, 48-77 насны эмэгтэйд орох хэсэгт 2.2±0.20мм, эрэгтэйд 2.4±0.09мм, гарах хэсгийнх эмэгтэйд 2.7±0.23мм, эрэгтэйд 3.1±0.10мм байна.

 

Ном зүй

1. Н. Hollstein, К. F. Pachhamer, Е. Bohlke, Heiligkeit und differential diagnostische, Kriteria von kokardenphiinomen in Epigastrum Ultraschalliagnastik in der Medirin, Stutgart, 1984, 71-73
2. G. Allmendinger et al, Berichungen Zwischen endoscopisch-bioptischen Befunde und sonogram des Abdomens beim Mordenkarzinom, Zsckr. Gastroenteral, 1984-12, 62-65
3. F. X. Zhon, J. Vin, B. Deng, H. Liang, N-hetrasonographic diagnosis of achalasia, Clin. Med. J-1990, p. 50-54
4. T. Okai, O. Vamakawa, N. Matsuda. Analysis of gastric carcinoma growth by endoscopic ultrasonography, Endoscopy, 1991, vol. 23, 121
5. Jl. M. Портной, M. П. Дибиров. Лучевая диагностика эндофитного рака желудка, 1993, стр. 231-264
6. Ж. Цэцэгээ, Б. Гоош. Ходоодыг тодруулан харах чанд авианы арга, 1997 7. В. В. Митьков. Клиническое руково)дство по ультразвуковой диагностике, 1997, Т4
8. Ж. Цэцэгээ. Ходоодны хавдрын оношлогооны зарим асуудалд. АУИС-ийн Эрдмийн Чуулган-40, 1998
9. Б. Амартүвшин, Ж. Цэцэгээ. Ходоодны сөргөөг чанд авиагаар оношлох асуудалд. АУИС-ийн Эрдмийн Чуулган-41, 1999
10. С. А. Балыер, В. И. Кныш, Е. Л. Ожиганов и др. Ультразвуковая томография в тонической диагностике рецидива рака прямой кишки. Сов. Мед. 1984, №3, стр. 45-48
11.G. Rasmussen, P. Riis. Rectal wall thickness measured by ultrasound in chronic inflammatory diseases of the colon, Scand. J.Gastroenterol., 1985, V. 20, p. 109-114
12. R. Gromme, T. Szevessy, R. Felik. Verbesserte Darstelbarkeit von pathologischen Vareinderungen in Bexeich des Diskdams, Ultraschalldiagno?tik-81, Stutgart, 1982, s. 99-100
13. M. M. Богер, C. Мордвов. Ультразвуковая диагностика в гастроэнтерологии, 1988
14. А. Лемешко, Ультразвуковая ирригоскопия. Клиническая медицина, 1989, №6, стр. 107-122
15. D.W.Chui, G.A. Gaodingetal. A.D. Hydrocolonic ultrasonography in the detection of colonic polyps and tumors
16.Ж. Цэцэгээ, Б. Болор, H. Төмөрбаатар, Бүдүүн гэдсийг йогийн дасгалаар тодруулан харах чанд авианы арга, 1997
17.Ж. Цэцэгээ, Н. Бира, Б. Амартүвшин, Бүдүүн гэдэсний зарим эмгэгийгчанд авиагаар оношлохасуудалд, Мэс заслын эмч нарын эрдэм шинжилгээний хурлын илтгэлүүдийн хураангуй, 1998
18. Б. Амартүвшин, Ж. Цэцэгээ, Чанд авиагаар бүдүүн гэдсийг харах асуудалд, Монгол улсын их, дээд сургууль коллежийн \"Био-Анагаах\"-ын салбарын оюутны ЭШ-ийн шилдэг бүтээл шалгаруулах чуулган, 1998
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 781
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК