Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2000, (008) 2000.No4(008)
Хөхний хэвийн рентген анатоми.
( Судалгааны өгүүлэл )
Р.Асай Д.Гончигсүрэн Н.Нямдаваа
 
 
Абстракт
Рентгенд хөхний зургийг тодосгогчгүйгээр авч шинжлэх аргыг маммографийн шинжилгээ гэнэ.
Уг шинжилгээг ердийн болон тусгай зориулалтын рентген /маммографи/ аппаратаархийдэг.\Л.Д.Линденбратен,И.П.Королюк.1993;\
Хөхний хэвийн рентген анатомыг Бражников Н.Н.Линденбратен Л.Д.,1965;
Сергеев С.И., Власов П.В.,Островская И.М.,1978; Колчанова И.П.,1982; Egan R.U., 1964; Wolfe J., 1979; гэх мэт эрдэмтэд судалсан байна.
Хөхний бүтэц эмэггэйчүүдийн бүх амьдралын туршид аажмаар өөрчлөгдөж байдаг боловч рентген зурган дээр хөхний товч.хөхний цагираг\ареол\, арьс, судсууд, холбогч эдийн бтэц, .арьсан доорх өөхлөг эд, булчирхайлаг эдүүд тогтмол дүрслэгдэж байдаг.
A.Хэвийн хохний арьсны ба ареолын рентген анатоми.
Хөхний арьс рентген зургт тэгш нимгэн дунджаар 0.5- 2 мм орчим зузаан зурвас судал хэлбэртэй сүүдэр харагддаг ба энэ сүүдрийн доод гадаргуугийн еүүдэр тэгш бус харагдаж болдог.Щ.М.Абдурасулов, А.А.Фазылов, 1969;Л.Д.Линденбратен1993;\.
Рентген зураг дээр хөхний арьсны зурвас сүүдрийн зузаан нь түүний янз бүрийн хэсэгт харилцан адилгүй хэмжээтэй байна.
Тухайлбал хөхний доод хэсгийн арьсны сүүдрийн зузаан нь дээд хэсгээсээ нимгэн харагддаг. Хөхний арьсны сүүдэр нь урд хэсэгтэй нийлэн өргөн болж хөхний товчны цагираг \ареол\ ийг үүсгэдэг. Хөхний цагирагийн зах хязгаар нь тод, жигд байдаг ба заримдаа атираат сүүдэр үүсгэдэг
B.Хэвийн хехний арьсан доорх оохлог эдийн ба судсуудын рентген анатоми.
Арьсан доорх өөхлөг эд нь рентген зураг дээр цайвартсан зурвас болж харагдана. Цайвартсан өөхлөг эдийн зузааны хэмжээ нь хүн бүрийн онцлогоос шалтгаалан янз бүрийн хэмжээтэй байдаг.Өөхөн эдийн цайвартан харагдах зурвасын өргөн нь залуу эмэгтэйчүүдэд дундчаар 2.0мм байх ба тэр нь хөхний товчны орчмоос холдох тусам зузаарч илүү сайн хөгжсөн байна. Цайвартсан өөхөн эдийн дэвсгэр дээр хураагуур судсуудын тахиралдсан дүрс харагддаг, энэ нь ялангуяа ахимаг эмэгтэйчүүдийн хөхний зураг дээр илүү тод үзэгдэнэ. Тараагуур судсууд гол төлев нас ендөр болж шохойжсон үед ялгарч дүрслэгддэг.
Хураагуур судсууд тэгш хэмтэй байдаг боловч эмэгтэйчүүдийн 20-25%-д хэм тэгш бус харагдахыг ихэссэн судасжилт гэх ба энэ нь гиперпластик өөрчлөлтийн шинж тэмдэг гэж үздэг.
Мөн арьсан доорх өөхөн эдийн цайвартсан дэвсгэр дээр хөхний арьс болон булчирхайлаг эдээс салбарласан Куперовын холбоосын сэртэнгүүд зурвас шиг сүүдэртэж харагддаг.
Нас ахих тусам хөхний булчирхайлаг эд өөхөн эдээр солигдож, аажимдаа тэс нь бүрмөсөн өөхөн эд болж хувирдаг.
 
Г.Хөхний гол бурэлдэхуун хэсэг болох "их бие" буюу холбогч-булчирхайлаг эдийн иж бурдпийн хэвийн рентген анатоми.
Энэ нь рентген зурагг гурвалжин буюу хагас дугуй хэлбэртэй байдаг бөгөөд гурвалжингийн суурь буюу түүний арын цээжинд шүргэлцсэн хэсэг нь рентген зурагт тэгш ба жигд гөлгөр харагддаг.
Гурвалжин дүрсийн орой болох урьд хэсэг нь хөхний товчийн товгор дүрсээр хязгаарлагддаг.Хөхний их бие болон цээжний булчингийн хальс\фасци\-ийн хооронд 2-5 мм-ийн хэмжээний цайвар зурвас рентген зурагт үргэлж харагддаг. Үүнийг хөхний арын зай гэж нэрлэдэг.
Хөхний их биеийн өмнөд хэсэгт өөхөн эдийн доор хагас дугуй урагшаа төвийсөн дүрсүүд нь хөхний зах руу байрласан булчирхайлаг дэлбэнцэрүүд юм.
Дэлбэнцэрүүдийн хооронд цацарсан хэлбэртэй зурвасууд нь хөхний холбогч эдээр хүрээлэгдсэн сувганцаруудын дүрс бөгөөд эдгээр нь хөхний товчинд очиж нээгдцэг ба хөндлөн огтлол нь 0.2-0.3 мм байдаг.
Дээр дурдсан хөхний хэвийн рентген анатомийн дүрсүүд нь физиологийн хувьд амьдралын идэвхтэй насны эмзгтэйчүүдэд илүү хамааралтай гэжээ.\Д.М.Абдурасулов, 1969;\.
Хөхний хэвийн рентген зураг нь хувь хүний онцлогоос шалтгаалан маш олон янз байдаг гэж Францын судлаач Ch.M.Gros\1963\ бичжээ. Тухайлбал эмэггэйчүүдийн тарган, туранхай байдал дотоод шүүрлийн булчирхайн үйл ажиллагаа, төрөлтийн тоо.хүүхдээ хөхөөр тэжээдэг гэх мэтийн зэрэгцээ ижил насны эмэгтэйчүүдийн хөхний рентген зураг хүртэл ялгаатай байдаг байна
Зарим нэгэн эмэгтэйчүүдийн хөхний булчирхайлаг эд нь илүү хөгжсөн байхад, нөгөө нэгийнхний өөхлөг эд нь илүү хөгжсөн байх нь рентген зурагт ялгагдан харагддаг. Олон төрсөн эмэгтэйчүүдийн хөхний рентген зурганд хөхний булчирхайлаг эд, түүний сувганцрууд ба сайн хөгжсөн хөхний товч тодоос тод дүрслэгддэг.
Хөхний эд эсүүд сарын мөчлөгийн үе шаттай холбоотойгоор байнга-өөрчлөгдөж байдгийг эрдэмтэд F.Longacre нар\1986\ эд, эсийн шинжилгээгээр * тогтоосон байна. Эдгээр өөрчлөлтүүд нь эмнэл зүй-рентгений шинжилгээнд тусгалаа олдог гэжээ. Сарын тэмдгийн мөчлөгийн өмнө хөхний эдүүдэд пролифераци явагдаж, булчирхайлаг эдүүд хөөж, хөх хавганж, хөвсгөр « хэлбэртэй болдог, Харин сарын мөчлөгийн дараа эдгээр өөрчлөлтүүд эргэж хэвэндээ ордог. Үүнтэй холбоотой хөхийг рентгенээр шинжлэх хугацаа нь сарын мөчпөгийн эхний 5-6 хоног эсвэл сарын тэмдэг ирэхээс 12-14 хоногийн өмнө байвал илүү тохиромжтой байдаг..
Эмэгтэйчүүдийн насны онцлог амьдралын үе шаттай холбоотой хөхний рентген зураг нь дараах онцлогтой байдгийг эрдэмтэд тогтоожээ. • Бэлгийн бойжилтын үе хүртлэх эмэгтэйчүүдийн хөхний рентген зурганд хөхний бүтэц тодорхой ялгарахгүй нэгэн жигд дүрслэгдэн харагддаг.Тэр нь нь хөхний булчирхайлаг эдүүд нь хараахан гүйцэд хөгжиж хэлбэрээ олоогүйтэй холбоотой. Энэ насны эмэгтэйчүүдийн холбогч эдийн стром нь нилээд хөгжсөнтэй холбоотой, хөхний зурган дээр тод нэгэн жигд дүрс гардаг.
Хөхний сувганцарууд нь рентген зурган дээр огт ялгагдахгуй. Эдгээр онцлог байдал нь хөхний өвчнүүдийг ялган оношлоход ихээхэн бэрхшээл учруулдаг.Бүр тэмтрэгдэх үүсгэврүүд хүртэл сайн ялгагдахгүй тал байдаг.
Төрөх насны эмэгтэйчүүдийн хөхний рентген зургийн бүтэц жигд бус сүүдэртэй болж, хөхний дэлбэнцэрүүд хөпжихийн хирээр арьсан доорх өөхпөг эд тод ялгаран харагдаж, түүний дэвсгэр дээр цусны судсууд илэрхий дүрслэгддэгийн зэрэгцээ томоохон сүүний сувганцарууд тухайлбал хөхний товчны орчимын сувганцарууд илүү тод харагддаг. Эрдэмтэн Н.Н.Бражников\1964\ бичихдээ цэвэршихийн өмнөх ба цэвэршсэн үед рентгенд хөхний булчирхайлаг хэсэг илүү жигд бус харагдан, өөхөн эдээр солигддож, түүний дэвсгэрт холбогч эдүүд тодорч дүрслэгддэг гэжээ. Түүний зэрэгцээ арьсны зурвас судал хэлбэртэй сүүдэр нь нарийсч, хөхний арын зайн цайваржилт алга болдог байна.
65-70 насны эмэгтэйчүүдийн хөхний рентген зураг нь бага тодролттойдүүн дээр фиброз хатуураптын өөрчлөлтүүд бүхий мушгиралдсан цусны судсууд дүрслэгдэн харагддаг. Заримдаэ судсуудын дагуу шохойжилт илэрдэг.
Жирэмсэн үө ба төрсний дараах хөхүүл үөийн эмэгтэйчүүдийн хөхний рентген зургийн онцлогийг Gros, Sigrist\1957\, Gerschon-Cohen, Berger, Ingleby, Мооге\1959\,Ц.М.Басс\1960\ зэрэг олон эрдэмтэд судалжээ.
Жирэмсний эхний хагаст хөхний зураглап ихсэж,.хөхний зах хязгаарт байрласан булчирхайлаг дэлбэнцрүүд \ялангуяа дээд гадна талын дөрвөлжин хэсэгт\ аажмаар томорч дараа нь хоорондоо нийлж, рентген зурагт үүл хэлбэртэй харагддаг ба холбогч эдийн зураглал ихэсдэг. Сүүний сувганцруудын сүүдэр ихэсдэг боловч хөхний тулгуур ба булчирхайлаг эдүүдийн гиперппази өөрчлөлтөөс болж сайн ялгарч харагдцаггүй. Жирэмсний 2-р хагаст хөхний зураглал нэг жигд болж улмаар түүний бүтэц япгагдахгүй болдог. Яг энэ үед тогтсон ердийн нөхцөлөөр хөхний рентген зураг авахад хүндрэлтэй байдаг учир Н.Н.Бражников ба Л.Д.Линденбратен\1965\ нар рентген хоолойн гүйдлийн хүчдэлийг түүнээс 2 дахин илүү нэмэхийг зөвлөсөн байдаг.
Хөхүүл үед хөхний сувганцрууд өргөсч, хураагуур судсуудын сүүдэржилт ихэсдэг. Энэ үед ерөнхийдөө хөх том, том толбо хэлбэрийн зураглалтай болж, түүний дэвсгэрт холбогч эдийн судалт зураглал үл харагдана.
 

 

Ном зүй

1.Демидов В.П., Баженова А.П., Островцев Л.Д. и др. Пути Раннего выявления рака молочной железы. Сов. Мед., 1983 № 12, с. 14-18.
2.Д. М. Авдурасулов., A. А. Фазылов. Маммография. 1970 ст.7-11
3.Nogushi М., Earashi М. а.а. Mastectomy with and without immediate breast reconstruction using a musculocutaneus feap. Am.J.Surg., 1983, Sep., 1669 \\3\\, p.279-83 .
4. Urban J.A. Management of primary breast cancer. In Bohment, 1982 p.19
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1186
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК