Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Эх барих, эмэгтэйчүүд, хүүхэд судлалын сэтгүүл, 2009, 2(6)
Тагнайн төрөлхийн сэтэрхийг мэс заслаар эмчлэх тохиромжтой нас
( Тойм өгүүлэл )

Г.Аянга1, Л.Давааням2, Н.Пүрэвжав2, Г.Ариунтуул2

1ЭНЭШТ, 2ЭМШУИС, НАСС

 
Абстракт

Тагнайн төрөлхийн сэтэрхийн мэс заслын эмчилгээг хийх тохиромжтой насны тухай асуудал одоог хүртэл төгс шийдэгдээгүй, маргаантай асуудал байгаа билээ. Энэ мэс заслын гол зорилго нь хэл яриа, сонсголын хэвийн хөгжлийг хангахаас гадна хоншоор яс, улмаар нүүрний дунд хэсгийн хөгжлийг саатуулахгүй байх явдал юм. Үүний тулд энэ мэс заслыг эрт хийвэл (24 сараас өмнө) цаашдаа өвчтөний хэл яриа болон сонсгол хэвийн хөгжих боломж нэмэгдэх (1) бол хожуу буюу 4 наснаас хойш хийх нь хоншоор ясны хөгжилтийг саатуулахгүй байх (2,3) нөхцөл болно. Иймд тагнайн төрөлхийн сэтэрхийн мэс заслын эмчилгээний тохиромжтой насны тухай асуудал нь хэл яриаг зөв хөгжүүлэх гол нөхцөл болсон тагнайн бүтэц, үйл ажиллагааг сэргээх, ингэхдээ хоншоор яс, нүүрний дунд хэсгийн өсөлтийг зогсоохгүй байх тийм насыг олж сонгох явдал юм.



Нийтлэлийн нээгдсэн тоо: 1
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК