Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2000, (008) 2000.No4(008)
Ходоод, дээд гэдэсний шархлааны үед цус алдалтыг оношлох: уян дурангийн оношлогоо, эмчилгээний асуудалд
( Судалгааны өгүүлэл )
Ц. Сарантуяа, Б. Мэндбаяр
 
 
Абстракт
Саяхан болсон УКТЭ байгуулагдсаны 75 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний онол практикийн хуралд манай нэртэй клиницист эмч нарын тавьсан илтгэлийг сонсож байхдаа мэс засалч, дотор, уян дурангийн эмч нарын практикт элбэг тааралддаг, өвчтөний амь насыг шийдвэрлэхийг богино хугацаанд шаарддаг энэ эмгэг байдлын оношлогоо, эмчилгээний асуудлыг орчин үеийн түвшинд шийдэх шаардлага хэрэгцээг улам мэдэрч энэхүү өгүүллийг бичлээ.
Хоол боловсруулах замаас цус алдцаг 100 гаруй өвчин байх бөгөөд түүний 52 - 61.5 % нь ходоод, дээд гэдэсний шархлааны ( ХДГШ ) улмаас тохиолддог билээ. Англид нийт нас баралтын шалтгааны 4 - 10% - г шархлаа өвчний цус алдалт эзэлдэг. ОХУ -д цус алдаж хүндэрсэн шархлааны мэс заслын эмчилгээний дараах нас. баралт 17.2% байна (Ю. Г. Шапкин, В. Ю. Климашевич. 2000 ). Манай судлаачдын ажигласанаар ХДГШ өвчний хүндрэлээс үүдсэн нас баралт нийт үхлийн 15.4%, хагалгааны дараах үхэл 8.45 - 12.5 % байгаа ажээ (Б. Гоош, О. Сэргэлэн, С. Эрдэнэ. 2000). ХДГШ нь монгол хүмүүсийн дунд жил ирэх тусам өсч, түүний дотор дээд гэдэсний шархлаа олширч байгааг судлаачид тогтоож байна ( Б. Дагвадорж, Н. Туул, Б. Мэндбаяр, Н. Бира, X. Оюунцэцэг, Р. Оюунханд, В. И. Маслов ). Манай орны хувьд хоол боловсруулах замаас цус алдаж буй шалтгааны ойролцоогоор 52% - г ХДГШ өвчин эзэлж байгаа нь олон улсын жишигтэй ойролцоо байгаа юм. Манай оронд ХДГШ ай өвчтөний 94% д яаралтай уян дурангийн шинжилгээ хийж оношийг баталж байгаа нь сайн үзүүлэлт боловч, уг шинжилгээнд үндэслэн дотор, уян дуран, мэс заслын эмчийн тусламж үзүүлэх түвшинг тогтоох, цаашдын змчилгээний тактикийг боловсруулах, цус тогтоох эмчилгээний үр дүнг сайжруулах замыг эрж хайх хэрэгтэй байна.
Шархлааны үед цус тогтоох эмчилгээний үр дүн нь мэрэгжлийн ур чадвар, ажлын уялдаа холбоо, лаборатори болон шинжилгээний хүчин чадал, эмнэлгийн тусламжийн түвшин, асаргаа сувилгаанаас ихээхэн хамаардаг.
Орчин үед ХЦГШ - аас цус алдалтыг эмчлэхэд уян дурангийн эмчилгээ нь өртөг хямд, эрхтэнг бага гэмтээх зэрэг олон давуу чанараараа тодорхой байр суурийг эзэлж, мэс заслын эмчилгээний тоо цөөрөх хандлагатай болсон.
Уян дурангийн тусламж нь цус алдалтын шалтгааныг найдвартай тодорхойлох, цус алдаж болзошгүй эмзэг үеийг богино хугацаанд үнэлэх, өвчтөнд идэвхитэй хяналт тогтоох, цус тогтоох эмчилгээ явуулснаар өвчтөний тавилан, эмчилгээний үр дүнд эерэг нөлөөлөх төдийгүй эдийн засгийн өндөр ач холбогдол өгдөг байна.
ХДГШархлаанаас цус алдах эмгэг физиологи
Шархлаа өвчин даамжрах тусам шархлааны ирмэг орчмын эдэд тэжээлийн доройтол үүсч, ходоодны хүчилд түлэгдэн, шархны ёроол хэсэгт байх судас идэгдэн, гэмтсэнээр цус гоождог. Венийн судасны гэмтлийн үед цус алдах нь ховор, харин артерийн судас гэмтэхэд цус их хэмжээгээр алддаг. Цус алдалтын хэмжээ нь тухайн судасны тойргийн хэмжээнээс хамаарч байдаг. Түүнчлэн цус алдалтыг тогтоох эмчилгээний үр дүн нь шархлааны хэмжээ, хэлбэрээс бус, харин шархны гүн болон орчмын эдийн тэжээлийн байдлаас шалтгаалдаг болохыг тогтоожээ. Уян дурангийн эмчилгээнд үр дүн өгөөгүй шархлаанаас цус алдсан үед гэмтсэн судсыг судалж үзэхэд хэмжээ жижиг ( 0.1 - 0.8 см тойрог бүхий ) боловч салстын дорх, серозон бүрхүүл хүртэл нэвчсэн гүн шархлааны үед гүний судасны үрэвсэл явагдсаны улмаас судсанд нөж үүссэн ч цус дахин алдах магадлал маш өндөр байдгийг ажигласан. Өөрөөр хэлбэл, судасны ханын үрэвсэлт өөрчлөлт нь гемостаз болон шарх эдгэрэх явцад таагүй нөлөө үзүүлдэг ажээ. Эдгээрээс гадна цус алдалт нь шархны байрлалаас хамаарч байдаг. Ходоодны бага махиа, нугалуур, дээд гэдэсний булцуу хэсэг нь цусан хангамжаар баялаг, хялгасан судасны салаалалт ихтэй тул эдгээр байрлалын шархлааны үед цус алдах нь элбэг тааралдана.
 
Цус гоожилтыг үнэлэх уян дурангийн үзүүлэлт
Уян дурангийн шинжилгээгээр цус гоожилтын идэвхижилийг цус гоожилт тогтоогүй ба цус гоожилт бүрэн тогтсон гэж 2 үндсэн бүлэгт ангилан үздэг. J.A. Forrest - ийн ангилалаар цус гоожилтын идэвхижилийг дараах үзүүлэлтээр тодорхойлдог.
1. цус гоожилт тогтоогүй буюу цус алдалт үргэлжилж байгаа: нөж хөдөлгөөнтэй, нөжний дороос цус гарах, шархлааны ханан дотор онгойсон судас харагдах
1а. цус олгойдон гоожих
16. цус шүүрч гоожих
2. Цус гоожилт тогтсон: шархлаа фибринээр хучигдсан, нөж тогтвортой бэхлэгдсэн.
2а. судас нөжөөр бөглөрөх
26. нөж толбо байдалтай ба гематин харагдах
3. Хэсэг газрын өөрчлөлт: цус гоожилтын шинж ажиглагдахгүй
Уян дуранд илэрч буй цус гоожилтын эдгээр шинж тэмдэг дахин цус алдаж болзошгүй эгзэгтэй байдлыг тогтоох, эмчилгээний зарчим боловсруулахад тодорхой ач холбогдолтой ажээ.
Live олгойдон урсах
Том артерийн судас гэмтэхэд үүсдэг, дахин цус алдах магадлал байнга өндөр байдаг, тавилан маш муу. Өвчтөнд уян дурангийн тогтмол хяналт явуулах шаардлагатай. Ялангуяа цус тогтоох эмчилгээг уян дурангаар хийлгэсэн өвчтөнг заавал хяналтанд авна.
Uvc шуурч гоожих.
Давтан цус алдах явдал 20 орчим хувьд тааралдана. Уян дурангийн тоггмол хяналт, идэвхитэй эмчилгээг явуулна.
Наалдамхай ( адгезив ) неж, булэн
Ажиглалтааас харахад шархлааны ёроолд наалдамхай бүлэн үүссэн үед цус давтан алдах магадлал 22 - 31% байжээ. Энэхүү шинж илэрсэн үед эмчилгээний идэвхитэй зарчим баримтлана. Адгезив нөж нь цус аажим шүүрч гоожих шинжтэй хосолбол цус алдах аюулыг илтгэх ба цус тогтоох эмчилгээг явуулах шууд заалт болно. Хэрэв нөж шархлааны ёроолоос дээш төвийн харагдахгүй бол цус алдаад удаагуй байгааг нотолдог. Энэ тохиолдолд цус дахин алдах нь тун ховор юм.
Судасны хана харагдах
Судас нь шархны ёроолд, ихэвчлэн хажуу хананд товойж , цусан тав байдалтай харагдана.Өөрөөр энэ шинжийг " товгор цусархаг тав " гэж нэрлэх нь бий. Судасны хана нь шархны ёроолоос дээш төвийн харагдах ба дурангаар угаахад тогтвортой шинжээр нь улаан ягаан, эсвэл хар саарал өнгийн бүлэнгээс ялгана. Судас харагдах шинж адгезив бүлэнтэй хавсарсан бол цус дахин алдах эрсдэл 50% болох ба улмаар цусны даралт буурах, захын судасны дутагдалтай хавсарвал 80% - д хүрдэг байна. Цус * алдаагүй боловч судасны хана харагдаж байгаа тохиолдолд өчүүхэн ч хором саатахгүйгээр цус тогтоох уян дурангийн эмчилгээг явуулна.
Өнгец ёроол бухий шарх ба толбо
Шархны ёроол хавтгай цэвэр, эсвэл цусан толботой харагдах үед цус алдах магадлал маш ховор гэж үзнэ. . Энэ үед уян дурангийн эмчилгээ хийх, хяналт тогтоох шаардлага байхгүй.
Дээрх ангилалын дагуу УКТЭ - н уян дурангиин шинжилгээний дүгнэлтээс харахад манай оронд уян дурангийн багаж хэрэгсэл хоцрогдож хуучирсан ч, эмч нарын мэдлэг чадвар өндөр, оношлогооны түвшин орчин үеийн түвшинд байгаа харуулж байна.
Цус гоожилтыг тогтоох уян дурангийн эмчилгээ
- Цус гоожилтыг тогтоох уян дурангийн олон төрлийн эмчилгээний арга байдаг.
1. Дулаан болон өндөр давтамж бүхий физик үйлчлэл үзүүлэх эмчилгээ: лазер, өндөр давтамжийн хувьсах гүйдэл бүхий коагуляци, хавчиж түлэх буюу халуун биопсийн арга
2. Судас нарийсгах, судас бөглөх эмийн эмчилгээ
3. Механик эмчилгээ : цус тогтох эмийн бодис , эсвэл биологийн цавуу цацах, оедол хавчуур тавих, хаймран баллон тавих зэрэг болно.
Цаашид ХДГШ - ы цус алдалтыг тогтоох уян дурангийн идэвхитэй эмчилгээг эмнэлгийн практикт өргөнөөр нэвтрүүлэх, ХДГШ - ы үеийн цус алдалтын улмаас нас баралтыг багасгахын тулд эмнэлгийн байгууллагыг орчин үеийн оношлогоо ба эмчилгээний өндөр хүчин чадалтай уян дурангаар хангах, шаардлагатай багаж тоног төхөөрөмжийг шинэчлэн сайжруулах хэрэгтэй байна. Дүгнэлт
ХДГШ - ы цус алдах хүндрэлийг багасгах, түүнээс шалтгаалсан нас баралтыг бууруулах боломжийг дараах зорилттой холбон гаргаж байна:
•ХДГШ өвчний цус алдалтыг тогтоох эмчилгээний зарчмыг боловсруулахад олон мэргэжлийн уялдаа холбоог сайжруулах,
•Лаборатори болон шинжилгээний хүчин чадлыг сайжруулах, •Эмнэлгийн үйлчилгээнд уян дурангийн эмчилгээг нэвтрүүлэх, •Мэс заслын эмчилгээг хийх заалтыг тодотгох,
•ХДГШ өвчний анхдагч хоёрдогч, гуравдагч сэргийлэлтийг зүй ёсоор явуулах
Өгүүллийн төгсгөлд тэмдэглэхэд уян дурангийн оношлогоо, эмчилгээний зэрэгцээ ХДГШ - аас цус алдаж хүндэрсэн үед эмийн эмчилгээний инвазив бус арга нь орчин үед ихээхэн үр дүнтэй, өртөг хямд эмчилгээ болж байгааг олон орны судлаач, эмч нар улам улам хүлээн зөвшөөрч байна. Орчин үед шархлааг эмчлэх гистамины Н2 рецепторын хориглогч эм ( ранитидин, фамотидин ), хурдасгуур саармагжуулагч ( омепразол ), салст бүрхүүлийн нөхөн төлжилтийг идэвхижүүлэгч ( сукральфат ), түүний хялгасан судасны цусан хангамж сайжруулах биологийн идэвхитэй бэлдмэл ( нийлэг простогландин ), хеликобактер устгах эмийн шинэ хослол, түүнчлэн хоол боловсруулах замаас цус алдалтыг тогтоох даавар ( сандостатин ) зэрэг шинэ үеийн эмүүд анагаахын практикт өргөн нэвтэрч байгаа нь ХДГШ - ы өвчлөлийг бууруулах, ялангуяа түүний хүндрэлээс сэргийлэх үндсийг бүрдүүлж байна.
 

 

Ном зүй

1. О. Сэргэлэн. Б. Гоош. Ходоод, дээд гэдэсний шархлааны цус алдалт. Онош. 1 ( 5). 2000. X. 20.
2. Б. Гоош, О. Сэргэлэн, С. Эрдэнэ. Цус гоожиж буй ходоод, дээрх гэдэсний шархлааны эмчилгээний зарчим. УКТЭ байгуулагдсаны 75 жилийн ойд зорулсан онол практикийн бага хурлын илтгэлийн хураангуй. XXV. X. 28 - 30.
3. B. И. Маслов. Кровотечение из верхнего отдела желудочнокишечного тракта ( эндоскопические данные ). УКТЭ байгуулагдсаны 75 жилийн ойд зорулсан онол практикийн бага хурлын илтгэлийн хураангуй. XXV. X. 81 - 83.
4. Питер Р. Мак Нелли. Секреты гастроэнтерологии. 1999. С. 507 - 542.
5. Tadataka Yamada . Handbook of Gastrienterology. 1998. P 17 - 35.
6. Stephen Colley. The Practitioner. 1993. - no3. - v4.
7. Stephen Colley. The Practitioner. 1993. - no2. - v3.
8. Gregory Zuccaro. Gastroenterology clinicsofNorth America. 1993. - no4. - v22.
9. Bruno Bour. Gastroenterology clinicsofNorth America. 1993. - no17. - p 329.
10. Maries 2. Panos. Practical Therapeutics. 1993. - 46( 2). P 269.
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 2001
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК