Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2000, (008) 2000.No4(008)
Рентген тодосгогч бодисууд, түүний торол, хэрэглэх онцлог
( Судалгааны өгүүлэл )

Д.Гончигсүрэн, З.Лхагвасүрэн, Д.Мөнхбаатар

 
Абстракт
Рентген туяа шингээх чанар нь ойролцоо, нягтын зөрүү багагай эрхтэн, системүүдийг хооронд нь тод зааглаж харахын тулд рентген туяаг өөртөө маш хүчтэй, эсвэл сул шингээдэг бодисуудыг организмд гаднаас нь хийж өгөх замаар шинжилдэг бөгөөд эдгээрийг нийтэд нь рснтген тодосгогч бодисууд гэнэ.
Харин цээжний хөндийн эрхтэнүүд (уушги, зүрх) рентген туяаг шингээх чанараараа эрс ялгаатай байдаг учир ямарч тодосгогч бодисын тусламжгүйгээр рентген зураг ба экран дээр тод ялгарч харагдцаг. Үүнийг байгалийн контраст чанар гэнэ.
Рентген тодосгогч бодисыг хамгийн анх хэрэглэсэн хүн бол Германы эрдэмтэн Херман Рийдер юм. Тэрээр 1904 онд улаан хоолой, ходоодыг бари сульфатийн (BaSCU)тусламжтайгаар анх удаа рентгенд харж шинжилсэн байна.
Бүх тодосгогч бодисуудыг дотор нь 2 бүлэгт хуваадаг.
1. Рентген цацрагийг зөөлөн эдээс сул шингээдэг рентгенонегатив тодосгогч бодисууд. Энэ бүлэгт : хүчилтөрөгч, азотын дутуу исэл, агаар, нүүрстөрөгчийн давхар исэл зэрэг хийнүүд багтана.
2. Рентген цацрагийг зөөлөн эдээс хүчтэй саатуулж шингээдэг рентгенопозитив тодосгогч бодоисууд. Энд иод агуулсан ба агуулаагүй атом жин ихтэй, хүнд элементүүд багтдаг. Иод агуулсан бэлдмэлд иодын органик бус ба иод орлох органик нэгдэл, иодын тосон уусмалууд орно.
Нэг атомт иод агуулсан тодосгогч бодисууд нь (сергозин, уроселектан, абродил) хүний биед гаж нөлөө ихтэй байсан учир эмнэлгийн практикт хэрэглэхээ больсон ба харин гурван атомт иод агуулсан бодисуудыг (урографин, верографин, уротраст) ангиографи, ангиокардиографи, урографи, компьютерт томографийн шинжилгээнд өргөн ашиглаж байна.
Иод агуулаагүй тодосгогч бодисуудад торотраст, тантал, бари сульфат зэрэг орно. 1990 оноос Радиологийн практикт ионы бус тодосгогч бодисууд их хэмжээгэээр хэрэглэгдэх боллоо. Учир нь энэ төрлийн тодосгогчид нь осмос даралт багатай, хүний физиологийн системд нөлөөлдөггүй бөгөөд тодосгох чанар өндөртэй байдаг ( 1,3,5 ).
Тодосгогн бодист тавигдах гол шаардлага :
1. хүний биед гаж нөлөөгүй
2. биеэс хурдан гадагшилдаг
3. тодрох чанар өндөртэй (рентгеноконтрастность)
4. зуурамтгай чанар нь цусныхтай ойролцоо, түүний химийн бүтцэд нөлөөлдөггүй, эд, эс болон судасны ханыг гэмтээдэггүй
5. дахин хэрэглэх үед организмд сөрөг нөлөө үзүүлдэггүй байх явдал юм.
Рентген шинжилгээг тодосгогч бодистой хийхийн өмнө хийх замаа зөв сонгох нь чухал бөгөөд зарим эрхтэн биед оруулсан тодосгогчийг цуснаас сонгомолооор шингээн, хуримтлуулах, мөн ялгаруулах чадвартай байдаг. Энэ чанарыг нь цөс ба бөөр, шээс ялгаруулах замын рентген шинжилгээнд ашигладаг.
Тодосгогч боднсыг хийх замууд:
1. Тодосгогч бодисыг физиологийн сүвүүдээр буюу эрхтэний хөндийд хийх ( улаан хоолой, ходоод, гэдэс, амьсгалын зам, шээс бэлгийн зам, нулимс ба шүлсний суваг, цөсний зам )
2. Зүрх, судасны системд хатгалтаар болон нарийн сэтгүүрээр дамжуулан хийх
3. Организмын битүү хөндий ба зайд шууд хатгалтаар хийх (тархи-нугасны шингэний орон зай, гялтангийн ба үнхэлцгийн хөндий, голтын эрхтэн ба хэвлийн арын зай )
4. Тухайн эрхтэнд өвчний улмаас үүссэн сүв ба хөндийд хийх ( буглаа, уйланхайн үлдэц хөндий, свищ)
Тодосгогч бодис бүхий рентген шинжилгээг хнйх үндсэн зарчмууд:
1. Өвчтөн шинжилгээнд өлөн ирсэн байна.
2. Хэвлий орчмын ангиографи болон урографийн шинжилгээний өмнө өвчтөний гэдсэн дэх өтгөн, хийг цэвэрлэсэн байх шаардлагатай.
3. Тодосгогч бодисын сорил үзсэн байна.
4. Тодосгогч бодисыг яг тарихын өмнөхөн тариурт соруулах ба шинжилгээнд хэрэглэгдээгүй үлдсэн хэсгийг нь шууд асгана.
5. Тодосгогч бодис шахах үед өвчтөн хэвтээ байрлалд байх нь зохимжтой
6. Тодосгогч бодисын тунг өвчтөний биеийн жин, нас, бие махбодын болон хийгдэж байгаа шинжилгээний онцлогт тохируулан тооцно. Насанд хүрсэн хүнд 1-1,5 мл/кг (хамгийн их тун нь 2мл/кг), хүүхдэд 0,7 мл/кг -аар тооцож хэрэглэнэ. Дээрхи тунг давтан хэрэглэх шаардлага гарвал хоорондын зай нь 20-30 минут байх ба 10%-20мл кальцихлорид, 40%-20 мл глюкозын уусмал судсанд урьдчилан тарих нь зохимжтой байдаг.
1. Судсанд хийсний дараахи 30 минутаас багагүй хугацаанд өвчтөн эмчийн хяналтан дор байна. Учир нь ихэнхи хариу урвал энэ хугацаанд тохиолдох нь олонтоо байна.
Тодосгогч бодис бүхий шинжилгээг иодын харшилтай, хүнд хэлбэрийн гипертиреозтой өвчтөн болон жирэмсэн үед хийж болохгүй. Мөн элэг, бөөрний хүнд дутмагшил, зүрх судасны дутагдал, уушгины эмфизем, далд хэлбэрийн гипертиреоз, тархмал миеломын өвчин, тархины судасны хатууралтай өвчтөнд маш болгоомжтой, хатуу заалтаар хийнэ.
Сүүлийн үед шинээр ионы бус тодосгогч бодис гарсан нь ердийн 3 атомт иодын бэлдмэлээс гаж нөлөө, хариу урвал өгөх чанараараа 7 дахин бага, хүчтэй урвал өгөх чанараараа 25 дахин аюулгүй болох нь нотлогдсон байна. Ионы бус тодосгогч бодис нь:
1. тодрох чанар сайтай, гематоэнцефалический саадын нэвчилт багатай, зүрх судас, мэдрэлийн системийн үйл ажиллагаанд нөлөөлдөггүй.
2. цусны сийвэнгийн уураг, биомембранд нөлөөлөх нь бага.
3. судсанд тарихад эсийн гаднах орчинд тархаж, 24 цагийн дотор 92% нь шээсээр бүрэн ялгарч гардаг байна (1). Ионы бус тодосгогч бодисыг 1,5-2,5 мл/кг-аар хэрэглэнэ (дээд тун нь 80-120мл ).
Ихэнх судлаачид судсанд хийсэн тодосгогч бодисыг сийвэнгийн уураг зөөвөрлөдөг гэж үздэг. Тухайн тодосгогч бодис сийвэнгийн альбуминтай хичнээн бат, бөх нэгдэл үүсгэнэ, төдий чинээ хоруу чанартай байна. Энэ нэгдэл нь элэг бөөрөөр ялгарна ( 5, 6).
Иод агуулсан бэлдмэлүүдийг ялангуяа иодын органик нэгдлүүдийг артери, венийн судсанд хийх үед хүний биед гаж нөлөө үзүүлж, хөнгөн болон дунд зэргийн, түр зуурын цөөнгүй тохиолдолд хүнд хэлбэрийн харшлын урвал үүсгэж болно. Гэхдээ энэхүү харшлын урвал нь зарим тохиолдолд тухайн бодисын хэрэглэсэн тун, хийсэн аргаас хамааралгүйгээр үүсч болно.
Рентген тодосгогч бодистой холбоотой гарч байгаа гаж нөлөөг хордлого, харшлын, биеийн болон эрхтэний гаж урвал гэж 3 ангилдаг. Харшлын урвалын ерөнхий илрэл нь арьс, салст бүрхэвч, зүрх-судасны систем, бөөр, төв мэдрэлийн системийн талаас ажиглагдана.
Дээрхи гаж урвалыг Анселлагийн критерээр 3 ангилна.
1. Сул урвал. Энэ үед дотор муухайрах, огиудас хүрэх, огиулах, бага зэрэг бөөлжих, арьс улайх, загатнах, халуурах зэрэг шинжүүдээр түр зуур илрэх бөгөөд тариа хийхээ түр завсарлах буюу болих үед аяндаа арилдаг.
2. Дунд зэргийи урвал. Хүчтэй бөөлжих, арьсаар тууралт гарах, амьсгаадах, чичрэх, хавагнах, толгой ба цээж, хэвлийгээр хүчтэй өвдөх зэрэг шинжүүд гарна.
3. Хүчтэй урвал. Энэ тохиолдолд зүрхний хэм алдагдах, зүрх чичирхийлэх, зүрх зогсох, ухаан алдах, тархи хавагнах, анафилактический шок-д орох зэрэг хүнд өөрчлөлтүүд илэрнэ. Эдгээр урвалын үед зүрх судас, амьсгалын системийг сэргээх эмчилгээ хийх, дефибриллятор хзрэглэх, хйимэл амьсгал хийх, хүчилтөрөгч өгөх, мөн ан гигистамины эмийг шээс хөөх эмтэй хавсруулан хэрэглэнэ. Өвчтөнг эрчимт эмчилгээний өрөөнд шилжүүлж, 12-24 цаг эмчийн хяналтанд байлгах ба хэвтрийн дэглэм сахиулна.
Иод агуулсан бэлдмэлийг судсанд хийхийн өмнө биологийн сорил заавал тавих хэрэгтэй. Үүнд : Венийн судсанд 1 - 2 мл тодосгогч бодисыг аажим шахаад 3- 5 минут өвчтөнийхөө биеийн байдлыг анхааралтай ажиглана. Харшлын урвалын шинж, тэмдэг илрээгүй бол үндсэн тунгаа тарьж болно. Хэрэв сорилын тунг хийх үед урвал үл мэдэг л илэрвэл шинжилгээг бүрэн зогсооно. Ер нь шарилжны харшил, гуурсан хоолойн багтраа зэрэг өвчтэй хүмүүст иод агуулсан тодосгогч бодисыг маш болгоомжтой хийх хэрэгтэй. Үндсэн тунг хийж байх явцад хариу урвалын шинж илэрвэл тодосгогч бодис хийхээ даруй зогсооно. Ийм учраас иод агуулсан годосгогч бодис хэрэглэн шинжилгээ явуулдаг рентген кабинет бүрд харшил, хордлогын урвалын үед хэрэглэх, түүнээс урьдчилан сэргийлэх эм тариа, зарим багаж хэрэгсэл зайлшгүй байх хэрэгтэй.
Үүнд: харшлын эсрэг / димедрол, пипольфен, супрастин, гидрокортизон/, зүрх -судасны / адреналин сульфат, эфедрин гидрохлорид, К. строфантин - В /, судас өргөсгөн агчил тавиулах / валидол, нитроглицерин, папаверин гидрохлорид, промедол/, цус бүлэгнэлтийн эсрэг / гепарин, дикумарин/ үйлчилгээтэй эм бэлдмэлүүд болон интубаци тавих гуурс, зохиомол амьсгалын аппарат зэрэг орно.
Рентген тодосгогч бодисууд
A. Тодосгогчоор ашигладаг хийнүүд :
1. Хүчилтөрөгч
2. Агаар
3. Нүүрстөрөгчийн давхар исэл Б. Иодын тосон уусмалууд :
1. Иодолипол Юмл, амп.
2. Липиодол 10 мл, амп.
3. Бронходиагностин 10 мл, фл.
4. Майодил 3 мл. амр.
B. Иодын усан уусмалууд :
1. Урографин 30-76%-20 мл, амп.
2. Верографин 76%-20 мл, амп.
3. Уротраст 60%-20 мл, амп.
Г. Ионы бус усанд уусдаг тодосгогч бодисууд :
1. Ультравист 240, 340, 370
2. Омнипак 300
3. Иомерон 300, 370
Д. Бусад:
1. Бари сульфат (BaSCk ), ЮОгр
Орчин үед Рентген тодосгогч бодисуудын зэрэгцээ Соронзон Резонанст Томографийн шинжилгээ ( Omniscan, Prohance, Magnevist ) болон Эхосонографийн шинжилгээний ( Echovist ) оношлогооны түвшинг дээшлүүлэх зорилгоор олон төрлийн тодосгогч бодисуудыг ашиглаж байна.
Ном зүй

1. Алтанцогт J1. Ультравист 240, 300, 370. Дүрслэл оношлогоо 1996: 02: 51-54.
2. Гончигсүрэн Д. Тодосгогч бодис. Дүрслзл оношлогоо 1997: 01: 20-24.
3. Дашзэвэг 3. Магнитно-Резонанст Томографийн шинжилгээнд хэрэглэх шинэ тодруулагч бодис. Дүрслэл оношлогоо 1996 : 02: 55-56.
4. Carlo Del Favero. Contrast Media- Multifactorial Approach. Italy.1999.
5. Charman S, Nakielny R. A guide to Radiological Procedures. New Delhi. 1988. 9-20.
6. Clinical and economical implications in the selection and use of uroangiographic contrast media. BRACCO Satellite Symposium. ICR\' 96-Beijing, June 9-13, 1996.
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 3260
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК