Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2000, (007) 2000.No3(007)
Жирэмсэн ба жирэмсэн бус эмэгтэйчүүдэд хийсэн архаг вируст гепатит илрүүлэх шинжилгээний дүн.
( Судалгааны өгүүлэл )
Б.Шижирбаатар, А.Оргодолбат, Я.Давгадорж, ; Н.Хоролсүрэн, Д.Алимаа, Ш.Мягмарсүрэн, Ш.Даваахүү.
 
Абстракт
Асуудал судалсны ач холбогдол:
Манай дэлхий дээр HBs Ag тээгч (+) 300 сая хүн байна гэж үздэг. Харин төв европд хамгийн бага, Германд 0.3-0.5% байхад алс дорнод, Африк тэвд хамгийн өндөр 30%-д хүрдэг . Архаг гепатит В-ээр дэлхийн хүн амын 5% нь өвчилсөн байна. Европын орнуудад HBs Ag тээгчдийн 40% хүртэл хувь нь архаг гепатиттай байхад Тайванд 90 %-д хүрдэг байна (К.П.Майер, 1999), Оросод HBs Ag тээгч (+) эмэгтэйчүүд 2% байна (М.М. Шехтман 1999), Вируст гепатит В-зэр өвчлегсөдийн 10% нь элэгний архаг үрэвсэлд шилждэг. (R.NisWander, A.Evans 1999)
МоИгол улсын хувьд apxdr гепатит, элэгний хатуурал, хорт хавдар илүү их тул, ялангуяа төрөх насны эмэгтэйчүүдийн дунд судалгаа явуулах нь бүүрч чухал юм. Судалгааны зорилго, зорилт:
Жирэмсэн ба жирэмсэн бус хот, хөдөөгийн эмэгтэйчүүдийн архаг вируст гепатит судлах зорилго дэвшүүлэн дараах зорилтыг шийдвэрлэлээ. Үүнд: 1 .Жирэмсэн эмэгтэйчүүдийн дундахь архаг вируст гепатитын тархалт тогтоох; 2.Хөдөөгийн жирэмсэн бус эмэгтэйчүүдийн доторхи, архаг вируст гепатит илрүүлэх зэрэг асуудлууд юм.
Судалгааны арга, материал:
Жирэмсэн ба жирэмсэн бус эмэгтэйчүүдийн цусны сийвэнд гепатитын вирусын маркер (HBs Ag анти - HBs) илрүүлэх шинжилгээг өндөр мэдрэг фермент холбоот урвал, цус шууд бус наалдуулах урвал, ГПТ, ГОТ, билирубин, тимол, сульма тодорхойлох биохимийн сорилуудыг "Рефлотрон" аппаратан дээр, халдвартын клиникийн эмнэлэгийн лабораторид хийлээ. •
Улаанбаатар хотын Эрүүл мэндийн 9.10.11-р төв, 3-р амаржих газар, ЭНЭШТ-ийн эх барих-эмэгтэйчүүдийн кабинетүүдийн! хяналтанд байсан 151 жирэмсэн, Булган аймгийн төв, мөн аймгийн Тэшиг сумын 199 жирэмсэн бус эмэгтэйчүүд, Төв аймгийн Нэгдсэн эмнэлэгийн 118 ажилчид, эмнэлэгийн бус ажилтан 59, бүгд жирэмсэн ба жирэмсэн бус 527 эмэгтэйчүүд судалгаанд хамрагдлаа. Судалгааны үр дүн:
Жирэмсэн эмэгтэйчүүдийг насны бүлгээр авч үзвэл: 19-өөс доош -17 (11.3%), 20-24 - 67 (44.4%), 25-29- 47 (31.1%), 30-аас дээш насны - 20 (13.2%), буюу бүх жирэмсний 75.5% (114)-ийг 20-30 насны хүмүүс эзэлж байна. Судалгаанд хамрагдсан эмэгтэйчүүдийн 26 (17.2%)-д HBs Ag, 60 (39.7%)-д анти - HBs тус тус эерэг (+) бөгөөд HBs Ag ба анти-HBs хоёулаа 9 (6.0%)-д нь илэрч байгаагаас үзвэл Монгол хүн амын дархлалын түвшинг тодорхойлсон манай судлаачид (Д.Алимаа нар , 1987, 1991, 1994)-ын үзүүлэлттэй ойролцоо байгаа ажээ. Мө.н судалгаанд хамрагдсдын 20 (13.2%)-д ГПТ, 16 (7.3%)-д ГПТ болон ГОТ ферментүүдийн идэвх аль аль нь өндөр байгааг дүгнэж үзвэл жирэмсэн эмэгтэйчүүдийн 25 (16.5%) -д элэгний үйл ажиллагааны өөрчлөлт илэрч байна. Үүнийг цочмог, архаг вируст гепатит (ВГ)-тай өвчтөнүүдийн ферментийн идэвхийг "Рефлотрон"
аппаратаар шинжилсэн зарим судлаачид (Д.Алимаа нар 1995)-ын үзүүлэлттэй харьцуулбал ГПТ ба ГОТ-ын идэвхи архаг ВГ-ын үед дунджаар 10 хүртэл дахин ихэсдэг тухай дүгнэлттэй тохирч , харин цочмог ВГ-ын үед хэдэн ' арав дахин ихэсдэг үзүүлэлт бидний судалгаагаар илрээгүйгээс үзвэл манай жирэмсэн эмэгтэйчүүдийн дотор цочмог ВГ-аар өвчилсөн хүнгүй, харин архаг гепатит цөөнгүй (16.5%) тохиолдож байгааг харуулж байна. Элэгний архаг үрэвслийг батлах гол үзүүлэлтүүдийн нэг болох Де Ритисийн коэффициентийн бууралт элэгний үйл ажиллагааны өөрчлөлттэй жирэмсэн эмэгтэйчүүдийн 36 (24%)-д ажигдагдав. Гепатитын В вирусын маркер илрэх байдлыг судалгаанд хамрагдагсадын элэгний биохимийн үзүүлэлтийн өөрчлөлттэй холбож үзвэл HBsAg эерэг (+) жирэмсэн эмэгтэйчүүдийн 34 (23.1%) -д HBsAg сөрөг (-) тохиолдлын 14 (11.2%)- д ГПТ ферментийн идэвх тус тус өндөр байна.
Дээрх судалгааны дүнгээс үзвэл Монголд жирэмсэн эмэгтэйчүүдийн дотор гепатитын халдвар түгээмэл тохиолдож, 5-6 жирэмсэн эмэгтэй тутмын нэг нь HBsAg тээгч архаг гепатиттай өвчтөнүүд байгаа нь ВГ-ын эхээс урагт дамжих халдварыг судалж, түүнтэй тэмцэх , архаг гепатиттай өвчтөнүүдийг эрт илрүүлж , хүндрэх үр дагавараас мь сэргийлэх асуудал манай эрүүл мэндийн тулгамдсан зорилтын нэг болж буйг харуулж байна.
Булган аймагт хийсэн судалгаанаас үзэхэд 76 (38.1%)-д HBsAg эерэг (+) илэрсэн ба вируст гщпатитын өвчлөл ихтэй Тэшиг суманд оршин суугчдад архаг гепатит, HBsAg зерэг аймгийн төвийнхөөс их (40.3%) байна.
Төв аймагт хийсэн судалгааны дүнгээс үзвэл: судалгаанд хамрагдсан эмэгтэйчүүдийн 22.3%-д эмнэлэгийн ажилчдын 25.4%-д , харин эмнэлэгийн бус ажилчдын 21.5%-д нь HBsAg эерэг (+) илэрсэн нь эмнэлэгийн ажилчдын дунд илүү байгааг харуулж байна. Мөн элэгний архаг үрэвсэл эмэгтэйчүүдийн 21.1%-д оношлогдсон байна. Энэ нь төрөл бүрийн мэргэжлийн эмэгтэйчүүдийн дунд HBsAg-тээгчид, элэгний архаг үрэвсэлтэй хүмүүс цөөнгүй байгааг харуулж байна.
Дүгнэлт.
Жирэмсэн ба жирэмсэн бус эмэгтэйчүүдэд хийсэн архаг вируст гепатит илрүүлэх шинжилгээний дүнгээс харахад жирэмсэн эмэгтэйчүүдийн дунд HBsAg тээгч, архаг гепатиттай эхчүүд олон, вируст гепатитын өвчлөл ихтэй зарим аймаг суманд HBsAg тээгч 38.1% - 40.3%-д хүрдэг, эмнэлэгийн ажилчдын дунд өндөр хувьтай байгаа зэргийг тогтоосон нь онол практикын чухал ач холбогдолтой юм.
Гепатитын В вирусын маркер эерэг илэрсэн элэгний үйл ажиллагааны шинжилгээ өөрчлөлттэй ялангуяа нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийг эмчлэн эрүүлжүүлэх, ийм эмгэгтэй эмэгтэйчүүд жирэмсэлсэн тохиолдолд онцгой хяналтанд авч элэгний ба жирэмсний хүндэрлээс урьдчилан сэргийлэх эмчилгээ хийх шаардлагатай байна. Result of analyses for reveling choonic viral hepatitis among pregnant and non -pregnant women
B.Shijirbaatar.A.Orgodolbat, la. Davgadorj, N.Horolsuren, D.AIimaa, Sh.Myagmarsuren.Sh.Davaahuu.
Investigators made tests for determining markers of hepatitis virus (HBsAg, anti - HBs ) GOT,-GPT, bilirubine, timol and sulema.for 151 healthy pregnant women, 258 non - pregnant Women of different profession, and 118 medical workers, totally 527 women. 1 of 5-6 pregnant women has HBs Ag, especially in some aimag and soum with high morbidity of viral hepatitis they were 38.1 -40.3% Also they found medical wor[ers mostly affected and 21.1% of people included in this study has chronic hepatitis
Ном зүй

1 .K.R.Niswander, A.T.Evans \" Акушерство\" Справочник Клифорнийского Университета М . 1999. 138-139
2.К.П.Кайер \" Гепатит и последствия гепатита\" М. 1999. 126, 158-160
3. М.М.Шехтман \"Руководство .по экстрагенитальной патологии у беременных. Москва, 1999.304-305.
4.Б.Шижирбаатар, Д.Апимаа, А.Оргодолбат Төв аймгийн эмнэлэгийн ажилчдад В гепатитын маркер , биохимийн үзүүлэлт тодорхойлсон нь. Багш нарын эрдмийн чуулган -38 илтгэлийн хураангуй, УБ. 1996. 195-196 б.Б.Шижирбаатар, Н.Хоролсүрэн, А.Оргодолбат Жирэмсэн эмэгтэйчүүдэд хийсэн архаг вируст гепатит илрүүлэх шинжилгээний дүн. АУИС \" Эрдмийн чуулган -39\", УБ. 1997. ■197- 198.
6.Б.Шижирбаатар, Д.Алимаа, Г.Март:\'Хөдеөгийн хүн амын дунд архаг гепатитын тархалт\" Багш нарын эрдмийн чуулган -38. илтгэлийн хураангуй, УБ. 1996.
7.Б.Шижирбаатар (удирдагч) Ч.Оюунцэцэг HBs Ag тээгчдийн илрүүлэлт \"Нярайд халдвар дамжих боломж\" магистрын диплом. УБ. 1998
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 462
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК