Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2000, (007) 2000.No3(007)
Эрүүл монгол хүүхэд насанд хүрэгчдийн липидийн солилцоог судалсан байдал
( Судалгааны өгүүлэл )
Д.Энэбиш, Э.Энхбат
 
 
Абстракт
Эдүүгээ хүртэл бид орчин зүйн эрс өөр нөхцелд амьдардаг европ нутгийн хүний бие махбодын бодисын солилцооны үндсэн үзүүлэлтүүд, физиологи, морфологи, биохимийн хэвийн лавламж хэмжээг өөрийн орны эмнэлэг, биологи, сургалт үйлдвэрлэлийн практикд авч ашигласаар ирсэн нь манай орны биологи, анагаах ухаан, ялангуяа хүний биохими, лабораторийн шинжлэх ухааны судалгаа, боловсруулалтын ажлын цар хүрээ, түвшинтэй холбоотой юм.
Манай оронд монгол хүн судлалын үндэсний төв байгуулагдаж, сүүлийн жилүүдэд монгол хүнээ судалж эхэлж байна. Гэвч судалгааны обьект судалж байгаа чиглэлүүд еөр еөр байгаа бөгөөд үр дүн нь харилцан адилгүй юм.
Өнөөдөр дэлхий дахинд хүний бодисын солилцооны биохимийн олон зангилаа асуудлууд тайлагдаж ялангуяа өөх, тос, тосонцор бодисын (липидлоги) солилцооны нарийн явцад нэвтрэх талаар ихээхэн амжилт олж байна. Бид энэхүү өгүүлэлдээ эрүүл монгол хүүхэд, насанд хүрэгчдийн лидидийн солилцооны үзүүлэлтүүдийг судалсан материалыг шүүн үзэж товчхон дүгнэлт хийхийг оролдлоо.
Б.Лувсанноров /1970/ насанд хүрсэн эрүүл монгол хүний цусны нийт липид, вета липопротеид нийт холестериний түвшинг нас, хүйс, хот хөдөөгийн ажилчин ба албан хаагчдад /сэхээтэн/ тодорхойлж дундаж түвшинг тогтоожээ.
Б.Лувсаноровынхоор /1970/ хөдөөгийн хүмүүсийн цусны дээрхи 3 үзүүлэлт хотынхныхоос харьцангуй бага байгаа нь тэдний идэвхтэй /хөдөлгөөнт/ амьдрал, хоол хүнсэндээ сүү, цагаан идээ ахиу хэрэглэдгээр нь тайлбарласан байна. Албан хаагчдын /хотын/ цусны в - липопротеидын түвшин ажилчдынхаас дундажаар 23 мг%-оор, холестерин 12 мг%-оор /0.31ммоль/л/ их байгааг тус тус тогтоожээ./5/
Н.Дондог/1967/ монгол хүний цусны ийлдэсний нийт фосфолипидийн /ФЛ/ хэмжээ орос хүнийхээс онцын ялгаагүй, харин нийт холестерин /н-ХС/ түвшин 50-с дээш насны монгол хүмүүст багасдаг гэж дүгнэжээ./З/
Д.Баасанжавын /1980/ судалгаагаар тус орны 40-65 насны хүн амын цусны нийт холестерины дундаж түвшинг 192.87+5.74мг%/4.99+0.14ммоль/л/ Д.Э/ гэж тогтоожээ. Алтайн уулархаг нутагт амьдардаг хүмүүсийн цусны холестерины дундаж түвшин говь талынхаас бага гарчээ./1/
Мөн гадаад, дотоод орчин харьцангуй ижил /нэг гэзар нутаг.нас хүйс, ижил хоол тэжээл, нэг цаг улирал/ байхад холестерины түвшин янз бүр байгаа нь түүний өөрчлөлтөд биэ мах бодын бодисын солилцоо, гомеостазын зохицу^лалт төв мэдрэлийн, ялангуяа дизнцефали системийн үйл байдлын өерчлөлт анхдагч шинжтэй буюу гол шалтгаан нь байж болох байна.Л/ хэмээн дүгнэжээ.
С.Ямаахай /1986,1987/ газар зүйн 4 бүсээр /1 УБ,П Архангай, III Өмнөговь, IV Хэнтий/ насны 4 / 30-39, 40-49, 50-59, 60-69/ насны бүлгээр насанд хүрсэн монгол хүмүүсийн цусны нийт ХС, триглицедийн /ТГ/ хэвийн түвшин, дээд, доод, хэмжээг тогтоох судалгаа хийжээ. /37-39/. Нийт ХС I бүсийн 30-39 насны эрэгтэйчүүдэд II бүсийнхээс их, III бүсийхээс бага, IY бүсийнхтэй адил түвшинтэй, 40-49 насанд I бүсийн эрэгтэйчүүдийн н-ХС III ба IY бүсийнхээс их, харин, 50-59 ба 60-69 насанд IY бүсийхээс их байна. I бүсийн эмэгтэйчүүдийн цусны н-ХС түвшин 30-49 насанд бусад бүсийнхээс илэрхий бага, ялангуяа 46-49 насанд бүр бага байна.
Триглицеридий хувьд III бүсийн бүх насны эрэгтэйчүүдэд арай өндөр, түвшинтэй байгааг илрүүлжээ /39/. Эндээс үзэхэд хотын эрэгтэй хүмүүст Н-ХС харьцангүй их, говийн бүсийнхэнд ТГ арай ахиу, хотын эмэгтэй хүмүүст Н-ХС бага гарсан байна. Биед өөх тослог бодис хуримтлагдах хэмжээ нь говийн бүсийнхэнд хангайхаас илүү байгааг Я.Нямдорж /9.10/ илрүүлжээ. Ялангуяа цусны нийт холестериний түвшин орчны температур, салхины хурд ба агаарын даралттай ихээхэн эерэг хамааралтай байгаа нь манай орны газар нутгийн хойноосоо өмнө зүгрүү шилжих тутам хүний биед холестериний шингэц удаан болдогтой холбоотой гэсэн 191 дүгнэлт хийж, үүний шалтгааныг цаашид нарийвчлан судлах шаардлагатай гэжээ. Насанд • хүрсэн эрүүл монгол хүний цусны нийт холестериний /н-ХС/ триглицерид /ТГ/ их ба бага нягттай липопротеидын холестериний дундаж түвшинг газар зүйн бүс, биеийн ба оюуны хөдөлмөр эрхэлдэг байдлаас хамааруулан Г.Энхдолгор /1994/ судлан тогтоож, өндөр уулын бүсийн хүмүүст холестерин, триглицерид, бага нягттай лилопротеидын холестерин /БЛП -ХС/ бага, их нягттай липопротеидын холестерины /ИНЛП-ХС/ их, говийнход дээрхийн эсрэг байгааг илрүүлжээ.
Г.Энхдолгорын /1994/ судалгааны дүнгээс харахад оюуны хөдөлмөр эрхлэгчдэд н-ХС, ТГ харьцангүй их, ИНЛП- ХС бага байна.
Монгол хүн амьтны гаралтай, тосны ханамал хүчлзэр элбэг өөх, тос хүнсэндээ их хэрэглэдэг боловч липидийн солилцооны үзүүлэлтүүд харьцангүй их биш тодорхойлогдож байгаа нь манай орон далайн түвшингээс нилээд өдөр байдагтай холбоотой байж болох юм./158.16/
А.Өлзийхутаг, Ц.Алтанавч на^/-1993Г"монгол орны байгаль, газар зүйн янз бүрийн бүсэд оршдог /УБ, Дорнод, Өвөрхангай/ хүмүүсийн цусны ийлдэсний н-ХС, ТГ, а-ХС-ний дундаж түвшинг тогтоох судалгаа хийж, УБ-чуудын цусанд дээрхи 3 үзүүлэлт ДЭМБ-ын дундаж хэмжээтэй ойр, Өвөрхангайханд доогуур, Дорнодынхонд нилээд доогуур байгааг тодорхойлжээ.
Монголчуудын цусны ийлдэс дэх липидийн зарим дундаж үзүүлэлт харилцан адилгүй байгаа нь нутгийн хүмүүсийн хоол, тэжээлийн онцлог, амьдралын дадал заншил, байгаль, цаг уурын өвөрмөц тогтолцоотой холбоотой. Монголчууд амыны гаралтай өөх тос их хэрэглэдэг нь лилидийн солилцооны дундаж түвшинг хямраадаггүй, өндөр уулын хатуу ширүүн уур амьсгалд тэрээр амархан исэлдэж ангижирдагийн /шингэдэг/ зэрэгцээ биеийн дотор үүсэх холестериний гол эх үүсвэр-нүүрс усыг нутгийн хүмүүс бага буюу огт хэрэглэдэггүй нь липидийн солилцооны хямралд хүргэдэггүй бололтой гэсэн дүгнэлтийг хийсэн байх юм. /11/
Ё.Думаа нар /1989/ мах консервийн үйлдвэрийн ажилчдын цусанд липидийн солилцооны үзүүлэлтүүд /н-ХС, ТГ, ИНЛП-ХС, маш бага нягттай липопротеидын холестерин /МБЛП-ХС/, холестерины атероген коэффициент тодорхойлсон байна. Урьдчилан сэргийлэх үзлэгт орсон 30-59 насны 150 ажилчдын дээрх үзүүлэлтүүд харьцангуй өндөр байгаа нь зүрх судасны өвчинд өртөмхий байдал илүү байгааг тодорхойлж байна./4/ хэмээн дүгнэжээ. Энэ нь тус үйлдвэрийн ажилчдын онцлог байж болох талтай..Монголын хронофизиологич, ШУ-ны доктор, профессор Л.Лхагва /1994/ монгол хүний цусны нийт липид 15 цагт хамгийн өндөр /7.02+0.66г/л/ 0.3 цагт хамгийн бага/ 5.46+0.15 г/л/, н-ХС-21цагт өндер/ 5.38+0.28 ммоль/л/, 0.3 цагт бага / 2.66 ,13ммоль/л/ байдаг зуй тогтлыг илрүүлсэн билээ. / 6,7,8/. Энэ бүгдээс үзэхэд насанд хүрсэн монгол хүний цусны өөх тос, тосонцор бодисын ерөнхий үзүүлэлтүүд нас, хүйс, газар зүйн бүсээс хамаарч хэлбэлзлэлтэй байдаг нь илэрхий байна. Мөн голлон хэрэглэд^г хоол хүнс, идэвхтэй /хөдөлгөөний/ амьдралын хэв маяг нөлөөлж байа гэж үзэх үндэстэй
Судас хатуурах өвчин, зүрх судасны эмгэг анагаах ухааны гол тулгамдсан асуудал хэвээрээ байна. Ийм учраас өнгерч буй зууны сүүлийн хагасаас эхлэн липидологи нь анагаах ухааны судалгаа шинжилгээний гол бай болсоор ирлээ. 1990-ээд оноос манай судлаачид липидийн солилцооны ерөнхий үзүүлэлтүүдээс / нийт липид, нийт холестерин, нийт фосфолипид, триглицерид / гадна оншилгооны чухал ач холбогдол бүхий липопротеид, холестериний фракцууд, липопротеидын холестеринууд /,цусны ийлдэсний тосны хүчлийн найрлага зэргийг судлах боллоо. Энэ нь биохимийн бэлэн тестийн арга, хий-шингэний хроматографи, ПААГ-ийн электрофорез, биохимийн автомат шинжлүүрүүд / анализатор / шинжилгээ судалгаанд өргөн нэвтэрч буйн үр дүн билээ.
Б.Сүхбаатар нар /1997, 2000/ эрүүл монгол хүний цуснын ийлдэст агуулагдах тосны хүчлийн найрлагыг судалж үзсэн байна. Энэ судалгаагаар цусны ийлдэст тосны ханасан хүчлүүдээс пальмитины /С 16:0/, стеариний /С18:0/, ханаагүй хүчлүүдээс, Олеины /С 18:1/ линолын /С18:2/, линолений /С 18:3/, арахидоны хүчил /С20:4/ харьцангуй их агуулагддагийг тогтоожээ./12,13/Цусны липидийн үзүүлэлтүүд нь нэн хувирамтгай, тогтворгүй бөгөөд шинжилгээний дээж /цус/ авахын өмнөх, яг цус авах, мөн шинжилгээ хийх үеийн нехцөл байдлаас ихээхэн хамаарч өөрчлөгддөг тул клиник химийн практйкт нэг удаагийн шинжилгээний дүнг" авч хэлэтгцэхад"-теаөгтэй гэж бичих нь бий.
Липидийн бүлгүүд шинжлэх цусыг заавал 16-24 цаг өлөн байлгаж авах, шинжлүүлэхийн өмнө 14 хоног шинжлүүлэгч бие бялдар, сэтгэл санааны хэвийн дэглэмд байх зэрэг олон болзол бий. Цусыг босоо, суугаа, хэвтээ байдалд авснаас нийт липид, холестерин, триглицеридийн түвшин 10-30% хүртэл дээш, доош хэлбэлздэг баримтууд ч бий. Лавлах хэмжээний олон улсын байнгын хорооны зөвлөмжинд липидийн лавламж хэмжээ тогтооход лавлах бие хүмүүсийг хэрхэн сонгох , бусад журмыг нарийвчлан заажээ. Насанд хүрсэн эрүүл монгол хүний цусны өөх тос, тосонцор бодисын солилцооны үзүүлэлтүүдийн талаар зарим судалгаа хийгдсэн байхад харин эрүүл монгол хүүхдийн цусны ижил төст узүүлэл гийн судштөа-наьиаовре. бөгөөд бид зөвхөн нэгхүртэл насны хүүхдийн цусны тослогын солилцооны зарим үзүүлэлтийн дундаж хэмжээ гэсэн Н.Цэдэнжавын / 1980/ судалгаанаас өөр материал олж үзсэнгүй.
Н.Цэдэнжавын / 1980/ 0-1 насны хүүхдэд судалгаа хийж нийт липид, холестериний коефициент, фосфолипид, триглицеридийн дундаж хэмжээг гаргаж, Болгарын судлаач И.Н.Дмитрюк, мөн оросын зарим судлаачдын үзүүлэлтүүдтэй харьцуулан, "Нэг хүртлэх насны хүүхдийн липид, болон түүний бүлгүүдийн дундаж хэмжээ, ЗХУ-ын /хуучин нэрээр/ судлаачдын дундаж хэмжээтэй тохирч байна" гэж дүгнэсэн билээ. Орчин үеийн анагаах ухаан, клиник-химийн шинжлэх ухааны гол чиглэл болсон липидологи, цусны липидограммын үзүүлэлтүүдээр хүний липидийн солилцооны эрүүл эмгэг байдлыг үнэлэх судалгаа дэлхий дахинд зонхилох хандлагатайг бодолцон:
судас хатуурах болон зүрх судасны дотоод шүүрлийн.бодисын солилцооны болон удамшлын гаралтай олон өвчнийг эрт илэрүүлэх оношлох эмнэлзүйн чухал ач холбогдолтойг харгалзан:
эдгээр үзүүлэлтүүдийг монголын эмч нар оношлогооны зорилгоор маш бага буюу бараг хэрэглэхгүй байгаа нь юуны өмнө үндэсний лавламж хэмжээ тогтоогүйтэй холбоотойг үндэслэн бид эрүүл монгол хүүхэд, насанд хүрэгчдийн липидийн солилцооны үзүүлэлтүүдийг чиглэсэн зорилготой судалж, монгол хүний үдэсний онцлогийг илэрүүлэх, үндэсний лавламж хэмжээ тогтоох, онош зүйн өгөөжийг эмч нарт ойртуулж онолын үндэслэлийг тодруулах харьцангуй өргөн хүрэзтэй судалгааг орчин үеийн өндөр мэдрэмжтэй багаж, автомат шинжлүүрийг ашиглан, олон улсын клиник химийн холбоо, лавлах хэмжээний олон улсын байнгын хорооноос баталсан дүрмийн дагуу хийж байна. Бидний судалгаагаар эрүүл хүүхдийн цусны нийт липид /17. 18. 22/, нийт холестерин /19. 27/, дан буюу чөлөөт, эфиржсэн холестерин/27, 29, 32/, нийт фосфолипид /26,27, 29/ ИНЛП-ХС, БНЛП -ХС, МБНЛП-ХС /33,34/, триглицерид /20,28, 29/, бета-липопротеид /23,25/, мөн насанд хүрэгчдийн дээрх үзүүүлэлтүүдийн лавламж хэмжээ /30,31,35,36/ тогтоогдохын зэрэгцээ монгол хүний липидийн солилцооны зарим онцлогыг тодруулах боломж бүрдэж байн;1.
Дүгнэлт
1. Эрүүл монгол хүний липидийн солилцооны чиглэлийн судалгааны материал харыдангуй хомсхон байгаа бөгөөд голдуу өер чиглэлийн судалгаатай хавсарсан байдалтай аливаа эмгэг, өвчнүүдийн үеийн үзүүлэлтүүдийн өөрчлөлтийгхарьцуулах, хяналтын судалгаа байдлаар явж иржээ.
2. Хийгдсэн зарим судалгаа нь хоорондын уялдаа холбоо багатай, тохиолдлын чанартай болохоор нэгтгэн дүгнэхэд бэрхшээлтэй, дүгнэлтүүд нь хэт ерөнхийдүү, онолын үндэслэл багатай юм.
3. Судалгаа хийсэн хугацаа нь еөр өөр, судалгааны арга, аргачлал ь янз бүрийн түвшинтэй байгаа боловч монгол хүний липидийн солилцооны үзүүлэлтуүдээс нь нас, хүйс, газар зүйн бүс, болон бусад хүчин зүйлээс хамаарч өөрчлөгддег гэсэн урьдчилсан дүгнэлт гарч байна.
Монгол хүүхэд насанд хүрэгчдийн липидийн солилцоо нь бусад улс, үндэстнүүдийнхээс өвөрмөц онцлоггой байж болзошгуй тул монгол хүний бодисын солилцоо ялангуяа липидийн солилцоог чиглэсэн зорилготой, өргөн цар хүрээтэй судалж, үндэсний онцлогыг нь илрүүлэн онолын дүгнэлт өгч, хэвийн лавламж хэмжээг тогтоож, үр дүнг нь эмнэлзүйн оношлогооны өдөр тутмын хэрэгцээнд ашиглах явдал онол-практикийн чухал ач холбогдолтой юм.
 
 
 
Ном зүй

1. Баасанжав Д. Хөдөөний хүмүүсийн цусны холестериний түвшин, бие махбодын гадаад, дотоод орчны зарим хүчин зүйлстэй холбоотойн тухай. Монголын анагаах ухаан -1980-№ х.23-29
2. Дашзэвэг Г, Нямдаваа П, Эрдэнэсамбуу Ц. Хүний биеийн бүтэц үйл ажиллагааны хэвийн хэмжээ УБ. 1980
3. Дондог Н. Характер питания, содержание липидов в крови и частота инфарктов миокарда в условиях МНР Дисс. Канд. Мед. НаукУБ. 1980
4. Думаа Ё, Гэрэл Ж. Липидный обмен у рабочих мясо-консервного комбинато г. Улан-Батор Материалы научно-практической конференции /ХХ1Ү/ УБ. 1989. С-48-50
5. Лувсанноров Б. Липидный обмен у практически здоровных людей в МНР Дисс.канд. мед. Наук УБ. 1970
6. Лхагва Л. Ердийн болон онцгой нөхцөлд байгаа хүний хронофизилогийн судалгаа АУ-ны докторын зэрэг горилж бичсэн бүтээл УБ.1994 х.71
7. Лхагва Л. Монгол хүний физилоги -биохимийн үзүүлэлтийн биохэмнэлийн тухай товч өгүүлэх нь Анагаах ухаан, эрүүлийг хамгаалах нийгэм хангамжийн тулгамдсан асуудлууд/э/ ш-ний бага хурлын илтгэлүүдийн хураангуй/ УБ-1990-х.257-258
0 8. Лхагва Л, Номингэрэл Ц Монгол хүний физиологи, биохимийн судалгааны өнөөгийн байдал Монголын анагаах ухаан 1993-№1 х.33-39
9. Нямдорж Я Морфофизилогическая характеристика коренных населении основных экологических ниш Монголии Автореф. Дисс. Канд. Биологических наук УБ-1994
10. Нямдорж Я Говь, тайгын бүсийн хүн амын бие бялдар, физиологийн зарим үзүүлэлтийг харьцуулсан судалгаа Монгол хүн судлал тэргүүн дэвтэр. 1995-х.202,212
11. Өлзийхутаг А, Алтаннавч Ц. Монгол орны газар зүйн янз бүрийн бүсэд оршин суугчдын липидийн солилцооны байдал Монголын анагаах ухаан 1993-№2-х.7-11
12. Сүхбаатар Б, Энэбиш Д, Чимэдцагва ба бусад Ой хүртлэх насны эрүүл хүүхдийн еөх, тослогийн солилцооны онцлог АУИС-ийн багш нарын Эрдмийн чуулган -40 Илтгэлүүдийн хураангуй УБ 1998-х.98-99
13. Сүхбаатар Б. Эрүүл монгол хүний цусны ийлдэст агуулагдах тосны хүчлийн найрлагыг судалсан дүн АУИС-ийн багш нарын эрдмийн чуулган -42. УБ. 2000. Х-115.116.
14. Цэдэнжав Н. 0-1 настай хүүхдийн цусан дахь тослогийн солилцооны зарим үзүүлэлтийн дундаж хэмжээ Анагаах ухаан 1980-№1 х.38-41
15. Энхдолгор Г.Монгол хүний липидийн солилцооны лавламж хэмжээ /э/ш-ний дууссан ажлын тайлан /УБ 1994х.40-42
16. Энхдолгор Г. Монгол хүний өөх, тослог бодисын солилцоон зарим үзүүлэлт Монгол хүн судлал тэргүүн дэвтэр УБ1995х.147-151
17. Энэбиш Д. Монгол хүүхдийн цусны липидийн хэвийн үзүүлэлтүүдийг судлах асуудал Монголын анагаах ухаан 1994 №4 х.22-27
18. Энэбиш Д. УБ хотын 0-14 насны харьцангуй эрүүл хүүхдийн цусны ийлдэсний нийт липидийн судалгааны дүнгээс Монголын анагаах ухаан 1994 №1 х.22-24
19. Энэбиш Д. УБ хотын 0-14 насны эрүүл хүүхдийн цусны ийлдэсний нийт холестериний лавламж хэмжээ тогтоох судалгааны урьдчилсан дүнгээс АУИС-ийн хүүхдийн өвчин судлалын тэнхимийн 40 жилийн ойн онол практикийн хурлын илтгэлүүдийн хураангуй УБ 1994 х.15-19
20. Энэбиш Д. УБ хотын 0-14 насны эрүүл хүүхдийн ийлдэсний триглицеридийн дундаж түвшин. АУИС-ийн багш нарын онол практикийн бага хурлын илтгэлүүдийн хураангуй. УБ 1994
21. Энэбиш Д. Цусны ийлдсэнд альфа-липопротеидын холестерин тодорхойлох асуудалд Монголын анагаах ухаан 1995-№Зх.28-31
22. Энэбиш Д. Монгол эрүүл хүүхдийн цусны ерөнхий ба биохимийн шинжилгээний зарим үзүүлэлтүүд хүүхэд хөгжил, хамгаалал \"Онол\" практикийн бага хурлын илтгэлүүдийн хураангуй УБ 1995 х.45-46
23. Энэбиш Д.Хүүхдийн цусны бета-липопротеидын лавлах хэмжээ тогтоох судалгааны урьдчилсан дүнгээс Их хуралд зориулсан ЭНЭШТ-ийн онол практикийн бага хурлын материал 1995 х.33-35
24. Энэбиш Д. Эрүүл хүүхдийн цусны липидийн биохимийн зарим үзүүлэлтийн лавламж хэмжээ Эрдмийн их хурлын материалуудын хураангуй УБ1995х.73-75
25. Энэбиш Д. Монгол хүүхдийн цусны ийлдэсний липодограммын үзүүлэлтүүдийн насны хамаарал үхэд, эх барих-эмэгтэйчүүдийн тулгамдсан асуудлууд\" Онол лрактикийн бага хурлын илтгэлүүдийн хураангуй УБ1996х.20-21
26. Энэбиш Д. Эрүүл хүүхдийн цусны ийлдсэнд нийт фосфолипид тодорхойлсон дүнгээс АУИС-ийн багш нарын * эрдмийн чуулган 98 Илтгэлүүдийн <ураангуй УБ 1996-х. 104-107
27. Энэбиш Д. Эрүүл хүүхдийн цусна ийлдэсний холестирин, түүний бүлгүүдийн түвшин АУИС-ийн 6ai ш нарын Эрдмийн чуулган 39 Йлтгэлүүдийн хураангуй УБ 1997-X.71-72
28. Энэбиш Д Эрүүл хүүхдийн цусны липидограммын үзүүлэлтүүдийн харьцуулалт хүүхэд эх барих -эмэгтэйчүүдийн ш тулгамдсан асуудал онол практикийн бага хурлын илтгэлүүдийн хураангуй УБ1997х22-24
29. Энэбиш Д. Монгол эрүүл хүүхдийн цусны липидийн биохимийн зарим үлэлдүүдийн лавламж хэмжээ Анагаах ухааны эрдэм шинжилгээний ажпын үр дүн/1994-1996/ УБ 1997х. 361-363
30. Энэбиш Д. Оюунчимэг Ү. УБ хотын эрүүл хүмүүсийн цусы липопротеидын бүлгүүдийн түвшин Магистрын эрдэм 98 илтгэлүүдийн хураангуй УБ. 1998х. 156-157
31. Энэбиш Д. Чимэддагва Б. Оюунчимэг Ү Эрүүл монгол хүний цусны ийлдэсний липидограммын зарим узүүлэлтүүдийн лавлах хэмжээ тогтоох судалгааны дүнгээс АУИС-ийн багш нарын эрдмийн чуулган 40 илгэлүүдийн хураангуй УБ 1998 х. 108-110
32. Энэбиш Д. нар Эрүүл нярай хүүхдийн цусны ийлдэсний липидийн зарим бүлгүүдийн түвшин тогтоох судалгаа АУИС-ийн багш нарын эрдмийн чуулган 41 ЕБ 1999 х.129-130
33. Энэбиш Д. Монгол эрүүл хүүхдийн цусны липидограммын зарим үзүүлэлтүүдийн лавлах хэмжээ тогтоох судалгааны дүнгээс Монгол хүн судлал Гутгаар дэвтэр УБ1998х 180-183
34. Энэбиш Д. Эрүүл хүүхдийн цусны ийлдэсний гиаш бага ба бага нягттай липопротеидын холестериы түвшин АУИС-ийн Эрдмийн чуулган 41 УБ1999Х. 197-198
35. Энэбиш Д. Насанд хүрсэн эрүүл монгол хүний цусны холестериы атерсген коэффициентын түвшин АУИС-ийн багш нарын эрдмийн чуулган 42 УБ2000х. 141-142
36. Энэбиш Д. Эрүүл хүүхэд ба насанд хүрэгчдийн цусны липидийн солилциооны зарим үзүүлэлтүүдийн харьцуулан судалсан дүн АУИС-ийн багш нарын эрдмийн чуулган 42 УБ 2000 х.139-140
37. 37.Ямаахай С. Монгол хүний өөх тосны солилцооны үзүүлэлтийн дундаж ба дээд хэмжээ /э/ш-ний ажпын тайлан /УБ 1987/
38. Ямаахай С. Содержание холестерина в липопротеидах плазмы крови у здоровых людей Материалы аучно-практической конференции ХХ1/ ниим УБ 1986с 48-49
39. Ямаахай С.Средние значения и распраделение уровня липидов плазме крови у мужщин и женщин в возрасте 30-69лет Материалы ннаучно-практической коференции УБ 1987/ХХ11/с. 9-11
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 494
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК