Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2000, (007) 2000.No3(007)
Нүүрний мэдрэлийн саажилтын оношлогоо
( Судалгааны өгүүлэл )

Г. Цогтжаргал

 
Абстракт
Нуурний мэдрэлийн саажилтын гол шалтгаанууд: Беллийн саажилт, толгойн гэмтэл / гавлын хугаралт багтана/, дунд чихний үрэвсэл, сувдангар, Лаймын өвчин, 8-р мэдрэлийн хавдар, чихний ойролцоох шүлсний булчирхайн хорт хавдар, Herpes zoster oticus, тархины суурийн хавдрууд, жирэмсний хожуу үеийн хордлого, удамшлын эмгэг зэрэг болно.
Гэмтэл болон мэс заслаас үүсээгүй нүүрний захын мэдрэлийн хэсэгчилсэн буюу бүрэн саажилтыг оношлоход (аюултай хүндрэл учруулж болох мөн нүүрний мэдрэл болон сонсголын мэдрэлийн невринома зэрэг эмчилж болохуйц эмгэгийг хасахын
тулд) аудиограм болон хөхөнцөрийн рентген зураг ашиглана. Хэрэв чих хамар хоолойн шинжилгээг хянуур хийсний дараа шалтгаан нь тогтоогдохгүй бол Беллийн саажилт (Bell's Palsy) гэж оношлож болно.
Беллийн саажилтийн оношлогооны дараалал::
Саажилт хэсэгчилсэн буюу бүрэн эсэхийг тогтооно. Хэсэгчилсэн саажилт Эмчилгээ хийхгүй
Бүрэн саажилт
1.) Эмгэгийн байрлах түвшинг тогтооно:
A. Амтлах мэдрэхүй алдагдсан эсэх Б. Дөрөөний рефлекс байгаа эсэх
B. Ширмерийн сорил (Schirmer's test) энэ бол баримжаалсан сорил бөгөөд эрүүл талын нүдний нулимс эмгэгтэй талын нүдний нулимснаас 30%-аас их байхад тооцно.
2.) Дараах сорилуудаас нэг буюу хэд хэдийг гүйцэтгэнэ:
A. Мэдрэл цочрох босго тодорхойлох (Nerve excitability test) Б. Дамжилтын нууц үеийг тогтоох (Conduction latency test)
B. Хүч-хугацааны хамаарал тогтоох (Strength-Duration studies) Г. Электромиографи (Electromyography=EMG)
Д. Хүчтэй сэдээх сорил (Maximal stimulation test)
Е. Шүлс гоожилтын сорил ( Salivary flow test)
Эдгэор сорилуудыг шалгах тусам хариу урвал өгөхгүи ба/1вал тухаин мэдрэл денерваци болсоныг үзүүлж байна гэж ойлгож болно. Хэрэв мэдрэл дарагдсан гэж үзвэл яаралтай мэс засал хийх нь зүйтэй. * 1. Nerve excitability test: 1msec үргэлжлэх дөрвөлжин хэлбэрийн импульсийг
 
секундэнд өгдөг. Хэсэгчилсэн саажилт буюу бүрэн саажилтийн эхний 3 хоногт энэ сорилыг клиникт хэрэглэхгүй. Эрүүл талын нүүрний булчингийн татвалзах босгын хэмжээг эхлээд олно. Электродыг эхлээд шөвөг-хөхөнцөрийн нүх (stylomastoid foramen) орчим, дараа нь нүүрний мэдрэлийн гол салааны дагуу арьсанд байрлуулна. Эрүүл талд бичлэг хийсний дараа эмгэгтэй талд түрүүний адил электродыг байрлуулж шалгана. Тус тусын босгыг харьцуулж үзээд 3-4 mamp -ийн хэмжээтэй байвал денерваци болсон гэж үнэлнэ. Нүүрний мэдрэл дарагдсан гэж сэжиглэвэл энэ сорилыг бүрэн саажилт болсноос хойш 3 хоногийн дараагаас эхлэн өдөр бүр хийж үзэх шаардлагатай. 3-4 mamp буюу түүнээс их зөрүү гармагц декомпресс мэс засал хийнэ. Энэхүү сорилыг гүйцэтгэхдээ булчинг шууд цочроохоос зайлсхийх хэрэгтэй бөгөөд ингэснээрээ босгын хэмжээг буруу тодорхойлохоос сэргийлнэ.
 
2. Conduction latency test: энэ сорил нь мөн л 1msec үргэлжлэх дөрвөлжин хэлбэрийн импульсийг секундэнд өгдөг. Харин 2-р электродыг нүүрний булчингийн захын хэсэгт байрлуулдаг. Импульс эхний электродоос захад байрласан электрод хүрэх хугацааг дамжуулалтын нууц үе гэж гэнэ. Доод эрүүний өнцөгөөс нүүрний голын шугам дахь нүүрний булчин хүрэх хэвийн хугацааг 4 msec гэж үздэг. Эхний сорилын адилаар энэ сорил нь денерваци болсоноос хойш эхний 72 цагийн дотор дамжуулах хугацаа уртассаныг харуулдаггүй. 72 цагийн дараа мэдрэл бүрэн тасарсан бол дамжуулах хугацаа уртсахааас эхлэд бүр дамжуулалт илрэхгүй байж болдог. Дамжуулах хугацаа уртсах нь мөн мэдрэлийн хэсэгчилсэн саажилт байгааг илтгэж болно.
3.Strength-Duration studies: ямар нэгэн тодорхой булчинг энэ сорилд сонгож авна. Дөрвелжин хэлбэртэй, үргэлжлэх хугацаа болон хүч нь еөр өөр имлульсийг дөнгөж үзэгдэх татвалзалт үүстэл нь өгнө. Эрүүл талд импульсийн хүч болон хугацааны хамаарлыг харуулсан бичлэг хийнэ. Эмгэгтэй мэдрэл нь мэдэгдэхүйц өндөр босготой болсон байдаг. Невропраксийн үед хүч-хугацааны муруй шугам өөрчлегдөхгүй бөгөөд денерваци болсон эхний 7 хоногт мөн өөрчлөгдөхгүй.
4.Electromyography (EMG): энэ сорил нь булчингийн өөрийнх нь үйл ажиллагааг тодорхойлдог. Зүү электродыг булчинд хатгаж булчин тайван байх болон агшилт хийх үед бичлэг хийнэ. Хөдөлгөөний доод мэдрэлийн дегенераци 14-оос 21 хоногт фибрилляцийн потенциал гэж нэрлэгдэх сэдээгдээгүй үйл ажиллагааны хамт болдог. Иймд денерваци болсоноос хойшх 14 хоногт EMG оношлогооны ач холбогдолгүй. EMG-ийн практикийн ач холбогдол нь реиннервацийг илрүүлэхэд оршино. Нүүрний мэдрэлийн клиникийн сайжралт илрэхээс 6-12 долоо хоногийн өмнө олон фаз бүхий реиннервацийн потенциал энэ шинжилгээгээр илэрдэг байна.
5. Maximal stimulation test: энэ нь 1-рт бичигдсэн сорилын адил боловч хамгийн бага бус харин хамгийн их сэдээлт өгч хийдэг. Нүүрний эрүүл болон эмгэгтэй талд нүүрний мэдрэлийн гол салаа болон захын хэсгийн том салаанууд ( дух, нүд, хамар, ам, доод уруул, хүзүү) -ад өвчтөнд таагүй хүчтэй сэдээлт өгнө. Нүүрний эрүүл болон эмгэгтэй талын булчингуудын хөдөлгөөн ялгаатай байгаа эсэхийг ажиглана. Хэрэв ялгаатай бол эмгэг байна гэж үздэг.
6. Salivary flow test: энэ сорилын үндэслэл нь ганглийн өмнөх парасимпатик мэдрэлийн ширхэгүүд 7-р мэдрэлийн зангилааны гадна оршдог учир эдгээр ширхэгүүд нь хөдөлгөөний ширхэгүүдээс түрүүлж гэмтдэг гэж үздэгт оршино. 1-р сорилоор эмгэгийн байрлалаас захруу нь г/юдрэлийг шалгадаг бол энэ сорилоор эмгэгийг гэмтсэн хэсэгт нь шалгадаг.
Амны өмнө хэсгийн ёроолыг мэдээгүйжүүлсэний дараа Вартоны цорго (Wharton's ducts) -уудыг тэлнэ. Хоёр талын цоргонд полиэтилен гуурс суулгана. Дараа нь лимоны шүүсийг хоёр талд адил тооны дуслаар минутанд дусааж шүлсний ялгаралтыг сэдээнэ. Шүлс ялгаралтын зөрүү нь 70% буюу түүнээс их байвал 7-р мэдрэл мэс заслаар дарагдсан гэж үзнэ.
Ном зүй

1. May.M.,et al.: „ The prognostic accuracy of the maximal stimulation test compared with that of the nerve excitability test in Bell\'s palsy,, Laringoscope, 1971
2. Harvey..T.L. „Salivary flow,, Laringoscope, 1971
3. J.A.S.Carruth „Ear, nose and throat,, Wells, Kent, 1993
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 4474
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК