Онош, 2000, (006) 2000.No2(006)
Улаанбаатар хотын 18-45 насны жирэмсэн эмэгтэйн бие бялдрын үзүүлэлтүүд
( Судалгааны өгүүлэл )
Абстракт
Асуудлыг судалсны ач холбогдол
Жирэмслэлт үргэлжлэх хугацаа хүн бүрд харилцан адилгүй байх ба энэ нь олон хүчин зүйлээс шалтгаалдаг ажээ. Жирэмслэлт үргэлжлэх хугацааг үнэн зөв тодорхойлох нь эх барих-эмэгтэйчүүдийн практикт чухал ач холбогдолтой билээ.
Ихэнх эрдэмтдийн үзэж байгаагаар хэвийн явцтай жирэмсэн сүүлийн биеийн юм ирсэн анхны өдрөөс эхлэн 280 хоног, эх барихын 10 cap, хуанлийн 9 cap үргэлжлэн тээгдэж нярайлалтаар төгсөнө. (А.В.Рудаков, К.К.Скробанский, К.М.Фигурнов, И.Ф.Жорданио, В.И.Бодяжина, К.Н.Жмакин, Г.М.Ершикова, H.Kyank., K.Schwarz.)
Манай улсын хүн амын 52 % нь эмэгтэйчүүд байгаагийн 21.4% нь төрех насны эмэгтэйчүүд юм. Одоогоор Монгол эмэгтэйчүүдийн жирэмслэлт үргэлжлэх дундаж хугацаа, жирэмсний тээлтийн явц дахь долоо хоног тутмын жингийн нэмэгдэл, умайн ероолын өндөр болон хэвлийн бүслүүрийн хэмжээг жирэмсний янз бүрийн хугацаанд судлан тогтоосон судалгааны ажил хараахан үгүй байна. Бусад орны судлаачдын -огтоосон хэмжээг хуулбарлан хэрэглэж байгаа нь амьдралд тэр бүр тохирохп/й байгаа учир өөрийн орны онцлогт тохирсон үндэсний норм хэмжээг тогтоох асуудал = эйшлуулашгүй зорилт болон тавигдсан учир уг сэдвийг сонгон авч судласан юм.
- чль/н зорилго, зорилт Бидний судалгааны ажлын гол зорилт нь Улаанбаатар хотын "3-45 насны жирэмсэн эмэгтэйчүүдийн бие бялдрын үзүүлэлтүүдийг судлан тогтооход :сшино. Энэ зорилтыг хэрэгжүүлэхтэй холбон доор дурдсан зорилго тавьсан юм. Үүнд:
1.Улаанбаатар хотод оршин суудаг жирэмсэн эмэгтэйчүүдийг судлаж, монгол :-"Эгтэйчүүдийн жирэмслэлт, тээлтийн нийт хугацааны дундаж жишгийг тогтоох.
2.Хэвийн явцтай, эрүүп жирэмсэн эмэгтэйн ургийн өсөлтийн явцыг умайн есоолын өндөр, хэвлийн бүслүүр, долоо хоног тутмын жингийн нэмэгдэл зэрэг _-чжилгээний аргын тусламжтай судлан тогтоож, үндэсний онцлогт тохирсон —ззидограмм зохиох
3.Жирэмсний тээлтийн хугацаан дахь чанд авиан зарим үзүүлэлтүүдийг ~:-эрхойлсх.
_ ~>жлэх ухааны шинэлэг тал Манай орны нөхцөлд анх удаа жирэмсэн эйчүүдийн бие бялдрын үзүүлэлтүүдийг хэвлий дэх ургийн өсөлттэй холбон ^гаж тогтоосонд оршино.- - ч практик ач холбогдол Энэхүү судалгааны ажлын үр дүнг манай орны төв ^1еегийн эх барих, эмэгтэйчүүдийн эмнэлгийн практик үйл ажиллагаанд ашиглаж5cf--o.:;~гааны материал, арга зуй Судалгаанд доор дурьдсан үндсэн материалуудыг_ •-"'алаа. Үүнд:
1.Эрүүл, хэвийн явцтай 200 жирэмсэн эмэгтэйн ургийн өсөлтийг жирэмсний - —.'Г«ч 13-40 долоо хоногийн хугацаанд хянасан судалгааны карт;
2.Клиникийн 1-р амаржих газар 1992-1993 онд төрсөн 1000 эхийн төрөлтийн
3.Сүхбаатар ЭМН-ийн эмэгтэйчүүдэд зөвпөлгөө өгөх газрын хяналтын хүрээнд г : г--аачд хамоуулж үзүүлсэн 1000 жирэмсэн эмэгтэйд хийсэн судалгааны материал; I : ? —ааны ажлын дүнг АНУ-ын хүн судлалын төв институтын боловсруулсан г 'кийн судапгааны аргачлалын дагуу PC 586 компьютерт хийж гүйцэтгэв.
Судалгааны ур дун
Судалгаанд хамрагдсан бүх эхчүүдийн 706 (70,6%) нь 20-29 насны эмэгтэйчүүд байсан ба 4 (0.4%) нь 40-өөс дээш насны, 415 (41.5%) нь анхны, 585 (58.5%) нь давтан терөгч байлаа. Төрорн бүх хүүхдийн 541 (54.1%) нь хүү, 459 (45.9%) нь охин байв.
Хүснэгт 1- эзс харахад монгол эмэгтэйчүүдийн жирэмсний тээлтийн нийт хугацаа 279.37±0.71 хоног, анхны жирэмсэнд 292.63±0.82 хоног, давтан жирэмсэнд 275.61 ±0.69 хоног тус тус үргэлжилж байна. Төрсөн хүүхдийн дундаж жин 3360±25.4 гр, тулгар төрөгчид 3248+24.9 гр, давтан төрөгчид 3500+25.7гр, эхийн жин давтан төрөгчид (64.98+0.7), тулгар төрөгчид 62.79+0.7 гр байгаа нь Р<0.001 түвшинд статистикийн үнэн магадлалтай бөгөөд хүүхдийн жин давтан төрөгчдөд илүү буйг харуулж байна.
Эх, хүүхдийн дундаж өндөр 156.61+0.57 см, 50.91+0.17 см, давтан төрөгчид 156.08+0.61 см, 51.2+0.19 см, анхан төрөгчид 157.14+0.64 см, 50.67+0.16 см байгаа нь ажиглагдлаа. ,
Долоо хоног тутмын жингийн нэмэгдэл жирэмсний эхний хагаст 342.4+0.83 гр, хоёрдугаар хагаст 350.6+0.89 гр, жирзмсний төгсгөлд 342.2+0.82 гр, жирэмсний тээлтийн нийт хугацаанд 10.8+0.2 кг байгаа нь P.Huter (1970), Б.Шижирбаатар (1975) нарын судлаачдынхтай ойролцоо байна.
Жирзмсний тээлтийн хугацаан дахь умайн ёроолын өндөр, хэвлийн бүслүүр, ¥ хоног тутмын жингийн нэмэгдэл зэрэг үзүүлэлтүүдийг хүснэгт 2-оор харуулав
Бид жирэмсний тээлтийн хугацаанд 3 удаа 20-21, 33-34, 39-40 долоо хоногтойд .ргийн толгойн их хөндлөн хэмжээ, ихсийн зузааныг чанд авиан шинжилгээгээр = :-үжиж тодорхойлсон юм. Судалгаанаас үзэхэд жирэмсний 1, 2-р хагасын зааг буюу II долоо хоногтойд ургийн толгойн их хөндлөн хэмжээ 47.8+0.41 мм, 33-34 долоо • гз-югтойд 83.7±0.43 мм, 39-40 долоо хоногтойд 93.2±0.51 мм тус тус байлаа. Ихсийн з.заан 20 долоо хоногтойд 18.8+0.3 мм, 33-34 долоо хоногтойд 31.4±0.3 мм, 39-40 -олоо хонопгойд 35.5+0.2 мм байв.
Дугнэлт
1 .Улаанбаатар хотод оршин суудаг эмэгтэйчүүдийн жирэмслэлт үргэлжлэх дундаж хугацаа 279+0.71 хоног, анхны жирэмсэнд 292.63+0.82 хоног, давтан төрөгчид 275.61+0.9 хоног байгаа нь бусад орны судлаачдын ижил төстэй судалгаатай үндсэндээ тохирч байна.
2.Хэвийн явцтай эрүүл жирэмсэн эмэгтэйчүүдийн жингийн нэмэгдэл жирэмсний тээлтийн хугацаанд дунджаар 10.8+0.2 кг байна.
3.Хүүхдийн жин, өндөр, жирэмсний тээлтийн хугацаа болон эхийн жин, өндрөес хамааралтай (г =0.68) байна.
4. Бидний тодорхойлсон ургийн толгойн их хөндлөн хэмжээ болон ихсийн зузааны хэмжээ нь Б.Жав, Ц.Эрдэнэбулаг, Г.Мэндсайхан (1994) нарын судалгааны дүнтэй ойролцоо байна.
S.Purevsukh, B.Jav, B.Shijirbaatar Anthropometric measurements of pregnancy women aged 18-45 years of Ulaanbaatar sity
The percentage of the women of fertility age is 21.4 and female population is 52 out of country's total population. Defining the duration of pregnancy is essential to safe obstetrical care. 1000 ,cnen who deliveries during 1993 at the First Maternity Hospital, Ulaanbaatar, Mongolia, provided the r^dy group. A second study group consisted of 1000 patients seen in Consultation regarding current r.'ation of pregnancy.
The average duration of pregnancy from the first day of the last menstrual period was 279.37 :=ys (292.63 days for primiparas and 275.61 days for multiparas). Maternal weight gain averaged 10.8 3S. These are comDatible with world statistics
Ном зүй
1. Айламазян.Э.К. Неотложная помощь при экстремальных состояниях в акушерской практике. Л.,Медицина.,1995. с.13.
2. Айламазян.Э.К. Акушерство Л.,1999.
3. Бодяжина.В.Н.,Жмакин.К.Н., Кирющенков.А.П. Акушерство. Курск., 1995, с.55-89.
4. Жав.Б,Эрдэнэбулаг.Ц,Мэндсайхан.Г, Чанд авианы шинжилгээгээр жирэмсний эрт хожуу хугацаанд оношлох асуудалд. Монголын анагаах ухаан УБ.,1992. N2. х.15-22.
5. Жорданиа.И.Ф. Учебник акушерства.М.1955
6. Наваансамдан.С., Жав.Б. Эх барих УБ.1980. х.41-57
7. Сердюков.М.Г. Судебная гинекология и судебная акушерство М.Медицина. 1984.с.112-135
8. Шижирбаатар.Б. Особенности течения и клиники поздних токсикозов (нефропатия) беременных в условиях г.Улан-Батор.1975.
Э. Шижирбаатар.Б. Эх барих.УБ.,1998.
\'0. Kyank.H., Sommer.K.H.Frenzel.J., Schwarz.K., Geburtshilfe. Leipzig., 1980.
2. Айламазян.Э.К. Акушерство Л.,1999.
3. Бодяжина.В.Н.,Жмакин.К.Н., Кирющенков.А.П. Акушерство. Курск., 1995, с.55-89.
4. Жав.Б,Эрдэнэбулаг.Ц,Мэндсайхан.Г, Чанд авианы шинжилгээгээр жирэмсний эрт хожуу хугацаанд оношлох асуудалд. Монголын анагаах ухаан УБ.,1992. N2. х.15-22.
5. Жорданиа.И.Ф. Учебник акушерства.М.1955
6. Наваансамдан.С., Жав.Б. Эх барих УБ.1980. х.41-57
7. Сердюков.М.Г. Судебная гинекология и судебная акушерство М.Медицина. 1984.с.112-135
8. Шижирбаатар.Б. Особенности течения и клиники поздних токсикозов (нефропатия) беременных в условиях г.Улан-Батор.1975.
Э. Шижирбаатар.Б. Эх барих.УБ.,1998.
\'0. Kyank.H., Sommer.K.H.Frenzel.J., Schwarz.K., Geburtshilfe. Leipzig., 1980.
Нийтлэлийн нээгдсэн тоо: 1895