Онош, 2000, (006) 2000.No2(006)
Гууреан хоолойн багтраа өвчний эмчилгээ
( Судалгааны өгүүлэл )
Абстракт
Орчин үеийн анагаах ухааны тулгамдсан асуудлуудын нэг нь гуурсан хоолойн багтраа өвчин (ГХБӨ) юм. ГХБӨ нь гуурсан хоолойн салст бүрхэвчинд эозинофил, мастоцит, лимфоцитын нэвчдзс үүсгэдэг амьсгалын замын үрэвсэлт өвчин. Өвчтөнд гуурсан хоолойн бөглөрөх шинж илэрдэг нь аяндаа эсвэл эмийн нөлөөгөөр тавигддаг.
ГХБ нь халдварын ба халдварын бус шалтгааны улмаас дархлалын ба дархлалын бус механизмаар үүсдэг гуурсан хоолойн гөлгөр булчингийн агчилт, гуурсан хоолойн салст бүрхэвчийн хөөнгөшил, хавагналт, шүүрэл ялгаралт ихзссэнтэй холбоотойгоор змнэл зүйд амьсгал боогдох, бачуурах /шөнийн/ шинжэзр илзрдэг архаг дахилтат явцтай биеэ даасан өвчин юм. /5/ Өвчний үрэвслийн шинж чанарыг тоггоох нь уг евчинд тохирсон оношлогоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэх арга хзмжээ явуулахыг шаарддаг. 1992 онд Олон улсын консенсус нь ГХБ-ны талаар улс орнууд еөрийн хөтөлбөр, зорилтоо тодорхойлоход нөлөө өгсөн үйл ажиллагаа болсон юм. Өнөөдрийн байдлаар Их Британи, АНУ, Шинэ Зеланд, Финлянд зэрэг улс орнууд уг хөтөлбөрийг хэрэгжүүлж эхзлсзн ба Орос улс 1994 онд АЭЭ-ийн оношлогоо, эмчилгээний асуудлаар Үндзсний IV кокгрессыг зохион байгуулж, ГХБ-тай тэмцэх үндэсний хөтөлбөрөө боловсруулсан. 1S97 онд АНУ-ын Үндэсний Уушги, Цус, Зүрхний Институт ГХБ-ны оношлогоо, эмчилгээний асуудлыг дахин хянаж, шинээр хөтөлбөр гаргасан байна/2/.
ГХБ-ны оношлогоо ьычилгззний үндсзн зорилго нь:
• ГХБ-ны сэдрэлээс урьдчилан сэргийлэх
• Сздрзлийн давтамжийг багасгах
• Биеийн ачаалал даах чадварыг бууруулахгүй байх, боломжтой бол дээшлүүлэх
• р2 -агонистыг аль болох бага хэрэглүүлэх
• Яаралтай тусламж шаардагдах байдалд хүргэхгүй байх
• Змийн гаж нөлеөг гаргахгүй байх
• ГАҮА-ны үзүүлэлтүүдийг бууруулахгүй байх, боломжтой бол дээшлүүлэх.
ГХБ-ны змчилгэзкий еронхий зарчим
• Шалтгааны хүчин зүйлээс тусгаарлах
• Ихэнх өвчтнийг хянаж, өвчний сэдрэлээс урьдчилан сэргийлж болох боловч, бүрэн эмчлэх боломжгүйг анхаарах
• бвчний явц хүндэрч, нас барах үндсэн шалтгаан нь буруу оношилж, оновчтой бус эмчлэх явдал гэдгийг санах
• Өвчтөнд өвчний тухай ойлгуулж, хамтран эмчлэх
• Эмнэл зүйн шинж тэмдэг, ГАҮА-ны үзүүлэлтүүд, өвчний хүндийн зэргийг тодорхойлох
• Хүн бүрт тохирсон удаан хугацааны эмчилгээний хөтөлбөрийг боловсруулах, өвчтөнд байнгын хяналттавих
• ГХБ-ны эмчилгээ нь өвчтөн бүрт тохирсон, шалтгаан, эмгэг жам, эмнэл зүйн хэлбэрийн онцлогийг харгалзсан байвал зохино.
ГХБӨ-ний эмчилгээнд хэрэглэдэг эмүүд 1.Үрэвслийн эсрэг эмүүд
-натри кромогликат/интал/ -натри недокромил /тайлед/ -дитек
-глюкокортикостеройд /ингаляцийн, уухаар, тарихаар/
П.Гуурсан хоолойг өргөсгөх эмүүд
1.Симпатомиметикийн бүлэг
- p1t р2-адренорецепторт үйлчилдэг: адреналин, эфедрин, изадрин, новодрин
Сонгомлоор р2-рецепторт үйлчилдэг эмүүд:
Богино үйлчилгээтэй: сальбутамол, тербуталин Удаан үйлчилгээтэй: сапьметерол, формотөрол
2.ХОЛИНОЛИТИКИЙН бүлэг -атровент/ипратропиум бромид/ -беродуал
-тровентол i
3.Метилксантины бүлэг
-эуфиллин
-теофиллин
-теодур
4.Кальцийн сувгийн антогонист
-верапамил -нифедипин
ГХБ-ны эмчйлгээг гуурсан хоолойн багтралаас сэргийлэх эмчилгээ, гуурсан хоолойн багтралын үеийн эмчилгээ гэж хуваана.
Гуурсан хоолойн багтралаас сэргийлэх эмүүд
Гуурсан хоолойн багтралаас сэргийлэх зорилгоор үрэвслийн эсрэг үйлчилгээтэй ингаляцийн кортикостероид, удаан үйлчилгээтэй р-адреномиметик, теофиллин, лейкотриены эсрэг бэлдмэлүүд орж байгаа юм. Эдгээр эмүүдийг удаан хугацаагаар хэрэглэх шаардлагатай болдог. Өнөэдөр хэрэглэж байгаа эмүүдээс р-адреномиметик, теофиллин нь гуурсан хоолойн гөлгөр булчингийн агчлыг илүүтэй тавиулдаг үрэвслийн эсрэг үйлчилгээ нь харьцангуй сул, гуурсан хоолойн цэвэрлэх үйл ажиллагаа сайжирч, судасны нэвчимхий чанар буурах ба үрэвсэлд онцын нөлөөлдеггүй /6/.
Ингаляцийн кортикостеройдууд нь (беклометазон дипропионат, будесонид, ингакорт) хүндэвтэр, хүнд явцтай ГХБ-г эмчлэхэд суурь эмчилгээ болж байгаа юм. Ингаляцийн кортикостеройдоор эмчлэх нь үрэвслийн эсүүдийн тоо, үүсэлтийг бууруулснаар үрэвслийг дарангуйлж, гуурсан хоолойн шүүрэл болон салст бүрхэвч рүү хялгасан судаснаас нэвчих процессыг багасгана. Глюкокортикойд нь түүнчлэн амьсгалын замын гөлгөр булчингийн p-рецепторын тоог ихэсгэн, эпителийн эсээс цитокин ялгарах процессыг багасгана. ГХБ-г стеройдоор эмчлэхэд амьсгалын замын эпители сэргэдэг байна. Туршилтаар флютиказон, пропионат будесонид, бекотид эмчилгээний ендөр идэвхжилтэй болох нь тогтоогджээ. Эмчилгээнд үйлдвэрлэсэн эмийн хэлбэр нь тодорхой ач холбогдолтой байдаг байна. Будесонид нунтаг ингаляцийн хэлбэрээр хэрэглэхэд аэрозоль хэлбэрээр хэрэглэснээс илүү үр дүнтэЙ байдаг. Ингаляцийн кортикостероидыг аэрозоль хэлбэрээр спейсергүй хэрэгпэхэд эмийн бодисын 80% нь ходоод гэдэсний замд орж, системийн гаж нөлөег ихэсгэх талтай байдаг. Ингаляцийн кортикостеройдын гаж нөлөег бууруулах зорилгоор дараах аргуудыг хэрэглэж байна /6/.
-Спейсер хэрэглэх
-Ингаляцийн дараа мөөгөнцрөөс сэргийлэх зорилгоор амыг зайлуулах
-Ингаляцийн кортикостеройд (ИКС)-ыг аль болох бага тунгаар хэрэглэх
-ИКС-ыг удаан үйлчилгээтэй р2-агонистуудтай хавсрах
-Хүүхдийн өсөлтөнд хяналт тавих
-Цэвэрших үеийн эмэгтэйчүүдэд кальцийн бэлдмэл, витамин Д өгөх Кортикостеройдыг ямар ч хэлбэрээр хэрэглэж байгаа уед системийн гаж нөлөө гарахаас сэргийлж байх ёстой. Олон улсын зааварчилгаанд ингаляцийн кортикостеройд хэрэглэж байгаа үед гарч болзошгүй системийн гаж нөлөөллийг тусгайд нь авч үзжээ. Ингаляцийн кортикостеройдыг хэрэглэхэд системийн гаж нөлөө нь бага байдаг байна. Интал, тайлед нь эозинофил, базофил эсүүдээс ялгарах биологийн идэвхтэй бодисыг дарангуйлна. Энэ хоёр эм нь үрэвслийн эсрэг үйлчилгээгээрээ ИКС-ын дараа орж байгаа бөгөөд хөнгөн явцтай гуурсан хоолойн багтрааны үед хэрэглэнэ. Тайледыг хэрэглэснээр ИКС-ын тунг бууруулах боломж олгож байгаа юм. Тайледын давуу тал нь өдөрт дөрвөн удаа биш хоёр удаа хэрэглэхэд хангалттай ба аюулгүй байна. Урьдчилан сэргийлэх шинэ эмэнд лейкотрины эсрэг үйлчилгээтзй зафирлукаст-Аколат, монтелукаст-Сингуляр, зилетон зэрэг эмүүд орж байгаа ба эмчилгээний үр дүн нь тийм ч өндөр биш байна. Эдгээр эмүүдийг хэрэглэснзэр уушгины үйл ажиллагаа сайжирч гуурсан хоолойн багтрааны шинж тзмдэг арилж, ингаляцийн р2-адреномиметикийн хэрэгцээ багасна 121.
Удаан үйлчилгээтэй р2-адреномиметикууд сальметерол (серевент) 12 цаг үйлчилнэ. Ийм эмүүдийг гуурсан хоолойн багтралын ба сэдрэлийн үед хзрэглэж болохгүй. Ер нь гуурсан хоолойн багтрааны шинжүүдийг хянах, ялангуяа шөнийн багтралаас сзргийлэх, физикийн ачааллын багтралын үед үрзвслийн зсрэг эмчилгзэнд нэмэлт болгож хэрэглэнэ. Сүүлийн үеийн судалгааны дүнд ингаляцийн кортико-стеройдыг бага, дунд тунгаар өгөхөд үр дүн өгөхгүй бол тунг нэмэхгүйгээр ингаляцийн сальметерол нэмж өгнө. Удаан үйлчилгээтэй р2-адреномиметикуудыг хзрэглзснэзр шинж тзмдгүүд багасахад үрзвслийн зсрэг змүүдийг зогсоож болохгуй, харин зайлшг/й үргэлжлүүлэхийг өвчтөнд сануулж хэлж байх ёстой.
Теофиллиныг нзмэлтээр ялангуяа шөнийн багтрапаас сэргийлэх зорилгоор хэрэглэдэг. Знэ бүлгийн змүүд нь үндсэндээ гуурсан хоолой тэлэх үйлчилгээ үзүүлэх ба үрзвслийн зсрэг үйлчилгээг үзүүлдэггүй. Теофиллины цусанд байх хзмжзэ нь 5-15 мкг/мл ба теофиллины концентрацыг цусанд тодорхойлох нь змийн гаж нөлөекөөс сэргийлэхэд тустай.
Богино үйлчилгээтэй бэлдмэлүүд
Энэ бүлгийн змүүд нь богино хугацаанд гуурсан хоолойн гөлгөр булчингийн агчлыг тавиулна. Энэ бүлгийн сонгомол эмүүд нь р2-адреномиметик-сальбутамол, гол зорилго нь гуурсан хоолойн багтралаас урьдчилан сэргийлэх биш харин багтрапыг тавиулах зорилготой. Богино үйлчилгээтэй р2-адреномиметикуудыг урьдчилан сзргийлзх зорилгоор тогтмол хэрэглэх шаардлагагүй. р-адреномиметикуудаар ингаляци (утлага) хийх давтамж нь өвчний идэвхжлийн чухал үзүүлэлт болно. Сард нзгэзс их ингаляц хийх нь ГХБ-ны хяналт нь зөв биш тохироогүй байгааг харуулдаг. Энэ тохиолдолд сзргийлэх эмчилгээг дахин хянах хэрэгтэй болж байна. Гуурсан хоолойн гөлгер булчингийн тонусын тогтолцоонд холинерг онцгой чухал нөлөө үзүүлнэ. Ипратропиум бромид ( атровент) атропины уламжлалын эм бөгөөд гаж нөлөө багатай байдаг. Атровент, р2-адреномиметикуудыг гуурсан хоолойн багтрааны хүнд явцтай сэдрзлийн үед хэрэглэнэ. Системийн кортикостеройдуудыг хүндэвтэр, хүнд явцтай багтралын үед хэрэглэнэ. ГХБ-ны сэдрэлийн үед системийн кортикостеройдыг харьцангуй богино хугацаанд, жишээлбэл амбулатороор преднизолоныг 40-60 мг/ хоногт 1 ба 2 удаа 3-10 өдөр өгнө. Судсаар, тариагаар хэрэглэх нь амаар уулгаснаас үр дүн багатай байна. Преднизолоныг удаан хугацаагаар хэрэглэх нь системийн гаж нөлөөг ихэсгэнэ.
ГХБ-ны эмчилгээний шаталсан арга
АНУ-ын үндэсний цус, уушги, зүрх судасны институтын гаргасан гүурсан хоолойн багтраа өвчний оношлогоо эмчилгээний зевлөмж байдаг. ГХБ-ны байнгын хяналтыг хангах, эмийн гаж нөлөө гарахаас сэргийлэх зорилгоор эмчилгээний шаталсан зарчмыг баримталдаг. (Хүснэгт 1,2)


Орчин үед ГХБ-ны эмчилгээг үе шаттай нь уялдуулан хийдэг болжээ. Ингэхдээ эмчилгээний үр дүн муутай бол шат ахиулж, үр дүн сайтай байгаад 3 сарын турш багтрааны явцыг хянах боломжтой бол шатыг багасган эмчилж болно. Өвчний явц хүндзрч өвчтөн нас барах үндсэн шалтгаан нь буруу оношилж, оновчтой бус эмчлэх явдал юм. АНУ-ын зүрх судас, цус, уушгины институтын судлаачид удаан үйлчилгээтэй өргөн хзрзглзгддэг теофиллинд болгоомжтой хандахыг зөвлөж байна /2/. Оросын Холбооны Улсын Уралын Анагаах Ухааны Академийн Е.И Кузнецова нар ГХБ-тай
* өвчтөнд 2 жил ингакортыг хэрэглэн, эмнэл зүйн болон эдийн засгийн үр дүнг гаргасан судалгаа хийж, хөдэлмөрийн чадвартай ГХБ-тай өвчтний эмнэлэгт хэвтэлтийн тоо 9.3 дахин, хөдөлмөрийн чадвар алдалтын тохиолдол ба өдрүүд 6.2 ба 9.8 дахин буурч
* эмнэлгийн змчилгэзний зардлын өртөг 3.6 дахин багассаныг тогтоожээ /3/. Цаашилбал ингаляцийн кортикостеройдыг хэрэглэх боломж, аюулгүй байдлын үр дүнг судалсан судалгааг Еыельяков А.В, Шевелев С.Э Санкт-Петрбургт хийсэн байна /1/. ИКС нь эмнэл зүйн ендөр үр дүн өгч байна. ИКС-ыг дундаж тунгаар хзрэглэхэд 6 сарын турш будесонид, 3 сарын турш беклометазоныг 600-800 мкг хоногт хзрэглэхэд кортизол, эрдсийн солилцоо, ясанд сөрэг нөлөө үзүүлээгүй гзсэн дүгнэлтийг хийжээ. Сүүлийн үед олон судлаачид беклометазоны янз бүрийн үйлчилгээг судлахын ззрзгцээ флунизолидтай харьцуулсан судалгаануудыг хийсээр байна /5/. Ингакорт бекотидын харьцуулсан судалгаагаар нэг мл тунгаар өгөхөд ГХБ-ны сайжрал нь ингакорт 3-5 хоногт, бекотидын үйлчилгээ 4-10 хоногт илэрч байна гзж Афанасьева Л.И (1996) тодорхойлжзэ.
ГХБ-тай евчтөнд эмийн бодисыг турших змчилгззкий шинэ аргыг эрж хайх, нзвтрүүлэх, боловсронгуй болгох ажлууд хийгдсээр байна. Өнөөдер небулайзер эмчилгээний аргыг дэлхийн олон орнуудад насанд хүрэгсэд, хүүхдүүдэд ергөн хзрзглэж байна /4/.
Ном зүй
1.Емилянов А.В., Шевелев С.Э., \"Therapeutic potential of inhalation clucocorticoides in Bronchial asthma\" Tep архив., 1998. №8. Стр 34^10
2.//Клиническая фармакология и терапия., 1998.№7. стр 11-15
3.Кузкецова Е.И., \"Примекение ингакорта у больных бронхиальной астмы\" Тер архив., 1997. №12. Стр 52-54
4.Сидорова.Л.Д., Герман.Е.Ю., \"Использование небулайзера как нового метода доставкиt лекарственных препаратов для купирования приступов удушья у больных бронхиальной астмы\", Тер. архив., 1999.№3.стр 17-18
5.Федосеев Г.Б., Хлопотова П.П., \"Бронхиальная астма\" 1988
6.\"International consensus report on diagnosis and treatment of Asthma\" // National Heart,
* Lung and Blood Institute, National Institute of Healt, Publ. 92-3091
2.//Клиническая фармакология и терапия., 1998.№7. стр 11-15
3.Кузкецова Е.И., \"Примекение ингакорта у больных бронхиальной астмы\" Тер архив., 1997. №12. Стр 52-54
4.Сидорова.Л.Д., Герман.Е.Ю., \"Использование небулайзера как нового метода доставкиt лекарственных препаратов для купирования приступов удушья у больных бронхиальной астмы\", Тер. архив., 1999.№3.стр 17-18
5.Федосеев Г.Б., Хлопотова П.П., \"Бронхиальная астма\" 1988
6.\"International consensus report on diagnosis and treatment of Asthma\" // National Heart,
* Lung and Blood Institute, National Institute of Healt, Publ. 92-3091
Нийтлэлийн нээгдсэн тоо: 15924
Сүүлд хийгдсэн