Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2000, (005) 2000.No1(005)
Гепатитын B(HBV), C(HCV) вирусын халдвар тархалтыг серо-эппидемиологийн аргаар тодорхойлсон судалгааны тойм
( Судалгааны өгүүлэл )

Б.Ганбаатар, О.Чимэдсүрэн

 
Абстракт
Эмчилгээнд цус, цусны бэлдмэл хэрэглэн шарласан асуумжтай хүмүүст хэрэглэж байсан цусны бэлдмэлийн сорьцонд Гепатитын B(HBV) вирусын гадаргуугийн эсрэгтөрөгч (HBsAg), A(HAV) вирусын эсрэг бие илрүүлэх шинжилгээ хийхэд 10 орчим хувьд HBV вирусын гадаргуугийн эсрэгтөрөгч эерэг илэрч 80 орчим хувьд нь HBV, болон гепатитын A(HAV) вирус аль нь ч тодорхойлогдоогүй тухай судалгааны ажлын мэдээлэл анх 1970 онд нийтлэгдэн (1) тэр үеээс эхлэн уг өвчний үүсгэгчийг хайж тогтоох судалгаа эрдэмтэдийн анхааралыг татаж эхэлсэн байна.
Гепатитын B(HBV), A(HAV) вирусын халдварыг ялган таних халдварын дархлал тогтоцыг тогтоох шинжилгээний олон арга 1970 он гэхэд практикт нэвтэрч эдгээр халдварыг ялган эрт оношлох боломж бүрджээ. Харин шарлаад B(HBV), A(HAV) вирус илрээгүй тохиолдолыг таньж оношлох шинжилгээний өвөрмөц арга практикт нэвтэрээгүй байсан учир ийм тохиолдолыг А- ч биш, В-ч биш ( non A, non В - NANB) гепатит гэж нэрлэж байв.
Японы эрэдмтэн Qui Lim Choo 1988 онд NANB гепаптит оноштой өвчтний материалд полимеразын гинжин урвал ( PCR - palymerase chain reaction) -ын шинжилгээ хийж вирусын нуклеотидыг тодорхойлсноор гепаптитын C(HCV) вирусын судалгааны үндэслэлийг тавьжээ. (2)
HBV, HCV - вирусыг ялган оношлож, халдвар тархалтыг харьцуулан судлах ажил сүүлчийн үед өргөн цар хүрээтэй хийгдэж байна. Бид 1994 оноос эхлэн Гепатиын В (HBV) вирусын гадаргуугийн эсрэгтөрөгч (HBsAg), C(HCV) вирусын эсрэг бие (anti- HCV) илрүүлэх шинжилгээг хэд хэдэн үе шаттай хийж байгаа бөгөөд судалгааны зарим үзүүлэлтийг энд тоймлон оруулав.
Материал, шинжилгээний арга
Эмнэлзүйн шинж, клиник лабораторийн шинжилгээгээр "Цочмог гепатит" оношоор эмчилэгдэж буй өвчтний дунд гепатит B(HBV), C(HCV) вирусын халдварын эзлэх хувийгтогтооход 639 өвчтөнд шинжилгээ хийв.
Цочмог гепатит оноштой өвчтөнийг судалгаанд оруулахдаа "урьд өмнө шарлаж байгаагүй анх удаа шарлаж байна" гэсэн асуумжтай хүмүүсийг сонгов.
Эрүүл хүмүүсийн дунд гепатитын B(HBV), C(HCV) вирусын халдвар тархалтыг тодруулахаар түүний төлөөлөл болон 400 донорыг шинжилгээнд хамруулав.
Элгэний өвчний архагшилт, элгэний хавдар, тэрчлэн элгэний бус хавдарын үед цус юүлж буй тохиолдол зэрэгт HBV, НСҮ - вирусын халдварын тохиолдлыг судлахаар "Архаг гепатит" оноштой 96, элгэний хавдар болон элгэний бус хавдар оноштой 102 өвчтөнд шинжилгээ хийж, эппидемиологийн үзүүлэлттэй харьцуулаж дүгнэлт гаргав.
 
Шинжилгээний арга
Гепатитын B(HBV) вирусын гадаргуугийн эсрэгтөрөгч (HBsAg) болон C(HCV) вирусын эсрэгбие (anti-HCV) илрүүлэх шинжилгээг Япон улсын "Fujirebo" пүүсийн Serodia-HCV оношлуураар, баталгаажуулах шинжилгээнд ХБНГУлсын Bering-werk-ийн ФХЭБ-ийн оношлуур ашиглав.
Цочмог гепатит оноштой өвчтөнд HBV вирусын эсрэгтөрөгч (NBsAg), НСҮ вирусын эсрэг бие хавсарч илэрсэн тохиолдолд HCV-вирусын РНХ-ийг тодорхойлох PCR AmplicorTM - HCV ( Hoffmann La Roche AG Grenzach-Wyhlen FRG ) стандарт арга хэрэглэв.
Эпидемиологийн судалгааг Токио хотын их сургуулийн эрүүл мэндийн бодлого. төлөвлөлтийн салбарын мэргэжилтэнүүд боловсруулсан "Гепатитын В,С внрусын тар\Б-г судлал" аргачлалаар явуулав.
Судалгааны үр дүн
Цочмог гепатит" оноштой өвчтний 25.6 % (164 )-д гепатитын HBV-вирусын (HBsAg) гадаргуугын эсрэг төрөгч, 33.1 % (212) -д (HCV)- вирусын эсрэгбие (anti-HCV)aep3r илэрч, 6.5 % (42)-д нь HBV, HCV -вирусын эсрэгтөрөгч, эсрэгбие хавсарч бүртгэгдэв, харин 33.1 % (212) -д HBV, HCV-вирусын эсрэгтөрөгч, эсрэгбие хоёул сөрөг тодорхойлогдсон байна.
Кпшик шинжээр цочмог гепатит гэж оношлогдсон, анх удаа шарлаж байна гэсэн ^намиезтэй хүмүүст HBV-вирусын эсрэгтөрөгч (HBsAg) HCV-вирусын эсрэгбие (anti-HCV) хавсран илэрч байгаа нь бидний судалгаанд анхаарал татсан үзүүлэлт байв.
Хэвлэлийн тойм, эрдэмтэдийн судалгаагаар демерминант бүлэг ялгаатай ч адил төрөл зүйлд хамаарах вируст халдварын үед вирус нэг ижил цаг хугацаанд зэрэгцэн өсч үрждэггүй болох нь тогтоогдсон тул Бид HCV-вирусын эсрэгтөрөгч буюу РНХ-ын нуклеотидыг тодорхойлох шинжилгээ хийв. Полймеразын гинжин урвалын шинжилгээнд 42 өвчтөн хамрагдаж 19.4% (8)-д нь гепатитын HCV-вирусын РНХ илэрсэн бөгөөд Стандарт системд: 126-аас 145-р байрлалд шулуун TAGATTGGGTGTGCGCGCGA 487-аас 506 -р байрладц урвуу AGGTTCCCTGTTGCATAATT 148-аас 167-р байрлалд шулуун CGCGCGACTAGGAAAGACTTC 391-ээс 410-р байрлалд урвуу
TGCCTTGGGATAGGCTGAC -праймер сонгож маркерийг 271-ын зайд байрлуулахад түүнтэй адил төстэй нуклеотид (5886.5889.5948.5956) сорьцонд тодорхойлогдов.
Архаг гепатит оношоор халдварт өвчин судлалын төвийн халдвартын диспансерийн хяналтанд тогтмол ирж үзүүлдэг өвчтнүүд хамрагдсан бөгөөд : лалгаанд орсон хүмүүсийн 30.2 % (29)-д HBV-вирусын гадаргуугын эсрэгтөрөгч, (56) HCV-вирусын эсрэгбие эерэг, 12.1 % (12)-д нь НВУ,НСУ-вирусын >:г :-~терөгч, эсрэгбие хоёул эерэг тодорхойлогдож байна.
Хавдар оноштой 102 өвчтний 43 нь элгэний хавдар 59 нь элгэний бус хавдар ->::-:-: клиник оноштой байсан бөгөөд 21.5 % (22) -д HBV-вирусын гадаргуугийн : эгтөрөгч (HBsAg), 53.9 % (55) HCV-вирусын эсрэгбие (anti-HCV) илэрч 9.8 (10)-1 вь НBV.НCV-вирусын хавсарсан халдвар бүртгэгдэв, харин 14.7 (15)-д дээрх : гт злрусын халдварын аль нь ч тодорхойлогдоогүй байна. 4 Эрүүл хүмүүсийн төлөөлөл болох донорын дунд хийсэн шинжилгээгээр 5.2% (21)-д HBV-вирусын гадаргуугын эсрэгтөрөгч, 19.7% (79)-д HCV-вирусын эсрэгтөрөгч эерэг илэрч, 74.2 % (296) НВУ,НСУ-вирусын эсрэгтөрөгч,- эсрэгбие сөрөг тодорхойлогдов.Хэлцэмж
Анх удаа шарлаж, цочмог гепатит оношоор эмчилгээ хийлгэж буй өвчтний 33.1 % (212)-д гепатитын HBV-вирусын гадаргуугийн эсрэгтөрөгч (HBsAg) болон HCV-вирусынэсрэгбие илрээгүй тохиолдолыг шинжилгээний өөр аргаар энэ судалгаанд хэрэглээгүй оношлуур ашиглан гепатитын вирусын бусад (HAB,HDV,HGV,HFV,HEV) төрөлийг тодорхойлох шаардлагатай гэдэг нь судалгааннй үзүүлэлтээс харагдаж байна.
Урьд өмнө шарлаж байгаагүй, анх удаа шарлаж байна. гэсэн ананезтай 639 өвчтний 212 HCV-вирусын эсрэгбие эерэг тодорхойлогдож байгаа нь эдгээр хүмүүс урьд өмнө HCV-вирусээр халдвар авч дархлал тогтсон эсвэл HCV-вирусын эсрэгбие агуулсан цус био-бэлдмэл хэрэглэж идэвхгүй дархлал тогтсон эсхийг нарийвчлан судлах шаардлагатай учир нь бидний судалгаанд хэрэглэсэн Serodio-HCV оношлуур гепатитын HCV-вирусын бүтцийн болон бүтцийн биш нуклеотидын эсрэг үүсч буй эсрэгбиет тодорхойлох зориулалтай өвөрмөц болон мэдрэг чанар нь ДЭМБ-ын экспертын судалгаагаар 98.5-99.4% гэж тодорхойлогдсон оношлуур юм.
Гепатитын HBV-вирусын гадаргуугийн эсрэгтөрөгч (HBsAg) HCV-вирусын эсрэгбие хавсарч илэрсэн тохиолдлын 19.4 % (8) нд полимеразын шинжилгээгээр HCV-вирусын РНХ-ын нуклеотид тодорхойлогдон хавсарсан халдварын 8 % нь гепатитын С(НСУ)-вирусын цочмог халдвар болохыг батлаж байна.
HCV-вирусын эсрэгбие фермент холбоот эсрэгбиеийн урвал (ФХЭУ) аар энэ тохиолдолд 92 % нь эсрэг бүртгэгдсэн нь эдгээр хүмүүс урьд өмнө халвар авч тодорхой шинж тэмдэггүй өвчлөн тархлал тогтсон эсвэл HCV-вирусын эсрэгбие бүхий биобэлдмэл хэрэглэж идэвхгүй дархлал тоггсон зэргийг ялган тодорхойлох судалгаа дээрхийн нэгэн адил хийх шаадлагатай.
Ийнхүү гепатитын HCV-вирусын эсрэгтөрөгч, эсрэгбие хавсран илэрсэы нөхцөлд HCV-вирусын РНХ тодорхойлох шинжилгээгээр 92 % нь HCV-вирусын цочмог халдвар сөрөг болохыг үндсэндээ баталсан бол HBV-вирусын халдварын хэдэн хувь цочмог эсвэл архаг тэрчлэн нян тээвэрлэгч байж болохыг тогтоох нэг бол үгүйсгэх судалгаа энэ тохиолдолд нэгэн адил хийх шаардлага гарч байна.
ХБНГУлсын эрдэмтэн F.S.Hensel, W.Heintgs нарын судалгаагаар цочмог гепатит оноштой хүмүүсийн 10-12 % нь HCV-вирусын анхдагч халдвар 2-6 % нь HBV-вирус тээвэрлэгч байгаа нь тогтоогдсон байна. (3) Эрдэмтдийн үзэж байгаагаар гепатитын HBV, HCV-вирусын хавсарсан халдварын үед HCV-вирусын РНХ-ын нуклеотид, HBV-вирусын цөмийн эсрэгтөрөгч (НВс), HBV-вирусын эсрэгбие (anti-HBc, anti-HBe, anti-HBs) илрүүлэх судалгааг тодорхой үечлэлтэй хийж байхыг зөвлөдөг.
Манай оронд энэ зөвлөмжийг ойрын хугацаанд судалгаа практик ажилд хэрэгжүүлэх эдийн засаг, текник хангамжийн зарим нөхцөл бүрэн хангагдаагүй гэж үзэж байна. Гепатитын В(НСУ),С(НСУ)-вирусын халдварын дараа архагших, вирус тээгч болж хувирах тохиолдол улс орон бүрт харгалзан адилгүй байна.(5)
Манай эрдэмтэдийн тухайлвал Ж. Оюунбилэгийн судалгаагаар архаг гепатиттай өвчтний 60.7 % HBV, 45.6 % HCV вирусын халдвар тодорхойлогдсон (6) бол бидний судалгаагаар 30.2 %HBV, 58.3 % HbHCV вирусын халдвар илрэв.
Энэ нь Ж.Оюунбилэгийн судалгаа 1990-ээд оны эхээр манай оронд "гепатит-В"-ын вакцинжуулалт хийж эхэлсэн үетэй цаг хугацааны хувьд давхцаж байгаа бөгөөд бидний судалгаа "гепатитВ" -ын вакцинжуулалт манай оронд нэвтэрч тодорхой үр дүнд хүрсэн 1996-1998 оны үед хийгдэж байгаатай холбоотойгоор энэ нь HBV,HCV -вирусын халдварын архагшилтанд эдгээр вирусын нөлөөлөл, түүний өөрчлөлтийг харуулах үзүүлэлт байж болох юм. Өөрөөр хэлбэл "гепатитВ" вакцины үр дүнд гепатитын В вирусын халдвар тархалт буурч мөн тэр хэмжээгээр архагшилтын хувь багасч болох үндэслэлтэй. Гепатитын B(HBV), С(НСУ)-вирусын халдварын дараа 30-40 % нь архагшин, архагшисан хүмүүсийн 50 орчим хувь элгэний анхдагч өмөнгөөр өвчилж байгааг M.Colombo (1989), W.Lange (1992) нар тэмдэглэсэн байна.(4.5) Бидний судалгаагаар элгэний хавдар оноштой өвчтний 21.5 % -д HBV -вирусын гадаргуугийн эсрэгтөрөгч, 53.9 % HCV - вирусын эсрэгбие эерэг тодорхойлогдсон бол (8) Бү.Дашнямын судалгаагаар HBV вирусын халдвар элгэний хавдартай өвчтний 32 % -д HCV вирусын халдвар 72 % -д илэрч (7) Ж.Оюунбилэгийн хээр 48.3 % -д нь HBV вирусын 62.1% нь HCV вирусын халдвар бүртгэгдсэн байна. (6) anti-HBe, anti-HBs) илрүүлэх судалгааг тодорхой үечлэлтэй хийж байхыг зөвлөдөг.
Манай оронд энэ зөвлөмжийг ойрын хугацаанд судалгаа практик ажилд хэрэгжүүлэх эдийн засаг, текник хангамжийн зарим нөхцөл бүрэн хангагдаагүй гэж үзэж байна. Гепатитын В(НСУ),С(НСУ)-вирусын халдварын дараа архагших, вирус тээгч болж хувирах тохиолдол улс орон бүрт харилцан адилгүй байна.(5)
Манай эрдэмтэдийн тухайлвал Ж. Оюунбилэгийн судалгаагаар архаг гепатиттай өвчтний 60.7 % HBV, 45.6 % HCV вирусын халдвар тодорхойлогдсон (6) бол бидний судалгаагаар 30.2 %HBV, 58.3 % ньНСУ вирусын халдвар илрэв.
Энэ нь Ж.Оюунбилэгийн судалгаа 1990-ээд оны эхээр манай оронд "гепатит-В"-ын вакцинжуулалт хийж эхэлсэн үетэй цаг хугацааны хувьд давхцаж байгаа бөгөөд бидний судалгаа "гепатитВ" -ын вакцинжуулалт манай оронд нэвтэрч тодорхой үр дүнд хүрсэн 1996-1998 оны үед хийгдэж байгаатай холбоотойгоор энэ нь HBV,HCV -вирусын халдварын архагшилтанд эдгээр вирусын нөлөөлөл, түүний оөрчлөлтийг харуулах үзүүлэлт байж болох юм.
Өөрөөр хзлбэл "гепатитВ" вакцины үр дүнд гепатитын В вирусын халдвар тархалт буурч мөн тэр хэмжээгээр архагшилтын хувь багасч болох үндэслэлтэй.
Гепатитын B(HBV), С(НСУ)-вирусын халдварын дараа 30-40 % нь архагшин, архагшисан хүмүүсийн 50 орчим хувь элгэний анхдагч емөнгөөр өвчилж байгааг M.Colombo (1989), W.Lange (1992) нар тэмдэглэсэн байна.(4.5)
Бидний судалгаагаар элгэний хавдар оноштой өвчтний 21.5 % -д HBV -вирусын гадаргуугийн эсрэгтөрөгч, 53.9 % HCV - вирусын эсрэгбие эерэг тодорхойлогдсон бол (8) Бү.Дашнямын судалгаагаар HBV вирусын халдвар элгэний хавдартай өвчтний 32 % -д HCV вирусын халдвар 72 % -д илэрч (7) Ж.Оюунбилэгийнхээр 48.3 % -д нь HBV вирусын 62.1% нь HCV вирусын халдвар бүртгэгдсэн байна. (6)
Дээрх судалгаануудаас харахад элгэний хавдарын үүсэлтэнд HBV, HCV вирусын х тдварын хамаарал өндөр байгааг харуулахын зэрэгцээ HCV -ын халдвар
гнгуйлаж буй харагдаж байна. Донорын дунд хийсэн судалгаагаар бидний элтээр 16.2 % HCV, Ж.Оюунбилэгийнхээр 19.7 % (HCV), Ду Дашнямынхаар (HCV) байгаа нь (7) өөрөө өвчилснөө мэдээгүй зрүүл гэж ойлгож буй
уусээс цусны бэлдмэлээр гепатитын С вирусын халдвар дамжин тархах - хтал (R/R=1.2) өндөр байгааг харуулж байна. Дээрх судалгааний үзүүлэлтэнд
рлан донорын дунд хийгдэх гепатитын C(HCV) вирусын эсрэгбие илрүүлэх -гээ тогтмолжуулахын зэрэгцээ HCV вирусын халдвар эерэг илэрсэн "ЛГЛЫГ доноруудын TOO, өгсөн цусны хэмжээ, цусны хэрэгцээ зэрэг _ __. үдтэй харьцуулан судлах шаардлагатай юм. Түүнчлэн манай оронд -: ажилчдын дувд гепатитын НВҮ,НСУ вирусын халдвар тархалтыг "халдварт өртөх" үзүүлэлтээр нарийвчлан тогтоох судалгаа хийгдээгүй байна. Судалгааны энэ ажлыг хийж гүйцэтгэхэд төслийн хүрээнд ивээн. тэтгэсэн ХБНГУлсын Берлин хотын чөлөөт их сургуулийн профессор Х.Хаан, ХБНГУлсын эрдэмийн солилцооны алба болон Япон улсын Токио хотын их сургуулийн Эрүүл мэндийн бодлого төлөвлөлтийн анагаах ухааны салбарын эрдэмтэн нөхдөд талархал илэрхийлье.
Sero epidemiological Study of screening of hepatitis B(HBV) virus antigen (HBsAg) and hepatits C(HCV) virus antibody
B.Ganbaatar (ass. Prof. Dr.med) O.Chimedsuren (MD.MS)
The objective of this study is to determine the prevalence of hepatitis B and C among blood donors, patients with acute and chronic hepatitis etiology of livercancer in the Mongolian population. We tested 837 blood samples for HBsAg antigen and anti-HCV using Diagnostics of the 2-nd generation PA. Serodio-HCV Japan, Mast Diagnostics and Behringwerke Ag Diagnostics Germany.
The prevalence of patients with acute and chronic hepatitis 25.6% positive the HBV antigen and 38.5% patient were found to be anti-HCV positive of patients with livercancer 53.9% the anti-HCV. It is recommended to introduce HCV-screening in blood donors and HCV-antigen testes in patients chronic hepatitis.
We thank the cooperation the Tokyo University, the organization DAAD and Freien University Berlin for the Confirmatory studied and the Diagnostics-kits donated for this purpose.
 
 
 
Ном зүй

1. Goldfield.M, Sill.J, Black .H, et. al Hepatitis associated with the transfunsion of HBsAg negatine blood. Science pp353-351 (1970) \'
2. Choo. Q.L, Weiner.A.S, Kuo.G, et. al Isolation of a c DNA Clone derived from a blood non A, non B viral hepalatitis genome. Science 244, pp359-362 (1989)
3. Hensel.F.J, Heintges.W, Petry.C, et al Verlaufsformen der chronischen Hepatitis C bei viralen koinfektionen und zusatzlichen Lebererkrankungen
Dtsch.med.wschr. 123 /1998/ 161-166
4. Colombo. M, Choo,G.L, Del Ninno E, et. al Rrevalence of antibodies to hepalitis C virus in Patient with hepatocellular carcinom. Lancet 2, 1006-1016/1989/
5. Lange.W Diagnostik und Epidemiologic der Hepatitis C. Bundesgesundh. Bl. 5/92
6. Ж.Оюунбилэг, Х.Цацрал.., Монгол хүн амд гепатитын В,С,Д вирусын халдварын тархалтыг судалсан дүн. Вирус судлалын тулгамдсан асуудлууд ОПБХ-ын товчлол УБ. 1992,11-16
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1259
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК