Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2000, (005) 2000.No1(005)
Гуурсан хоолойн багтраа өвчний үед хэт ягаан туяагаар цус шарах, /УФО/ эмчилгээний аргыг эмийн эмчилгээний аргатай харьцуулсан үр дүн
( Судалгааны өгүүлэл )

С.Юндэн, Р.Даваадорж

 
Абстракт
С.Юндэн, Р.Даваадорж Хэт ягаан туяагаар цус шарах эмчилгээний арга нь анагаах ухаанд сүүлийн жилүүдэд нэвтэрч байгаа шинэ аргуудын нэг бөгөөд уушигны евчнүүдийн үед дархлалын болон цусны үзүүлэлтүүдийг сайжруулах зорилгоор өргөн хэрэглэж эхэллээ. Гуурсан хоолойн багтрааны халдвар, харшлын хэлбэрийн үед гадаадын судлаачдын туршсан хэт ягаан тяагаар шарах арга хэвлэлийн материалаар байгаа боловч, манай улсын эмнэлгийн практикт хэт ягаан туяагаар цус шарах арга дээрхи өвчний үед системтэй судлагдаж байсан дотоодын хэвлэлийн материал ховор байна. Иймд гуурсан хоолойн багтрааны халдвар харшлын хэлбэрийн үед хэт ягаан туяаны дархлалын хүчин зүйлсүүдийг идэвхжүүлэх үйпчилгээг шалгах, монгол хүний онцлогт хэрхэн нөлөөлж байгаа зэргийг судлах зорилго тавьсан юм.
Хэт ягаан туяаны үйлчилгээ нь: Лейкоцитын миграц ба үйл ажиллагааны чадвар, лимфоцитын дархлалын идвэхжил, моноцитийн макрофагийн ажиллагааг дэмжиснээр биеийн ерөнхий эсэргүүцлийг сайжруулж, дархлалын зохицуулга бий болгох механизм дээр тулгуурладаг. Хэт ягаан туяагаар цус, шарах ажилбарыг "Люксон"- 8М7РФ/ аппаратын тусламжтайгаар 254-395 нм-ийн хэлбэлзэлтэй хэт ягаан туяагаар 1 кг жинд 1мл цус байхаар бодож 10-20 мл/мин-ын хурдтайгаар 2 талын ажиллагаатай насосны тусламжтайгаар гүйцэтгэсэн болно. Энэ ажилбарыг хийхэд цус хураагдах битүүмжилсэн шилэн саванд урьдчилан 100 мл физиологийн уусмалд 1000-5000 ЕД гепарины уусмал бэлтгэнэ. Өвчтөнөөс цусыг тариурын зүү, судасны катетер, дуслын гуурсны тусламжтайгаар ихэвчлэн венийн судаснаас авна. Туяажилтын ерөнхий тунг хэт ягаан туяанд цааш, нааш цус нэвтрэн өнгөрснөөр тооцно.Курс эмчилгээг бүх өвчтөнд өнжөөд 5-7 удаа хийсэн болно. Хоёр бүлгийг харьцуулахад насны бүлэглэлээр 30-50 нас буюу дундаж насанд бүх өвчтөн багтаж байсан бөгөөд харьцуулсан бүлэгт байгаа хүний тоо тэнцүү байна. Эмчилгээний хоёр бүлгийн өвчтнүүд нь преднизолоны 15-20 мг ба гистамины эсрэг эм, эуфиллин зэрэг үндсэн эмчилгээ хийлгэж байсан болно. Хоёр бүлгийн өвчтнүүдийн эмчилгээний эхэнд байсан кпиникийн болон шинжилгээний үзүүлэлтүүд ойролцоо байв. Хяналтын бүлэгтэй харьцуулахад үндсэн бүлгийн өвчтний ор хоног 2-6 -гаар бага байв. Уушигний амьдралын багтаамж харьцангуй богионо хугацаанд нэмэгдэж, цусны ерөнхий шинжилгээний үзүүлэлтүүд улаан цогцосын тунах хурд лейкоцит, эозинофил, лимфоцит, моноцит хэвийн хэмжээнд богино хугацаанд (2-5 хоногийн хугацаанд) дөхжээ. Энэ ажилбарын туяажилтын тооцоог доорхи байдлаар хийлээ. /254/-3,21*1017 квант/сек, цусны урсгалын хурд 10 мл мин = 1,67*10"7м3/сек * 1050 кг/м3 Е/254/ = 7.82 1 0"19 Дж/квант.
Нийт дүн: Д/254/ - 2 /245/ хЕ/254/ : 2x3. 2117 7.82 10'19
 
-------------------- ---------------...-------------- _ 2863Дж/зл
10 мл/мин 1.67x10x1050
Zyгнэлт
Хэт ягааан туяагаар цус шарах эмчилгээний аргыг эмийн эмчилгээтэй хавсруулан :- ^ - илэхэд судалгаанд хамрагдсан үндсэн бүлгийн өвчтөнүүдийн гуурсан хоолойн : = —саа өвчний халдвар харшлын дахилт харьцангүй хөнген, богино хуГацаанд z-.z- zax дахилт хоорондын намжилтийн хугацаа уртсаж байна. 1 :са- хоолойн багтраа өвчний халдвар харшлын хэлбэрийн кортикостеройд-тохиолдолд хэт ягаан туяагаар цус шарах эмчилгээний аргыг суурь :- -"-.'Лгзэтэй харьцуулан хэрэглэсэн нь ашигтай байна.
?чэ э^-/лгээний аргыг хэрэглэскээр нийт хэрэглэх эмийн хэмжээ багасч, --_з-"-эх хугацаа богиносч, байгаа нь ор хоног эмчилгээний^ зардлыг хэмнэх ы - - засгийн ач холбогдолтой юм.
 
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 317
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК