Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2000, (005) 2000.No1(005)
Ходоод, дээрх гэдэсний шархлааны цус алдалт
( Судалгааны өгүүлэл )

О.Сэргэлэн, Б.Гоош

 
Абстракт
Судалгааны үндэслэл, явц, үр дүн
Ходоод, дээрх гэдэсний шархлаа өвчний үед зонхилон тохиолддог хүндрэлүүдийн нэг нь шархпааны цус алдалт юм. Бид УКТЭ-ийн Мэс заслын тасгуудад 1995-1999 онуудад ходоод, дээрх гэдэсний шархпааны цус алдалтын улмаас хэвтэж эмчлэгдсэн 31 өвчтөнд судалгаа хийж үзлээ.
Судалгаанд хамрагдсан өвчтөнүүдийн 28 (90.3%) нь эрэгтэй байв. Ходоод, дээрх гэдэснээс цус алдсан өвчтөнүүдийн 10 ( 33,33 %) нь 20-29, 10 (33,33%)нь 30-39, 4 (12,5%) нь 40-49, 4 (12,5 %) нь 50-59, 3 (8,9%) нь 60-аас дээш настай байгаагаас үзэхэд уг хүндрэл нь 40 хүртэлх насны эрэгтэйчүүдэд илүүтэй тохиолдож байна гэж үзэх үндэслэлтэй байна. Бидний судалгаанд хамрагдагсдын 58,3% нь тамхи байнга татдаг, 33,3% нь архи тогтмол хэрэглэдэг, бүгд хоолны дэглэм барьдаггүй болох нь тогтоогдсноос үзэхэд ходоод, дээрх гэдэсний шархпаанаас цус алдахад архи, тамхи хэт хэрэглэх, хоолны дэглэм баримтлахгүй байх явдал нөлөөлдөг гэж олонх судлаачид үздэгтэй дүйж байна.
Нэг болон түүнээс дээш жил ходоод, дээрх гэдэсний архаг шархлаатай явсан өвчтөний шархнаас ихэвчлэн цус алдсан байна (70,4%). Цочмог шарх 9мийн эмчилгээ сайн авч байгаатай холбоотойгоор цус алдалт цөөн байв.
Ходоодны шархыг байрлалаар нь ангилсан. Жонсоны ангилалын IV хэлбэр буюу ходоодны дээд хэсэгт байрласан шарх (биднийхээр 35.48%) ихэвчлэн цус алдан хүндэрч байгаад эмч мэргэжилтнүүд анхаарлаа төвлөрүүлэх нь зүйтэй юм.

Ходоод, дээрх гэдэсний шархлаа өвчнийг тусгай үүсгэгч буюу Н.Pylori эмгэг -эоөгч үүсгэдэг гэж үзэж буй өнөөгийн нөхцөлд уул эмгэг төрөгчийг илрүүлэх _,'нжилгээг шархтай хүн бүрт хийж байх шаардлага тавигдаж байгаа юм. Учир нь: - ^lori эмгэг төрөгчийг илрүүлснээр ходоод, дээрх гэдэсний шархыг цус алдаж -"ОЭХЭЭС нь өмнө эмийн эмчилгээгээр эдгээх бүрэн бололцоотой болох юм. -;-эад гэвэл ходоод, дээрх гэдэсний шархпааны 70-80 % нь энэ нянгаар :"3'дцэг болохыг судлаачид баталсан билээ. Бид 1999 онд ходоодны шархтай -д Н.Pylori илрүүлэх шинжилгээ хийж үзэхэд 8 тохиолдолд нь.уул эмгэг илэрсэн.='здоод дээрх гэдэсний шархпаанаас цус алдсан өвчтөнд цус тогтоох эмийн - э хийгээд дурангийн болон эмийн эмчилгээнд цус алдалт злгсоогүй 18
өвчтөнд мэс заслын эмчилгээ хийсэн. Мэс заслын эмчилгээнд шархыг өөлж оёх, цус алдаж буй судсыг оёх, боломжгүй үед ходоод тайрах хагалгаа хийж байлаа.
Хагалгааны дараа өвчтөнүүдийн 16,7% нь ямар нэг зовиургүй бүрэн эдгэрсэн, 45,8% нь кагалгааны шарх идээлэх, өвдөх, бөөлжих зэрэг бага зэргийн зовиур илэрч байсан боловч эмийн эмчилгээний дараа биеийн байдал нь сайжирсан. Харин 4,2% нь хагалгааны дараа шархлаа дахих, оёсон хэсэгт сорвижиж нарийсан хүндэрч давтан мэс засал хийсэн. Ваготоми хийгдсэн 12 өвчтөнөөс 23,5 %-д нь ваготомийн дараах хам шинж илэрсэн.
Эмчилгээний дараа өвчтөнүүдийн 12,5 % нь хүндрэлийн улмаас нас барсан. Өвчтөнд ходоод, дээрх гэдэсний шархпаанаас цус алдсанаас хойш хугацаа алдаж эмнэлэгт ирж хагалгаанд орсон, ходоодны оёдол тавигдаж хэвлийн гялтангийн түгээмэл үрэвсэл үүсэх, дахин цус алдсаны улмаас голлон шалтгаалж нас барсан байна.
Дүгнэлт
Бид ходоод, дээрх гэдэсний шархпаатай өвчтөнүүдэд 5 жилийн судалгаа хийсний дүнд дараах дүгнэлтэнд хүрлээ.
1. Ходоод, дээрх гэдэсний шархпааны цус алдалт нь харьцангуй залуу, ид хөдөлмөрийн насны хүмүүст илүүтэй тохиолдож байна.
2. Ходоод, дэээрх гэдэсний шархпаа өвчний үед Н.Pylori эмгэг төрөгчийг тодорхойлж, шалтгааны эсрэг өвөрмөц эмчилгээ системтэй хийх шаардлагатай байна.
3. ходоод дээрх гэдэсний шархпаанаас цус алдсан үед эмчилгээний тактикийг зөв сонгох, төгс мэс заслын эмчилгээ хийх нь илүү үр дүнтэй байна.
Resume
Bleeding gastric and duodenal ulcer
We have conducted an investigation among 31 patient with bleeding gastric and duodenal ulcer.
About the statistics concerned with ages, A is a different according to the degree of bleedind. 33,33 % of the patients that included in the investigation are ages between 20-29 and 33,33 % are ages between 30-39.
We reached to the conclusion that comparatively young ages are more Vulnerable forit Maor investigations for the purpose of classifying of gastric ulcer we have used Johnson's type and frorH bleeding patients 35.48% was IV type.
Nowadays researchers have put their attention to H. Pylori for discovering reasons of gastric ulcer and in connestion with it, we have conducted investigations on 10 patient and 8 of them have
H.Pylori. 18 patient of 31 are undergone surgical operations and 4.2% of them are undergone operations 2times or more. Main reason of repeated operations is post-operation hemorrhage, recurrence ulcer,

 

Ном зүй

I. Черноусов А.Ф., Богопольский П.М., Курбанов Д.С Хирургия язвенной болезни желудка и двенадцатиперстной кишки 1996, стр 39-46
2. Lazar J. Greenfield, Michael W. Mulholland Surgery-Scientific Principles And practice 1993 p. 694-698.
3. Roher H.P., Imhof M„ Goretzki P.E., Ohmann C Ulcer Surgery 96-choice of methodsin An emergency Chirurg . 67- ( 1 ) ; 20-5, 1996. Jan
4. Fock K.M. Helicobacter pulori infection - current Status in Singapore Annals of the Academy of Medicine, Singapore 26 ( 5 ) ; 637-41, 1997 sep
5. Тимербулатов B.M., Хасанов А.Г., Фаязов P.P. и др Малоинвазивные технологии в хирургии язвенной болезни. Ж-Хирургия, № 5 1993 стр 21
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1332
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК