Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2000, (005) 2000.No1(005)
Архаг пиелонефрит бүхий өвчтөний шээсэнд хийсэн нянгийн шинжилгээний дүнгээс
( Судалгааны өгүүлэл )

С.Балгансүрэн,.Т.Дэлгэрсайхан, П.Эрдэмбилэг

 
Абстракт
Бактёриури /шээс нянтах/ нь урологи, нефрологчдын анхаарал татсан асуудлуудын нэг билээ. Бөөрний өвчнйи 14% -гпиелонефрит эзэлдэг бөгөөд, үүний 1/3 нь идээт хэлбэрээр илэрдэг байна. Ихэнх судлаачид пиелонефрит өвчний шалтгаанд нян голлох үүрэгтэй гэж үздэг. И.Г.Лукач, Л.В.Солошенко /1974/ нар бөөр, урологийн 540 өвчтөний шээсийг шинжлэн 246 сорьцноос 269 нянгийн есгөвер ялгажээ. Эдгээрийнн 39.8 %нь протей, 30.8% -г гэдэсний савханцар, 12.7%-г хөх идээрийн савханцар, 9.7 %-г стафилококк, 3.3%-г стрептококк, 1.5% -ийг меөгөнцөр тус тус эзэлж байв. А.М.Войно-Ясенецкогийн /1978/ судалгаагаар пиелонефрит үүсгэгчийн 50%-нь Staphylococcus epydermidis, 42% нь гэдэсний савханцар байгаа нь тогтоогджээ.Л.С.Зыкова, И.Г.Бачурин нарын судалгаагаар /1967,1997/ бактериурийн үед нянгийн ассиоциац 1.6-11% орчим илэрчээ. Пилеонефритийн үед шээсэнд зөвхөн давтан шинжилгээгээр нян илэрч байсан бөгөөд, пиелонефритийн илэрхий шинж тэмдэгтэй хүмүүсийн 5.5%-д нь шээснээс нянгийн ургал өгөөгүй байсан /И.Г.Бачурин 1967/ бол ,1990 оны үед Е.М.Тареев, Drake.T.A нарын судалгаагаар дээрхи хувь 60-70% болж нэмэгджээ. Энэ нь нянгийн эсрэг бэлдмэлүүдийг сүүлийн үед өргөн хэрэглэж байгаатай холбоотой байж болзошгүй гэж дээрхи судлаачид үзэж байна /2.6/. Гэхдээ шээсэнд нян илрээгүй ч эдгээр өвчтөнүүдийн цаашид өвчин даамжирч болох өртөмгий бүлгийн хүмүүс гэж үзнэ /1/. Манай улсад энэ талаар хийсэн судалгааны ажил хомс байна. Судалгааны зорилго ЗХКТГ-н ХЯТҮГ дотрын тасгуудад 1997-1998 онд архаг пиелонефрит гэсэн ундсэн болон дагалдах оноштойгоор хэвтэж эмчлүүлсэн өвчтөнүүдийн бактериурийн этиологийн бүтцийг тодорхойлоход оршино. Судалгааны хэрэглэгдэхуун ба аргачлал
Бидний судалгаанд нийт 195 өвчтөн хамрагдсаны 61хүн нь /31.28%/ эрэгтэй, 134 хүн нь /68.71%/ эмэгтэй байсан. Шинжилгээнд өвчтөний өлөн шээсний дунд хэсгээс ариун шилэнд сорьц авч, түүнийг Францийн bio Merieux пүүсэд үйлдвэрлэсэн BLood agar base-д суурилсан цустай агар, Эндо, өндөг давстай агар болон, Saburo - gentamycine -chloramphenycole agar Mac conkey agar-т Рябинский-Родоманы аргыг баримтлан, Uryline-system-д өөрийн нь аргачилалын дагуу тус тус тарьж 37 С-д 18 цаг өсгөвөрлөн, биохимийн шинжээр нь нянг ялган дүйж, Берджийн ангиллаар ангилав. Шинжилгээний эерэг дүнд 1 мл шээсэн дэх нянгийн колони үүсгэх 103зэрэгт ба түунээс дээшхи нэгжийг хамруулав. Судалгааны дун. зөвшлөгөө Нийт 195 хүний шээсийг шинжилэхэд 72-т нь буюу 36.92%-д нь бактериури илрэв. Үүнээс эмэгтэйчүүдийн 77,8 %-д нь бактериури ажиглагдлаа.36-45 насны эмэггэйчүүдийн шээсэнд нянгийн ургал илүүтэй тааралдсан. бактериури, нийт бактериурийн /30.56/-Г эзлэж байна. Нянгийн өсгөврийн 3.55%-нь Staphilococcns aureus, 23.61 % нь Staphylococcus epidermidis, 22.2% нь Staphilococcus coagulase negative, 19.44%-нь E.coli, 2.78% Proteus, 1.39% нь Candida albicans -p үүсгэгдсэн байв. Дээрхи нянгууд нь монокультур хэлбэрээр илэрсэн. Нийт үүсгэгчийн 76.38%-г грам эерэг, 22.2%-гграм сөрөг нянгууд, 1.39%-г меөгөнцер эзлэж байна.
Лүгнэлт
1. Архаг пиелонөфрит өвчний үөд бактериурин шинжилгээнд хамрагдсан хүний 36.9%-д нь илэрсэн.Энэ нь Е.М.Тареев, DrakeT.A нарын судалгаатай үндсэндээ тохирч байна.
2. Нийт бактөриури илэрсэн хүмүүсийн 30.5%-г 36-45 насны эмэгтэйчүүд эзлэж байгаа нь эдгээр насны эмэгтэйчүүдийн дунд бөөр, шээснйи замын өвчлөл их байгааг харуулж байна.
3. Бактериурийн 30.5% нь Staphylococcus aureus, 23.61% -^Staphylococcus epidermidis 22.22 %-нь .Staphilococcus coagulase negative,19.4% HbE.coli, 2.7% -нь Proteus, 1.39-%нь Candida albicans-aap үүсгэгдсэн нь гадаадын судлаачидын судалгаатай харьцуулахад манай нехцөлд грам эерэг нянгаар үүсгэгдсэн халдвар давамгайлах хандпагатай байгааг харгалзан, эмчилгээний зарчмыг боловсруулахад анхаарал хандуулахыг харуулж
Ном зүй

1. Ю.АПытель.И. И. Золотарёв. Нөотложная урология. Москва.Медицина.1985 он. хуудас 75-76.
2. А.В.Люлько .Б.С.Горев идр. Пиелонефрит.Здоровье. 1989 он хуудас5-15.
3. И.Е.Тареееа, Н.А. Мухина.Справочник по нефрологии.Москва.Медицина. 1986 он хуудас 277-278.
4. С.Клар, С.Г. Массри. Соврөмөнная нефрология. Москва.Медицина.1984 он хуудас 80.
5. Л.С.Зыкова. Роль персистентных характеристик микрофлоры в этиологической диагностике и определении источников инфицирования органов мочевой системы при пиелонефрите у детөй первого года жизни.Журнал микробиологии 1997 он №4 хуудас 98-102.
6. А.А.Копейка, К.И.Савицская и др .Характөристика бактериурий при нөкоторых урологических заболеваниях. Журнал микробиологии. 1995 он Nas хуудас12-13.
7. Calvin M.Kunin .Urinary Tract Infections in females.Clinical Inf.Disease. 1994. № 18. 1-10
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 604
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК