Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2000, (005) 2000.No1(005)
Цусны даралт ихсэх өвчний 1 ба 2 дугаар үеийг дасгал хөдөлгөөнөөр эмчлэх нь
( Судалгааны өгүүлэл )
Р.Эрдэнэчимэг, Б.Эрдэнэчимэг
 
 
Абстракт
Судалгаааны үндэслэл Цусны даралт ихдэх өвчин (ЦДИӨ) -тэй тэмцэх явдал дэлхий дахины нийтлэг асуудал юм. Өндөр хөгжилтэй орнуудад насанд хүрсэн хүн амын 25% нь ЦДИӨ-тэй байна. Хөгжиж байгаа орнууд туүн дотор Монгол оронд энэ үзүүлэлт багагүй тохиолддог. Сүүлийн 10 жилийн дунджаар ЦДИӨ нь зүрх судасны нийт өвчлөлийн 39,2%, зүрх судасны өвчнөөр нас барсан нийт тохиолдлын 39,7 %-ийг эзэлж байгаа юм.
Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороонд зүрх судасны нийт өвчлөлийн 54.2%, өрхийн эмчийн диспансер хяналтын 27,8%%-ийг ЦДИӨ эзэлж байна.
Нөгөө талаар ЦДИӨ нь зүрх тархины цусны эргэлтийн хурц хямрал (зүрхний шигдээс, тархины цус харвалт) -ыг нөхцөлдүүлэх хүчин зүйл болох учраас үүнтэй тэмцэх явдал олон талын практик ач холбогдолтой болно.
Иймд өнөөгийн нөхцөлд өрхийн эмч ЦДИӨ-ний халгаат хүчин зүйлийг арилгаж, өвчнөөс урьдчилан сэргийлж, цаашид даамжруулахгүй байх ёстой. Зорилго
Үйлчлэх хүрээний хүн амын ЦДИӨ-ний 1 ба 2 дугаар үе шат гэж оношлогдсон хүмүүсийн цусны даралт ихсэлтэнд нөлөөлж буй халгаат хүчин зүйлийг тодруулж, цусны даралт ихдэлтийг дасгал хөдөлгөөнөөр эмчлэхэд судалгааны зорилго оршино. Зорилт
1. Судалгаанд хамрагдсан хүмүүст ЦДИӨ-ний халгаат хүчин зүйлийг судлан тодруулах
2. ЦДИӨ-ний 1 дүгээр үе гэж оношлогдсон хүмүүсийг дасгал хөдөлгөөнеөр эмчлэн, үр дүнг тооцох
3. ЦДИӨ-ний 2 дугаар үе гэж оношлогдсон хүмүүст даралт бууруулах эм, дасгал хөдөлгөөнтэй хавсран эмчилж, үр дүнг тооцох
Үр дүн
1. ЦДИӨ-ний халгаат хүчин зүйлд таргалалт 54.5-60.0% ,хөдөлгөөн бага 56.0-59.0 % амьдралын хэв маяг 54.5-56.0% байгаа ба эдгээрээс гадна эрэгтэй чүүдэд тамхины нөлөө 81.8 % байна.
2. ЦДИӨ- ий 1 үе гэж оношлогдсон 36 хүнийг дасгал хөдөлгөөнөөр эмчлэхэд, тэдний 94.5 %нь артерийн даралт хэвийн болсон.
3. ЦДИӨ- ий 2 үе гэж оношлогдсон 11 хүнийг даралт бууруулах нэг бүлгийн эм сонгон, дасгал хөдөлгөөнтэй хавсран эмчлэхэд.тэдгээрийн 81.8% нь артерийн даралт хэвийн болсон.
Дүгнэлт
1. Цаашид ЦДИӨ -ий халгаат хүчин зүйлийг хувь хүнд нарийвчлан тодорхойлж.арилгах нь зүрх судаснь: өвчлөлийг бууруулахад ихээхэн нөлеөтэй нь харагдаж байна.
2. Биеийн хөдөлгөөнийг ихэсгэж .дасгал хөдөлгөөнийг тогтмол хийх нь ЦЦИӨ -ийг эмчлэх, урьдчилан сэргийлэхэд үр дүнтэй байна.
3. Дасгал хөделгөөнөер даралтыг бууруулах нь эдийн засгийн хувьд хямд төсөр.хувь хүнд хор нөлөө багатай байна.
Abstract on Treatment of I and 2stage Hypertension using exercise 47 of 81 patientswho were diagnosed Hypertension I and 2 stage were involved in this study. 22 of patients were males and 25 patients were females. 36 patients had Hypertension I stage. Risk factors for high blood pressure
1. Over weight
2. Inactive life style
3. Excees sodium salt intake
4. Cigarette among the males
36 patients who were diagnosed wite Hupertension istage were treated with exercise High blood pressune decreased to normal in 94.5 kf this group.
11 patients were treated with exercise and group one drug. Inthis group patients 81.8 of them showed blood pressure decrease to normal.
The study shows us patients8 whowere diagnosed Hypertension I and 2 stageswere treated with exercise. This treatment is cost effective and nontoxic.
 
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 555
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК