Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2000, (005) 2000.No1(005)
Аян замын тэмдэглэл
( Товч мэдээлэл )
Я.Дагвадорж, Г.Зулхүү, Д.Лундиа
 
 
Абстракт
Өнгөрсөн 10 сард Щвейцари улсын Базель хотноо "Олон улсын элэг судлаачдын симпозиум болов. Уг симпозимиумыг холбооны Герман улсын Фрай бургийн иргэн, шинжлэх ухааны доктор Хэрбэрт Фальк санхүүжүүлдэг бөгөөд хоёр жил дутамд нэг удаа болдог юм.
Энэ удаад бага хурлын хөтөлбөрт Аутоиммуно гөпатитын шалтгаан, эмгэг жам, эмнэлзүй, эмчилгээ, элэгний цирроз өвчний үүсэл, хөгжил, онош, эмчилгээ, түүнчлэн элэгний өвчин эмгэгийн оношлох эндоскопын аргууд гэсэн гурван том цогц асуудлыг хэлэлцэв.
Симпозиумд 66 орны 1500 гаруй эмч, эрдэмтэд оролцов. Олон улсын эрдэм шинжилгээ онол практикийн энэхүү томоохон хуралд U. J. Desmet, A.M.Di. Bisceglie, K.P.Maier, R.Schid, Manns.M, M.Doss, S.Sherlock, Логинов.А.С зэрэг дэлхийд нэр цуутай эрдэмтэд, судлаачид оролцож, лекц уншсан ба хурлыг тэргүүлэн удирдав.
Мөн ханын илтгэл 390-г шалгаруулан хурлын хураангуйд хэвлэн оролцох урилга олгосон юм. Үүнд бидний явуулсан "Хүүхдийн дөльта гепатит" "Элэгний давшингуй явцтай архаг өвчнүүдийн шалтгаан, эмнэл зүйн зарим онцлог" мөн "Хүүхдийн архаг вируст гепатит" гэсэн гурван илтгэл орсон юм. Хурлын үеэр сүүлийн 2 жилд элэг судлалын салбарт эрдэм шинжилгээний шилдэг туурвисан залуу эрдэмтэдэд Ханс Попперийн нэрэмжит шагнал /диплом, 25000 DM/ гардуулах ёслол болов.
Уг шагнапыг энэ удаад "Гепатитын С вирусийн дре1/ дрө2 рекомбинант вакцинг сармагчинд туршсан Германы Берлин, Фрайбургийн эрдэм шинжилгээн/й хамтлагт олгов.
Мөн ханын узүүгэн-ээр ирүүлсэн шилдэг илтгэлүүдийг шалгаруулан шагнав. Түүнээс -адна жуулчлалаар болон хуралд оролцож байгаа хүмүүсийг Францын түүхийн дурсгалт газрууд болон Альпийн ннурууны өвөрт орших Түүнэ xcr руу усан снгоцоор аялуулан баяЪгав. Фалькийн сан нь байгуулагдсан цагаасаа хойш олон улсын чанартай ийм томоохон эрдэм шинжилгээ онол практикийн бага хурлыг 100 гаруй удаа зохион байгуулж байгаа бөгөөд мөн !~епатафальк, Урсофальк, Салофальк, Цинкфальк, Лактофальк зэрэг ходоод гэдэс: элэгний мөн дархлааны эмгэгийг засах олон эмүүдийг үйлдвэрлэдэг.
Хурлын үеэр элэг болон ходоод гэдэсний өвчин эмгэгүүдийг оношлох эмчлэх явдал үндсэндээ молөкул биологийн түвшинд хүрсэн болох нь харагдпаа. Ялангуяа архаг В.С гепатитын оношлогоонд вирус судлал, молекулын шинжилгээний аргууд өргөн нэвтэрч байгаа нь мэдрэгдэв.
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 188
Судлаачдын бусад өгүүлэл
Сүүлд хийгдсэн
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК