Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 1999, (004) 1999.No4(004)
РАДИОЛОГИЙН оношлошоны одоогийн БАЙДАЛ, ЦААШДЫН ТӨЛӨВ, ИРЭЭДҮЙ
( Судалгааны өгүүлэл )

Д.Гончигсүрэн

 
Абстракт
Хүн төрөлхт өн шинэ мянганы босгон дээр нэгэнт хүрч ирсэн энэхүү өндөрлөгөөс 100 гаруйхан жилийн түүхтэй Радиологийн шинжлэх ухааны хөгжлийг харахад бидний төсөөлж ч байгаагүй өндөр түвшинд хүрсэн байна. Анагаах ухааны бүх салбарын дотроос дэлхийн техник, технологийн
хөгжилтэй ямагт мөр зэрэгцэн, түүний шууд тусгал болон хөгжиж ирсэн салбар бол Радиолог юм (5). Анагаах ухааны Радиологийн салбарын хөгжлийн илэрхийлэл нь хүнтш биеийн эрүүл ба эмгэг байдлыг Радиолог оноьчлогооньт
4 бүх төрлийн аргуудаар асар өндөр нарийчлалтайгаар, бодит агшинд кь, үйл ажиллагааны нь өөрчлөлтийн хамт дүрслэн гаргаж чадцаг болсон явдал юм. Сүүлийн 10 жилд анагаах ухаанд Эмчилгээний Радиолог гэсэн шинз салбар асар хурдтай түрэн орж ирсэн нь эмчилгээний үр дүн өндөртэй, эдийн засгийн хувьд нзн хямд, эмчилгээний явцад өвчтөндөө зовиургүй зэрэг олон давуу талтай болох нь батлагдлаа (9).
Клиникийн Анагаах Ухааны томоохон тулгуур баганы нэг болсон Радиологийн шинжлэх ухааны үүсэл, түүний хөгжлийн өнөөгийн түвшин нь Рентген цацрагийг нээсзн агуу их нээлтээс үүдэлтэй юм. 1895 оны 11 сарын 8 нд ^ерманы Вюрцбургийн Их Сургуулийн Профессор В.К.Рентген өндөр хүчдэлийн кадотын туяаг судалж байхдаа, Анагаах ухааны Оношлогооны салбарт түүхэн эргэлт гаргасан шинэ төрлийн ИКС (X) цацрагаа нээжээ. Ийнхүү өнөөдрийг хүртэл бүтэн зууны турш Рентген шинжилгээиий арга Радиологийн салбарт голлох үүргийг гүйцэтгэсээр ирсэн бөгөөд цацрагийн хамгаалалт муутай, харанхуй өрөөнд шинжилгээ хийдзг байсан анхны аппаратуудаас эхлээд орчин үеийн алсын удирдлага, телевизийн системт рентген аппаратууд, рентген Компыотерт Томографи (КТ), Ангиографийн төхөөрөмжүүд цөм л В.К.Рентгений нээсэн Х-цацрагаар оношлогоо эмчилгээ явуулж байна.
XX зууны дунд үеийг хүртэл дүрслэл оношлогооны салбарт Рентген шинжилгээ дангаар ноёлж байсан бол 1950 оноос Ангиографи, Цөмийн онош
зүй, 1970 оноос Хэт авиан оношлогоо, Компыотерт Томографи, 1980 оноос Соронзон Резонанст Томографи (СРТ) болон Интервенциональ радиологийн (Interventional Radiology) шинэхэн салбарууд гарч ирснээр Радиологийн
Шинжлэх Ухаан (ШУ) Клиникийн Анагаах Ухааны (АУ) Тэргүүлзх салбар болох ирээдүй нээгдсэн юм. 1972 онд Английн физикч G.Hounsfield, Америкийн физикч M.Cormak нар Х-цацраг, Компыотер хоёрыг нягт холбон, анхны КТ-ийг бүтээсэн нь Х-цацрагийг нээснээс хойш Радиологийн салбарт гарсан хоёрдох хувьсгал байлаа, Энэхүү нээлтийн дараа Позитрон Эмиссийн Томографи (ПЭТ), СРТ зэрэг асар ирээдүйтэй оношлогооны щинз аргууд гарч ирсэн билзэ.
Дүрслэл оношлогоо буюу Радиолог оношлогоо нь- Өвчнийг илрүүлэх, түунээс урьдчилан сэргийлэх зорилгоор хүний биеийн эрүүл ба эмгэг өерчлөлтөд орсон эрхтэн, системийн бүтэц, үйл ажиллагааг судлахад янз бүрийн цацрагийг ашигладаг ШУ юм.
Өнгөрсөн хэдэн арван жилд гарсан технологийн шинэчлэл нь радиолог оношлогооны салбарт хувсгал гарахуйц өөрчлөлт хийсэн. Биотехнологийн хөгжил нь Радиологийн хөгжлийн салшгүй хэсэг юм. 100 гаруй жилийн турш голчлон морфолог ба анатомийн өөрчлөлт дээр суурилж байсан оношлогооны радиологийн уламжлалт үүрэг роль нь үйл ажиллагаа ба биохимийн өөрчлөлтөд үндэслэх чиглэл рүү маш хурдтай шилжиж байгааг Соронзон Резонанст спектроскопи болон үйл ажиллагааны СРТ-ийн дүрслэлийн аргууд илтгэ.н харуулж байна.
Радиолог оношлогооны үндсэн аргуудыг дотор нь 2 үндсэн бүлэг болгон ангилна.
А. Хүний биеийг цацрагаар шинжлэх (in vivo шинжилгээ), Үүнд :
1. Рентген шинжилгээний аргууд (рентген КТ)
2. Радионуклид шинжилгээ
3. Хэт авиа
4. Соронзон Резонанст Томографи
5. Термографи
Б. Цус, шүүрэл, биоптат,.экскрет зэргийг цацрагаар шинжлэх (in vitro), Үүнд :
1. Радиоиммунологийн анализ
2. ГТозитрон Эмиссийн Томографи
3. Идэвхжилийн анализ
4. Соронзон резонанст Спектроскопи
Оношлогооны Радиолог нь ирээдүйд 3 үндсэн чиглэлээр хөгжих төлөв, хандлагатай байна,
1. Эмнэлгийн радиолог : дүрсийг үнэлэх онош тавих
2. Мэс заслын радиолог : интервенциональ радиолог буюу өвчтөнд хамгийн зовиур багатай оношлогоо-эмчилгээ хийх (minimally invasive)
3. Эсийн радиолог : Физиолог, бодисын солилцоо болон биохимийн салбарт Манай улсын Радиологч эмч нар рентген оношлогоо, цөмийн онош зүй, хэу
авиан оношлогоо,туяа эмчилгээний мэргэжилүүдээр ажиллаж байгаа бөгөөд сүүлийн үед Ангиолог-Интервенциональ радиологийн шинэ чиглэл гарч ирж байна. Радиологийн эдгээр чиглэлүүд нь дүрсийг гаргаж авах, компьютерээр боловсруулах техникийн ойлголт ба үндэс, дүрсийг таних, үнэлгээ өгөх онолын асуудал, оношлогоог алгоритмчлэх зэрэг ерөнхий онолын үндсээрээ нэгдмэл байдаг. Радиологийн ШУ нь оношлогооны аргуудаараа дотроо улам бүр нарийсан, хөгжиж байгаа хэдий ч оношлогоо, эмчилгээг нэгдэж хийх, харилцан бие биеэ нөхөх, цацрагийн аюулгүй байдлыг хангах шаардлагуудын улмаас Радиологийн буюу Оношлогооны тасаг, төвүүдэд нэгдэх хандлага ажиглагдах боллоо.
Радиологийн ШУ-ны зорилго нь хүний биед үүссэн эмгэг байдлыг эрт илрүүлэх, нэгэнт үүссэн өвчнийг найдвартай оношлох, зарим тохиолдолд эмчлэх, эцэст нь организмын үйл ажиллагааны ба бүтцийн сэргэлтийг тодорхойлоход оршино.
Рентген шинжилгээ Түүхийн хувьд Радиологийн аргуудын Пионер нь бөгөөд хамгийн өргөн тархсан оношлогооны шилдэг арга юм. Рентген шинжилгээний арга нь өвчтөнд зовиургүй, бараг бүх эрхтэн системийг шинжлэх бололцоотой. энгийн, хурдан зэрэг олон давуу талуудтай. Орчин үеийн дийлэнхи рентген аппаратууд компьютерийн удирдлагатай (computed radiography), автомат ба лазерийн зураг боловсруулах аппараттай холбогдсон бөгөөд дигиталь (digital system) системээр ажиллах болсон нь ( digital subtraction angiography, digital radiography) дүрслэлийн чанарыг эрс сайжруулж, өвчтөнд хэрэглэх тодосгогч бодисын тун ба цацрагийи ачааллыг хэдэн арав дахин бууруулж чадсан (1). Ялангуяа хүүхэд, эх-барихын практикт хэрэглэхэД нэн тохиромжтой болсон. Компыотерийн техник нь аналог рентген дүрсийг матрицийн дүрслэлд шилжих нөхцөлийг бий болгосон. Дигиталь радиографийн арга нь рентген дэлгэц дээрхи дүрс телевизийн системээр дамжин, аналог-цифрийн осгөгчид хүрэхдээ бүх цэгийн гэрэлтэлтийн эрчмийн утга нь тоогоор илэрхийлэгдэн, компыотер энэхүү тоон кодыг боловсруулсны дараа дэлгэц дээр тодорсон дүрсзэр илэрхийлэн гаргах зарчимд тулгуурладаг.
Харин Дигиталь ангиографийн (Digital subtraction angiography) хувьд тодосгогч бодис хийхийн өмнө шинжлэх гэж буй эрхтэн системийн дүрсийг анолог-цифрийн өсгөгчөөр түүний сүүдрийн эрчимд тохирох тоон утганд хузиргаж компьютерийн санах байгууламжид дамжуулах ба энэхүү компьютерт боловсрогдсон анхны тоон илэрхийллийг дэвсгэр дүрс гэнэ. Үүний дараа судсаар тодосгогч бодис шахаж байх үеийн дүрс дээрхи аргаар боловсрогдох ба түүнийг тодорсон дүрс гэнэ. Эцэст нь компыотерийн тусгай программаар тодорсон ба дэвсгэр дүрсийн хооронд took хасалт явагдаж, зөвхөн дүрсийн нэмэгдсэн тодролын мздээллийг өөртөө агуулсан дүрс буюу ■/одосгогч бүхий судасны системийн зураг дэлгэц дээр гарна. Энэ үед судасны зураглалтай яс болои бусад эрхтэн, системийн сүүдэр давхцахгүй гардгаараа илт давуу талтай юм.
Одоогоор сумын зарим эмнэлгийг эс тооцвол манай улсын бүх эмнэлгүүд Рентген шинжилгээний кабинеттай боловч сүүлийн арван жилд техникийн шинэчлэл дорвитой хийгдэзгүйн улмаас эмнэлгүүдийн 60 гаруй хувь йь 1985 оноос өмнө үйлдвэрлэгдсэн Оросын рентген аппарат ашиглаж байна. Клиникийн 2-р Эмнэлэгт Японы засгийн газрын тусл.амжаар хамгийн орчин үеийн оношлогооны аппаратууд бүхий рентген тасаг байгуулж байгаа нь манай улсын Радиологийн салбарын хөгжилд нэгэн томоохон алхам болж байна.
Компыотерт Томографи КТ-ийг бүтээсэн явдал нь Х-цацрагийн нээлтийн дараа гарсан, ач холбогдлын хувьд түүнтэй дүйхүйц гайхамшигт ололт амжилт байлаа. Орчин үеийн техник-технолог, электроникийн үсрэнгүй хөгжлийн үрээр овор багатай, зөөврийн болон суурин олон төрлийн аппарат бүтээгдэж, түүний хүчин чадлын гол илэрхийлэл болсон зүслэг хийх хурд (1,0-0,03 сек), зүслэгийн зузаан (1,0-2,0 мм), дүрслэлийн чанар эрс сайжирч, улмаар компыотерт авагдсан мэдээллээр 3 хэмжээст дүрс бүтээх, судасны зураглал гаргах (CT-Angiography), хөндийт эрхтэн ба гуурсан хоолойг ханыг шинжлэх CT-Endoscopy), хүний биеийн физиологийн хөдөлгөөнийг бодит агшинд нь ткнжлэх (Virtual СТ) бололцоо бүрдсэн нь оношлогооны болоод КТ-ийн • яналтан доор хийдэг эмчилгээний боломжийг улам сайжруулсаар байна. КТ-гйн 3 хэмжээст ангиографаар судасны бүтэц, түүний эмгэгүүд, тухайлбал . дасны цүлхэн, артер-венийн мальформаци, судасны бөглөрөл, нарийсалт зэргийг хялбархан илрүүлж байна. Өнөөдөр алхамаар зүслэг хийдэг ердийн КТ -ъ өндөр хурдтай спираль КТ болон хэт хурдан Электрон КТ-д байраа хэдийн ^зьж өгсөн. КТ-аар хийж буй ангиографи, эндоскопийн шинжилгээнүүд нь өвчтөндөө ямарч зовиургүй (noninvasive), өгч буй мэдээллийн чанар ямагт сайжирч байгаа зэрэг нь дээрхи салбарт нэгэн шинэ чиглэлийг нээж өгч байна. КТ-ийн аксиаль дүрслэлийн орон зайн өндөр шийдэл нь түүний хяналтан доор бүх эрхтнээс биопсийн шинжилгээ авах, зарим төрлийн эмчилгээ хийх (шингэн соруулах, эмийн бодис шахах) өргөн боломжийг бүрдүүлсэн билээ.
Соронзон Резонанст Томографи СРТ-ийн аргыг эрдэмтэд XXI зууны хамгийн ирээдүйтэй, оношлогооны чадамж нь улам сайжрах сайн аргад зүй ёсоор тооцрж байгаа бөгөөд орчин үед тогтвортой магнит бүхий СРТ-ийн аппаратуудыг хамгийн өргөн ашиглаж байна.
СРТ-ийн арга нь өвчтөнд ямарч цацрагийн хор нелөөгүй, шинжлэж буй эрхтний дүрсийг дурын хавтгайгаар зүсч дүрслэх чадвартай ба төв мэдрэлийн систем, зөөлөн эд, үе, түүний холбоосуудын эмгэгийг оношлох хамгийн шилдэг арга юм. Түүний ганц дутагдалтай тал нь биедээ металл байрлуулсан (зүрхний хэм зохицуулагч, нейростимулятор, хагалгааны үед тавьсан хавчаарууд) өвчтөнд шинжилгээ хийх боломжгүй байдаг. Орчин үед СРТ-аар судасны (MR angiography) ба цөсний ( MR cholangiopancreatography) замыг шинжлэх явдал өргөн нэвтэрч, өмнө нь зөвхөн Ретроградхолангиографи, КТ-аар авдаг байсан мэдээллийг богино хугацаанд, дүрслэлийн өндөр чанартайгаар гарган авах боломж бүрдлээ (2).
Хэт авиан шинжилгээ Орчин үед зхографи допплерографийн хослол болсон дуплекс эхографийг өргөн ашиглах боллоо. Энэ арга нь судасны бүтцийн дүрсийг түүкий цусны урсгалын мэдээлэлтэй харьцуулан шинжлэх боломжийг олгосон, Сүүлийн 10 жилд улаан хоолой, шулуун гэдэс, үтрээ болон том судсыг шинжлэх зориулалттай олон төрлийн датчикууд бий болсноор хэт авиак шинжилгээ хүрээгээ тэлж, улам нарийсаж байна (3). Нөгеө талаар хэт авиан аппаратуудын тоо, нэр төрөл асар их нэмэгдэж, хегжингүй орнуудад жирийн эмч нарын байнгын хэрэглэдэг гарын доорхи багажын нэг болоод байна. Сүүлийн нэг жилийн дотор манай улсын клиникийн томоохон эмнэлгүүд эхокардиографи болон өнгөт допплер бүхий хэт авиан оношлогооны орчик үеийн агшаратуудаар тоноглогдож байна. t
 
Радионуклид оношлогоо Түүний хамгийн гол хэрэгсэл нь Гамма-камер болсон ба дүрслэлийн шилдэг арга нь Гамма-сцинтиграфи юм. Статик сцинтиграфийн шинжилгээний үед эрхтнийүйл ажиллагааны анатомийг судлах ба түүнд байж болох цацрагт идэвхит изотопын хуримтлал нэмэгдсэн, эсвэл буурсан бүсийг илрүүлэх зорилгоор хэд хэдэн сцинтиграмм хийдэг. Харии динамик сцинтиграфийн үед эрхтний үйл ажиллагааг судлах, физиологийн ба эмгэг физиологийн процессын математик загвар гаргахын тулд тасралтгүй ба богино хугацааны завсарлагатайгаар бичлэг хийж, бүх мэдээллээ компыотерээр боловсруулдаг. Радионуклид оношлогооны сэтгэл татмаар нэг арга бол Иммунносцинтиграфийн арга юм. Өвчтөнд эдийн тодорхой нэг антигентай нэг төрлийн (хавдрын эсийн антигентай г.м) тэмдэгт атомт уургийн бэлдмэл антителийг хийиэ. Тэмдэгт атом нь нэг төрлийн антигений бүтцийн эдэд бэхлэгдэх ба энэ нь сцинтиграмм дээр дүрслэгдэнэ. Ийм маягаар цусанд антиген чанартай уураг ялгаруулж байгаа үүсгэвэрийн байрлалыг тоггоож болно.
Эмиссион Компъютерт Томографи (ЭКТ) нь цөмийн онош зүйн харьцангуй шинэ арга юм. Өвчтний биед цацраг идэвхит изотоп (ЦИИ) хийх ба ЦИИ-ийн гамма цацрагийг өвчтнийг тойрон эргж буй 1-2 детектор буюу түүний эргэн тойронд байрлуулсан олон тооны тоолуураар бүртгэж авдаг. Эмиссион КТ-ийг дотор нь нэг фотонт ЭКТ, хоёр фотонт ЭКТ, Позитрон ЭКТ гэж ангилдаг. Нэг фотонт ЭКТ нь ердийн сцинтиграфийг бодвол шинжлэж буй эрхтний янз бүрийн давхаргууд дахь ЦИИ-ын тархалтыг илүү нарийн илэрхийлж чадна.
Позитрон Эмиссион Томографи нь нүүрстөрөгч, азот, хүчилтөрөгч, фтор зэрэг богино настай изотопуудыг ашиглан шинжилгээ явуулдаг тул эдгээр изотопуудыг хийдэг Циклотронтой шууд холбогдсон лабораторид л ажиллах боломжтой юм. Тэд позитрон задрах үед үүсдэг. Позитрон ойролцоох электронтойгоо нэгдэх үед харилцан эсрэг чиглэлтэй хоёр гамма-квантууд гарган аннигиляци үүсэх буюу тэд устана. Эдгээр квантуудыг бүртгэснээр обьектын ердийн ба эзэлхүүнт дүрсийг гаргаж авах боломж бүрдэх ба мөн тухайн радиоизотопын эд дэхь агууламжийг судлах бололцоотой болно. Уураг өөх тос, глюкозын метаболизмыг судлах, бодис эсийн мембранаар зөөгдөх кинетикийг судлах. эс дэх устөрөгчийн ионы концентраци, эмийн бодисын шингэлтийн динамикийг судлах сайхан төлөв нээгдэж байна.
Радиолог оношлогооны хүрээнд Клиник Радиологийн Биохими гэсэн шинэ, нрээдүйтэй салбар үүсч бий болсон. Түүний судлах зүйл нь хүний организмд бодисын хувирах, шилжих, хуримтлагдах процессыг радиологийн шинжилгээний аргаар судлах явдал юм. Радиоиммунолог, Радиорецептор, Иммунорадиометрийн анализ зэрэг нь энэхүү салбарт багтдаг. Түүний тусламжтайгаар цус, шээсэнд эндоген ба экзоген гаралтай (гормон, фермент, вирус, хавдрын маркер, эмийн бэлдмэл г.м) бодисуудын агууламж, биологийн обьектын химийн найрлагыг судалдаг. Орчин үед in vitro шинжилгээний аргаар 400 гаруй биологийн идэвхит бодисыг тодорхойлж байна.
Идэвхжилийн анализ -ын арга амжилттай хөгжиж байна. Янз бүрийн эгэл хэсэг ба фотоноор идэвхжүүлсэн хүний бие организмд буюу биологийн нэгжид буй тогтвортой нуклидыг түүний цацаргалтыг нь шууд хэмжих замаар концентрацийг нь тодорхойлох арга юм. Идэвхжүүлэх нэг арга нь хурдан нейтроноор (нейтроноор-идэвхжүүлэх анализ) үйлчлэх (шарах) арга юм. Хурдан нейтронууд натри, хлор, кали, фосфор, кадмтан атомд үйлчилсны улмаас эдгээр элементүүд цацраг идэвхит чанартай болдог. Тогтвортой төлөвт эргэн орохдоо тэд тодорхой энерги бүхий гамма-квантыг цацаргана. Гамма спектрээр нь эдгээр элементийн эд дэхь агууламжийг тодорхойлдог. Бамбай булчирхай дахь тогтвортой иодыи агууламжийг тодорхойлохын тулд рентген-флюоресцентын анализыг ашигладаг. Фотоны Абсорбциометр нь ясны эд дэх минераль бодисын концентрацийг тооцоолох боломжийг олгосон. Түүнчлэн Соронзон резонанст спектроскопийн аргаар орчин үед эд дэх олон төрлийн бодисуудын агууламжийг тодорхойлж байна.
Термографийн оношлогоо-и,д мэдэгдэхүйц дэвшил гарч байгаа нь маргаангүй
1. Өмнөх жилүүдэд термографийг голчлон микроны цар хүрээнд (диапазон) чэрэглэж, хүний биеийн гадаргын дулааны цацаргалтыг хэмжиж байв. Биеийн гадаргуугын дулаан цацаргалтын өөрчлөлт нь цусан хангамжийн хямрал, " рэвсэл болон хавдрын, бусад шалтгаануудаас үүсдэг. Орчин үед хүний биеэс ^лгарч буй радиоцацрагийг миллиметр, дециметрийн цар хүрээнд бүртгэх. алалтай багаж бүтээгдсэнээр биеийн гүнд байрласан үүсгэвэрийн - гмпературыг тодорхойлох боломжтой болсон.
7 ^ервенционалъ радиолог бол орчин үед оношлогоо ба эмчилгээний үйл . - нллагааны нэгдлийг гайхамшигтайгаар харуулж байна. Эхний шатанд  рентген, хэт авиа, болон бусад дүрслэл оношлогооны аргаар эмгэг голомтын тухай мэдээлэл, түүний байрлал, шинж чанарыг илрүүлэх буюу оношлох бөгөөд 2 дахь шатанд шууд тохирох эмчилгээг оношлогооны багажын хяналтан дор ангиолог эмч хийдэг (7). Интервенциональ радиологийг дотор нь 1. судасны 2. улаан хоолойн, 3. гуурсан хоолойн, 4. элэг цөсний замын, 5. бөөр шээсний замын, 6. төрөл бүрийн биопси хийх, дренаж тавих гэж ангилдаг. Энэхүү салбар нь дэлхийн улс орнуудад төдийгүй манай оронд ч эрчимтэй хөгжих төлөв ажиглагдаж байна. Сүүлийн 3 жилийн дотор манай Рентген-Ангиолог эмч нар элэгний хавдрын тэжээгч судсыг бөглөх эмчилгээг 500 гаруй -өвчтөнд хийсэн ба бөөрний судасны нарийслийг баллоноор тэлэх, дэлүүний судас ба хавдрын үед бөөрний судсыг бөглөх, уушгинаас нарийн зүүгээр биопси авах зэрэг эмчилгээ-оношлогоог амжилттай хийж байна. Интервенциональ радиологийн процедур нь мэс заслын эмчилгээтэй харьцуулахад өвчтөнд учруулах гэмтэл, зовиур багатай, эмчилгээний үр дүн өндөр, эдийн засгийн хувьд хямд юм. Интервенциональ радиологийн салбарт шинэ шинэ багаж техник, технолог өргөн нэвтэрснээр өвчтөнд улам тохитой, зовиургүй оношлогоо-эмчилгээ хийгдэх боллоо. Өнөөдөр дэлхийн өндөр хөгжилтэй улсуудад зүрхний титмийн судас болоод биеийн томоохоы судас, цөсний замын нарийсал, улаан хоолойн хавдрын улмаас үүссэн нарийсал зэргийг баллоноор тэлэх, стент тавих, судасны бөглөрлийг сэтгүүрдэх, зүрхний хавхлагын нарийслийг баллоноор тэлэх, цуллаг эрхтний хавдруудын тэжээгч судсыг бөглөх, цус алдаж буй судасны салааг бөглөх зэрэг олон төрлийн эмчилгээг рентген-ангиографийн аппаратын хяналтан доор Интервенциональ-радиологч эмч хийж гүйцэтгэж байна.
Ийнхүү Радиологийн салбар нь өнөө үед бидний өмне нь төсөөлж байгаагүй өндөр түвшинд гарч, асар хурдацтай хөгжиж байна.
Бидний ирээдүйн зорилго бол Клиникийн АУ-ны бүхий л салбарт Дүрслэл оношлогооны шинэ ололтуудыг богино хугацаанд нэвтрүүлэх явдал юм. Радиологийн салбарын уйлчлэх хурээ Эмиэлгийн салбарын анхдагч цэг болсон сумын эмнэлэг , поликлиник, диспансер, аймгийн нэгдсэн эмнэлэгт ирээдүйд ц бид дүрслэл оношлогооны ердийн аргууд болох рентгенографи, флюорографи, рентгеноскопи, хэт авиа, маммаграфийн аргуудыг хэрэглэх болно. Харин хот, дүүргийн нэгдсэн эмнэлгүүд болон оношлогооны төвүүдэд (дунд түвшин) ^ I ердийн болон тусгай шинжилгээний аргуудыг (КТ, СРТ, ангиографи, допплер болон дуплекс эхо, интервенциональ аргууд, цөмийн онош зүй г.м.) ашиглах болно. Оношлогоо-эмчилгээний дээд түвшингийн төвүүдэд ердийн болоод > тусгай, өндөр нарийн радиолог оношлогооны аргуудыг хэрэглэх ба Радиолог-Эндоскопи, Радиолог-Мэс засалын хосолсон аргууд давамгайлах юм (9). Радиолог оношлогооны зарчим Радиологч эмч онош тавихын тулд юуны емнө өвчтнийг үзэх, бодит үзлэг хийх, тухайн өвчтний эмнэл зүйн шинжүүдийг нарийвчлан судлах ёстой. Үүний дараа онош тавих хамгийн тохиромжтой Радиолог шинжилгээний аргыг сонгон, түүний заалтыг боловсруулж, өвчтнөө шинжилгээнд бэлтгэх ба дараагийн шатанд Радиологийн шинжилгээгээр онош тавих мэдээллээ олж авна. Радиологийн шинжилгээны тусламжтайгаар эрхтэнд гарсан бүтцийн болоод үйл ажиллагааны байдал дүнг шинжилгээ хийх бөгөөд, Радиолог шинжилгээний гарсан дүнг лабораторийн болоод бусад бүх шинжилгээний дүнтэй зайлшгүй харьцуулж байж оношийг тавина. Үүний дүнд Клиник-Радиологийн дүгнэлт гарах ёстой. Эдийн засаг өндөр хөгжсөн улс оронд оршик суугч бүр жнлд 0,3-1,0 радиологийн шинжилгээ хийлгэж байна. Эдгээр оронд дүрслэя оношлогооны хамгийн орчин үеийн аргууд хүрэлцээтэй ба 1 радиологийн аппаратад 1 500-10 000 хүн, 1 радиолог эмчид 10 000-30 000 оршин суугч, 1 ректген аппаратад дунджаар 2 000-5 000 хүн ноогдож байна. Манай дэлхий дээр амьдарч буй нийт хүн амык 3/4 нь хамгийн энгийн радиологийн шинжилгээ хийлгэх боломжоор хомс байна. Хөгжиж буй орнуудын хувьд 1 рентген аппаратад 50 000-100 000, 1 радиологч эмчид 100 000-2 000 000, 1 рентген зургийн аппаратад 50 000-200 000 хүн ноогдож байна. Энэ тохиолдолд 1 хүн жилд 0,01-0,1 ба түүнээс бага радиологийн шинжилгээ хийлгэж байна. Өндөр хөгжилтэй орнуудад флюорографи ба рентген тодосгогчтой шинжилгээ бүх шинжилгээний 20-30 хувийг эз-ллз^ бо- - ----к буй ортгуудад 5-10 хувьтай байиа. Монгол улсык хузьд 1 рентген аппаратад 15 000-18 000 хүн, 1 рентген харалтын аппаратад 55 000-60 000 хүн, 1 радиологийн эмчид 28 000-30 000 үйлчлүүлзгч ноогдож байна. Гэвч орчин үеийн алсын удирдлага, телевизийн системтэй флюороскопийн 1 аппаратад 208 000 хүн ноогдож байгаа нь эрүүл мэндийн салбарт техникийн шинэчлэл хийх зайлшгүй шаардлагатай байгааг харуулж байна. Орчин үеийн технологоор бүтээгдсэн Дүрслэл оношлогооны шилдэг аргууд нэвтрэхийн хирээр оношлогооны уламжлалт инвазив аргууд аажмаар клиникийн практикаас түрэгдэж байна.
 
Ирээдүйд оношлогооны радиологийн хөгжлийн түвшин хурдац нь мэдээллийн технологийн хөгжлөөс шууд хамаарах хандлага ажиглагдаж байна. Сүүлийн 5 жилд Радиологийн салбарт сэтгэл хөдөлгөсөн маш олон дэвшил гарч байгаа бөгөөд хүний биеийг харах, дүрслэх боломж асар их нэмэгдсэнээр интервенциональ радиологийн салбарын хөгжлийг улам түргэсгэж байна. Радиолог оношлогооны эмч нарын уламжлалт үүрэг роль ирэх зуунд ихээхэн өөрчлөгдөх бөгөөд тэднийг Клиницист, мэс засалч байхыг амьдрал шаардаж байна. Радиологийн сүлжэзний эрин зуунд зургийг хадгалах дамжуулах автомат систем (PACS); телерадиолог, эмнэлгийн електроник бичлэгийн систем улам өрген тархах юм (4). Мэдээллийн нарийн технологи нь оношлогооны радиологийн салбарын үр өгөөжийг дээшлүүлээд зогсохгүй, бүх салбаруудыг клиникийн практик, эрдэм шинжилгээ, судалгаатай холбож, нэгтгэж егөх чухал хэрэгсэл болох юм.
 
 
 
 
Ном зүй

1. Harmon D. Implementing digital, Going with the Workflow. Medical Imaging 1999; 28-34
2. Korst M, Joosten F, Barentsz .T. Studies confirm MR angiography-s high sensitivity and specificity for depicting stenosis and other pathology. Diagnostic Imaging Europe 1999: 37-39
3. Phillips JH, Selby JB. Intravascular sonography in the assessment of traumatic injury of the •.horacic aorta. American Journal of Roentgenology 1999; 173: 665-670
- Pysher L, Harlow C. Teleradiology using low-cost consumer-oriented computer hardware and software. American Journal of Roentgenology 1999; 172:1181-1184
5 Rothenberg LN, Nath R. Price RR et al. A perspective on the New Millennium. Radiology 1998; :: 600-603
Takahashy M. Will New vascular Imaging Replace catheter angiography. The 8th Asian & I ranian Congress of Radiology, Program / Abstract. 1998: 78 Yuh EL, Jeffrey RB et al. Virtual endoscopy using perspective volume-rendered three-dimentional - graphic technique and clinical applications. American Journal of Roentgenology 1999; 172:1934197
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 3693
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК