Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 1999, (004) 1999.No4(004)
ЭЛЭГНИЙ ӨВЧНИЙ ҮЕИЙН ТӨМРИЙН ИХСЭЛТ, ПОРФИРИ ӨВЧНИЙГ УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААНЫ АРГААР ЭМЧЛЭХ АСУУДАПД
( Судалгааны өгүүлэл )
Д. Болорчимэг, Д. Цэрэндагва, 3. Мэндсайхан
 
 
Абстракт
Төмөр амьдралын чухал хэрэгцээтэй бичил язгуур элемент боловч , түүний хэмжээ ихэсвэл элэг тэргүүтэй 5 цул эрхтнийг гэмтзэдэг болохыг судпаачид тогтоожэз. Ойролцоогоор 70 кг жинтэй хүний биед 4,5 гр төмөр агуулагддагаас : 57,6 % нь улаан эсэд ( гемоглобины төмер), 32% нь ферритин ба гемосидөрин хэлбэрээр эрхтнүүдэд ( элэг, дэлүү, чөмөг ) нөөцөөр, 10,9%- төмөр агуулдаг эдийн фермэнтүүдэд ( миоглобин, каталаза, пероксидаза болон бусад), 0,2%- цусны сийвэнгийн трансферрин хэлбзрээр эргэлдэж буй цусанд байна.
 
Төмрийн ихсэлтийг ( iron overload ) ялангуяа вирусын гаралтай элэгний өвчний үед илүү их сонирхон судалж байна ( 5,4 ). Туршлагын амьтанд CCI 4 - өөр үүсгэгдсэн элэгний хурц үрэвслийн үед элэгний эдэд төмөр хуримтлагдах, эсийн цусны бичил эргэлт алдагдах, үхжих, хүчилтөрөгчийн идэвхитэй хэлбэрүүд ихсэх, өөхний хэт исэлдэлтийн процессийг өдөөх, элэгний эсийн үхжил задралыг улам гүнзгийрүүлдэг нь тогтоогджээ. (Д.Цэрэндагва, М.Амбага, Б.Саранцэцэг, Н.Төмөрбаатар 1999 он). Монгол эмнэлгийн Дотрын өвчин зүйд элэгний 18 төрлийн өвчин байх бөгөед шарын мзхбодийн гэмээр хямарч үүссэн халуун өвчнүүд архагшиж , эсвэл элзг ий Tj галаг цөь боловсруулгх үйл ажиллагаа алдаг^аж, муу цус үүсэж, эд эрхтэнд хордлогын чанартай илэрдэг эмгэгийг бие харлах шарын өвчин (цаяннагва ) гэж үздэг.
 

Илрэх ерөнхий шинж тэмдгийн хувьд бие харлах элэгний өвчин нь порфири өвчинтэй дүйдэг юм. Порфири өвчнийг цаяннагва өвчинтэй шинж тзмдзгээр нь дүйлгэж үзвзл: 

Японы эрдэмтдийн судалгаагаар төмөрийн ихсэлтээс болсон эмгэгийн үөд флеботомия эмчилгээ үр дүнтэй байна . Үүнд : эхний сард 7 хоног тутамд 500 мл цус, 2-3 р сард ахиад 500 мл цус ханана. Флеботомийн үед 500 мл цус авахад 200-250 мг төмөр гадагшлуулна гэжээ.
Монгол эмнэлгийн онолоор бие харлах шар өвчний эмчилгээнд хоолны дэглэм сахих, архи болон элгэнд хортой хоол унд, эмүүдийг хориглох, явдал мөрийн хувьд хүнд ажил, сэтгэлийн хямралаас сэргийлэхийг анхаарна, Ходоод элгэнд явагдах тунгалаг цөвийн ялгаралтыг сайжруулахад тунгалаг -5 жорыг өгдөг. Элгэнд хэрэглэх тан эмүүдийг зэс саванд чанаж өгвөл илүү үр дүн өгнө. Практикт элэг хамгаалах үйлдэлтэй жорууд болон хануур засал хийдэг. Эдгэзрийг цаашид нарийвчлан судлах шаардлагатай байна.
Дүгнэлт:
Орчин үеийн анагаах ухаанд порфири өвчин гэж оношлогддог өвчинтэй зарим шинж тэмдгээрээ дүйдэг уламжлалт анагаах ухааны Цаяннагва өвчнийг эмчлэхдээ : хоолны дэглэм сахих ,ажил хөдөлмөрийн зохицуулалт хийх , бодисын солилцоо сайжруулах .хордпого тайлах ,цус ялгах .дархлал сайжруулах , хануур зэрэг эмчилгээний аргуудыг хэрэглэвэл илүү үр дүнтэй байна .
Abstract:
The treatment of the desease called in Mongolian traditional medicine "Tsayannagva" , which most appropriate to Porphyria .such as diet .facilitating work, make metabolism more intensive .decrease rate of poisoning .bloodletting therapy , raise immunological status are more effective.
 
Ном зүй

1. Анагаах ухааны дөрвөн үндэс.хуудас 337-340 .1990УБ
2. Мевошиллүнг. ӨМӨЗО-ы хэвлэлийн хороо 1999 он хуудас 234
3. International conference \" Structure and function of biological active compounds and some aspects of mongolian ethnomedicine\" Ulaanbaatar, Mongolia, 1999.
4. \" Iron storage lipid peroxidation and glutathione turnover chronic anti HVC positive hepatitis\" journal of Hepatology 1995, 22, 441-456.
5. Maer M.B, \" Iron HVC and liver\" Department of medicine division of Gastroenterology city Hospital Esslengen Academic Department University of Tuebingen , Germany , 1995.
6. Монгол эм эмнэлгийн сэтгүүл , ӨМӨЗО 1998
7. \"Онош \" сэтгүүл , 1999, 2>хуудас 7.
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1146
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК