Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 1999, (004) 1999.No4(004)
Аян замын тэмдэглэл
( Товч мэдээлэл )
М;БОЛД
 
 
Абстракт
Манай орны гадаад харилцаа ардчиллын жилүүдэд улам бүр өргөжин тэлсний үрээр Монгол Улсын эрдэмтэн, багш, судлаачдыг Германы Эрдмийн Солилцооны Албаны хамтын үйл ажиллагааны шугамаар мэргэжил дээшлүүлэх болон бусад төрөл бүрийн сургалтанд хамруулдаг юм.
Энэхүү сургалтанд миний бие хамрагдах завшаан тохиож, Германы Ханновер хотын АУДэС ~д гастроэнтөрологи -гепатологийн чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн билээ.
Тус АУДэС нь улс орондоо төдийгүй Европ, Ази, Африк, Америкийн олон орны өндөр ур чадвартай мэргэжилтэнг бэлтгэдэг, зүрх, уушиг, бөөр, элэг зэрэг эрхтэнг шилжүүлэн суулгах ажиллагаагаараа дэлхийд нэрд гарсан ажээ.
Ганцхан жишээ дурдахад ОХУ -ын ерөнхийлөгч Б. Ельцинд энэ сургуулийн профессор зүрхний хагалгааг нь амжилттай хийсэн билээ.
Уг сургуулийн гастроэнтерологи -гепатологийн тэнхмийн эрхлэгч М. P. Manns, хэт азиа ба дурангийн тэнхмийн удирдагч профессор М .Gebel нарын удирдлаган дор хэвлийн цуллаг эрхтнүүд элэг, нойр булчирхай, бөөрнеөс өнгөт -догшер хэт авиан хяналтаар онош тодруулах болон эмчилгээний зорилгоор эд эс авах, этанол эмчилгээ хийх онолын ба дадлагажих арга зүйд амжилттай суралцсан юм.
Германы гастроэнтерологич эмч нар нь оношлогоо эмчилгээний багаж төхөөремжийг жигд гардан эзэмшсэн, нэг нь нөгөөгөө орлон ажиллах бүрэн бололцоотой; нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг дэлхийн анагаах ухаань! дзэд төвшинд үзүүлж байна. Тэднийг ажиллах нехцөл бололцоо, шаардлагатай тоног төхеөрөмжүүдээр төр засгийн байгууллагаас байнга анхааран, херенге наөцийн хангалтыг тогтмол хийж ©гдег. Жишээлбэл : өнгөт -доплер хэт авианы багажны компъютерийн санах байгууламжийг Японь: өндөр хүчин чадал бүхий байгууламжаар хоёрхон сарын хугацаанд хоёр дахин сайжруулан сольсон юм.
Манай практикт хэрэглэгдэж буй элэгнзэс эд авдаг төмөр Менгиний зүү нь хөгжилтэй орны практикт хэрэглээний шаардпага хангахгүй болж, оронд нь нэг удаа хэрэглэгддэг, 0.7 мм голчтой, 20см -ийн урттай зүүг ашигладаг ажээ. Энэ нь эрхтэнг шинжилгээний ажилбарын үед хамгийн бага гэмтээдэг төдийгүй шинжилгээний хүндрэл цус алдалтанд хүргэдэггуй зэрэг олон талын давуу талтай нь нэгэнт батлагджээ.
Эмч , залуу багш нарынхаа мздлэг боловсролыг дээшлүүлэх зорилгоор элэгний эсийг шилжүүлэн суулгах тухай сэдвээр эрдэм шинжилгээиий лекцийг АМУ -ын иэгэн профессорыг урьж уншуулсан иь надад нэн сонирхолтой байсныг нуух юун.
Бид герман эрдзмтэн багш нараасаа ихийг сурж, ард түмзндээ эрүүл мэндийн нарийн мэргэжлийн тусламжийг хүргэхэд анагаах ухааны сургалтын технологийг шинэ шатанд дэвшүүлзн гаргах асуудал хурцаар тавигдаж байна. Манай АУИС төгсөлтийн өмнех сургалтыг блокмйн тогтолцоонд 2000 оны хичээлийн жилээс шилжүүлж байгаа үйл явц нь үүнд чухал алхам болж өгөх нь дамжиггүй.
 
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 136
Судлаачдын бусад өгүүлэл
Сүүлд хийгдсэн
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК