Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 1999, (003) 1999.No3(003)
Хеликобактерийн шалтгаант ходоод, дээд гэдэсний архаг эмгэгүүдийн эмчилгээний асуудалд
( Судалгааны өгүүлэл )
Н. Туул
 
 
Абстракт
Хеликобактери нь ходоод, дээд гэдэсний архаг үрэвсэл болон шархлаа өвчин үүсгэх шууд шалтгаан болохгүй ч, эмгэг жамын нэгэн чухал хүчин болох нь тодорхой болжээ.
Дэлхийн олонх оронд хэрэглэж буй хеликобактерийг устгах гурван эмийн хослолоор /коллойд висмут + амоксициллин + метронидазол / 1-2 долоо хоногийн курс эмчилгээг хийхэд 85 - 90 % - ийн бактери устгах - eradication үйлчлэл илэрдэг боловч эмчлүүлэгчдийн 50 - 60 % - д уг эмгэг дахидаг болохыг тогтоосон /1,2,3/.
Судалгааны зорилго
Бидний ажлын зорилго бол хеликобактерийг устгах гурван эмийн хослол бүхий эмчилгээний стандарт нь манай нөхцөлд ямар үр дүнтэй байгааг судлахад оршино.
Судалгааныарга
Эмчилгээнд 22 өвчтөн хамрагдсан. Үүнээс эмэгтэй 16, эрэгтэй 6 байв. Өвчлөлийн бүтцийг авч үзэхэд ходоодны нугалуур хэсгийн идэвхитэй архаг үрэвэл - 10 , ходоодны шархлаа өвчин - 8 / ходоодны их биед байрлалтай - 2, нугалуур хэсгийн шархлаа 6 /, дээд гэдэсний шархлаа - 4 илэрсэн.
Шинжпүүлэгчдэд ходоод, дээд гэдэсний уян дурангийн шинжилгээ, хеликобактерийг илрүүлэх иммунологийн шинжилгзэ хийгдсэн. Иммунологийн шинжилгээнд бүх хүмүүст хеликобактерийн эсрэг зсрэг биет илрэхийн зэрэгцээ дурангийн шинжилгээнд хеликобактерийн үржлийг илтгэх шинж болсон ходсюдны нугалуур хэсэг, дээд гэдэсний салст бүрхүүлийг хамарсан идэвхитэй шалбархайт үрэвсэл ажиглагдсан.
Хеликобактери устгах 3 змийн хослолыг:
1. Коллойд висмут субцитрат / де - нол / 120 мг, өдөрт 4 удаа хоолноос 30 минутийн өмнө, сүүлийн тунг оройн хоолноос 2 цагийн дараа,
2. Амоксициллин 1000 мг, өдөрт 3 удаа, хоолны дараа,
3. Метронидазол 250 мг, өдөрт 4 удаа, хоолны дараа гэсэн схемээр 14 хоног уулгасан.
Түунчлэн нян устгах эмийг Н - 2 гистамины рецепторыг хориглогч / ранитидин 300 мг, өдерт 3 удаа / болон антацид эм, витамин змчилгзэтэй хавсран хийсэн.
Үр дун
Эмчилгээний төгсгөлд ходоодны архаг үрэвсэлтэй бүх шинжпүүлэгчдзд эмнэлзүйн сайжрал / асуулга, бодит үзлэг, уян дурангийн шинжилгээнд/ ажиглагдсан.
Ходоодны шархлаатай 6, дээд гэдэсний шархлаатай 3 өвчтөнд өвдөлт болон ходоодны бижийн шинж, мөн аюулхайн эмзэглэл арилж, дурангийн шинжилгээнд ходоод ба дээд гэдэсний идэвхитэй үрэвсэл намдан, шархлаа сорвижин эдгэрэх шатандаа орсон байлаа.
Харин өвдөлтийн хүч буурч, хоол боловсруулах эрхтний хямралын шинж арилаагүй, дуранд идэвхитэй үрэвсэл янзандаа бөгөөд шархлааны хэмжээ ялимгүй багассан байдал ходоодны шархлаатай 2, дээд гэдэсний шархлаатай 1 хүнд тогтоогдсон.
Эмчилгээнээс хойш 1 - 1.5 сарын дараа өвделт болон ходоодны бижийн шинж ходоодны apxar үрэвсэлтэй 6, ходоодны шархлаатай 5, дэзд гэдэсний шархлаатай 3 өвчтөнд мэдэгдэж, өвчин дахьсан юм.
Дугнэлт
Судалгаанд хамрагдсан хүмүүсийн 86 % / 19 өвчтөн / - д эмнэлзүйн сайжрал ажиглагдсан нь хеликобактери устгах гурван эмийн хослол эмчилгээний өндөр үр дүнтэй байгааг харуулсан.
Гэвч өвчний дахилт 64% / 14 евчтөн / - д тохиолдож байгаа явдал нь гадаадын бусад судлаачдын үр дүнтэй ойролцоо байна.
Хэлцэмж
1. Хеликобактери нь нян устгах зарим бүлгийн эмэнд мэдрэг бус , тэсвэртэй болсонтой уялдан , хеликобактери устгах өөр бэлдмэлийг сонгож, эмчилгээний шинэ арга боловсруулах хэрэгтэй буйг харуулж байна.
2. Эмчилгээний дараа хеликобактери устсаныг тодорхойлох мэдрэг шинжилгээг / хурдавчилсан сорил, эмгэг бүтэцзүй - гистологийн гэх мэт / эмчилгээ, оношлогооны практикт өргөн нэвтрүүлэх шаардлагатай юм.
 
Ном зүй

1. Е. С. Рысс, \" Современная тактика антигеликобактерной терапии язвенной болезни\", - Клин. мед, - 1998, - № 10, -х. 7-10.
2. G. N. G. Tytgat, \" Current indications for Helicobacter pylori eradication theraphy \" , - Scand. J. Gastroent, - 1996, - vol. 31, - suppl. 25, - p 70 - 73
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 523
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК