Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 1999, (003) 1999.No3(003)
Архаг пиелонефриттэй өвчтөний дархлалын тогтолцооны өерчлөлт
( Судалгааны өгүүлэл )
Ж. Тамир, Д. Булган, И. Одгэрэл.
 
 
Абстракт
Бөөрний эмгэгүүдийн дотроос түгээмэл тохиолдож, идэр залуу насны хүмүүс өвчлөн, хедөлмерийн чадвар алдуулж улмаар бөөрний гаралтай даралт ихсзлт болон бөөрний дутагдалын үндсэн шалтгааны нэг болдог эмгзг бол архаг пиелонефрит / ПН / юм. Архаг ПН байнга сэдэрч, эмчилгээний үр дүн хангалтгүй байдгийг тухайн хүний дархлалын тогтолцооны хямралтай холбон үзэж байна.
Энэ бүхнэзс үндэслзн бид архаг ПН - ийн эмгэг жамын үндсэн хэсэг болох дархлалын тогтолцооны зарим өөрчлөлтийг судлав, Судалгаанд 21 - 72 насны, архаг ПН евчтэй 35 өвчтөн хамрагдсан. Үүнээс анхдагч архаг ПН 30 / 20 нь үрэвсэл идэвхитзй үедээ, 10 нь далд үедээ байв. /, хоёрдогч ПН - тэй 5 өвчтөн / үрэвсэл идэвхитэй үедээ / байлаа. Хяналтын бүлэгт 20 - 56 насны , харьцангуй эрүүл 9 хүн авсан.
Судалгаанд хамрагдсан хүмүүсийн эрэгтзй эмэгтэйчүүдийн харьцааг авч үзвэл 1 : 4 байв. Судалгааныарга
Эдгээр хүмүүст дархлалын тогтолцоог судлах 3 шатат зарчмыг баримталсан: I шат-баримжаалах шалгуур, II шат - дархлалын дутмагшлыг нотлох шалгуур, III шат - дархлалын тогтолцооны тодорхой хэсэгт өөрчлөлт гарсныг тогтоох шалгуур.
Судалгааны явц, үр дүн
Бид I шатанд дархлалын тогтолцооны байдлыг асуулгын аргаар судалж, захын цусан дах лимфоцитын тоог тодорхойлов. Ихэнх өвчтөнд архаг халдварын голомт / гүйлсэн булчирхайн үрэвсзл 42 %, эмэгтэйчүүдийн архаг үрэвсэл , ялангуяа өндгөвчний үрэвсэл 37 % г. м. / илэрсэн нь тухайн хүний дархлалын тогтолцоо хямарч, биеийн эсэргүүцэл өөрчлөгдсөнийг харуулж байв. Анхдагч ПН - тэй өвчтөний дунд 2 ба түүнээс дэзш архаг халдварын голомт бүхий өвчтөн 21 % - ийг эзэлж байсан ба өвчний явц илүү хүнд хэлбэрээр явагдаж байгааг тогтоосон.
Захын цусанд лимфоцитын тоог тодорхойлоход архаг ПН - ийн идэвхитэй ба далд хэлбэрийн үед лимфоцитын тоо хяналтын бүлэгтэй харьцуулахад харьцангуй буурч байгаа нь ажиглагдав. /1 - р зураг /
 
Судалгааны I! шатанд T лимфоцит, !g A, М, G - г тодорхойлов. Т лимфоцитын тоо нь анхдагч архаг ПН - ийн идэвхитэй болон далд хэлбэрийн үед хяналтын бүлэгтэй харьцуулахад буурсан бөгөөд харин хоёрдогч ПН - ийн үед хяналтын бүлгийн түвшинд бараг ойртсон байлаа. / 2 - р зураг/
Т г.кмфоцнтын TOO12 3 4т пя , хяпн ХммхГулэгуе зураг. Т-лимфоцитын тоо
Шингэний дархлалын хувьд lg А болон ig М -ийн хзмжзэ анхдагч архаг ПН - ийн идэвхитзй болон далд үед ихзссэн байхад , Ig G - ийн агууламж хяналтын бүлэгтэй харьцуулахад харьцангуй өөрчлөлт илэрсэнгүй. /1- р хүснэгт /
Судалгаанаас харахад архаг ПН - ийн үед шингэний дархлалын дутмагшил илрээгүй юм. Харин Ig - ы хзмжэз ихэссэн байсан нь халдварын эсрэг шингэний дархлал идэвхижсэнийг харуулж байна.
Ill шатанд эсийн дархлалын гол үзүүлэлтүүд CD 4+, CD 8+, CD 4+/ CD 8+ - ийн харьцаа болон идзвхижсэн лимфоцитыг тодорхойлсон. / 2 -р хүснэгт / Хүснэгтээс харахад анхдагч ПН - ийн идэвхитэй болон далд үед идэвхижсэн Т лимфоцит нь харьцангуй цөөрсөн байна. Энэ нь анхдагч архаг ПН бүхий өвчтөнд дархлалын тогтолцооны хоёрдогч дутмагшил илэрч буйг харуулж байлаа.
Архаг ПН - ийн бүх хзлбэрийн үед CD 4+ - ийн хэмжээ хяналтын бүлэгтэй жишэхэд харьцангуй буурч байхад , CD 8+ - ийн хэмжээ бага зэрэг ихэсч байлаа. Харин CD 4+ / CD 8+ -ийн харьцаа архаг ПН - тэй бүх бүлгийн хүмүүст буурсан нь тогтоогдсон. Энэ үзүүлэлт нь архаг ПН - ийн үед дархлалын тогтолцоог зохицуулах ажиллагаанд гүнзгий өөрчлөлт гарч, дархлалын тогтолцооны душагшлаар илэрч байгааг харуулж байгаа юм.
 
Дүгнэлт
1. Архаг ПН - ийн үед эсийн дархлалын дутмагшил давамгайлж илэрдэг бегеөд шингэний дархлал харьцангуй хэвийн байдалтай байна.
2. Анхдагч архаг ПН - ийн идэвхитэй үед Т лимфоцит, CD 4-r, CD 4+/ CD 8+ харьцаа нь далд үеийнхээс илүү буурсан.
3. Дархлалын тогтолцооны дутмагшил нь архаг ПН - ийн эмгэг зүйн хэлбэрээс анхдагч архаг ПН - ийн үед илүүтэй ажиглагдаж байна.
Immunity in patients chronic pyelonephritis J. Tarnir, D, Bulgan, N, Odgerel.
Immunological examination was conducted in 35 patients. Patients with primary chronic pyelonephritis were 30 / active phase - 20, inactive phase - 10 /; secondary chronic pyelonephritis - 5. The examination was made by spectrometricai method. It was found irnmunoreactivity in the above patients was compromised as shown by qualitative and qualitative deficiency of T - cell immunity / a fall in the absolute number or T- limpohcites, CD 4+, CD 4+/ CD 8+ /. T -cell immunity deficiency was deeper in patients with primary chronic pyelonephritis in the phase of activation. T - cell
 

 

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 292
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК