Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 1999, (003) 1999.No3(003)
Дархлал засал эмчилгээний асуудалд
( Судалгааны өгүүлэл )
 
Абстракт
/ - үргэлжлэл , түрүүч нь № 1, 2 /
 
Дархлал өдөөгч бэлдмэлийн дараагийн бүлэгт 4. 1. 5. Фагоцитийг цочроогч эм -пентаглобулин / lg М / орно. Халуурах, хуруугаар өвдөх, загатнах зэрэг гаж нөлөө илэрч болно. 4. 1. 6. Цитокины бэлдмэл - Интерферон, интерлейкин болон тэдгээрийн хавсарсан бэлдмэл
лейкинферон, лейкомакс, молграмостин зэрэг нь гаж нөлөө багатай, дархлалын тогтолцооны өөрчлөлтийг хэвийн болгоход чухал үүрэггэй. Нян устгах дархлал сайжруулахын тулд нянгийн гаралтай гликопротейн / гликопин /, рибосом / рибомунил / хэрэглэснээр макрофаг, нейтрофилийн залгих чадвар сайжирч, альфа -интерферон, интерлейкиний нийлэгжилт ихсэн, Т ба В лимфоцитийн харьцаа тогтворжино.
4. 1. 7. Адьювант бэлдмэл - хөнген цагааны гидрокси, хөнгөн цагаан ба калийн холимог, поликатион, полианион, поливинилпирролидин, нянгийн бүтээгдэхүүн / эндотоксин, липополисахарид, протейн A / зэрэг нь дархлал өдөех үйлчлэлтэй.
4. 1.8. Биологийн цочроогч бэлдмэлд алоэ, Фибс, биосед, шиллэг эд, хүн орхоодой, бугын цусан эвэр, зхэсийн холимог орох ба тэжээлийн хямрал, хатингаршил, түлэгдэлт, яс хугаралт, шархыг эмчлэхэд ашигладаг.
Дархлал өдөөгч бүлгийн дээрх эмийг аутоиммуны, харшил, глаукома, жирэмсний үед хэрэглэж болохгүй эсрэг заалттай.
4. 2. Дархлал дарангуйлагч бэлд^эл
4. 2. 1. Глюкокортикостеройд / ГКС /
Бөөрний дээд булчирхайд нийлэгждэг холестеролын метаболит юм. ГКС - ын үйлчилгээ нь эсийн рецептор - дааврын комплексээр дамжин, эсийн өвөрмөц уураг липомодулин, арахидины хүчлийн солилцоог саатуулах үйлчлэлээр илэрнэ. Энэ бэлдмэлийн үрэвсэл ба харшлын эсрэг, дархлал дарангуйлах үйлчилгээ нь 1/ лейкоцитын эргэлтэнд нөлеөлех, 2/ эсийн евөрмөц ажиллагаакд нелөөлех, 3/ бусад үрэвслийн эсрэг үйлчилгээтэй холбоотой.
ГКС -ыг хэрэглэсэнээс 6 цагийн дараа цусан дахь лимфоцит, эозинофил , моноцит, базофилийы тоо цөөрч, нейтрофил 2 дахин ихэсдэг ба 24 цагийн дараа үзүүлэлтүүд буцаж хэвэндзэ ордог.
ГКС бол дархлалын тогтолцооны физиологийн зохицуулагч юм. Стресс, оюуны ачааллын дараа ГКС - ын агууламж цусанд ихэсч, СД 4 / СД 8, шүлсэн дэх !g A , лимфоцитын антиген, митогенд үзүүлэх хариу урвал болон өвөрмөц бус дархлал буурдаг.
ГКС нь ИЛ - 2 - ын мРНК - ын нийлэгжилтийг бууруулна, Мөн макрофагийг үйл ажиллагааг идэвхижүүлж, цитокины бүтэзгдэхүүн / XTNF, ИЛ-2, ИЛ - 6, иитерферон /, протеолитик ферментийн идзвхижил, исэлдэлтийн чөлөөт язгуурын хэмжээг багасгах ба фосфолипаза A - ын идэвхижилийг бууруулна.
Эмнэлгийн практикт аутоиммуны өвчнүүд, харшлын хүнд эмгэгийн үед хэрэглэдэг.
3 янзын загвараар хэрэглэдэг:
1. Бүдүүвчээр змчлэх - 1 мг / кг тунгаар бодож, өдөрт 1-2 удаа хэрэглэх. Энэ схемээр CKBS цус задралын цус багадалт, аутоиммуны гепатитын үед эмнэлзуйн шинж арилтал хэрэглэнэ.
2. Пульс эмчилгээ - преднизолоныг судеаар 10 - 30 мг / кг тунгаар, эсвэл триамсолоныг 6 - аас 1 ширхэг хүртэл 1 шахмалаар бууруулж хэрэглзнэ. Энэ эмчилгээ нь Кушингын хам шинж үүсгэхгүй , өөрийн стеройд дааврыг дарангуйлдаггүй давуу талтай. Барих тун - 0.03 - 0.05 мг / кг.
3. Хавсарсан арга - ГКС - ыг хлорбутин, циклофосфантай хамт хэрэглэнэ.
ГКС - ыг хэрэглэх үед тохолдож болох хүндрзлийг дурдвал:
1. Байнга тогтмол гарах хүндрэл / яс сийрэгжих, жин нэмэгдэх, халдварт өртөмтгий, шархны эдгэрэлт удаашрах, бөөрний дээд булчирхайн үйл ажиллагаа дарангуйлагдах, хүүхдийн өсөлт саатах /,
2. Олонтаа тохиолдох хүндрэл /' миопати, цусны даралт ихсэх, гиперлипидеми, арьсаар тууралт гарах, диабет, ус - давсны солилцоо хямрах, катаракт үүсэх /,
3. Хааяа гарах хүндрэл / глаукома, тархины даралт ихсэх, ходоод ба гэдэсний шарх, гипокалиемийн ацидоз, гиперосмоляр кома, ходоодны цус алдалт /,
4. Ховор илрэх хүндрэл / панкреатит, гирсутизм, сарь^н тэмдэг хаагдах, бэлгийн сулрал, липоматоз, стеройдын харшил /.
4, 2. 2. Антиметаболит Антиметаболит нь нуклейн хүчлийн солилцооны бүтээгдэхүүнтэй бүтцийн хувьд төстэй, ферментийн ингибиторийн субстрат бөгөөд аллостерик ингибиторын үүрэг гүйцэтгэнэ.
Уг бэлдмэлийг фолийн хүчил, пиримидин, пурины антагонист байдлаар хэрэглэдэг. Төлөөлөгч нь меркаптопурин, азиотиопирин зэрзг юм. Меркаптопурин нь нуклеотид дахь гипоксант, гуанины агууламжийг багасган, нуклейн хүчлийн нийлэгжилтийг саатуулна. Мөн РНК - ийн нийлэгжилтэнд нөлөөлснөөс нуклейн хүчлийн үүсэлт алдагдан, мРНК замбараагүй болдог. Эсийн мэдээлэл дамжих боломжгүй болж, эсийн хуваагдал саатна. Меркаптопуринийг хэрэглэсэнээр дархлалын хариу урвалын пролифераци саатах, эсрэг - бие нийлэгжилт дарангуйл1тдах, '/рэвслийн өверллөц бус урвал саатдаг.
Тунг 2 мг / кг хэмжээгээр тооцох ба удаан хугацаагаар хэрэглзх болбол 0.5 - 1 мг / кг - аар бодно,
Азиотиопирин / имуран, имурал / нь меркаптопурины имидазолын бүлгийн бэлдмэл ба ихэвчлэн бөөр шилжүүлэн суулгах үед хэрэглэнэ. Хоногийн тун 1.5-4 мг / кг, ууснаас 2 - 4 хоногийн дараа үйлчилгээ нь илэрдэг.
4. 2. 3. Алкилт нэгдэл Алкилт нэгдэл нь өөрийн алкилт бүлгээр нуклейн хүчил, липидтэй ковалент холбоогоор холбогдож, пиримидиний ба пурины суурьтай нэгдэл уүсгэнэ, Энэ нь ДНК ба туүний эргэн тойрны уургийг хамарсан полимер гинж үүсгэж, эсийн хуваагдал явагдах боломжгүй болгоно. Циклофосфамид /циклофосфан, эндоскан/ нь лимфоцит, Т - дарангуйлагч, В - лимфоцит, Т -туслах болон лимфойд бус дарааллаар дарангуйлан устгах ажиллагаа явуулдаг. Бага тунгаар Т - дарангуйлагч эсийг сонгомол дарангуйлж, дархлалын удаан хэлбэрийн хэт мэдрэг урвалыг цочроодог. Хоногийн тун 2 - 3 мг / кг байна.
Хлорбутил /хлорамбуцил, амбохлорин ленкерин/ нь эхний бэлдмэлийг бодвол хоруу чанар багатай., дархлал дарангуйлах үйлчлэл сул байдаг. 0.1 - 0.2мг / кг тунгаар тооцож, хэрэглэнэ.
/ үргэлжлэл дараагийн дугаарт /
 
 
 
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 525
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК