Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 1999, (003) 1999.No3(003)
Хануур заслын үйлдлийн механизмын талаарх шинэ санаа
( Судалгааны өгүүлэл )
Д. Цэрэндагва, Б. Саранцэцэг, М. Амбага, Н. Төмөрбаатар /АУИС, "Монос 7 фарм компани, АУХ/
 
 
Абстракт
Хануур заслыг Монголын уламжлалт анагаах ухаанд олон зуун жилийн тэртээгээс хзрэтзж ирсэн боловч, уг заслийн уйлдлийн механизм, мөн чанарыг сайтар тогтоогүйгээс энэ талын судалгаа нь судлаачид эрдэмтдийн анхаарлыг ихээхзн татсаар байгаа юм. Иймээс бид хануур заслын үйлдлийн гол механизм нь " биеэс цусны улаан эс , ялтаслаг эс, лимфоцит зс зэрэг дүрст элементийн мембраны бүтзц болои цусны шингэн орчноос хэт исэлдэлтийн хорт бүтээгдэхүүнийг зайлуулах , дархлалын зсийн мембраны бионийлэгжилтийг хурдасгах, шинэ генерацийн зс бий болох, үзэгдлийг сэдээх, дархлалын зүрхшүүлгийн нөлөө үзүүлдэг байж болох " тухай ажпын таамаглал дэвшүүлэн, / М. Амбага, Ж. Отгондаваа., 1997, Д. Цэрэндагва, М. Амбага, Н. Төмөрбаатар., 1999 / түүнийгээ батлах оролдлого хийж байна.
Судалгааны ажлын арга зуй Судалгааг 18 - 20 г жинтэй цагаан хулгана дээр явуулж, дархлалын урвалыг хонины цусны улаан эсийн 10 % суспензийг 2 мл тунгаар судсаар тарьж сэдээх аргыг хэрэглэв. Дархлалын урвалын эрчимжилтийн түвшинг дэлүүний эсийн TOO, зсрэг биеийн таньц, дэлүүний 100 сая эсийн мембранд агуулагдах хэт исэлдэлтийн бүтээгдэхүүн: малондиальдегидийн / МДА / хэмжээгээр төлөөлүүлэн тодорхойллоо.
Хануур заслыг цагаан хулганад v. brachiocephalica буюу уламжлалт хануур заслаар рүтүн судастай байршил зүйн хувьд дуйцэхүйц цэг дээр гүйцэтгэв.
Ажлын үр дүн
Хонины цусны улаан эсээр иммунизаци явуулсан амьтдад хануур заслын нөлөөг хяналтын бүлэг болох хаиуур засал хийгээгүй амьтадтай харьцуулахад дэлүүний индекс 1.21 дахин / р < 0,005/, дэлүүний жин 1.5 дахин / р < 0.005 / , дэлүүний эсийн тоо 1.86 дахин / р < 0.005 / ихэссэн буюу уламжлалт хануур засал нь эсийн дархлааг / ce!i dependant / эрчимжүүлэх үйлдэлтэй нь тогтоогдлоо. Цус ялгах, халуун боловсруулах үйлдэлтэй гэж томъёологддог уламжлалт тан болох " Дэгд 3 " таныг хослуулан хэрэглэсэн тохиолдолд хануур заслын эсийн дархлааг эрчимжүулзх үйлдэл нь улам эрчимиж, дэлүүний эсийн индекс болон дэлүүний жин 1.35 - 1. 68 дахин / р < 0.005 I, дэлүүний эсийн тоо 1.93 дахин / р < 0.005 / ихэсч байгаа нь мөн илэрсэн юм.
Уламжлалт хануур засал нь эсийн дархлаа зүгшрүүлгийн үйлдэлтэйн зэрзгцээ шингэний дархлаааг / Human immunity / эрчимжүүлэх мдэвхитэй болох нь түүний нөлеегеөр эсрэг биеийн таньц / титр / хяналтын амыадтай харьцуулахад 1.61 дахин / р < 0.005 /, " Дэгд 3 " тантай хавсарган хэрзглзсэн тохиолдолд уг үз^/үлзлт 1.91 дахин / р < 0.005 / нэмэгдэж байгаагаас харагдаж байлаа.
Хануур заслын эсийн болон шингзний дархлааг эрчимжүүлзх үйлдлийг тогтоосны үндсзн дззр бид уг үйлдлийн механизмыг тодруулах дараагийн цуврал туршилтыг явуулсан. Туршилтын явцад хануур засал нь дархлалын эсийн мембранаас хэт исэлдзлтийн хорт бүтээгдхүүнийг зайлуулах идэвхитэй бөгөөд мембранд агуулагдах МДА - ийн концентраци нь хануур заслыг дангаар хзрзглэсэн тохиолдолд 2.32 дахин / р < 0.005 I,
түүнийг " Дэгд 3 " тантай хавсран хэрэглэсэн тохиолдолд 2.46 дахин / р < 0.005 / буурч байгаа ихээхэн сонирхолтой үйлдэл ажиглагдсан юм. Хануур заслын нөлөөгөөр дархлалын эсийн мембранаас хэт исэлдэлтийн хорт бүтээгдэхүүн зайлуулагдах үзэгдэл нь эсийн хуваагдал, пролиферацийг хурдасгахад хүргэдэг болох нь бидний судалгаагаар мембранд агуулагдах МДА болон дэлүүний индексийн хооронд г = -1.0 шүтэлцээ, дэлүүний жин, эсрэг биеийн таньц болон мембранд агуулагдах МДА - ийн хооронд г = -0.48 - 0.6 шүтэлцэз байгаагаар хөделбөргүй батлагдаж байна. Уг заслын нөлөөгөөр биеэс хэт исэлдэлтийн хорт бүтээгдэхүүн зайлуулагдах явцыг уламжлалт анагаах ухааны онолд гадаад илрэлзэр нь " муу цусны уур " , " муу цус ялгарах ", " хор тайлах " хэмээн томъёолдог байсан байж болох юм.
Шуүн хэлэлцэхүй
Ийнхүү дээрх судалгааны явцад хануур заслын үйлдлийн механизмын талаарх бидний санаа тодорхой хэмжээнд батлагдаж байгаа буюу уламжлалт хануур заслын үйлдлийн гол мөн чанарыг " дархлалын болон цусны улаан эсийн мембранаас хэт исэлдэлтийн хорт бүгпээгдхүүнийг зайлуулах - апоптозын үзэгдлийг дарангуйлах - дархлалын эсийн хуваагдал, пролиферацийг хурдасгах - шинэ генерацийн эсийг бий болгох - мембраны хоёрч давхаргын рецептор, маркерийн бионийлэгжилт эрчимжиж, үйл ажиллагааны идэвхи дээшлэх" гэсэн зүй тогтлоор тайлбарлах боломжтой нь илэрсэн юм.
The new conception on treatment effect of bloodletting therapy
In the result of conducting the experimental works in mices, had been confirmed our new conception relating to treatment effect of bloodletting therapy i.e, the mechanism of bloodletting therapy had appeared in the following forms such as " elimination of toxic lipid pereoxidation products from membrane structures of immunocytes under bloodletting therapy - inhibition of apoptosis - increase of proliferation of immunocytes - the appearance of new generation of immunocytes - improve the biosynthesis of membrane - binding receptor and markers."
 

 

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 407
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК