Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 1999, (002) 1999.No2(002)
Цочмoг вируёг гепатить'|Н дан болон хавсарсан халдварыг оношлох асуудалд
( Судалгааны өгүүлэл )
Б.Баярмагнай
 
 
Абстракт
Орчин үед вируст гепати нь нэг болон хэд хэдэн үүсгэгчээр зэрэг үүсгэгдэж болох нь тодорхой болоод байна. Бидний хийсэн судалгаагаар дангаараа явагдаж байгаа эгэл хэлбэрийн А.В.С гепатитийг эмнэл зүйн шинжээр нь ялган оношлох боломжгүй бөгөөд зөвхөн маркерийн шинжилгээгээр оношийг баттай тогтоож болох нь топгоогдлоо.
Вирусын өвөрмөц маркерийн шинжилгээний үндсэн дээр онош тавих шалгуур үзүүлэлтүүдийг 1 дүгээр хүснэгтэнд харуулав.
 

Хавсарсан цичмог гепитит <
Хавсарсан гепатитийн эмнэл зүйн илрэл нь данагаараа явагдаж байгаа гепатитийн эмнэл зүйтэй ойролцоо бөгөөд дан хэлбэрийг бодоход шарлалтын өмнөх үе нь тод, шарлалтын үе урт, элэг томрох, одлог тууралт, гарын алга улайх, дэлүү томрох зэрэг шинжүүд илүүтэй олон илэрдэг.
В ба С гепатитийн хавсарсан хэлбэрийн үед бие сулрах, бөөлжих, хэвлийгээр өвдөх, цусархаг хам шинж илрэх, толгой өвдөх, тайван бус болох, эвшээх зогисуулах, элэг багасах, ухаан бүдэгрэх, шарлалт нэмэгдэх, өвчин дахих, шарлалт удаан арилах, /21 хоногоос дээш/ дэлүү томрох, одлог тууралт, гарын алга улайх, цөс зогсонгшлын хам шинжүүд зэрэг шинжүүд илүү тод илэрч, явц нь хүнд байдаг.
Ветта липопротөйд, сульмагийн сорил өвчний явц хүндрэх тутам багасах хандлагатай бөгөөд тимолын сорил хэвийн хэмжээнээс байнга өндөр байдаг байна.
Бид Wald - Генкин - Гублерийн томьёог ашиглан, хэлбэр тус бүрийн статистик магадтай ялгаатай шинжүүдийг түүвэрлэн авч, оношлогооны коэффицент гэсэн үзүүлэлтийг тооцлоо.
Энэ томъёо ёсоор эмнэл зүйн үзүүлэлүүдийн нийлбэр +13 үүнээс дээш байвал нэмэлт шинжилгээггүйгээр оношийг тавих боломжтой бөгөед +13 -аас дээш -13 -ын хооронд байвал дараагийн шатны /маркерийн/ оношлогооны аргад шилжинэ. -13-оос доош үзүүлэлт гарвал энэ хэлбэрийг биш гэж тооцно.
Бусад цочмог гепатитийн тухайд илэрч байгаа статистик магадтай шинжүүд нь нэн хоцс тул ялган оношлох боломжгуй юм.
Дараахь хүснэгтээс харвал тайван бус болж уйлагнах, толгой өвдөх, шарлалт улам нэмэгдэх, орчинд сонирхолгүй болох, цусархаг хамшинж илрэх, шарлалтын өмнөх үед халуурч, хамшинжүүд нь хавсарч илрэх, бөөлжих, хэвлийгээр өвдөх шинжүүд нь хүндрэлийг илтгэдэг мэдээлэл сайтай шинжүүд байна.

 

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 234
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК