Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 1999, (002) 1999.No2(002)
Цөсний гэрийн архаг үрэвсэлтэй өвчтөний хос гэдсэнд хаймсуур тавилт
( Судалгааны өгүүлэл )

Л.Долгор, Ц.Минжүүр

 
Абстракт
Сүүлийн жилүүдэд манай оронд элэг цөсний эмгэг ихсэж байна. Энэ нь нэг талаар оношлогоо сайжирсантай холбоотой юм.
1981-1995 онд УКТЭ-ийн Элэг цөс ходоод гэдэсний тасагт хэвтэн эмчлүүлэгчдийн дунд хийсэн судалгаагаар цөсний эмгэгтэй 1184 хүн 11.4% эмчлүүлжээ.
Үүнээс: эрэгтэй 394 буюу 33.2%, эмэгтэй 790 буюу 76.8% байна.
Насны бүлгээр нь авч үзвэл: 41-50насанд 44 буюу 3.7% 31-40 насанд 327 буюу 96.3% байлаа.
Судалгаанд хамрагдагсдын 416 буюу 35.1% нь сэхээтэн 389 нь буюу 32.8% нь ажилчин. 326 буюу 32.1% ньмэргэжилгүй хүмүүс эзэлж байлаа. Улаанбаатарт 448 буюу 37.8% нь, Төв аймагт 97хүн буюу 8.1%, Сэлэнгэд 69 буюу 5.8% тохиолдож эхний 3 байрыг эзэлжээ.
1999 онд ХБЭСК -ийн эмчлүүлэгчдийн дунд цөсний гэрийн архаг үрэвсэл, цөсний гэрийн суналттай гэсэн оноштой 25 өвчтөнд дээд гэдсэнд хаймсуур тавьж цөс угаах аргаар эмчилгээ хийж судалгаа явуулсан юм. Тэдний 10 нь эрэгтэй 40% 15 нь эмэгтэй 60% байв.
Өвчтөний насны байдлаар ялгавал: 25-35 нас 8, 35-45 нас 12, 45-50 нас 5 өвчтөн байлаа. Эдгээр өвчтөний 98% нь элэг цөсний ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан өгүүлэлтэй байв. Өвчтөнд илзрч буй зовиурыг авч үзвэл баруун сүйвээгээр унжирч өвдөх цээж хорсох зовиур зонхилон 87% илрэв.
Бодит үзлэгт: 2 өвчтөнд нүд шар туяатай байсан ба хаймсуураар сарл 1-2 удаа цөсийг угаасны дараа дээрхи зовиурууд арилж нүдний шар туяа мөн арилсан юм.
 
Дээрхи баидлаас ажиглахад: 1 .Цөсний гэрийн үрэвсэл нь 31-50 насны эмэгтэйчүүд, мэрэгжилийн хувьд сэхээтэнүүд 35.1%, төв суурин газар оршин суугчдад /Улаанбаатар 37.8%/ илүү тохиолдож байна.
2.Йимд цөсний архаг үрэвсэлээс сэргийлэх ажлыг нас хүйс мэргэжил суурьшил нягтралтай уялдуулан зохиож эрүүл мэндийн сурталчилгааг явуулах шаардлагатай байна.
3.Цөс шинжлэх угаах хаймсуурын арга нь бусад оношлогооны аргуудтай харьцуулахад өвчтөнд зовиур шаналгаа багатай, тусгайлан бэлтгэл шаардахгүй эмчилгээ, шинжилгээний өртөг зардал хямд, эдийн засгийн хувьд ашигтай оношлогооны үр дүн сайтай бусад эмчилгээний аргаас илүү үр дүнтэй байв.
Treatment of chronic cholecystitis with duodenal tube
LDolgor,Ts.Minjuur We gave investigated 25 patients with chronic holstitis a and diskiiniesia . They were; M 10(40%), F 15 (60%) le. Conclusion; In comprision with the other treetment etheds tment with the duodenal tube has come adventeges.
1.Does not have spesial preparing
2.Has economical effeciency.
3.Has hiagn diagnostic and local treatment effect.
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 228
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК