Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 1999, (002) 1999.No2(002)
Чингэлтэй Эрүүл Мэндийн Нэгдлийн хүүхдийн тасагт эмчлүүлэгсдийн ©вчлолд хийсэн судалгаа
( Судалгааны өгүүлэл )

П. Энхцэцэг, Р. Пүрэвсүрэн

 
Абстракт

Нийт эмч^эгдсэн 1345, орны тоо 50, дундаж ор хоног 7.4, Орны эргэлт 26.5, Фонд ашиглалт 62.5, эзэлхүүн 198.9, ор хоног 9947 гэсэн үндсэн үзүүлэлттэй ажиллажээ.
Дүгнэлт:Амьсгалын замын хурц дутагдал бусад өвчнөөс 8 тохиолдол 38 хувийг эзэлж өндер үзүүлэлттэй байв.
 
Нийт нас барсан хүүхдийн 90-95 % нь 2-3 давхардсан суурь өвчинтэй байсан.
Дээрхи байдлаас үзэхэд нас баралт ЭМТөв, ялангуяа ЭМТШ-д их байна.
Манай тасгийн хамт олон өвчлөлийн судалгааг гарган өөрсдийн ажилд дүгнэлт хийн тасгийн дотоод зохион байгуулалтанд анхаарч нөөц бололцоогоо дайчлан хүүхдийн эрчимт эмчилгээниий тасгийг 3 ээлжийн байнгын эмч, сувилагч, асрагчтай болгосноор өвчтөнд тавих анхаарал асаргаа сайжирсан.
Хүүхдийн эрчимт эмчилгээний тасагт баримтлан сэхээн амьдруулах эмчилгээнд эмчилгээний стандартыг боловсруулж мөрдөн гаргалаа. Гардан эмчилгээний чанарын ахиц гарган хоног болоогүй нас баралтын хувийг бууруулж ажиллав.
Судалгаанаас гарсан дүгнэлт 1.1997 он 1998 оны 1 улиралд хүүхдийн тасагт хэвтэж эмчлүүлэгсдийн өвчлөлийн судалгаанаас харахад ЭМТөвийн 2,3 төвд хүүхдийн өвчлөл, нас барапт өндөр байна.
2.Тухайн нутаг дэвсгэрт амьдарч буй хүмүүсийн амьдралын нөхцөл муу, өрхийн эмчийн үзлэг хяналт хангалтгүй эрүүл мэндийн системт сургалтанд хамрагдаж чадаагүйн улмаас хүүхдээ эрүүл есгөх талаар мэдлэг, дадлага эзэмшээгүй, өрхийн эмчээ мэддэггүй, хүүхдээ хүндрүүлж оройтож хэвтэж байна.
3.Өрхийн эмч нар графикаар гэрийн эргэлт хийдэггүй, эргэлт чанаргүй үзлэгээр биеийн байдлыг бодитой үнэлж чаддаггүй үр дүнгүй эмчилгээг гэрээр хийж хүүхэд хүндрүүлдэг.
4.Хэвтэж эмчлүүлэгсдийн араас өрхийн эмч санаа тавьдаггүй эмнэлгээс гарсан хүүхдийг хяналтандаа авч эргэдэггүй суурь өвчтэй хүүхдийг хяналтанд авч чийрэгжүүлэх эрүүлжүүлэх ажлыг зохиодоггүйн улмаас олон дахин хэвтэж эмчлүүлдэг. б.ЭМТөвүүдийн хүүхдийн мэргэжилтнүүд ерхийн эмч нартайгаа нас баралтыг ажлын үндсэн үзүүлэлт, үр дүнтэй нь тооцож ажилладаггүй
б.Хөдөөнөөс ирсэн, явуулын өөр дүүрэг хороондилжсэн, паспортын хөдөлгеен хийгдээгүйн улмаас өрхийн эмчийн хяналтгүй явж байгаад өвдөж хүндэрч байна.
 

 

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 211
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК