Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 1999, (002) 1999.No2(002)
ПРАКТИК Э№4 НАРТ Нойр булчирхайн хурц үрэвсэл түүний эмчилгээний асуудал
( Лекц )

Б.Төмөр6аатар,Б.Гоош

 
Абстракт
Нойр булчирхай нь үндсэы 2 үүрэгтэй юм.
1.Дотоод шүүрлийн үйл ажиллагаа нь бие махбодийн чихрийн тэнцлийг тохируулагч инсулин нэртэй ферментийг ялгаруулах ба энэ нь үйл ажиллагааны 5% хувийг эзэлдэг.
2.Нойр булчирхайн гадагш шүүрэх үйл ажиллагаа нь 95 хувийг эзэлдэг.
Хоол боловсруулах болон, бусад үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог. Трипсин, амилаз, диастаз болон бусад эсэгийг гэдэс рүү ялгаруулна.
Нойр булчирхайн бүтцийн нэгж нь ацинар эс бөгөөд 5-8 ш ацинар нийлж нэг цоргоор нойр булчирхайн ерөнхий цоргонд /вирсунга/ нийлдэг байна. Нойр булчирхайн ерөнхий цорго нугалуур гэдэсний уруудах хэсгийн ар ханаар цөсний өрөнхий цорготой янз бүрийн хувилбараар нийлж, гэдэсний хөндий рүү нээгдэнэ.
Нойр булчирхайн хурц үрэвсэл нь олон шалтгаант нэг эмнэл зүйтэй хурц үрэвсэлт өвчин юм. Орчин үед нойр булчирхайн эмнэл зүйг тайлбарлах олон санал байгаагаас практик ач холбогдлоороо доорхи онолууд нилээд дөхөмтэй байна.
1.Сувгийн
2.Судасны
3.Мэдрэлийн
4.Гэмтлийн б.Халдвар харшлын
6.Вирусын
7.Аутоиммуны
8.Метаболизмын
Эдгээрээс нилээд тархмал хэрэглэгдэж байгаа, практикийн эмч нарт ойр дөхөм нь сувгийн онол юм.
 
Эмнэл зүйг орчинК үед доорхи байдлаар тайлбарлаж байна. Нойр булчирхайн ерөнхий болон салбар сувгуудын даралт ихэссэнээс осмос даралт өөрчлөгдөж эсийн бүрхүүл тэлэгдэж, судасны хана дарагдаж эсэд хүчилтөрөгчийн дутагдал үүснэ. Үүний улмаас эд эсүүд хавагнашиж, эсийн мембраны өөх тосны хэт эсэлдэлтийн процесс явагдсаны улмаас нойр булчирхайн шүүсний шүлтлэг орчин хүчиллэг тал руугаа хэлбийж, нойр булчирхайн ялгаруулах ферментийн биосинтезийн урвалыг хурдасган ферментийн ялгаралтыг ихэсгэж улмаар идэвхжүүлдэг. Эцэстээ нойр булчирхайн эд эсүүд өөр дотроосоо үхжих нөхцөл бүрддэг гэж тайлбарлаж байна.
Ч.Сүүлийн 20жилд цочмог панкреатитаар өвчлөх нь 40 дахин ихсэж хэвлийн мэс заслын цочмог өвчний дотор 3-р байранд орох боллоо гэж В.И.Филин. А.Л. Костоюченко 1994 нар тэмдэглэжээ. Дээр дурьдсан олон шалтгаанаас архийг хэтрүүлэн хэрэглэх явдал евчин үүсэхийн 41.67% болж тэргүүлэн , цөсний чулуу 37,5%, гиперлипидөми 10,4% удаалж байгааг Thumshirn.M Gyrk 1994 анхааруулсныг бид уншигч олон түмэндээ зориуд сонордуулая гэсний учирыг болгооно бизээ.Өвчний жамыг бүдүүвчлэн товчилж дүгнэхэд, нойр булчирхайн цочмог үрэвслийн шалтгаан ямар ч байсан нойр булчирхайн эсэг идэвхжиж хаван үрэвсэл, цус хурах судсанд тромбоз болох эд үхжиж хайлах процесс явагдана. Липаза зөвхөн гэмтсэн эдийг хайлуулна. Фосфолипаз А эсийн мембраныг эвдэнэ.Үхсэн эд эсээс гистамин, серотонин, калликрен гарч, үжилгүй үрэвслийг улам дэврэгэнэ. /Хавангийн үө/. Эмгэг үргэлжилж рнЗ.5-4.5 болоход трипсиноген трипсинд хувирч .лизосомийн эсэг эластаза колагеназ, химотрипсинийг идэвхжүүлж, судаснууд гэмтэн их хэмжээгээр цус хурна, /Гемаррагийн үө шат/. Өвчний эхэн үед консерватив эмчилгээ сайн үр дүнтэй . 2. Цочмог панкреатиттай өвчтөн acap их хордлогод ордог онцлогтои. Энэ нь эд эсийн задраалаар үүсэх хорын шууд нөлөе юм. Өвчиллийн 3 үе буюу нойр булчирхайн үхжил, хайлалт давамгайлсан үед хордлого дээд цэгтээ хүрч оврого, олон эрхтэний дутагдал гарна.Цочмог панкреатитийн шинж, оношлогоог аль ч сурах бичгээс үзэж болох тул түүнийг нуршиж та бүхнээ чилээхгүй ганц зүйлийг сануулбал, манайд хийгддэг амилаз, липазыг тодорхойлох шинжилгээ бол өвөрмөц биш юм. Перитонит зэрэг өөр өвчний үед ч ихсэнэ. Гадаадад эластазыг шинжилдэг юм байна. Харж чадвал ЭХО КТ оношлоход тус болно. Үүгэзр нойр булчирхай зузаарсан байна.Панреатитийн хүндрэл-перитонит, бутаа, хуурмаг уйланхай харагдана. Лапароскопи их тустай. Үүгээр хэвлийд буй шингэн өөхөн толбыг харж .шингэнээс нь лабораторт явуулан амилаз, липазыг тодорхойлуулах боломжтой.Нойр булчирхайн эмийн эмчилгээний ерөнхий схем. А.Эмнэл зүйн эмчилгээ: 1 .Хоол ундыг бүрэн хорих .
2. .Токофералацетат
1 мл- 30% уусмал булчинд хоногт нэг удаа.
3.Вит С 5%-5.0-10.0 Вит В63%-10.0-15.0
Унитол 5%-5.0 эсвэл уротропин 40%-10.0 уусмалуудыг 5 минутын зайтай судсаар тус тусад нь хийнэ.
4.5-Фторурацил түүнтэй төстзй цитостатик бэлдмэлүүдийг 5-10 мг/кг жинд бодож судсаар 3-4 хоног /250-700мг/ хийх.
5. Контрикал түүний терөл ингибиторууд тухайн тохиолдолд клиник байдпаас хамааран 10000 ед-1 сая өд хүртэл судсаар шингэнтэй хамт хийнэ. Дээрхи эмийн эмчилгээг явуулж байх явцад доорхи багажийн эмчилгээг хийх нь эмчилгээний үр дүнг эрс сайжруулж байна.
А.Эндоскогшйн палиллосфинк пластика Б.Эндоскопийн холецистсЬтомИ'' В Дурангийн тусламжтайгаар нойр булчирхайн цоргонд хэсгийн /ингибитор фермент, цитостатик, эндоскопи буюу .диализ/ эмчилгээг хийж байна. б.Ходоодонд хаймсуур тавьж агуулагдахууныг байнга сорох, цүсны бичил эргэлтийн хямрал арилгах зорилгоор глюкоз-новокайны хольц /5% глюкоз, 0,25%-ийн новокайн/400-800 мл судсаар өдөр бүр 4-5 хоног дусаах. -бөөрний өөхөнд новокайны хориг -циметидин, зантак, -рибонукпеаз 2мл/кг -трентал,курантил-иммун бэлдмэл-эндолобулин, интроглобин, пентоглобин хийнэ.
Б.Шинж тэмдгийн эмчилгээ: 1 .Өвчин намдаах
2.Спазмолитик
3.Үрэвслийн эсрэг эмчилгээ./Өргөн үйлчилгээтэй антибиотик өндөр тунгаар, үүнтэй хамт трихопол судсаар хэрэглэх/
4.Хордлого тайлах, уураг нөхөх
б.Амьдралын чухал эрхтэний үйл ажилгааг дэмжих, /элэг, зүрх, бөөр, бөөрний дээд булчирхайн дутагдал, уушиг гэдэсний саажилт/
6.Хүйтэн жин тавих /хэвлийн өмнө, ар, ходоодоор/
7.Харшлынг намжаах
8.Гемосорбц, плазмоферез хийх В.Мэс засал хийх заалт:
1 .Перитонитын шинж даамжрах
2.Эмийн эмчилгээг 24-72 цаг үргэлжпүүлээд үр дүн өгөхгүй бөгөөд, эхлэхээс өмнө цөсний замын чулуужилтын улмаас, цөсний зам нойр булчирхайн сувгийн сааталтай /гипертезия/ тохиолдолд
З.Цөсний хүүдий деструкц өөрчлөлттэй, холецистопанк-реатит
4.Эндоскопын аргаар папилостомия хийгээд үр дүнгүй механик шарлалтын шинж даамжрах
б.Панкренекроз
6.Буглаа үүсэх
7.Псевдокист
 
 
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 796
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК