Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 1999, (002) 1999.No2(002)
Ходоод гэдэсний рентген шинжилгээг хийхэд ©вчтөнийг яаж бэлдэх вэ?
( Судалгааны өгүүлэл )

Т.Пүрэвжав

 
Абстракт
Рентгөн шинжилгээний хөгжиж ирсэн түүхэн хугацаанд бүдүүн гэдэсний хатсан хоргол, ходоодны гарах хэсэг, нугалуурт хуримтлагдсан хоолны зүйлс, ялангуяа өөх тосны царцаж бөөгнерсөн зохих хэмжээний биет зүйлсүүд хавдар гэж оношлогдон хагалгаанд орж байсан, мөн ходоод, гэдсэнд хий их дүүрснээс олон тооны өөрчлөлт харагдахгүй болсноос буруу дүгнэлтэнд хүрч оношийн алдаа гардгийг бичиж үлдээсэн мэдээ олон байдаг. Иймд ходоод гэдсийг рөнтгенд шинжилхэд зохих бэлдгэл хийх зайлшгүй шаардлагатайг эмч судлаачид тогтоожээ. Блтгэлийн гол зорилго нь шинжилгээнд саад болдог ходоод, гэдсэнд байгаа хоопны үлдэгдэл болон өтгенийг цэвэрлэж гаргах, гэдсэнд байгаа хийг багасгахад оршино. Хоол боловсруулах эрхтэний ажиллагаа харьцангуй бага өөрчлөлттэй хүмүүс шинжилгээ хийхийн тулд урд өдрийн оройн 23 цагт, шинжлэх өдрийн өглөөний 6 цагт ойролцоогоор шинжлэхээс 3 цагийн өмнө тус бүр нэг удаа буцалсан ус буюу шарилжны хандаар цэвэрлэх бургуй тавина. Ходоод гэдэсний ажиллагаа хямаралтай гэдэс нь дүүрдэг өтгөн хатдаг хүмүүсийг 3-4 өдрийн туршид доорхи журмаар бэлдэнэ.
1 .Эсэлдэж хий үүсгэдэг амьтны гаралтай өөх тостой хоол хар бор гурилын талх, арвайн гурил, хоолны ногоо (лууван, байцааны салат) хийжүүлсэн чихэрлэг ундааг хориглоно.
2.Энэ хугацаанд өдөр 1 удаа 1л шарилжны хандаар бургуй тавьж, мөн хандыг 50гр -аар өдөрт 3 удаа ууна.
 
3.Өтген хатдаг хүнд шинх&1лгээ хийхийн урд оройн 20 цагт 1 удаа 30 гр тосон туулга уулгана.
Давсан туулга уулгахыг хориглоно. Давсан туулга нь хүчтэй цочирол өгснөөс салст бүрхэвчийн хэвийн байдлыг өөрчлөх, хий, шингэн үүсгэн, гэдэсний хөдөлгөөнийг ихэсгэх муу талтай.
4. Бэлтгэлийг хугацаанд карболөныг 0.5 -аар өдерт 3 удаа уулгана. Мен пурген уулгаж, валернаны ханд туслаар өдөрт нэг удаа өгвөл сайн.
Шинжилгээний урд орой нь 19-20 цагийн хооронд тослог багатай, хөнген чанарын хоолоол өлөн зөмөг хооллоод маргааш шинжлэх хүртэл хоол идэх, ундаа, эм уух тамхи татахыг бүрэн хориглоно. Шинжилгээг өглөө елөн үедээ хийлгэнэ.
Хоол боловсруулах эрхтэний шинжилгээнд сульфат барийн усан зуурмагыг хэрэглэнэ.
Барийн усан зуурмагийг бэлдэхийн өмнө нунтаг барийг шалгаж бөөгнөрч нягтарсан хэсгийг нунтаглаад дараа нь буцалсан бүлээн усанд хийж сайтар хутгаж бэлдэнэ.
Эсвэл барий зуурагч аппаратаар зуурна. Ходоод улаан хоолой шинжлэхэд 200гр сульфат барийн нунтгийг 200мл усанд хийж зуурна.
Бургуй тавьж бүдүүн гэдэс шинжлэхэд 400гр сульфат ибарийн нунтгийг 1л усанд хийж зуурна. Зөв бэлтгэсэн сульфат барий нь дотроо бүхэл хатуу ширхэггүй нэгэн жигд өтгөвтөр зуурмаг болно.
Барийн зуурмагийг шинжилгээ хийхийн урд орой иь, эсвэл шинжлэх едрийн өглөө бэлдэнэ.
 
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 606
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК