Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 1999, (002) 1999.No2(002)
Гепатитийн үед вирусынхалдварыг оношлох нь
( Судалгааны өгүүлэл )
С. Тогос
 
 
Абстракт
Манай хүн амын дунд элэгний өвчин вирусын гепатитын тархац өргөн дэлгэр байгаа тул цаг алдалгүй оношлох асуудал маш чухал юм.
Одоогоор ихэвчлэн гепатитын вирус халдварыг хүний цусанд уг вирусын эсрэгтөрөгч эсвзл түүний эсрэг бие үүссэн эсэхээр нь тодорхойлж байна.
Цусанд тодорхойлж буй вирусын эсрэг бие, эсвзл эсрэгтөрөгч буйг харуулсан үзүүлэлтийг маркер гэж нэрлэдэг.Вирусын халдварыг иммунологийн үндсэн аргууд болох цус шууд ба шууд бус наалдуулах РНА .иммунфлоуресценций арга.иммунферментийн арга (ELISA), радиоиммунологийн арга (RIA), мөн орчин үеийн арга болох полимеразийн гинжин урвал (PCR) зэргийг хэрэглэдэг.
Радиоиммунологийн аргыг анх 1960 онд АНУ-ын эрдэмтзн Berson, Yalox нар хүний цусанд инсулин тодорхойлоход хэрэглэж ирснээс хойш уг аргаар эсрэгтөрөгч ,эсрэгбиеийг тодорхойлсоор ирлээ.
Энэ арга нь маш мэдрэмтгий бөгөөд стереоизомерүүдийг хооронд нь, түүгээр зогсохгүй зөвхөн нэг аминхүчлийн хувьд ялгаа бүхий полипептидүүдийг хооронд нь ялгаж болох тийм нарийн арга юм. Зарчим нь маш энгийн боловч изотоп хэрэглэдэг тул тусгай хамгаалалтын орчин шаардагдцаг. Шалгах гэж байгаа эсрэгтөрөгч юмуу эсвэл эсрэгбиеийг 113 эсвэл 1125 изотоптой холбоод түүн дээрээ тодорхойлох гэж байгаа цусны ийлдсийг хийж тодорхой орчинд байлгахад уг ийлдэс дэх эсрэг бие юмуу эсрэг төрегч изотоптой холбогдоно.
Үүний дараа холбогдоогүй изотопыг зайлуулж холбогдсоных нь радиоидэвхийг хэмжиж тодорхойлдог.
R!A нь мэдрэх чадвар хамгийн сайтай, нарийвчлал өндөртэй тул хамгийн найдвартай, үр дүн сайтай арга юм.
 
Иммунферментийн ap\a нь ^нцсэнцээ зарчмын хувьд радиоиммунологийн аргатай төстэй боловч изотопын оронд энзим хэрэглэж, энзимийнхээ идэвхийг фотометрийн аргаар хэмжиж тодорхойлдог.
Иммунфлоуресценцийн арга нь хэт ягаан туяанд гэрэлтэгч будгаар тэмдэглэсэн эсрэг биеийн тусламжтайгаар эд эрхтэнд байгаа эсрэг төрөгч -эсрэг бие комплексийг флоурөсценци микроскоп ашиглаж тодорхойлдог.
Цус наалдуулах арга нь тахианы болон хонины улаан эсийн гадаргуунд эсрэгтөрөгч эсвэл эсрэгбиеэ холбон .шалгах гэж байгаа цусны ийлдсийг дээрээс нь нэмж өгөөдтодорхой орчинд байлгана.
Хэрэв тодорхойлох гэж байгаа эсрэг бие юмуу, эсрэгтөрөгч байвал улаан эсний гадаргуу дахь эсрэгтөрөгчтэй юмуу эсрэг биөтэй холбогдон тархмал байрлалтай харагдана.
Харин байхгүй бол улаан эс шууд доош сууж цэг болж харагддаг.
Энэ нь хамгийн хурдан арга боловч мэдрэмтгий болон онцлог чанараар бусад аргуудаа үл гүйцнэ.
Полимеразийн гинжин урвал буюу PCR-aap хүний цусанд байгаа гөпатит вирусын геном ДНХ.РНХ байгаа эсэхийг олшруулан тодорхойлдог молекул биологийн хамгийн орчин үеийн арга юм.
Хэрэв цусанд уг вирусын геном байвал тэр нь вирус ррепликацид орж үржих чадвартай, идэвхтэй буйг харуулах тул зохих эмчилгээг цаг алдалгүй хийлгэх шаардпагатай юм.
Эдгээр аргуудаар вирусын халдварыг эрт илрүүлснээр өвчний архагшил, халдзарын үе шат, эмчилгээний үр дүнг тогтооход нэн ач холбогдолтой болно.
 
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 356
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК